Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2024/04109

 

 

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 14 өдөр Дугаар 183/ШШ2024/04109 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М

Хариуцагч: Ж

Өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах, дутсан талбайн төлбөрт 29 135 249 төгрөг, олох ёстой байсан орлого 28 824 751 төгрөг, гэрээний алданги 8 149 500 төгрөг гаргуулах тухай үндсэн,

гэрээний төлбөрийг хугацаандаа төлөөгүй алданги 2 177 537 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б,

хариуцагчийн төлөөлөгч Д.Д,

хариуцагчийн өмгөөлөгч Э.Г

нарийн бичгийн дарга Б.Цэвэлмаа нар оролцов.

Нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ********** хариуцагч ********** ХХК-д холбогдуулан Өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах, дутсан талбайн төлбөрт 29 135 249 төгрөг, олох ёстой байсан орлого 28 824 751 төгрөг, гэрээний алданги 8 149 500 төгрөг, нийт 57 960 000 төгрөг гаргуулахаар шаардсныг, шүүх хуралдааны явцад ...7.03 м.кв дутсан талбайн төлбөрт 31 804 472 төгрөг, олох ёстой байсан орлого 15 742 625 төгрөг, гэрээний алданги 8 149 500 төгрөг, нийт 55 696 597 төгрөг гаргуулах болгож, багасгасан.

Хариуцагч гэрээний төлбөрийг хугацаандаа төлөөгүй алданги 2 177 537 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан.

а. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: ********** миний бие ********** ХХК-ийн барьж ашиглалтад оруулж буй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамжинд байрлах****** оффис, үйлчилгээний зориулалттай цогцолборын 5 дугаар блок 2-р давхарын **** тоот бүхий 40.03 м.кв үйлчилгээний талбайг 1 м.кв-г нь 4 524 107 төгрөг буюу нийт 181 100 000 төгрөгөөр захиалан бариулах гэрээг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан билээ. Гэрээнд заасны дагуу төлбөрийн 50% буюу 90 550 000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөрт багтаан төлөх бол үлдэгдэл төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын хооронд хуваан төлөхөөр тохирсон ба миний бие гэрээний дагуу бүх төлбөрийг бүрэн төлсөн. Бидний байгуулсан гэрээний 3.1-д заасны дагуу ажил гүйцэтгэгч нь барилгын талбайг 2022 оны 3 дугаар улиралд багтаан барьж дуусган бидэнд хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон боловч барилгын ажил 2023 оны 11 дүгээр сард дуусч харин улсын комиссын дүгнэлт 2023 оны 12 дугаар сард гарсан гэсэн албан бус мэдээлэлтэй байна. Ингээд 2024 он гарч захиалагчдад барилгын талбайг хүлээлгэн өгч эхэлсэн бөгөөд захиалагч миний бие захиалсан талбайгаа, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтаа авах талаар хандсан. Гэтэл ажил гүйцэтгэгч нь надад хандан танай захиалсан талбай 33.00 м.кв хэмжээтэй баригдсан тул энэ талбайг хүлээлгэн өгнө, харин зөрүү 7.03 м.кв талбайн мөнгийг анх захиалсан төлбөр болох 1 м.кв-г 4 524 107 төгрөгөөр тооцож буцаан олгоно, мөн хугацаандаа хүлээлгэн өгөөгүйн алдангийг захиалагчаас авахгүй байх талаар бичиг хийж өгвөл л талбайг чинь хүлээлгэж өгнө гэсэн хууль болон гэрээнд нийцэхгүй захиалагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн үндэслэлгүй шаардлагыг шаардлагыг тавьж захиалагч миний эрхийг зөрчсөөр байна. Миний бие анх 40.03 м.кв талбай захиалсан бөгөөд уг талбайгаа хүлээн авах хүсэлтэй боловч ажил гүйцэтгэгч нь өөрийн буруугаас биет байдлын доголдолтой буюу 7.03 м.кв талбайгаар дутуу гүйцэтгэсэн байгаа тул 33.00 м.кв талбайгаа хүлээн авна. Нэгэнт 40.03 м.кв байхгүй буюу уг хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүхээс хангаж шийдвэрлэсэн ч шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй, байгаа талбай нь 33.00 м.кв байгаа тул уг талбайн хэмжээгээр өмчлөгчөөр тогтоолгох, харин дутсан талбайн хэмжээнд ногдох буцаалт төлбөр болон уг хэмжээгээр миний олох байсан орлого, эд хөрөнгийн алдагдлаа нэхэмжлэх хүсэлтэй байна. Учир нь 7.03 м.кв талбайгаа бүрэн авч чадаагүйгээрээ миний бие уг талбайн хэмжээгээр эд хөрөнгийн алдагдал хүлээж байна. бид анх нэхэмжлэл гаргахдаа тухай барилгын үнэ цэнэ анх захиалга авахад 4 524 107 төгрөг байсан бол одоо 1 м.кв талбай нь 9 000 000 төгрөг болж 4 475 893 төгрөгөөр нэмэгдсэн гэж тооцож, 28 824 751 төгрөгийг гаргуулахаар шаардсан. харин ******* ХХК-иар гаргуулсан үнэлгээгээг тухайн барилгын 1 м.кв талбайга 6 968 614 төгрөг гэж тооцсон тул энэ зөрүүнээс тооцож, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг багасгаж байгаа. Өөрөөр гэрээний дагуу хүлээн авч буцаан өнөөгийн ханш болох 6 968 614 төгрөгөөр худалдан борлуулсан тохиолдолд 1 м.кв тутамд 2 444 507 төгрөгийн ашиг орлого олох, мөн энэ хэмжээгээр миний хөрөнгийн үнэ цэнэ өсөх боломжтой байсан тул 15 472 625 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Мөн бидний байгуулсан гэрээнд заасны дагуу захиалсан талбайг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд хүлээлгэн өгөөгүй хугацаа хэтрүүлж байгаа тул улсын комисст хүлээлгэн өгсөн хугацаагаар буюу 2023 оны 12 дугаар хүртэлх хугацаагаар алданги тооцон нэхэмжилж байна. 2022 оны 09 дүгээр сараас улсын комисст хүлээлгэн өгсөн 2023 оны 12 дугаар сар хүртэл 15 сарын хугацаа буюу 450 хоногийн хугацаа хэтэрсэн бөгөөд гэрээний 5.3-д заасны дагуу 181 100 000 төгрөгийн 0.01 хувийн алданги нь хоногт 18 110 төгрөг бөгөөд үүнийг 450 хоногт тооцвол 8 149 500 төгрөг болж байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гээд мөн зүйлийн 343.3-д Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан. Мөн Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоос он газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан бол мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцоно.", 227.4-д Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй гэж тус тус заасан. Иймд ********** ХХК-тай байгуулсан 2021 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр 21Ү/0617 үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний дагуу тус компанийн барьж ашиглалтад оруулсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамжинд байрлах****** оффис, үйлчилгээний зориулалттай цогцолборын 5 дугаар блок 2-р давхарын **** тоот бүхий 33.00 м.кв үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоож, уг талбайн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой баримт бичгийг захиалагчид гарган өгөхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү. хоёрдугаарт, захиалсан хөрөнгийн дутуу баригдсан талбай болох 7.03 м.кв талбайн буцаан олгох төлбөрт анх захиалсан үнэ болох 31 804 472 төгрөгийг, мөн эд хөрөнгийн алдагдал буюу олох байсан орлого болох 15 742 625 төгрөг, алдангид 8 149 500 төгрөг, нийт гаргуулж өгнө үү. Анх нэхэмжлэл гаргахдаа дутуу м.кв-ийн зөрүүг 6.44 гэж алдаа гарсныг, 7.03 гэж тооцож шаардлагаа гаргаж байгаа гэв.

2. Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ********** ХХК-нь иргэн **********тэй Үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг 2021 оны 11 сарын 19-ны өдөр байгуулсан. Тус гэрээгээр****** цогцолборт байрлах 5 дугаар блок, 2 давхар, **** тоот оффис үйлчилгээний зориулалттай 40.03м2 талбайг нийт үнэ болох 181 000 000 төгрөгөөр худалдаж, нэхэмжлэгч нь худалдан авахаар харилцан тохиролцсон. Уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д барилгыг 2022 оны 3-р улиралд багтаан ашиглалтад оруулахаар тохиросн бөгөөд хариуцагч ********** ХХК-нь төрийн байгууллагын буруутай шийдвэрийн улмаас барилгыг хугацаанд оруулж чадаагүй байдаг. Тухайлбал төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас барилгыг ашиглалтад оруулах ажиллагаа хойшилж 2023 оны 11 дүгээр сард ашиглалдат оруулсан. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан байдаг. ********** ХХК-нь Хан-Уул дүүргийн 11-р хороо, одоогийн****** аялал жуулчлалын цогцолборыг барьж байгуулсан 1,6га газрыг 2005 оны 2 сарын 18-ны өдрөөс элэн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийн **** дугаар гэрчилгээний дагуу ашиглаж ирсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар 5 жил тутамд газрын сунгалтыг тогтмол хийж явсаар 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр газрын хугацаа дуусгавар болсон. Үүнтэй холбогдуулан хариуцагч ********** ХХК нь 2019 оноос эхлэн газар ашиглах гэрчилгээний хугацаагаа сунгуулахаар удаа дараа холбогдох байгууллагуудад хандаж байсан. Тухайлбал 2020 оны 03 сарын 25-ны өдөр ***** албан бичгээр БОАЖЯ/хуучинаар/-д хандан газар ашиглах гэрчилгээний хугацааг сушуулах хүсэлт өгсөн боловч 2020 оны 04 сарын 03- ны өдрийн **** дугаар албан бичгээр хариу ирж, түүнд ********** ХХК-ийн газар нь иргэн *****гийн газартай хэсэгчлэн давхцалтай байгаа тул газар ашиглах гэрчилгээг сунгах боломжгүй гэсэн хариу ирсэн. Иргэн *****гийн газар гэдэг нь ********** ХХК-ийн газрйн урд талд залгаа орших 1.3 га газар болно. Ингээд бид өөрсдийн газраа бусдын газартай давхцалтай байгааг мэдсэн дариу 2020.04.17-ны өдрийн ***** албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2020.07.01-ний өдөр ***** албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамд тус тус хандан давхцалыг арилган, газрын гэрчилгээний хугацааг сунгаж өгөхийг хүссэн боловч 2020.08.25-ны өдрийн ******дутаартай Хариу хүргүүлж, материал буцаах тухай Л. 2021.12.07-ны өдрийн **** дугаартай Иргэн *****д 2022.01.17-ны өдрийн ****** дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгүүдээр тус тус манай хүсэлтүүдээс татгалзаж, газар ашиглах эрхийн гэрчилгээний хутацааг ********** ХХК-ийн газар нь иргэн ***** гэх хүний газартай давхцалтай байна гэх шалтгаанаар сунгаж өгөөгүй. Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т Хөрөнгө оруулагч, захиалагч ашиглалтад оруулсан барилга байгууламжийн газрын зөвшөөрөл, тэг тэнхлэг таталтпын акт, зураг төсөл, ил, далд ажлын акт, гадна шугам сүлжээний гүйцэтгэлийн зураг, барилгын ажлын явцад захиалагч, зохиогч, барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чанар, аюулгүй байдлын талаар гаргасан дүгнэлт, ашиглалтад оруулсан баримт бичгийг тухайн барилга байгууламжийг ашиглалтад оруулснаас хойш 30 өдөрт багтаан холбогдох төрийн архивт шилжүүлнэ гэж, Монгол Улсын Засгийн Газраас баталсан 2021 оны 07 сарын 20-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм-ийн 5 дугаар хавсралтаар батлагдсан, барилга байгууламжийг ашиглалтад оруулахад бүрдүүлэх материалд барилга байгууламжийг ашиглалтад оруулахад газрын хүчин төгөлдөр гэрчилгээ зайлшгүй шаардлагатай байхаар заасан. Өөрөөр хэлбэл газар ашиглах эрхийн гэрчилгээ байхгүй, эсвэл хугацаа дууссан, ямар нэгэн байдлаар хүчин төгөлдөр бус байвал тухайн газар дээрх барилгыг улсын комисс хүлээж авдаггүй. Газар ашиглах гэрчилгээ хүчин төгөлдөр, бичиг баримтын ямар нэгэн алдаагүй байж, газар дээрх барилгыг улсын комисс хүлээн авдаг билээ. Ингээд манай компани нь 2022 оны 01 сарын 27-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ********** ХХК-ийн **** дугаар бүхий газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа Байгаль орчин, аялач жуулчлачын сайдын эс үйлдэхүйг хуулъ бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгаx', нэхэмжлэл шаардлага гаргасан. Захиргааны хэргийн шүүхээс 2022 оны өдөр 02 сарын 23-ны өдрийн **** тоот Захиргааны хэрэг үүсгэх тухай захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн. Үүний дараа ********** ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэхэмэгдүүлсэн 2022 оны 04 сарын 05-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2007 оны 08 дугаар сарыи 07-ны өдрийн ***дугаар тушаачаар Л. ****д олгосон 1.7 га газар ашиглах эрхээс ********** ХХК- ийн ашиглах эрх бүхий газарт давхцуулан олгосон хэсгийг хүчингүй болгуулах 2022 оны 08 сарын 22-ны өдөр ********** ХХК-ийн ашиглах эрх бүхий 1.6 га газрын кадастрын зургийг мэдээллийн санд зөвтгөж оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зөвтгөж оруулахыг даачгах, гэж тус тус нэмэдүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ********** ХХК-ийн газрын давхцалтай холбоотой гэрэл зураг, сансрын зураг болон холбогдох нотлох баримт цугларч гуравдагч этгээдээр иргэн *****г татан оролцож хэргийг шийдвэрлэсэн. Үүний дараа анхан шатны шүүхийн шийдвэр гарсан бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ***** дугаар шийдвэрээр нэхэмжлэгч ********** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Тухайлбал Тусгай хамгаачачттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 34 дүгээр зүйлийн 1, 35 дугаар зүйлийн 1.2, 36 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1, Газрын тухайхуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2.2, 35 дугаар зүйлийн 35.1.5, 39 дүгээр зүйлийн 39.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлий 47.1.6-д зааснаар нэхэмжлэгч ********** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тус компаний газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, ********** ХХК-ийн газар ашиглах эрхийн **** дугаар гэрчилгээний хугацаа сунгахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгаж, Байгаль орчны сайдын 2007 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн ***тушаашар *****д .нэмэгдүүлэн олгосон 1,7 га газрын ********** ХХК-ийн ашиглах эрх бүхий газарт давхцуулан олгосон хэгсийг хүчингүй болгож, ********** ХХК-ийн ашиглах эрх бүхий газрын 1,6 га газрын кадастрын зургийг мэдээллийн санд зөвтгөж оруулахгүй байгаа Байгалъ орчин, аялал жуулчлачын яамны эс үйлдэхүй хуулъ бус болохыг тогтоож, ********** ХХК-ийн ашиглах эрхий бүхий 1,6 га газрын кадастрын зургийг мэдээллийн санд зөвтгөж оруулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгаж... " шийдвэрлэсэн. 2023 оны 01 сарын 04-ний өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс **** дугаар магадлал гарч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. 2023 оны 3 сарын 21-ний өдөр Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 101 дүгээр Хяналтын гомдолыг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсонтой холбоотойгоор ********** ХХК-нь **** дугаар газрын гэрчилгээгээ шинэчлэн авахаар 2023.04.16-ны өдрийн 23/018, 2023.05.10-ны өдрийн **** дугаар албан бичгүүдээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамд хандан шүүхийн шийдвэрийг биелүүлж, гэрчилгээний хугацаа сунгуулж авахаар хүсэлт гаргаж байсан. Үүнээс хойш бид 2023 оны 08 сарын 21-ний өдрийн **** дугаар албан бичгээр барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх хүсэлтийг Нийслэлийн хотын стандарт, хяналтын газар-т хандан гаргасан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамд хандан газар ашиглах эрхийн гэрчилгээгээ шинээр авах хүсэлтийг удаа дараа өгсөний үндсэн дээр 2023 оны 08 сарын 22-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/*** дугаар тушаал гарч, тухайн өдрөө газрын гэрчилгээгээ бид гардаж авсан байдаг. 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр тухайн барилга дээр улсын комисс ажиллаж 2023 оны 11 сарын 07-ны өдрийн ********* Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссийн дүгнэлт-ээр барилгыг эцсийн байдлаар ашиглалтад оруулсан. Нэхэмжлэгч **********, хариуцагч *********** ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 11 сарын 19-ний өдрийн ***** дугаартай Үйлчилгээний талбай, хөрөнгө оруулалтын гэрээ-ний 3.1-т, Үйлчилгээний талбайг ашиглалтад оруулна гэдэг нь улсын комисст барилга хүлээлгэж өгөхөөр гүйцэтгэгч талаас албан ёсоор хүсэлт өгч улсын комисс барилга хүлээж авахыг хэлнэ уг заалтаас үзэхэд хариуцагч тал 2023 оны 11 сарын 07-ны өдөр барилгыг улсын комисст хүлээлгэж өгч, үйлчилгээний талбайг ашиглалтад оруулсан. Мөн гэрээний 3.6-д Гүйцэтгэгчээс үл шалтгаалах давагдашгүй хүчин зүйлүүд, төрийн байгууллагын шийдвэр, улсын комиссын барилга хүлээн авах хугацаа хойшлох зэрэг шалтгаанаар үүргээ биелүүлээгүй нь 3.1-д заасан хугацаанаас хоцорсон хариуцлага хүлээх үндэслэл болохгүй гэж заасан байдаг. Мөн гэрээний 6 дугаар зүйлд Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл-ийн талаар зохицуулсан бөгөөд давагдашгүй хүчин зүйл гэдэгт төрийн захиргааны шийдвэрийг хамааруулж ойлгон талууд харилцан тохиролцож гэрээг байгуулсан. Дээр дурдсанаар буюу Барилгын тухай хуулийн 46.3, Монгол Улсын Засгийн Газраас баталсан 2021 оны 07 сарын 20-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм-д тус тус зааснаар барилга байгууламжийг ашиглалтад оруулахад бүрдүүлэх бичиг баримт, материалд газрын хүчин төгөлдөр гэрчилгээ зайлшгүй шааардлагатай байна. Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас хариуцагч ********** ХХК-ийн ашиглах эрх бүхий газартай давхцуулан бусдад газар олгож, мэдээллийн санд алдаатай буруу бүртгэснээс болж, газрын гэрчилгээний хугацааг сунгуулж чадахгүй нөхцөл байдал үүсэн, нэхэмжлэгч **********тэй байгуулсан гэрээний дагуу барилгыг хугацаанд нь оруулж чадалгүй хугацаа алдсан байдаг. Өөрөөр хэлбэл хариуцагчийн газрын цэгийг мэдээллийн санд буруу бүртгэснээс эхлэн газрын гэрчилгээг шинээр сунгалт хийж гаргаж өгөх хүртэл буюу 2023 оны 08 сарын 22-ныг хүртэл хугацаа нь хариуцагч байгууллагаас бус төрийн захиргааны байгууллагын алдаатай үйл ажиллагаанаас үүдэн гарсан хугацаа хэтрэлт байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: ********** ХХК нь иргэн **********тэй Үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан. Тус гэрээгээр****** цогцолборт байрлах 5 дугаар блок, 2 давхар, **** тоот оффис үйлчилгээний зориулалттай 40.03м2 талбайг нийг үнэ болох 181 000 000 төгрөгөөр худалдаж, нэхэмжлэгч нь худалдан авахаар харилцан тохиролцсон. Тус гэрээний төлбөрийг гэрээний дагуу хавсаргасан төлбөрийн графикийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд 5 дугаар зүйлийн 5.2-т Захиалагч нь төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.01%-тай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь графикт заасан хугацааны дагуу төлбөрийг төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн гэж үзэж сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Тухайлбал: Нэхэмжлэгч нь нийт төлбөр болох 181 100 000 төгрөгөөс 90 550 000 төгрөгийг 2021 оны 12 сарын 31-ний дотор төлж барагдуулах үүргээ биелүүлсэн ч 2022 оны эхний төлөлт хийх хугацаанаас эхлэн хугацаа хэтрүүлж ирсэн. 2022 онд нийт төлөгдөөгүй үлдсэн төлбөр 80 488 888 төгрөг бөгөөд үүнээс 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 10 061 111 төгрөгийг төлөх ёстой байсан ч 2022 оны 08 сарын 20-ны өдөр хүртэл хуанлийн 202 хоног хугацаа хэтрүүлсний дараа 5 000 000 төгрөгийг төлсөн. Энэ хугацааны алданги 1 625 875 төгрөг байна. Үүнээс цааш 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл 18 хоногийн хугацаа хэтрүүлж 135 897 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 07-ноос 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 8 хоногийн алданги 44 391 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 15-наас 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 4 хоногийн алданги 18 195 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 9 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 4 хоногийн алданги 14 195 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 23-наас 2023 оны 3 дугаар сарын 05 хүртэл 133 өдрийн алданги 339 002 төгрөг, нийт 2 177 537 төгрөгийн алдангийг нэхэмжлэл тал гэрээний дагуу төлөх үүрэгтэй байна. Иймд гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй алданги 2 177 537 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоос он газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан. Гэтэл хариуцагч нь хугацаандаа үүргээ биелүүлээгүй хэрнээ төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр алданги шаардаж байгааг зөвшөөрөхгүй гэв.

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021.11.19-ний өдрийн 21Ү/0617 дугаар үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ, төлбөр төлөлтийн хүснэгт, мөнгөн шилжүүлэгийн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, үйлчилгээний талбайн хэмжилтийн зураг, сууцны нийт талбайн хэмжээ, Уран барилгач архитектур ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрөл, ******* ХХК-ийн 2024.06.10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, зэрэг баримтуудыг ирүүлсэн./хх-ийн 4-23, 55-71, /

6. Хариуцагчаас итгэмжлэл, хариу тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023.11.07-ны өдрийн ******* дугаар Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлт, ********** ХХК-ийн 2023.08.21-ний өдрийн **** дугаар барилга ашиглалтанд оруулах тухай албан бичиг, 2023.05.10-ны өдрийн **** дугаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд *******эд хүргүүлсэн хүсэлт, Байгаль орчин, аялал жуулчлалын яам тусгай хамгаалалттай газарт нутагт газар ашиглах гэрчилгээний хуулбар, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах ****** тоот гэрчилгээний хавсралт, **** дугаар газар ашиглах гэрчилгээний хуулбар, гэрчилгээний хавсралт, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.02.23-ны өдрийн **** дугаар **** дугаар захирамж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.04.06-ны өдрийн 3015 дугаар захирамж, ********** ХХК-ийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022.01.27-ны өдөр гаргасан нэхэмжлэл, 2022.04.05, 2022.08.22-ны өдрүүдийн нэхэмжлэлийн шаардлага өөрчилж нэмэгдүүлэх тухай албан бичиг, Монгол улсын Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2022.01.17-ны өдрийн ****** дүгээр хариу хүргүүлэх тухай албан бичиг, Богдхан Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021.12.07-ны өдрийн **** тоот албан бичиг, 2020.08.25-ны өдрийн ******тоот хариу хүргүүлж, материал буцаах тухай албан бичиг, ********** ХХК-ийн 2020.07.01-ний өдрийн ***** дугаар Байгаль орчин аялал жуулчлалын яаманд гаргасан хүсэлт, 2020.04.17-ны өдрийн хүсэлт, Богдхан Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020.04.03-ны өдрийн **** дугаар ********** ХХК-д хүргүүлсэн албан бичиг, ********** ХХК-ийн 2020.03.25-ны өдрийн ***** дугаар хүсэлт гаргах тухай албан бичиг, Богдхан Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022.08.15-ны өдрийн ***тоот албан бичиг, газар давхцалтын зураг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022.08.31-ний өдрийн 09/4860 тоот албан бичиг, кадастрын зураг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.10-ны өдрийн 128/ШШ2022/***** дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.01.04-ний өдрийн 221/МА2023/**** дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.03.21-ний өдрийн 101 дүгээр хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоол, Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах дүрэм зэрэг баримтуудыг ирүүлсэн./хх-ийн 36, 76, 89-91, 101- 191/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаарддлагын зарим хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хамт хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...********** ХХК-ийн барьж ашиглалтад оруулж буй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамжинд байрлах****** оффис, үйлчилгээний зориулалттай цогцолборын 5 дугаар блок 2-р давхарын **** тоот бүхий 40.03 м.кв үйлчилгээний талбайг 1 м.кв-г нь 4 524 107 төгрөг буюу нийт 181 100 000 төгрөгөөр захиалан бариулах гэрээг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан. Гэрээний дагуу нэхэмжлэгч тал үүргээ биелүүлсэн хариуцагч нь одоог хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй, доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн тул 7.03 м.кв-ийн зөрүү 31 804 472 төгрөгийг, мөн эд хөрөнгийн алдагдал буюу олох байсан орлого болох 15 742 625 төгрөг, алдангид 8 149 500 төгрөг, нийт гаргуулж өгнө үү. Анх нэхэмжлэл гаргахдаа дутуу м.кв-ийн зөрүүг 6.44 гэж алдаа гарсныг, 7.03 гэж тооцож шаардлагаа гаргасан. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Талуудын байгуулсан гэрээнд тухайн талбайн 1 м.кв-ийн үнийг тохироогүй бөгөөд тухайн үйлчилгээний талбайг бүхэлд нь 181 100 000 төгрөгийн үнэтэйгээр тохирсон тул талбайн зөрүүг гаргуулах нэхэмжлэл үндэслэлгүй. цУг гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д барилгыг 2022 оны 3-р улиралд багтаан ашиглалтад оруулахаар тохирсон бөгөөд хариуцагч ********** ХХК нь төрийн байгууллагын буруутай шийдвэрийн улмаас барилгыг хугацаанд оруулж чадаагүй байдаг. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн газрын цэгийг мэдээллийн санд буруу бүртгэснээс эхлэн газрын гэрчилгээг шинээр сунгалт хийж гаргаж өгөх хүртэл буюу 2023 оны 08 сарын 22-ныг хүртэл хугацаа нь хариуцагч байгууллагаас бус төрийн захиргааны байгууллагын алдаатай үйл ажиллагаанаас үүдэн гарсан хугацаа хэтрэлт байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Мөн нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тул нийт 2 177 537 төгрөгийн алдангийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна. гэж тайлбар гаргаж, маргасан.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Талуудын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 21Ү/0617 дугаар үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж,****** аялал жуулчлалын цогцолборын 5 дугаар блок, 2 давхар, **** тоот бүхий 40.03 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайг, нийт 181 100 000 төгрөг байхаар харилцан тохиролцож, урьдчилгаа төлбөр 50 хувь болох 90 550 000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж, үлдэх 50 хувийг графикийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч ********** нь төлбөрийг ********** ХХК-ийн Хаан банкны ******** тоот дансанд төлж, хариуцагч ********** ХХК нь орон сууцыг 2022 оны 3 дугаар улиралд багтан ашиглалтад оруулж, шилжүүлэхээр харилцан тохиролцсон асуудлаар талууд маргаагүй. /хх-ийн 5-9/

6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

6.а. Талуудын хооронд гэрээ байгуулагдсан эсэх асуудлаар талууд маргаагүй хэдий ч хариуцагч ********** ХХК нь гэрээний дагуу орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс болон захиалсан үл хөдлөх эд хөрөнгийн талбай нь дутуу байснаас маргаан үүссэн байна.

6.б. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу нэхэмжлэгч ********** нь гэрээнд заасан Хаан банкны ******** тоот ********** ХХК гэсэн дансанд 20 000 000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр, 16 220 000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр, 20 000 000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр, 34 330 000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр, 5 000 000 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр, 20 000 000 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр, 10 000 000 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр, 10 000 000 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр, 10 000 000 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр, 20 000 000 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр, 5 550 000 төгрөгийг 023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр, 10 000 000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлж, гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлсэн байх тул хариуцагчийг үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

7. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ********** нь хүсэл зоригийн дагуу үйлчилгээний талбайн төлбөрийг бүрэн төлж, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамжинд байрлах,****** цогцолборын 5 дугаар блок, 2 давхар, 2-24 тоотод байрлах, 40.03 м.кв талбайтай үйлчилгээний талбайг өмчлөх эрхтэй этгээд болсон гэж үзэх үндэслэлтэй.

8. Хариуцагч татгалзлын үндэслэлээ Хариуцагч ********** ХХК нь төрийн байгууллагын буруутай шийдвэрийн улмаас барилгыг хугацаанд оруулж чадаагүй байдаг. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн газрын цэгийг мэдээллийн санд буруу бүртгэснээс эхлэн газрын гэрчилгээг шинээр сунгалт хийж гаргаж өгөх хүртэл буюу 2023 оны 08 сарын 22-ныг хүртэл хугацаа нь хариуцагч байгууллагаас бус төрийн захиргааны байгууллагын алдаатай үйл ажиллагаанаас үүдэн гарсан хугацаа хэтрэлт. Иймд манай байгууллагын буруутай үйл ажиллагаа биш гэж тайлбарлаж, Богдхан Уулын Дархан Цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан хүсэлт болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэл болон 3 шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол зэргийг нотлох баримтаар ирүүлсэн боловч хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч ********** ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр газрын хугацаа дуусгавар болж хугацаа сунгуулахаар удаа дараа холбогдох байгууллагад хандсан боловч хугацаа сунгахаас татгалзаж, улмаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримт нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан үндэслэлд хамаарахгүй юм.

9. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч ********** ХХК-иас гэрээний үндсэн үүргийг биелүүлэхийг шаардах, улмаар үүргээ биелүүлээгүйгээс гэрээнд заасан нэмэлт үүргийг шаардах эрхтэй.

10. Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 21Ү/0617 дугаар үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээгээр захиалагч нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамжинд байрлах,****** цогцолборын 5 дугаар блок 2 давхар, **** тоот хаягт байрлах, 40.03 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайг захиалсан боловч гүйцэтгэгч буюу ********** ХХК нь уг үйлчилгээний талбайг 33.00 м.кв хэмжээтэй барьсан байх ба энэ нь хавтаст хэргийн 55-р талд авагдсан Уран барилгач архитектур ХХК-ийн Сууцны нийт талбайн хэмжээг тогтоосон дүгнэлтээр тогтоогдож байна.

Дээрх баримтийг нэхэмжлэгч ирүүлснийг хариуцагч тал маргаагүй байна.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ, 254 дүгээр зүйлийн 254.4-т Худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлнө. гэж зааснаар үйлчилгээний талбайн м.кв-ын зөрүү /7.03х4 524 107/ 31 804 472 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэлтэй.

Хариуцагч тал гэрээний 2.1, 2.2-т зааснаар тухайн үйлчилгээний талбайн үнийг 181 100 000 төгрөг гэж бүхэлд нь тохирсон тул м.кв-ийн зөрүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байх хэдий ч гэрээний 2.1-т заасан захиалагч****** цогцолборын 5-р блок 2-р давхарт **** тоот бүхий 40.03 м.кв бүхий үйлчилгээний талбайг 181 100 000 төгрөгийн үнээр захиалсан нь дээрх талбайн зөрүүг тооцож олгох үндэслэлтэй.

11. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.3-т Гүйцэтгэгч нь үйлчилгээний зориулалттай талбайг хугацаанд нь ашиглалтанд оруулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний төлөгдсөн үнийн дүнгийн 0.01 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө гэж зааснаар хариуцагч ********** ХХК нь гэрээнд заасан хугацаанд үйлчилгээний талбайг гэрээнд заасан хугацаанд ашиглалтанд оруулаагүй байх тул нэхэмжлэгч ********** нь 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх буюу 450 хоногийн алдангид 8 149 500 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг мөн хангах үндэслэлтэй.

Харин нэхэмжлэгч ********** нь маргаан бүхий үйлчилгээний талбайн м.кв-ын үнэ 1 м.кв тутамд 4 475 893 төгрөгөөр нэмэгдсэнтэй холбоотойгоор олох байсан орлого 15 742 625 төгрөг гаргуулах шаардлагын тухайд хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ********** нь тухайн маргаан бүхий үйлчилгээний талбайн м.кв талбайн үнэ нэмэгдсэнээр м.кв талбай дутуу хийгдсэн үйлчилгээний талбайгаас олох байсан ашиг орлогоо олох боломжгүй болсон талаараа нотлоогүй, үүнтэй холбоотой баримтаа шүүхэд ирүүлээгүй байхаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38.1-т зааснаар нотолж чадаагүй.

12. Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгч **********г Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамжинд байрлах,****** оффист байрлах, үйлчилгээний зориулалттай цогцолборын 5 дугаар блок 2 дугаар давхарын **** тоотод байрлах, 33.00 м.кв үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгаж, дутуу баригдсан талбай болох 7.03 м.кв талбайн үнэ 31 804 472 төгрөг, алданги 8 149 500 төгрөг, нийт 39 953 972 төгрөгийг хангаж, илүү нэхэмжилсэн 15 742 625 төгрөгийг хангахгүй орхиж шийдвэрлэв.

13. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч ********** ХХК нь нэхэмжлэгчид холбогдуулан гэрээний төлбөрийг хугацаандаа төлөөгүйн алданги 2 177 537 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба үндэслэлээ ...Нийт төлбөр болох 181 100 000 төгрөгөөс 90 550 000 төгрөгийг 2021 оны 12 сарын 31-ний дотор төлж барагдуулах үүргээ биелүүлсэн ч 2022 оны эхний төлөлт хийх хугацаанаас эхлэн хугацаа хэтрүүлж ирсэн. Нийт 2 177 537 төгрөгийн алдангийг нэхэмжлэл тал гэрээний дагуу төлөх үүрэгтэй гэж тайлбарласан.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.2-т Захиалагч нь төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.01 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө гэжээ.

Нэхэмжлэгч ********** нь гэрээний дагуу төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан хэдий ч 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн төлбөрийг хугацаа хэтрүүлэн төлсөн болох нь зохигчдийн тайлбар, мөнгөн шилжүүлэгийн баримт болох төлбөр төлөлтийн хүснэгт зэргээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж зааснаар алданги 2 177 537 төгрөгийг нэхэмжлэгч **********гээс гаргуулж, хариуцагч ********** ХХК-д олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.

14 . Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч **********г Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж,****** оффист байрлах, үйлчилгээний зориулалттай цогцолборын 5 дугаар блок 2 дугаар давхарын **** тоотод байрлах, 33.00 м.кв үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч ********** ХХК-д даалгаж, хариуцагч ********** ХХК-иас 7.03 м.кв дутуу баригдсан талбайн үнэ 31 804 472 төгрөг, алданги 8 149 500 төгрөг, нийт 39 953 972 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч **********д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 15 742 625 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч **********гээс алданги 2 177 537 төгрөгийг гаргуулж, хариуцагч ********** ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч **********гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 656 542 төгрөгөөс 1 352 178 төгрөгийг, хариуцагч ********** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 790 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ********** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 318 975 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч **********д олгож, нэхэмжлэгч **********гээс улсын тэмдэгтийн хураамжид 49 790 төгрөгийг гаргуулж, хариуцагч ********** ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 304 364 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгч **********д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ