Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 140/ШШ2024/00397

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* ******* дүүрэг, ******* хороо ******* ******* тоотод оршин суух ******* овгийн *******ын *******ын нэхэмжлэлтэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 04-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

  Иргэн Б.Байгалмаа нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Ж.******* нь 1968 онд төрсөн, одоо 56 настай. сумын 8-н жилийн дунд сургуулийг төгсөөд ******* сумд 10-н жилийн сургуулийг төгссөн. 1986 онд 18 нас хүрээд сумын нэгэн нэгдлийн үйлдвэр бриагдад талхчин, чихэрчнээр ажиллаж 1991 оныг дуустал ажилласан. Энэ тухай ын лавлагаа гаргуулж авахад 1986-1988 баримт байхгүй, 1989 оны 1-5 сар, 7 сарууд, 1990 оны 3, 6, 7, 8-р сарууд 1991 оны 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11-р саруудын материал олдохгүй байна. Иймд эдгээр ын лавлагаа гараагүй жил болон саруудад ажиллаж байсан тухай шийдвэр гаргаж өгнө үү,

Иймд 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сумын нэгэн нэгдлийн үйлдвэр бригадад талхчин чихэрчнээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ж.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

  Тэрээр өөрийгөө 1986-1991 оныг дуустал сумын нэгэн нэгдлийн үйлдвэр бригадад талхчин, чихэрчнээр ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүсчээ.

  Тэрээр шүүхэд өөрийн цахим үнэмлэхийн хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Завхан аймгийн ын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн лавлагаа зэргийг ирүүлсэн, шүүхээс нотлох баримт гаргуулах захирамжаар түүний ХААТР 1-р маягт, ХААТР 21-р маягт, Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 10 дугаар сарын 08-ний 483 тоот албан бичгээр түүнийг нөхөн даатгалд хамрагдаагүй гэсэн байна.

  Түүний .... зэргээр түүний ажиллаж байсан байдлууд нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.*******ыг шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр  хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ж.******* ажиллаж байсан байдлыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******ын *******ыг 

-1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сумын нэгэн нэгдлийн үйлдвэр бригадад талхчин чихэрчнээр ажиллаж байснаар тогтоосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ш.ОДОНЗУЛ