| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2023/00428/И |
| Дугаар | 140/ШШ2024/00392 |
| Огноо | 2024-10-22 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 140/ШШ2024/00392
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Завхан аймгийн сумын ийн хэсэг тоотод багт оршин суух овогт гийн *******ын нэхэмжлэлтэй
Завхан аймгийн *******т холбогдох тус хэлтсийн даргын 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/37 дугаартай тушаал, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/34 дугаартай тушаал, мөн 2023 оны 07 сарын 31-ний өдрийн Б/51 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгож 5, 6, 7 дугаар сарын цалингийнхаа зөрүүг олгуулах, уг зөрүүнд тооцогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б. нар танхимаар хариуцагч байгууллагын төлөөлөгч С., түүний өмгөөлөгч Д. нар цахимаар, нарийн бичгийн дарга М.Баярмэнд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* болон түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Завхан аймгийн ийн даргын 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/37 дугаартай тушаал, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/34 дугаартай тушаал, 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/51 дугаартай тушаалуудыг тус хүчингүй болгож, 5, 6, 7 дугаар сарын цалингийн зөрүүг олгох уг зөрүүнд тооцогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, урьд эрхэлж байсан тус хэлтсийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлүүлэхээр нэхэмжилж байна.
Б.*******ын үндсэн цалинг буруулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин олгосон нь үндэслэлгүй байна. Иймд энэ тушаалын зөрүү болох 5, 6, 7 дугаар сарын цалингийн зөрүүг нэхэмжилж байгаа юм. Энэ тушаалтай танилцсаны дараа хуулийн хугацаанд хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж, комисс эвлэрэх боломжгүй шүүхээр шийдвэрлүүл гэсний дагуу шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан.
2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/37 дугаартай тушаал. Даатгалын компаниар хохирлын үнэлгээ хийлгээд, үнэлгээний дагуу мөнгийг бүрэн төлөөгүй байдаг. Энэ асуудлыг ажил олгогчийн зүгээс жолооч *******т хариуцуулж байгаа нь үндэслэлгүй байна. Даатгал яах гэж байдаг юм бэ гэхээр тухайн жолоочийн хариуцлагыг бүрэн даах гэж байдаг. Жолоочийн хариуцлагын даатгалыг Завхан аймгийн ийн нягтлан бодогч, дарга хоёр гарын үсэг зурж гэрээ хийсэн байгаа юм. Өөрсдөө хариуцаж хийлгэсэн даатгалаа хөөцөлдөж, даатгал хийлгэсэн компаниар бүрэн төлүүлэх боломжтой байсан. ******* осолд орж эмнэлэгт байх хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн. Даатгалд бүрдүүлж өгөх материалуудыг нийгмийн даатгалын байгууллага бүрдүүлж өгөх ёстой байсан. Эд хөрөнгийн 100 хувийн даатгал хийлгэсэн. Даатгалын гэрээ дээр энэ талаар тусгагдсан байгаа. Иймд даатгалын компаниараа бүрэн гаргуулах боломжтой байхад *******т хариуцлага хүлээлгэх гэж дайраад байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Б/51 тоот тушаалаар *******ыг ажлаас чөлөөлсөн. Үүнийгээ 08 дугаар сарын 11-ний өдөр тушаалыг гардуулсан байдаг. Тэр болтол ажлаас халагдсан талаараа мэдэхгүй ажил дээрээ очиж ажлаа хийж байсан. Гэтэл тушаалын үндэслэл нь ын ерөнхий газрын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн А/33 дугаартай тушаал, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасныг үндэслэсэн өөрөөр хэлбэл аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэсэн үндэслэл заасан. Тушаалтай холбоотойгоор хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан. Хуулийн хугацаанд шийдвэрлэгдсэн. Тэгээд шүүхэд хандсан.
ын ерөнхий газрын албан бичгийг үндэслэж хүнийг ажлаас чөлөөлөх боломжтой юм уу? үүнийг бодож үзээч гэж хүсэж байна.
Мөн 2024 оны 4 дүгээр сар ын ерөнхий газраас орон тоо баталсан шинэ тогтоол ирсэн. Үүнээс өмнө 2018 онд баталсан орон тоогоор явж байсан. Үүнээс харахад 2024 оны 4 дүгээр сард баталсан тогтоол нь хэзээ хүчин төгөлдөр болох вэ гэдэг асуудал гарч ирнэ. Хэм хэмжээний акт гэж үзэх юм бол буюу хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэнээс хойш хүчин төгөлдөр болох асуудал яригдана. Гэтэл 2024 оны 04 дүгээр сард орон тоо баталсан тогтоол 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжих юм. Яагаад вэ гэхээр 2024 оны төсвийг УИХ-аас баталчихсан байгаа. Энэ төсөвт жолоочийн орон тоо байгаа цалин нь суугдсан байгаа. Хэрэгт орон тоо баталсан тогтоол байгаа бол уг тогтоолын хэрэгжилтийг 2025 оны 01 дүгээр сарын 1-ний өдөр гэж үзэх ёстой гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч С. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.*******т манай байгууллагаас нэлээдгүй хөнгөлөлт, туслалцаа үзүүлсэн. Хөдөлмөрийн харилцааг цуцлахдаа өөрийнх нь хүсэлтийн дагуу 3,0 төгрөгийг 4 сарын цалинтай тэнцэхүйц тэтгэмжийг олгосон. Өөрөө хүссэний улмаас олгосон байгаа учраас цалинг олгох боломжгүй. Мөн 1.478.000 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг олгосон. Энэ хоёр тэтгэмжийг давхардуулж олгосон. сумаас эвдэрсэн машинаа ачиж авчирсан бензиний мөнгө болох 450.000 төгрөгийг байгууллагаас гаргасан. Тухайн үед ******* мөнгөгүй байсан. Үүнийг төлөөрэй гэсэн. Одоо хүртэл манай байгууллагын дансанд төлөөгүй байна. Даатгалаас 6.400.000 төгрөг гаргасныг машины сэлбэгт зарцуулсан. Ажлын хөлс 6.512.000 төгрөгийг байгууллагын төсвөөс гаргасан.
2023 оны 5 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сарын цалинг нөхөн олгох боломжгүй. Сул зогсолтын мөнгө өгөх боломжгүй байхад олгож, цалинг нь 7 дугаар сар хүртэл өгсөн байгаа нь цалингийн жагсаалтаар нотлогдож байгаа. Төрийн хэмнэлтийн хууль болон дээд байгууллагын шийдвэрийг зөрчих эрх надад байхгүй.
*******т сул зогсолтын нөхөн олговор олгохоор шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1, 116.4-т заасныг баримталсан. Эрх бүхий төрийн байгууллагын шийдвэрийн улмаас ажилтныг цаашид ажиллуулах боломжгүй болсон гэсэн үндэслэлийг барьсан. Хөдөлмөрийн хуулийн 116 дугаар зүйлд зааснаар ажилтныг цаашид өөр ажилд шилжүүлэх боломжгүй бол түүний үндсэн цалингийн 60-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний олговор олгоно гэснийг баримталсан нь *******ын эрх ашгийг зөрчөөгүй. Эрх зүйн байдлыг нь дордуулаагүй гэж үзэж байна. Яагаад сул зогсолт гэж үзсэн талаараа удаа дараа тайлбарласан байдаг. Төрийн хэмнэлтийн тухай хууль 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн байдаг. Төрийн хэмнэлтийн тухай хууль зөрчиж *******т цалин хөлс олгосон байна гэж аудитын газраас албан бичиг ирүүлээд байсан. Мөн ын ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сард удаа дараа албан бичиг, шаардлага ирсэн. Жолоочийн цалин, бензин болон жолооч тээврийн хэрэгсэл ашиглах журмыг хэрэгсэхгүй болгосон. *******ыг шууд ажлаас нь чөлөөлөөгүй түүнд сул зогсолтын олговор олгоод явсан. ын байгууллага нь тээврийн хэрэгсэл ашиглах эрхгүй байгууллага болсон учраас тээврийн хэрэгсэлтэй холбоотой бүх төсвийг танасан Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр сул зогсолтын олговор олгосон нь Б.*******ын эрх ашгийг нь зөрчөөгүй.
Б/37 дугаартай тушаалаар *******т эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэсэн. ******* нь Хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ын газрын тээврийн хэрэгслийг хариуцан ажилладаг ажилтан юм. Иймд эд хөрөнгийн хариуцлага хүлээх үүрэг хүлээсэн этгээд мөн юм. 2023 оны 03 дугаар сарын 9-ний өдөр зам тээврийн осол гаргасан. Уг ослын шалтгааныг тогтоосон эрх бүхий албан тушаалтны магадалгаагаар жолооч замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т, 12.3-т заалтуудыг зөрчсөн гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтийг ******* эсэргүүцээгүй хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон учраас энэ шийдвэрийн дагуу даатгалын байгууллага даатгалын гэрээнийхээ 8.4-т зааснаар даатгуулагчийн буруугаас болж хохирол учирсан тохиолдолд олговол зохих нөхөн төлбөрөөс сонгон хамгаалахаас хамаарч даатгуулагчийн хариуцлагыг даатгалын хамгаалалтын хүснэгтэд заасны дагуу төлнө гэсэн гэрээний заалт, даатгагдсан хамгаалалтын төрөл буюу үүнд даатгуулагчийн буруутай үйлдлээс гарах эрсдэл гэсэн хэсэгт замын хөдөлгөөнд оролцох үед зам тээврийн осол гарсан үед даатгуулагчийн буруу болох нь эрх бүхий байгууллагаар нотлогдсон бол даатгуулсан үнийг дүнгийн 80 хувиар тооцож олгоно гэж заасан байна. Гэрээнд зааснаар даатгалын байгууллага 6.4 сая төгрөгийг олгосон байна. Энэ нь хууль тогтоомж зөрчөөгүй байна гэж үзэж байгаа юм. *******ын нөхөн төлбөрийн мэргэжилтнийг асуулгахад Жолоочийн хариуцлагын даатгал гэрээ болон нөхөн төлбөр бодох журмын дагуу эдний даатгал хийлгэсэн үнийн дүнгээс хамаарч 80 хувийг нь олгосон. Яагаад гэвэл жолоочийн буруутай үйл ажиллагаа байсан гэдэг нь нотлогдсон гэсэн тайлбарыг өгсөн. Эд хөрөнгийн элэгдэл, хорогдлыг тооцож, нөхөн төлбөр болох 6.4 сая төгрөгийг хасаж 3,327.687 төгрөг байхаар тогтоосон нь эд хөрөнгийн хариуцлага хүлээх албан тушаалтны эрх зүйн байдлыг дордуулаагүй, хууль журамд заасан шийдвэр байна гэж үзэж байна.
2024 оны 04 дүгээр сард ын ерөнхий газраас орон тоо бүтцийг тогтоосон тушаал гарсан.
ын газрын орон тоо бүтцийг тогтоох асуудал нь нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын эрх хэмжээний асуудал. Хэрэв 2023 оны 07 дугаар сард бүтэц орон тоог өөрчлөөгүй байсан. Энэ тушаалыг эрх зүйн баримт бичгийн бүртгэлийн санд бүртгүүлээгүй байна гэж үзэж байгаа бол энэ талаарх маргаанаа нийгмийн даатгалын ерөнхий газарт хандаж гаргах нь зүйтэй байх. Өнөөдөр Завхан аймгийн ийн дарга нь ын ерөнхий газрын даргын хэмжээнд очиж бүтэц орон тоо баталдаг эрх хэмжээтэй албан тушаалтан биш. Төрийн хэмнэлтийн тухай хууль, хуулийг мөрдөж ажилла гэсэн аудитын газрын шаардлага болон ерөнхий газраас өгч байгаа үүрэг, шаардлага, хүчингүй болсон журам, төсвийнхөө хүрээнд жолоочоо шууд ажлаас нь гаргачихгүй, сул зогсолтын олговор олгож явж байгаад мэдэгдлийг нь өгч, ажлаас нь чөлөөлж, тэтгэмжийг нь олгосон. *******ын эрх зүйн байдлыг ерөөсөө дордуулаагүй харин ч хуульд зааснаас дээгүүр хэмжээгээр хамгаалсан гэж харж байна. Хэрэв орон тоо баталсан тогтоол дээр маргах гэж байгаа бол нийгмийн даатгалын ерөнхий газартай маргах ёстой гэж харж байна. *******т олгосон сул зогсолтын цалинг буцааж төрд төлөх үүрэг хүлээгээд байж байгаа. Иймд нэхэмжлэгчийн гаргасан хэд хэдэн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Нэхэмжлэгчийн зүгээс цахим үнэмлэхний хуулбар, Завхан аймгийн ийн даргын 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/37 дугаартай тушаал, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/34 дугаартай тушаал, мөн 2023 оны 07 сарын 31-ний өдрийн Б/51 дугаартай, 2022 оны 07-р сарын 20-ны өдрийн Б/43 тоот тушаалууд, мэдэгдэл, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт, ******* -ын мөнгө шилжүүлсэн маягт, даатгалын гэрээ, Завхан аймгийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргасан гомдол, хуралдааны тэмдэглэл, шийтгэлийн хуудас мөнгө шилжүүлсэн баримт,нэхэмжлэгч талын хүсэлтээр Завхан аймгийн НДХ-ийн бүтэц орон тоог баталсан тушаал, 2022 оны 06-р сарын 16-ны өдрийн 311 тоот шүүхийн шийдвэр, хөдөлмөрийн гэрээ, НД-ийн шимтгэл төлөлтийн тодорхойлолт, цалингийн тооцоолол зэрэг баримтууд ирүүлсэн,
Хариуцагч талаас: -ын 2023 оны 03-р сарын 14-ний өдрийн А/33 тоот тушаал, 2021 оны 03-р сарын 03-ны өдрийн А/33 тоот тушаал, 2023 оны 03-р сарын 14-ний өдрийн А/33 тоот тушаал, 2023 оны 05-р сарын 28-ны өдрийн А/82 тоот тушаал, 2017 оны 12-р сарын 25-ны өдрийн а/195 тоот тушаал, 2023 оны 04-р сарын 28-ны өдрийн 05/880-р албан тоот, 2023 оны 05-р сарын 24-ний өдрийн 01/1081-р албан тоот, 2023 оны 07-р сарын 19-ны өдрийн 03/86 тоот, хувь хүний орлогын албан татварын тодорхойлолт, ээлжийн амралтын олговрын цалингийн түүвэр,ЭБАТ-ны магадалгаа, Завхан аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2023 оны 03-р сарын 30-ны өдрийн тоот, “*******” ХХК ны дүгнэлт, ******* ХХК ны 2023 оны 04-р сарын 04-ний өдрийн тоот, дансны хуулга, Завхан аймгийн НДХ-ийн 2023 оны 08-р сарын 04-ний өдрийн А/23 тоот тушаал, мэдэгдэл, хариуцагч талын хүсэлтээр ******* ХХК-аас даатгуулагчид нөхөн төлбөр олгосон хувийн хэргийг гаргуулж, даатгалын мэргэжилтэнг гэрчээр асуусан, Завхан аймгийн Цагдаагийн газраас Б.*******т холбогдох зөрчлийн хэрэг, ын ерөнхий газрын Санхүү, бүртгэлийн газрын дарга ажилтай Б.*******, тус ерөнхий газрын Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажилтай Г.*******, Завхан аймаг дахь Аудитын газрын ахлах аудитор Г.******* нарыг гэрчээр асуусан, Б.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, автомашин ашиглалтын журам, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, санхүүгийн байдлын тайлан, дохиолол хамгаалалтын үйлчилгээний гэрээ, жолоочийн хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл, мэдэгдэл, фото зурагнууд, зэрэг баримтууд ирүүлсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбаруудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчид эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэсэн хэлтсийн даргын 2023 оны 06-р сарын 13-ны өдрийн Б/37 тоот тушаалын тухайд:
Завхан аймгийн ийн даргын 2023 оны 06-р сарын 13-ны өдрийн Б/37 тоот тушаалаар Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлийн 129.1, 131-р зүйлийн 131.1.2, 132-р зүйлийн 132.2, Хөдөлмөрийн гэрээний 4.1 дэх заалт, Завхан аймгийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтны 2023 оны 03-р сарын 29-ний өдрийн авто тээврийн ослын магадалгаа, хэлтсийн дэргэдэх ёс зүйн зөвлөлийн 2023 оны 05-р сарын 26-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн тус хэлтсийн жолооч Б.*******т 8,722,100 төгрөгний эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэсэн, 2023 оны 08-р сарын 11-ний өдрийн 382 тоот мэдэгдлээр эд хөрөнгийн хариуцлагын хохирлын хэмжээнд өөрчлөлт оруулж 3.327.686 төгрөг болгож залруулсан байна.
Нэхэмжлэгчийн зүгээс “...автомашинд 15.209.393 төгрөгийн хохирол учирсан, *******тай байгуулсан гэрээнд уг хохирлыг 100 хувь даатгалын байгууллага хариуцахаар заасан байхад надаар төлүүлэхээр тогтоосон нь илт хувийн сонирхолтой үндэслэлгүй тушаал” гэж тайлбарлан маргаж байна.
Нэхэмжлэгч Б.******* нь 2020 оны 06 сард Завхан аймгийн *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээж тус хэлтсийн жолоочоор ажиллаж байсан.
Тэрээр албан үүргээ гүйцэтгэж явахдаа буюу 2023 оны 03-р сарын 11-ний өдөр Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргаж онхолдсон.
Жолооч Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалт /Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино/, 12.1 /жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байна/, мөн дүрмийн 12.3 /жолооч хөдөлгөөнд аюул, саад учрахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна/ гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь Эрх бүхийн албан тушаалтны 2023 оны 03-р сарын 29-ний өдрийн магадалгаагаар тогтоогдсон байна.
“*******” ХХК-наас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээг 15.996.250 төгрөг гэж тогтоосон байна.
Завхан аймгийн *******, “*******” ХХК-ны Завхан салбар нарын хооронд 2022 оны 10 сард авто тээврийн хэрэгсэл, жолоочийн хариуцлагын даатгалын гэрээ байгуулагдсан байна.
Тус гэрээний 8.4 дэх хэсэгт “Даатгуулагчийн буруугаас хохирол учирсан тохиолдолд олговол зохих нөхөн төлбөрөөс сонгосон хамгаалалтаас хамааран даатгуулагчийн хариуцах хэсгийг даатгалын хамгаалалтын хүснэгтэд заасны дагуу хассан дүнгээр нөхөн төлнө” гэж,
Даатгагдсан хамгаалалтын төрлийн хүснэгтийн 3 дугаарт “замын хөдөлгөөнд оролцох үед зам тээврийн осолд даатгуулагч буруутай нь эрх бүхий байгууллагаар нотлогдсон бол 90 хувиар нөхөн төлбөр олгогдохоор тус тус заасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр “*******” ХХК-ны нөхөн төлбөр хариуцсан менежер ажилтай Ж.*******г гэрчээр асуусан ба тэрээр энэ талаар тайлбарлахдаа “Даатгуулагч Завхан аймгийн ын газар нь тээврийн хэрэгслийнхээ зах зээлийн үнийг 20.091.176 төгрөгөөр анх даатгуулсан байдаг. ******* ХХК-ны 11/469 тоотод хохирлын үнэлгээн дээр тухайн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 40.000.000 төгрөг байгааг тогтоосон байсан. Тиймээс бид гэрээний дагуу 8.2-т тээврийн хэрэгслийг түүний өртгөөр буюу бүрэн үнээр даатгуулаагүй нөхцөлд даатгуулагчийн мэдүүлсэн үнэ тээврийн хэрэгслийн өртөгт эзлэж байгаа хувиар тооцож хохирлын нөхөн төлбөрийг олгосон. Үүнээс гэрээний хавсралт 1-ийн дагуу даатгуулагч маань багц 2-ийг сонгосон байдаг. Үүнд замын хөдөлгөөнд оролцох эрсдэл 90 хувьтай. Мөн даатгуулагчийн хариуцах эсэхээс үл хамааран даатгуулагчийн буруутай тохиолдолд дээрх хэмжээнээс нэмж 10 хувь хасах заалттай байгаа. Тиймээс гэрээний дагуу бид 6.487.939 төгрөг даатгуулагч байгууллагад олгосон” гэж мэдүүлсэн байна.
Хөдөлмөрийн хуулийн 129-р зүйлийн 129.1 дэх хэсэгт “ажил үүргээ гүйцэтгэх үедээ аж ахуйн нэгж, байгууллагад өөрийн буруугаас эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага ногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэж болно” гэж хуульчилсан.
Иймд дээрх үндэслэлээр ажил олгогчийн зүгээс жолооч Б.*******т эд хөрөнгийн хариуцлага оногдуулахдаа автомашины балансын үнээс тээврийн хэрэгслийн даатгалаар төлөгдсөн үнэ болон автомашины элэгдлийг хасч тооцож хариуцлага оногдуулсан байгааг буруутгах боломжгүй гэж үзэж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчид сул зогсолтын нөхөн олговор олгосон тус хэлтсийн даргын 2023 оны 05-р сарын 01-ний өдрийн Б/34 тоот тушаал, мөн ажлаас чөлөөлсөн хэлтсийн даргын 2023 оны 07-р сарын 31-ний өдрийн Б/51 тоот тушаалуудын тухайд:
Завхан аймгийн ийн даргын 2023 оны 05-р сарын 01-ний өдрийн Б/34 тоот тушаалаар Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67-р зүйлийн 67.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 116-р зүйлийн 116.1, 116.4 , Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6-р зүйлийн 6.2, *******ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03-р сарын 14-ний өдрийн А/33 дугаар тушаал, 2023 оны 04-р сарын 28-ны өдрийн 05/880 албан тоотыг үндэслэн хэлтсийн албан хэрэгцээний автомашин ашиглахгүй болсонтой холбогдуулж жолооч Б.*******ын ажлын цагийг сул зогсолтоор тооцож, нөхөн олговор олгосугай, Б.*******т олгох сул зогсолтын нөхөн олговрыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 550.000 төгрөгөөр тооцож 2023 оны 05-р сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож төлөхийг даалгасугай гэсэн,
2023 оны 07-р сарын 31-ны өдрийн Б/51 тоот тушаалаар Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67-р зүйлийн 67.5, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6-р зүйлийн 6.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 80-р зүйлийн 80.1.1, *******ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03-р сарын 14-ний өдрийн А/33 дугаар тушаал, 2023 оны 05-р сарын 26-ны өдрийн А/82 тоот тушаал, 2023 оны 04-р сарын 28-ны өдрийн 05/880 албан тоот, 2023 оны 05-р сарын 24-ний өдрийн 01/1081 албан тоотыг тус тус үндэслэн хэлтсийн албан хэрэгцээний автомашиныг ашиглахыг хориглож, ашиглах журмыг хүчингүй болгож, жолоочийн цалин хөлс, шатахууны санхүүжилтийг зогсоож ажлын байр хасагдаж орон тоог цөөрүүлсэн бөгөөд энэ тухай ажилтанд 2023 оны 06-р сарын 13-нд хуулийн дагуу мэдэгдсэн тул жолооч Б.*******ыг үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг цуцалсугай” гэжээ.
Нэхэмжлэгчийн зүгээс дээрх тушаалыг эс зөвшөөрч “манай байгууллагын жолоочийн орон тоо нь байнгын ажлын байр бөгөөд байнгын орон тоонд сул зогсолт гэдэг ойлголт байхгүй, жолоочийн орон тоог хассан албан ёсны баримт байхгүй байхад намайг орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж тайлбарлан маргаж байна.
ын Ерөнхий газрын даргын 2023 оны 03-р сарын 14-ний өдрийн А/33 тоот тушаалаар “эрүүл мэнд нийгмийн даатгалын байгууллагуудын автомашин ашиглах журам”-ыг хүчингүй болгосон, уг тушаалыг аймаг нийслэлийн нийгмийн даатгалын хэлтэс тасгуудад 2023 оны 04-р сарын 28-ны өдрийн 05/880 тоотоор хүргүүлсэн, 2023 оны 05-р сарын 26-ны өдрийн А/82 тоот тушаалаар “нийгмийн даатгалын байгууллагуудын дотоод албан хэрэгцээнд ашиглах дуудлагын автомашины ажлын нэг өдрийн норматив”-ыг, “сумын нийгмийн даатгалын байцаагчид шатахууны зардал олгох журмыг тус тус 2024 оны 01-р сарын 01-ний өдрөөс хүчингүй болгосон байна.
ын Ерөнхий газраас аймаг нийслэл дүүргийн ийн дарга нарт 2023 оны 05-р сарын 24-ний өдрийн 01/1081 тоотоор Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж дүнг гаргаж, цаашид хуулийг мөрдөж ажиллах чиглэл хүргүүлж байсан байна. Энэ чиглэлд жолоочийн цалин хөлс, шатахууны автомашины засвар үйлчилгээтэй холбоотой зардал гаргахгүй, зөвхөн автомашины татвар, даатгалын төлбөрийг төлөх гэж заажээ.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6-р зүйлийн 6.3 дахь хэсэгт “энэ хуулийн 3.1-д заасан этгээд орон нутагт албан томилолтоор, хуульд заасан эрх бүхий этгээд газар дээрх хяналт шалгалтаар ажиллахад хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, эсхүл төрийн болон орон нутгийн өмчийн авто тээврийн байгууллагаар үйлчлүүлэхээс бусад тохиолдолд автомашин ашиглахыг хориглоно” гэж 3-р зүйлийн 3.1 дэх хэсэгт “төрийн, улс төрийн, захиргааны, тусгай болон үйлчилгээний албан хаагч” гэж, 6-р зүйлийн 6.5 дахь хэсэгт “дараах байгууллага, үйлчилгээнд энэ хуулийн 6.3 дахь хэсэг хамаарахгүй гээд жагсаалтад ******* тасгууд ороогүй байна.
Мөн Ерөнхий газрын даргын 2024 оны 04-р сарын 08-ны өдрийн А/51 тоот тушаалаар Аймгийн нийгмийн даатгалын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан байх ба жолоочийн орон тоо хасагдсан байна.
Жолоочийн ажлын байр хасагдаж орон тоог цөөрүүлсэн болох нь гэрч ын ерөнхий газрын Санхүү, бүртгэлийн газрын дарга ажилтай Б.*******гийн мэдүүлэг, гэрч тус ерөнхий газрын Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажилтай Г.*******, мөн гэрч Завхан аймаг дахь Аудитын газрын ахлах аудитор Г.******* нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна гэж үзэв.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд 2022 оны 04-р сарын 29-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх үүднээс мөн -аас ирүүлсэн чиглэл, тушаалуудыг үндэслэн тус хэлтэс 2023 оны 05-р сараас эхлэн жолоочдоо сул зогсолтын нөхөн олговор олгож байгаад 2023 оны 07-р сарын 31-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байгааг буруутгах боломжгүй юм.
Дээрх тушаалуудад *******ын албан тоотыг үндэслэл болгосон хэдий ч Хөдөлмөрийн хуулийн баримталбал зохих зүйл заалтуудыг баримталсан, хуульд нийцсэн, ажилтны эрх зүйн байдлыг дордуулаагүй шийдвэр байна гэж үзэв.
Хөдөлмөрийн хуулийн 116-р зүйлийн 116.1 дэх хэсэгт “ажил олгогчоос үл шалтгаалан гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал, гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.2-т заасан аюулт үзэгдэл, эрх бүхий байгууллагын шийдвэрийн улмаас, эсхүл ажилтнаас үл шалтгаалах сул зогсолтын хугацаанд түүнийг өөр ажилд шилжүүлэх боломжгүй бол түүнд үндсэн цалингийнх нь 60-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний олговор олгох бөгөөд олговрын хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур байж болохгүй гэж,
Мөн хуулийн 80-р зүйлийн 80.1.1 дэх хэсэгт аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор тус тус хуульчилсан байна.
Ажил олгогч нь Төрийн хэмнэлтийн тухай хууль болон, ын Ерөнхий газрын даргын “автомашин ашиглалтын журмыг” хүчингүй болгосон тушаал, ын Ерөнхий газраас ирүүлсэн жолоочийн цалин хөлс, шатахуун автомашины засвар үйлчилгээтэй холбоотой зардал гаргахгүй байх тухай чиглэл, чиг үүргээ хэрэгжүүлэн жолооч Б.*******т сул зогсолтын нөхөн олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 116-р зүйлийн 116.1 дэх хэсэгт зааснаар олгож, жолоочийн ажлын байр хасагдаж орон тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80-р зүйлийн 80.1.1 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.3, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН
ТОГТООХ НЬ:
1. Б.*******ын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн *******т холбогдох тус хэлтсийн даргын 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/37 дугаартай тушаал, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/34 дугаартай тушаал, мөн 2023 оны 07 сарын 31-ний өдрийн Б/51 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгож 5, 6, 7 дугаар сарын цалингийнхаа зөрүүг олгуулах, уг зөрүүнд тооцогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ