| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2024/02382/И |
| Дугаар | 183/ШШ2024/03556 |
| Огноо | 2024-09-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 183/ШШ2024/03556
2024 оны 09 сарын 09 өдөр Дугаар 183/ШШ2024/0**56 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У
Хариуцагч: Б
Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, ** дугаар гудамжны, ** тоот хаягт байрлах, 240 м.кв талбайтай хувийн орон сууц болон 610 м.кв талбайтай газар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М
нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
/хариуцагч Л.У нар шүүх хуралдааны товыг мэдэж, шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан байх ба шүүх хуралдаанд ямар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирэх боломжгүй талаарх хүсэлт болон баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр тэдгээрийн эзгүйд шийдвэрлэв./
Нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.*****ын нэхэмжлэлтэй Л.******, Д.******* нарт холбогдох Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, ** дугаар гудамжны, ** тоот хаягт байрлах, 240 м.кв талбайтай хувийн орон сууц болон 610 м.кв талбайтай газар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгахаар шаардсан.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: Б.***** нь 2019 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, бэлхийн ** гудамж, ** тоот хаягт байрлах 240 м.кв хоёр давхар үл хөдлөх хөрөнгийг Д.******* болон Л.****** нараас 125 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохирч худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулсан. Тухайн гэрээг байгуулах үед тухайн үл хөдлөх хөрөнгийг хаан банкны зээлийн барьцаанд байгаа гэдгийг хариуцагч нар нь нэхэмжлэгчид хэлсэн. 30 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд байгаа учраас яг одоо үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн чинь нэр дээр шилжүүлэх боломжгүй байна. Өөрөөс чинь худалдах, худалдан авах гэрээнийхээ үнийг шилжүүлэн авсныхаа дараа үл хөдлөх хөрөнгийг нэр дээр чинь шилжүүлж өгөхөд асуудалгүй гэх тайлбарыг хэлээд худалдах, худалдан авах гэрээг байгуулж байсан. Гэрээний төлбөрт Б.***** нь өөрийнхөө хоёр өрөө орон сууцыг 100 000 000 төгрөгөөр үнэлэн хариуцагч Д.*******, Л.****** нарын нэр дээр шилжүүлж өгсөн. Үлдэгдэл 25 000 000 төгрөгийг хувааж төлөхөөр харилцан тохиролцоод 15 000 000 төгрөгийг Л.******гын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл 10 000 000 төгрөгийг шилжүүлэх гэсэн боловч хариуцагч нар болох Д.*******, Л.****** нар нь ямар ч холбоогүй болоод гар утасны дуудлагыг хүлээн авахгүй, хариуцагч нартай огт холбоо барих боломжгүй болсон. Тухайн гэрээг 2019 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр гэрээг байгуулахдаа үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг шилжүүлсэн байдаг. Тухайн эд хөрөнгийн эзэмшил нь нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа. Нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хариуцагч нар нь хаягтаа байхгүй гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаан явагдсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч нар нь ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирэхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжээд, тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагч Л.****** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хариу тайлбараа бичгээр ирүүлсэн байна. Лхагваням овогтой ****** миний бие 2005 онд Д.*******тай гэр бүл болсон. Амьдарч байх хугацаандаа бид хоёр дээрх амины орон сууцыг Хаан банканд барьцаалж зээл авсан. Уг байшинг иргэн Б.*****т зарсан нь үнэн. Б.***** нь 100 000 000 төгрөгт хоёр өрөө байр шилжүүлсэн боловч нөгөө байр нь 80 000 000 төгрөгийн үнэлгээгээр 80 000 000 төгрөгт 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр зарагдсан. Худалдан авсан хүн нь миний данс руу шилжүүлсэн боловч Д.******* нь орж ирсэн даруйд нь өөрийнхөө данс руу 100 хувь шилжүүлж авсан. Шилжүүлж авсан өдрөө намайг зодож, дарамталж, гэрээсээ хөөж туудаг болсон. Удаа дараа энэ мөнгөнөөсөө Хаан банкны өрийг өгч зээлээ чөлөөлж, хүмүүсийн байшинг хүлээлгэж өг гэж хэлж байсан боловч Д.******* нь үл хайхарч өдий хүрсэн. 2020 оны сүүлээр гэр бүлийн харилцаа гүнзгийрч ширүүсэж зодож нүдэх нь ихэссэн тул аргагүй эрхэнд гэрээсээ хөөгдөж гараад өдийг хүртэл тусдаа амьдарч байгаа билээ. Энэ банкны зээлийн төлөлтийг 100 хувь Д.******* төлөх учиртай гэж үзэж байна. Учир нь Д.******* нь гэр бүлийн дунд эрхэлж байсан бизнес, хоёр орон сууц, хоёр машин, бусад эд зүйлээ 100 хувь авч үлдсэн. Д.******* нь миний нэрийг ашигласан. Хаан банкнаас зээл авхуулж намайг хүнд байдалд оруулсан. Бүх өрхийн орлогыг 100 хувь Д.******* нь хүлээн авч захиран зарцуулсан. Б.*****ын нэхэмжлэлийг Д.******* нь барагдуулах нь зөв гэж үзэж байна. Иргэн Б.*****ын нэхэмжлэлийг зөв зүйтэй. Хохиролгүй болгох ёстой гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Хариуцагч Д.******* хариу тайлбараа ирүүлээгүй байна.
4. Нэхэмжлэгчээс 2019.09.08-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2024.01.22-ны өдрийн**** дугаар албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 223.10.10-ны өдрийн ***** дугаар шийдвэр, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, фото зураг зэргийг ирүүлсэн./хх-ийн 4-15/
5. Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээ, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024.06.25-ны өдрийн***** дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019.06.11-ний өдрийн БГҮ******** дүгээр барьцааны гэрээ, барьцаалбар, Хаан банк ХК-ийн 2024.06.25-ны өдрийн ******** дугар албан бичиг, 2019.06.11-ний өдрийн ЗГ************ дугаар зээлийн гэрээ, 2019.06.11-нй өдрийн БГҮ************ дугаар барьцааны гэрээ зэргийг хэрэгт хавсаргасан. /хх-ийн **-69/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Д.*******, Л.****** нараас Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн **-** тоотод байрлалтай Ү-********* дугаартай, 240 м.кв талбайтай 2 давхар сууц, мөн тус хаяг дээр байрладаг Г-********* дугаартай 610 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрын өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, үнийг төлсөн. Гэвч өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээр шилжүүлж өгөхгүй байна. гэж тайлбарлажээ.
3. Хариуцагч Л.****** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Лхагваням овогтой ****** миний бие 2005 онд Д.*******тай гэр бүл болсон. Амьдарч байх хугацаандаа бид хоёр дээрх амины орон сууцыг Хаан банканд барьцаалж зээл авсан. Уг байшинг иргэн Б.*****т зарсан нь үнэн. Б.***** нь 100 000 000 төгрөгт хоёр өрөө байр шилжүүлсэн боловч нөгөө байр нь 80 000 000 төгрөгийн үнэлгээгээр 80 000 000 төгрөгт 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр зарагдсан. ... Бүх өрхийн орлогыг 100 хувь Д.******* нь хүлээн авч захиран зарцуулсан. Б.*****ын нэхэмжлэлийг Д.******* нь барагдуулах нь зөв гэж үзэж байна. Иргэн Б.*****ын нэхэмжлэлийг зөв зүйтэй. Хохиролгүй болгох ёстой гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон нэхэмжлэгчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Д.*******, Л.******, Б.***** нарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Д.*******, Л.******, Б.Яруу нарын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн **-** тоотод байрлалтай Ү-********* дугаартай, 240 м.кв талбайтай 2 давхар сууц, мөн тус хаяг дээр байрладаг Г-********* дугаартай 610 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрын хамт 125 000 000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар харилцан тохиролцсон байна. /хх-ийн 4-5/
Мөн уг гэрээгээр Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө,** дугаар байрны 8 тоот, 45.93 м.кв талбайтай 2 өрөө байрыг 100 000 000 төгрөгөөр тохиролцож, үлдэх 25 000 000 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 06-аас 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн дотор багтаан Л.******гийн Хаан банкны ****** тоот дансанд 2019 оны 11 дүгээр сарын 05-аас 1 900 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 05-нд 1 900 000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 05-нд 1 900 000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 05-нд 1 900 000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 05-нд 7 000 000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 05-нд 8 500 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.
Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Б.***** нь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө,** дугаар байрны 8 тоот, 45.93 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шилжүүлэн өгч, үлдэх 25 000 000 төгрөгөөс 15 000 000 төгрөгийг хариуцагч Л.******гийн Хаан банкны данс руу шилжүүлж, үлдэх 10 000 000 төгрөгийг төлөөгүй байх ба уг асуудлаар талууд маргаагүй байна.
Талуудын хооронд уг гэрээг байгуулагдсан, гэрээний дагуу 10 000 000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийн асуудлаар маргаагүй боловч хариуцагч Л.******, Д.******* нар нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.*****ын нэр дээр шилжүүлж өгөөгүйгээс маргаан үүссэн байна.
6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Хариуцагч Л.******, Д.******* нар нь гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч Б.*****т өөрсдийн өмчлөлийн эд хөрөнгөөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний дагуу худалдан авагч Д.***********д худалдан борлуулсан үйл баримт тогтоогдож байх ба хариуцагч нар нь худалдах худалдан авах гэрээний зүйл болох эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул худалдан авсан хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, гэрчилгээ гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөрийн 10 000 000 төгрөгийг одоо ч өгөхөд бэлэн байгаа бөгөөд хариуцагч нарыг үүргээ биелүүлсэн даруйд мөнгийг төлнө гэж тайлбарласан.
7. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*****ыг Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн **-** тоотод байрлалтай Ү-********* дугаартай, 240 м.кв талбайтай, 2 давхар хувийн орон сууц, Г-********** дугаартай 610 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэн өгөхийг хариуцагч Л.******, Д.******* нарт даалгах нь зүйтэй байна.
Нөгөөтэйгүүр, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн **-** тоотод байрлалтай Ү-********* дугаартай, 240 м.кв талбайтай, 2 давхар хувийн орон сууц, Г-********** дугаартай 610 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг нь Хаан банк ХК-ийн барьцаанд байгаа талаарх баримт хэрэгт авагдсан байх ба дээрх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхэд саад болохгүй бөгөөд энэ тохиолдолд мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2-т зааснаар гуравдагч этгээдийн барьцааны эрх хэвээр байхыг дурдав.
9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*****ыг Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн **-** тоотод байрлалтай Ү-********* дугаартай, 240 м.кв талбайтай, 2 давхар хувийн орон сууц болон Г-********** дугаартай 610 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээг Б.*****ын нэр дээр шилжүүлэн өгөхийг хариуцагч Л.******, Д.******* нарт даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*****ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 782 950 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.******, Д.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг, улсын төсвийн 100200100941 тоот данснаас 712 750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*****т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ