Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2024/04133

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2024/04133

Улаанбаатар хот

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* 37 289 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч *********** бүрэн төлөхөөр хүлээн зөвшөөрч, тус төлбөрийг 2024 оны 11, 12-р сард хувааж төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344 560 төгрөгийн 172 280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 172 280 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 172 280 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч *********** олгосугай.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ