Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 140/ШШ2024/00399

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овгийн *******ын *******ын нэхэмжлэлтэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие А.*******асүрэн нь 1965 онд төрсөн ******* сумд 1982 онд 8 жилийн сургууль төгсөн. Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1982-оос 1984 он хүртэл мал маллаж байгаад 1984 оны 06 сард цэргийн албанд яваад 1987 оны 06 сард халагдаж ирээд ******* сумын ******* нэгдлийн ******* баргадад 1990 он хүртэл мал маллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ алга болгосон тул 1982-1984 он хүрэл мал маллаж байсан болон 1987-1990 он хүртэл мал маллаж байсан *******ын лавлагааг үндэслэл мал маллаж байснаа тогтоолгох хүсэлтэй байна. Иймд намайг 1982 оны 06 сарын 01-ээс 1984 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл 1987 оны 06 сарын 01-ээс 1990 оны 12 сарын 31-ны өдөр хүрэл Завхан аймгийн ******* нэгдэлд мал маллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд хандаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч А.*******а нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр өөрийгөө 1982 оны 06 сарын 01-ээс 1984 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл 1987 оны 06 сарын 01-ээс 1990 оны 12 сарын 31-ны өдөр хүрэл Завхан аймгийн ******* нэгдэлд мал маллаж байсан болохоо тогтоолгохыг хүсчээ.

Тэрээр шүүхэд өөрийн цахим үнэмлэхийн хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Завхан аймгийн *******ын тасгийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн лавлагаа, ******* сумын ******* нэгдлийн 1982 оны хөдөлмөрийн хөлс тооцсон 70-р данс, ******* сумын ******* нэгдлийн 1983 оны хөдөлмөрийн хөлс тооцсон 70-р данс, ******* сумын ******* нэгдлийн 1984 оны хөдөлмөрийн хөлс тооцсон 70-р данс, ******* сумын ******* нэгдлийн 1987 оны хөдөлмөрийн хөлс тооцсон 70-р данс, ******* сумын ******* нэгдлийн 1988 оны хөдөлмөрийн хөлс тооцсон 70-р данс, ******* сумын ******* нэгдлийн 1989 оны хөдөлмөрийн хөлс тооцсон 70-р данс, ******* сумын ******* нэгдлийн 1990 оны хөдөлмөрийн хөлс тооцсон 70-р данс, ******* сумын ******* нэгдлийн 1991 оны хөдөлмөрийн хөлс тооцсон 70-р данс зэргийг ирүүлсэн, шүүхээс нотлох баримт гаргуулах захирамжаар түүний ХААТР 1-р маягтыг Иргэний бүртгэлийн газраас гаргуулж авсан. Завхан аймгийн даатгалын хэлтсээс түүнийг ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах өргөдөл гаргагчийн мэдүүлэг, 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/1322 тоот лавлагаа, 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 212 тоот тодорхойлолт, түүний Завхан аймгийн ******* сумын даатгалын салбарт гаргасан хувийн өргөдөл зэргийг гаргуулж авсан.

Түүний Завхан аймгийн *******ын тасгийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн лавлагаа, ******* сумын ******* нэгдлийн 1982 оны хөдөлмөрийн хөлс тооцсон 70-р данс, ******* сумын ******* нэгдлийн 1983 оны хөдөлмөрийн хөлс тооцсон 70-р данс, ******* сумын ******* нэгдлийн 1984 оны хөдөлмөрийн хөлс тооцсон 70-р данс, ******* сумын ******* нэгдлийн 1987 оны хөдөлмөрийн хөлс тооцсон 70-р данс, ******* сумын ******* нэгдлийн 1988 оны хөдөлмөрийн хөлс тооцсон 70-р данс, ******* сумын ******* нэгдлийн 1989 оны хөдөлмөрийн хөлс тооцсон 70-р данс, ******* сумын ******* нэгдлийн 1990 оны хөдөлмөрийн хөлс тооцсон 70-р данс, ******* сумын ******* нэгдлийн 1991 оны хөдөлмөрийн хөлс тооцсон 70-р данс зэргээр түүний ажиллаж байсан байдлууд нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгч А.*******ыг шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч А.*******ын ажиллаж байсан байдлыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч А.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******ын *******ыг

-1982 оны 06 сарын 01-ээс 1984 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл 1987 оны 06 сарын 01-ээс 1990 оны 12 сарын 31-ны өдөр хүрэл Завхан аймгийн ******* нэгдэлд мал маллаж байснаар тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч А.*******а нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ