Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 000045

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Хохирогч Б.Э

Шүүгдэгч С.Ш

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ш-д холбогдох хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1976 онд төрсөн ажилгүй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт  оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С.Ш

 

Шүүгдэгч С.Ш нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр  Аялгуу бааранд Б.Э-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч С.Ш шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Б.Э-д хохиролд 240.000 төгрөг төлсөн гэв.

-Хохирогч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Одоогоор тархи толгой хатгаж өвдсөөр байна. Шандас нь шаардлага тавихад ажлын байранд маань пивоны шилээр толгой руу цохиж хагалсанд гомдолтой байна. Эмчилгээний зардалд шүүгдэгч 240.000 төгрөг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардал 5.000.000 төгрөг жич нэхэмжилнэ  гэсэн мэдүүлэг

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 76 дугаартай шинжээчийн... Б.Э биед тархи доргилт, хүзүүний ар талд 2 тооны зулгаралт, зүүн шанаа, зүүн бугалганд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 3 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 14 ху/,

-С.Ш  яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 20-21 ху/

   -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 22 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ.

            Шүүгдэгч С.Ш нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Аялгуу бааранд Б.Э-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Ш нь шаардлага тавихад ажлын байранд пивоны шилээр толгой руу цохиж хагалсанд гомдолтой байна. Одоогоор тархи толгой хатгаж өвдсөөр байна гэсэн мэдүүлэг,  хохирогчийн биед тархи доргилт, хүзүүний ар талд 2 тооны зулгаралт, зүүн шанаа, зүүн бугалганд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт үүссэнийг тогтоосон 14 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

       Шүүгдэгч С.Ш үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

     Хохирогч нь Б.Э нь хавтаст хэрэгт Медипас эмнэлэгт толгойн зураг авахуулсан 150.000 төгрөгийн, Экстра мед эмнэлэгт үзлэг хийлгэсэн 15.000 төгрөгийн, эмийн 182.700 төгрөг нийт 347.700 төгрөгийн баримтыг ирүүлсэн ба шүүгдэгч  240.000 төгрөгийг хохирогчид төлсөн талаар талууд маргахгүй байна. Иймд үлдэх 107.700 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал 5.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, энэ шүүх хуралдаанаар төлөх хохирол төлбөргүй байна.  Хэрэгт авагдсан 182.700 төгрөгийн эмийн баримт нь гар карт дээр бичигдсэн эмийн нэр, жагсаалттай тохирч байх ёстой.

         Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдав.       

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно