| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2024/00453/И |
| Дугаар | 140/ШШ2024/00400 |
| Огноо | 2024-10-23 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 140/ШШ2024/00400
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн, ******* сумын ******* багт байрлах Завхан аймгийн ******* *******, ын ******* ******* нэхэмжлэлтэй,
Эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргалыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* *******, ын ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой *******од // манай байгууллага анх 2021 оны 10 дугаар сараас хойш нийгэм, сэтгэл зүй, хамгааллын нийт 29 төрлийн уйлчилгээг үзүүлж хамгийн сүүлд 2024 оны 04 сарын 13-нд ******* *******ийн нөхцөл байдлын үнэлгээ хийсний дараа Улаанбаатар хот руу явсан байдаг 2024 оны 09 сард Улаанбаатарын хотын Нийслэлийн түр хамгаалах байранд Б.*******ын охин Б.ийг хүргэгдэж ирсэн гэсэн мэдээллийг манай Байгууллагад мэдэгдсэн. нээлттэй Ингээд манай байгууллага мэдээлэл авч кейс хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр. хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Б.*******ын охиныг асрамжийн т өгөх нь зүйтэй гэж үзээд ******* асрамжийн төвтэй холбогдож 2024 оны 09 сарын 20-нд асрамжийн т өгөхөд шаардагдах шинжилгээнд хамруулж асрамжийн т хүлээлгэн өгөх гэтэл асрамжийн газраас эцэг, эх байх эрхийг нь хассан тохиолдолд манайх хүлээн авах боломжтой. Эцэг, эх нь байгаа тохиолдолд асрамжид авахгүй гэсэн хариу өгсөн Албан ёсны хаяг нь Завхан аймаг, сум, баг, гэх хаягтай боловч тухайн хаягтаа байхгүй. Улаанбаатар хотод байгаа сурагтай байна. Эх байх эрхийг хасах шийдвэрийг шүүхэд нэхэмжлэл гаргаж өгөх гэсэн боловч эх болох Б.******* нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжлах захирамж гаргаж өгнө үү гэжээ..
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэгч Завхан аймгийн ******* *******, ын ******* ******* нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* *******, ын ******* нь Б.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан байхгүйгээр шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгч ийг шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэн Б.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Б.******* нь Завхан аймгийн сумын багт оршин суух хаягтай оршин суух бүртгэлтэй гэх боловч оршин суудаггүй болох нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлээр нотлогдож байна.
Иймд Б.*******ыг эрэн сурвалжлах үндэслэлтэй байна гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Завхан аймгийн ******* *******, ын ******* нь төрийн байгууллага учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар *******ын ******* /регистрийн дугаар: /-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.*******ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэж энэ тухай нэхэмжлэгч Завхан аймгийн ******* *******, ын ******* т мэдэгдэхийг Завхан аймаг дахь т даалгасугай.
3. Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн ******* *******, ын ******* нь төсвийн байгууллага учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн ******* *******, ын ******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ