| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2024/00440/И |
| Дугаар | 140/ШШ2024/00395 |
| Огноо | 2024-10-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 140/ШШ2024/00395
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: *******ийн *******ын нэхэмжлэлтэй
ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч: Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний ажиллаж байсан байдлууд аймгийн архиваас гарч ирэхгүй байгаа тул миний 1980 оноос 1994 онуудад ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь өөрийгөө 1980 оноос 1994 онуудад ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Завхан аймгийн *******ын тасгийн 2024.09.21-ний өдрийн А/1479 тоот лавлагаанд ******* ******* нэгдэл, компаны баримт шилжигдэн ирээгүй. 1978, 1985 онуудад галын аюулд өртөж байсан гэжээ.
Түүний 1990 онд ажлын амжилт гаргаж шагнуулж байсан аваргын дипломд оны эхний 730 нэг наст малыг 100 хувь онд бүрэн оруулж үйлдвэрлэлийн даалгавраа 100 хувь биелүүлж 1989 оны илгээлтийн эзэн залуу аварга малчнаар шалгарсан тул диплом тууз үнэ бүхий зүйлээр шагнаж дурсгав гэсэн байна
Түүний ХААТР маягтанд түүнийг 1986 онд ******* сумын ******* ******* нэгдэл ******* бригадад малчин гэсэн бичилт хийгдсэн байна
Иймд дээрх нотлох аримтуудыг үндэслэн түүний түүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ******* овогт ийн *******ыг
- 1980 оны 06 дугаар сарын 26-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд, 1985 оны 06-р сарын 20-ны өдрөөс 1991 оны 12-р сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн ******* сумын ******* ******* нэгдлийн ******* бригадад мал маллаж байснаар
- 1991 оны 12-р сарын 10-ны өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн ******* сумын ******* ******* ХК-нд мал маллаж байснаар тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ