| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2024/00436/И |
| Дугаар | 140/ШШ2024/00398 |
| Огноо | 2024-10-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 140/ШШ2024/00398
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: *******ын ******* нэхэмжлэлтэй
ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч: Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний хөдөлмөрийн дэвтэрт холбогдох тушаал олдохгүй байгаа тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай байна. Иймд миний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэний дагуу ажилласан жилийг мин тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь өөрийгөө 1983 оноос 1989 онуудад ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Түүний 1989 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн
3-рт 1983.08.01-ны ******* амьдрал нэгдлийн ******* ******* бригадын *******-д санитарчаар
4-рт 1984.04.20-ноос өөр ажилд дэвшин ажиллах болсон тул малын санитарчийн үүрэгт ажлаас чөлөөлөв
5-рт 1984.04.25-нээс ******* амьдрал нэгдлийн *******-******* бригадын тоо бүртгэгчээр авч ажиллуулав
6-рт 1987.01.01-нээс Бригадууд хэсгийн зохион байгуулалтад орсон тул бригадын тоо бүртгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөв
7-рт 1987.01.01-нээс ******* амьдрал нэгдлийн *******-******* бригадын 3-р хэсгийн ахлагчаар авч ажиллуулав
8-рт 1989.08.10-нээс хэсэг татан буугдсан тус ахлагчийн ажлаас чөлөөлөв
9-рт 1989.08.20-наас ******* сумын худалдаа бэлтгэл ангид агентаар ажиллуулав
10-рт 1991.10.10-наас ******* сумын хэрэглээний хоршооны агентын ажлаас чөлөөлөв гэсэн бичилтүүд хийгдсэн.
******* сумын ******* амьдрал нэгдлийн даргын 1984, 1989 оны тушаалууд ирүүлсэн.
******* бэлтгэлийн ангийн цалингийн карт ирүүлсэн
Түүний ХААТР маягтад түүнийг 1983 онд ******* сумын ******* амьдрал нэгдлийн 2-р хэсэгт хоньчин гэжээ.
Иймд түүний дээрх байдлаар ажиллаж байсныг тогтоох боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******ын *******ийг
- 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн ******* сумын ******* амьдрал нэгдлийн *******-******* бригадад малын санитарчаар
- 1984 оны 04-р сарын 25-ны өдрөөс 1987 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* амьдрал нэгдлийн *******-******* бригадад нэгдлийн тоо бүртгэгчээр
- 1987 оны 01-р сарын 02-ны өдрөөс 1989 оны 08-р сарын 10-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* амьдрал нэгдлийн *******-******* бригадад хэсгийн ахлагчаар
- 1989 оны 08-р сарын 20-ний өдрөөс 1991 оны 10-р сарын 10-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* бэлтгэлийн ангид агентаар тус тус ажиллаж байснаар тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ бие үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ