Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2024/03558

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2024/03558

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Нэхэмжлэгч ********ХК хариуцагч Б.*********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 761 893 582.96 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 037 618 төгрөгөөс 2 018 809 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн 100200100941 данснаас 2 018 809 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б.*********гаас улсын тэмдэгтийн хураамж 2 018 809 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ********ХК-д олгосугай.

3. Дээрх асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад энэ захирамж саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ