Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 140/ШШ2024/00396

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: *******ын *******ийн нэхэмжлэлтэй

ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч: Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний 1989 оноос 1995 онуудад ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү гэжээ. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.******* нь өөрийгөө 1989 оноос 1995 онуудад ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Түүний 1989 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн

01-рт 1989.02.22-ний өдрөөс ******* *******ийн удирдах газрын ******* *******ийн хэлтэст үйлчлэгчээр ажиллуулав

2-рт 1990.05.01-ны өдрөөс ******* ******* *******ийн удирдах газар нь татан буугдсан учир ажлаас чөлөөлж ******* *******ийн удирдах газрын мэдэлд шилжүүлэв

3-рт 1990.05.01-нээс ******* *******ийн удирдах газрын ******* *******ийн хэлтэст үйлчлэгчээр томилов

4-рт 1991.03.01-нээс ******* ******* *******ийн удирдах газар татан буугдсан тул ажлаас чөлөөлж аймгийн ******* *******ийн удирдах газрын мэдэлд шилжүүлэв

5-рт 1991.03.11-нээс ******* *******ийн удирдах газарт үйлчлэгчээр томилж ажиллуулав

6-рт 1994.12.31-нээс НД ийн дэвтэр хөтлөх болсон тул хаав гэсэн бичилтүүд хийгдсэн.

Завхан аймгийн ******* *******ийг удирдах газрын даргын 1989, 1990, 1991 оны тушаалууд, фото зургуудын хамт ирүүлсэн.

Иймд түүний дээрх байдлаар ажиллаж байсныг тогтоох боломжтой гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******ын *******ийг

-       1989 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ны өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн ******* *******ийг удирдах газарт үйлчлэгчээр

-       1990 оны 05-р сарын 02-ны өдрөөс 1991 оны 03-р сарын 11-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* *******ийн удирдах газрын ******* *******ийн хэлтэст үйлчлэгчээр

-       1991 оны 03-р сарын 12-ны өдрөөс 1991 оны 12-р сарын 30-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* *******ийн удирдах газарт үйлчлэгчээр

-       1991 оны 12-р сарын 31-ний өдрөөс 1995 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл хэрэглээний Улиастай компани УҮГ-т үйлчлэгчээр тус тус ажиллаж байснаар тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ