Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/35

 

  

 

 

З.М-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, тус шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар, 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/92 дугаар шийтгэх тогтоолтой, 

шүүгдэгч  З.Мд холбогдох эрүүгийн 1913002250283 дугаартай, 6 хавтастай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен, шүүгдэгч З.М, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Б.Баярмагнай, хохирогчийн өмгөөлөгч А.Серикжан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай нар оролцов. 

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эмэгтэй, *** боловсролтой, *** мэргэжилтэй, **** ажилтай, ам бүл ** хүнтэй, **** хамт ***** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай И  овогт З.М  /РД:БЮ000000000/ нь

-Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “М” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа тус өрхийн эрүүл мэндийн төв буюу бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүн бүрийн нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхийг өөртөө ашигтайгаар бүрдүүлэх зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тус нөхөрлөлийн бүх гишүүд хуралдсан гэж, уг хуралдааны 34, 35 дугаар тогтоол, түүний хавсралтаар батлагдсан “Нөхөрлөлийн гишүүдийн гэрээ”, хуралдааны тэмдэглэлд хүний их эмч М.Ж , Т.А , А.Б , П.Б , ахлах сувилагч А.Р , сувилагч Е.А н, С.Х , М.А , Б.М , Б.А , Х.А  нарыг нөхөрлөлийн гишүүнээр элсүүлж, үүсгэн байгуулагчаар нь дарга З.М, их эмч Х.Е , Ө.А , М.Ж , Ж.С  нарыг томилж гэж, мөн даргаар нь З.Мийг томилсон гэж, тэтгэвэрт гарсан Х.Күлдан, А.С, Х.А нар нь уг хуралд оролцож өөрсдийн хүсэлтээр нөхөрлөлөөс татгалзсан үг хэлсэн болгож хурлын тэмдэглэлд тусгаж, тус эрүүл мэндийн төвийн ажилчдад нөхөрлөлийн гараар бичсэн хурлын тэмдэглэл шаардлага хангахгүй байна гэж төөрөгдөлд оруулан гарын үсэг зуруулж, ажилтан Х.Т , А.С , Х.А , Х.А , Х.К , М.Ж , А. , К.З  нар нь дээрх тогтоолын хавсралт, хурлын тэмдэглэлд гарын үсэг зураагүй болохыг мэдсээр байж “М” БГБХНөхөрлөлийн гишүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хүсэлт хавсаргах зэрэг эрх олгосон барим бичгийг хуурамчаар үйлдэж, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж бүртгүүлсэн,

- Баян-Өлгий аймгийн “М” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “М” өрхийн эрүүл мэндийн төвийн хашаанд эмийн сан ажиллуулж байсан иргэн Х.С  2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хандив гэж байгууллагад өгсөн 500000 төгрөгийг хувьдаа завшиж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн,

- Баян-Өлгий аймгийн “М” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байх хугацаанд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Б/28 дугаартай тушаалаар өөрийн төрсөн ах болох З.П-ын хүү Б-ийг их эмчээр ажилд томилж, ажиллаагүй иргэнийг 1 сар ажилласнаар бүртгэж,  594211 төгрөгийн цалинг гаргуулж, уг мөнгийг хувьдаа завшиж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалт, мөн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

2. Прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 62 дугаар яллах дүгнэлтээр З.М-ийн  дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн  2022/ШЦТ/92 дугаар шийтгэх тогтоолоор:

            3.1. Шүүгдэгч И  овогт З  М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон”, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

            3.2. Шүүгдэгч З.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж,

            3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан шүүгдэгч З.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг өршөөн хэлтрүүлж,

            3.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч З.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж,

            3.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулж,

            3.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

            3.7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.М нь 500000 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “М” өрхийн эрүүл мэндийн төвийн дансанд тушаасныг дурдаж,

            3.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дэх заалтад зааснаар шүүгдэгч З.Мээс гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлого болох 594.211 /таван зуун ерөн дөрвөн мянга хоёр зуун арван нэг/ төгрөгийг гаргуулан хурааж улсын орлого болгож, иргэн П.Бийн төрийн сангийн 100020051408 тоот дансанд тушаасан гэх 594211 төгрөгийг гаргуулан өөрт нь буцаан олгож шийдвэрлэжээ.

 

            4. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

            4.1. З.Мийн үйлдэлд гэмт хэргийн шинжгүй, гэмт хэргийн шинжгүй болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн асуудлаар хангалттай нотлогдсоор байхад шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй.

            4.2. Шүүх Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан хууль ёсны зарчим, шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчмыг алдагдуулан 3.М-г гэм буруутайд тооцож, ял оногдуулж байгаа нь хэтэрхий нэг талыг барьж, Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулж байна.

            4.3. Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулдаг “М” өрхийн эрүүл мэндийн төв нь нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Нөхөрлөлийн тухай Монгол улсын хуульд зааснаар бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл юм. Нөхөрлөлийн тухай хууль болон “М" бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дүрэмд зааснаар нөхөрлөлийн гишүүд нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээх зарчимтай. З.М нь “М” эрүүл, мэндийн төвийн даргын албан тушаалыг эрхэлж байсан бөгөөд Нөхөрлөлийн тухай хууль, нөхөрлөлийн дүрэмд зааснаар албан тушаалын хувьд тухайн байгууллагын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэн хариуцсан этгээд биш. Нийтийн албан тушаалтан ч биш юм.  З.Мийг яллах дүгнэлтэд заасан үндэслэлээр гэм буруутайд тооцож ял оногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд З.М гэмт хэрэг үйлдээгүй болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан гэрч Х.С  2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэрчээр өгсөн “...2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөгийг А.Р -д хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40,41 дүгээр хуудас/, Х.С хандив болгон өгсөн мөнгийг А.Р  хүлээн асан тухай гарын үсгийн баримт, А.Р  2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гэрчээр өгсөн ”...2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр С  500,000 төгрөг аваад 4-5 хоногийн дараа З.Мийн нөхөр Р-ийн  ХААН банкин дотор өгсөн...”гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/, А.Р-ийн  2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэрчээр өгсөн “...миний бие 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ээлжийн амралтаа аваад 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажилд ороход П.Б гэгчид цагийн бүртгэл үйлдэж цалин гаргуулахаар вакцинтор Е.А  материал бүрдүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-44 дүгээр хуудас/ баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            4.4. Гэрч П.Б  2018 оны 9 дүгээр сарын цалин П.Б  цалингийн дансанд орсон, уг мөнгийг П.Б  захиран зарцуулсан болох нь: Е.А-ийн  гэрчээр өгсөн “... З.Мээс 293,000 төгрөг авсан. Б мөнгө аваагүй...” гэх мэдүүлгүүд мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд, цалингийн цэс, дансны хуулбараар нотлогдон нотлогдож байна. Х.С  хандив болгон өгсөн 500,000 төгрөгийг А.Р  хүлээн авч захиран зарцуулсан, П.Б  2018 оны 9 дүгээр сарын цалин П.Б  цалингийн дансанд шилжиж, мөнгийг П.Б  захиран зарцуулсан болох нь нотлогдсоор байхад З.Мд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгаж байгаа нь Эрүүгийн хуулийн хууль ёсны зарчим, шударга ёсны зарчим алдагдаж байна.

            4.5. “М” нөхөрлөл /ӨЭМТ/ нь бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл бөгөөд тус нөхөрлөлийн нягтлан бодогчоор К.Н , нярваар А.Р  ажилладаг бөгөөд хуульд зааснаар байгууллагын төсөв санхүүтэй холбоотой асуудал, хариуцлагыг хууль, нөхөрлөлийн дүрэм, ажлын байрны тодорхойлолт, гэрээд заасны дагуу тухайн ажлыг хариуцаж буй албан тушаалтан, нөхөрлөлийн гишүүд хамтран хариуцах үүрэгтэй. Хуульд зааснаар нөхөрлөл нь гишүүдийн оруулсан хөрөнгө, бусад эх үүсвэрээс олсон хандив тусламжаар санхүүждэг ба хөрөнгө болон хөдөлмөрөө нэгтгэсэн ашгийн байгууллага бөгөөд жил бүр ашиг, алдагдлаа тодорхойлон ажилладаг. “М" нөхөрлөл /ӨЭМ/-нь 2018, 2019 онд ашиг           алдагдлаа тодорхойлоогүй байхад дарга З.Мийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэж гэм буруутайд тооцож ял оногдуулж байгаа нь хуулийг ноцтой зөрчиж байна. Х.С  хандив болгон өгсөн 500,000 төгрөг, П.Б  2018 оны 9 дүгээр сарын цалинг З.М хувьдаа завшаагүй, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй.

            4.6. “М” өрхийн эмнэлэгт ажилладаг К.З  болон бусад ажиллагсдын гаргасан өргөдөл, гомдлын дагуу Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албан шалгалт хийсэн бөгөөд Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 18-02/77 дугаартай “Зүй бусаар авсан цалин хөлсийг нөхөн төлүүлэх тухай” актаар “...хууль тогтоомж зөрчиж зүй бусаар олгогдсон цалин хөлс 594,211 төгрөгийг их эмч П.Б  төлүүлж авах./-аар акт тогтоосон. Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын ахлах байцаагч Р.Х , Улсын байцаагч Ш.Ж , Х.Б  нарын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлтэд З.Мийг буруугүй болохыг тогтоосон. “М” нөхөрлөл /ӨЭМТ/ нь бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл бөгөөд нөхөрлөлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Баян-Өлгий аймгийн “М, өрхийн эрүүл мэндийн төвийн “БГБХ нөхөрлөлийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 34 дугаар хурлаар хэлэлцэн баталсан БГБХ нөхөрлөлийн дүрэмд зааснаар “Нөхөрлөлийн бүх  гишүүд нь бүрэн хариуцлагатай гишүүн байх тул хамтын зарчмаар хариуцлага хүлээх үүрэгтэй.

            4.7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж хуульчилжээ. П.Б  цалин бодож олгохдоо вакцинатор Е.А  цагийн бүртгэл бүрдүүлж цалин гаргуулсан, П.Б  авч ирж өгсөн мөнгийг Е.А  авсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсоор байхад бусдын хөрөнгийг итгэмжлэн хариуцаагүй З.Мд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Нөхөрлөлийн тухай хуулиудыг ноцтой зөрчиж, З.Мийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж, гэм буруутайд тооцож, ял оногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

            4.8. З.Мийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах “ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа нь ч хууль зөрчсөн. Хэрэгт цугларсан нотлох баримтаар “М” ӨЭМТөвийн /БГБХН/ болон ажилчдын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 34, 35 дугаартай хурлын тэмдэглэл, “Нөхөрлөлийн гишүүдийн гэрээ”-нд зурагдсан гарын үсгийг хэн гэдэг этгээд зурсан болохыг тогтоогоогүй атлаа З.Мд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгаа нь хэргийн бодит байдалд нийцээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-г нотлоогүй гэж үзэж байна.

            4.9. Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч, цагдаагийн ахмад Х.Баймырзагийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 64 дугаартай шинжээчийн дүгнэлтэд шинжлэгдэж буй гарын үсгийг хэн зурсныг тогтоогоогүй, 3.М-н гарын үсэг, бичгийн хэвтэй тохирсон эсэх талаар дүгнэлт хийгээгүй байхад 3.М  "... Эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр улсын бүртгэлд хүргүүлж өөрчлөлт оруулан бүртгүүлсэн” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож байгаа нь хэтэрхий нэг талыг барьж хуулийг буруу хэрэглэж байна.

            4.10. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийн шинж нь “Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” шинжээр тодорхойлогддог. Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Х.Х  2019 оны 9 сарын 13-ны өдрийн №11 дугаартай “Эдийн засгийн шинжилгээ хийсэн тухай” шинжээчийн дүгнэлт нь одоо хүртэл хүчин төгөлдөр бөгөөд тус дүгнэлтээр санхүүгийн баримт бичгийг бүрэн хөтлөөгүй нь санхүүгийн зөрчил боловч эрүүгийн гэмт хэргийн шинжгүй гэдэг нь нотлогдсон. Санхүүгийн зөрчил нь аль ч байгууллагад хяналт шалгалтаар илэрдэг зөрчил бөгөөд уг зөрчлийг зөрчил гаргасан эрх бүхий албан тушаалтан арилгах, дахин зөрчил гаргахгүй ажиллах талаар сануулга авдаг журамтай юм. Уг дүгнэлтээр санхүүгийн зөрчил болно гээд улсын ахлах байцаагч дүгнэлт гаргасан. П.Б  цалинг байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан болохыг тухайлан тэмдэглэж, улсын байцаагч Х.Машанханы 2019 оны 7 сарын 15-ны өдрийн 18-02\77 дугаартай улсын байцагчийн акт үндэслэлгүй байна гэсэн хариултыг шинжээчээр томилсон мөрдөн байцаагчид хариулсан байдаг.

            4.11. 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 18-02\77 дугаартай ”Зүй бусаар авсан цалин хөлсийг нөхөн төлүүлэх тухай” санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн актаар зүй бусаар олгогдсон цалин хөлс 594211 төгрөгийг их эмч П.Б р нөхөн төлүүлж авахаар акт тогтоосон ба хүчин төгөлдөр улсын байцаагчийн актын биелэлтийг хангаж, тухайн үед тус эрүүл мэндийн төвд ажиллаж байсан их эмч П.Б  төлсөн баримтаа шүүхэд ирүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх уг мөнгийг П.Б  төлсөн байхад П.Б  биш чи төлөх ёстой гээд дахин надаар төлүүлсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл санхүүгийн нэг зөрчил гаргасны төлөө /уг зөрчлийг зөвхөн би гаргасан, нягтлан бодогч К.Н , нярав А.Р  нар хамтарсан хариуцлага хүлээнэ/ улсын байцаагчийн актаар санхүүгийн зөрчилд тооцож, дараа нь эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь нэг зөрчилд давхардуулан хариуцлага хүлээлгэсэн, хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэн хариуцлага хүлээлгэж, миний эрх зүйн байдлыг дордуулсан. Би “М” ӨЭМТөвийн даргын хувьд санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавин үүрэгтэй, санхүүгийн зөрчил гаргасныг зөвшөөрч байна. Гэтэл энэ нь санхүүгийн зөрчил болохоос эрүүгийн гэмт хэрэг биш юм.

            4.12. Би Баян-Өлгий аймгийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар “М” ӨЭМТөвийн даргаар 2016 онд томилогдсон байхад надад тус төвийн дарга болохын тулд хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гээд хариуцлага тооцсонд гомдолтой. Би даргаар шүүхийн шийдвэрээр томилогдсон байхад хуурамч баримт бичиг бүрдүүлээд даргаар томилогдох шаардлага байхгүй гэдэгт шүүх дүгнэлт хийгээгүй.

            4.13. Мөрдөн байцаалтын шатанд Ж.С гэрчээр асуугаад шүүх хуралдаанд хохирогчоор дуудаад, шүүх хуралдаан эхлэхэд биеийн байцаалтыг аваад прокуророос Ж.С  нь хохирогч биш гэрч гэж мэдүүлснээр шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон. Шүүх хуралдааны бичлэгийг үзэхийг хүсэж байна. Ж.С  мэдүүлгээр хэргийг шалгаж эхэлсэн ба Ж.С  гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн. Гэтэл Ж.С  нь хохирогч эсхүл гэрч гэдэг эрх зүйн байдал нь тодорхойгүй байхад түүний мэдүүлгийг шүүх хохирогчоор; гэрчээр мэдүүлсэн нь тодорхойгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгээр З.Мийн гэм бурууг бүрэн нотолж тогтоогоогүй, З.Мийн үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хянан үзэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно уу.

 

5. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт хууль үйлчлэх цаг хугацааг тодорхой тогтоож өгсөн. 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  “гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан үйлдэл эс үйлдэхүй төгссөн үед гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан. Гэтэл энэ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа нь төгссөн үе болох 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэн бүртгүүлснээр гэмт хэргийн үйл баримт бүрэн төгссөн. Прокуророос Эрүүгийн хэрэг үүсгэж,  яллагдагчаар татсан тогтоол нь 1 дүгээр хавтаст хэргийн 1 дүгээр хуудсанд авагдсан байна. Прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан огноо нь өөрөөр хэлбэл хэргийн хөөн хэлэлцэх хугацаан дотор байсан нь тогтоогдож байна. Хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2  дахь хэсэг болон 3 дахь хэсгийг үндэслэж гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаан дотор яллагдагчаар татсан гэж дүгнэж байна. 

5.2. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хувьд 2019 оны 9 дүгээр сарын 03-ны үед Б-ийг  З.М нь 28 дугаартай тушаалаар ажилд томилсон. Гэтэл Б  нь 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсад байсан нь өөрийнх нь өгсөн гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Түүнчлэн Б  өөрийнхөө мэдүүлэгтээ  2019 оны 9 дүгээр сарын 10-нд Бээжинд ажлаар уулзалтад ирсэн гэж мэдүүлсэн. Монгол Улсын хилийн гадна Бээжинд 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байсан гэдэг нь нотлогдож байна. 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл Улаанбаатар хотод байсан ба 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатараас Баян-Өлгий аймаг руу өөрийнхөө тээврийн хэрэгслээр ирсэн. Энэхүү хугацаанд Баян-Өлгий аймагт биш Улаанбаатар хотод байсан нь тогтоогдож байна. Түүнчлэн өрхийн эмнэлгийн бүртгэл, гэрчийн мэдүүлгээр Б  нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр орж ирсэн болох нь тогтоогдож байна.

5.3. Р  500.000 төгрөг авсан үйл баримт нь гэрч А, Р нарын  мэдүүлэг болон Р  өөрийнх нь өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.

5.4. Мөн Б.Б-ийн өмгөөлөгчийн зүгээс дараах байдлаар тайлбараа гаргасан. Үүнд: Прокурорын яллах дүгнэлт, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, үйл явдал тодорхойгүй байна, энэ нь өөрөө яллах дүгнэлтийн зарчмыг алдагдуулсан, хууль зөрчсөн гэсэн тул дараах дүгнэлтийг гаргаж байна.

Прокуророос үйлдсэн яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг тодорхой дурдаж өгсөн. Өөрөөр хэлбэл 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тус нөхөрлөлийн бүх гишүүдийг хуралдсан гэж 34, 35 дугаар талд түүний хавсралтыг баталсан болгож хуурамчаар үйлдсэн буюу гэмт хэрэг үйлдэгдэж эхэлсэн цаг хугацаа. Түүнчлэн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст уг хуурамч нотлох баримтаа хүргүүлж, бүртгүүлж ашигласнаар гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа буюу төгссөн цаг хугацааг тодорхой байдлаар тусгасан байна.

5.5. С  2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хандив гэж 500.000 төгрөгийг хувьдаа авснаар энэхүү гэмт хэргийн цаг хугацааг тодорхой зааж өгсөн. З.М нь 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 28 дугаартай тушаал гарсан цаг хугацааг гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа гэж дүгнэж энэхүү мөнгөн дүнг өөртөө давуу байдал бий болгохоор ашигласан гэж Прокуророос үйлдсэн яллах дүгнэлтэд тодорхой дүгнэж өгсөн байна.

5.6. Мөн хэргийн зүйлчлэлийн хувьд Авлигын гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг тул прокуророос мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байж Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс нэмэлт ажиллагаа явуулснаар тухайн холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн. Өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд авагдсан өөрөөр хэлбэл Цагдаагийн байгууллагын мөрдөгч А.Х  явуулсан үйл ажиллагааг нотлох баримт болгож прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг үндэслэл болгон шийдвэрлэсэн нь өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж тайлбарласан нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд нийцэхгүй гэх үндэслэлгүй тайлбар, хүсэлтийг өмгөөлөгч гаргасан гэж прокурорын зүгээс үзэж байна. Үндэслэл нь: Прокуророос аливаа гэмт хэргийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн хэргийн зүйлчлэл нь мөрдөн шалгах байгууллага, тухайн хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, харьяалал тогтоох үндэслэл болдог. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан нь өөрөө холбогдох хэргийн харьяалал нь Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэлийг бий болгосон. Улмаар холбогдох хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс хэргийн зүйлчлэлийн хувьд авлига албан тушаалын хэрэг эсэхийг шалгуулахаар хэргийн нэмэлт хянан шалгах ажиллагаанд холбогдох эрх бүхий прокуророос дүгнэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд нь өөрчлөлт оруулахад хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн харьяалал, Авлигатай тэмцэх газар буюу авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс шалгах эрхийн харьяаллыг олгосон. Энэхүү хэргийн харьяаллыг өөрчилж тогтоосноор өмнөх мөрдөн шалгах байгууллагын хэргийн  харьяаллаар хийж гүйцэтгэсэн үндэслэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байхгүй. Өмнөх мөрдөн шалгах ажиллагааг хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Нотлох баримтыг хууль бус гэж үзэх, нотлох баримтаар тооцохгүй байх эрх зүйн зохицуулалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.11 дүгээр зүйлд тодорхой заасан. Энэ үндэслэлүүд дээр хэргийн харьяалал өөрчлөн тогтоосноор өмнөх мөрдөн шалгах харьяаллын байгууллагын явуулсан үйл ажиллагааг хууль бус гэж дүгнэх эрх зүйн үндэслэл байхгүй.

5.7. Б.Б  өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдээгүй. Энэ нь санхүүгийн зөрчил байсан гэсэн байр сууриа илэрхийлсэн. Санхүүгийн зөрчил гэж ямар нэг байгууллагын аудитаар тогтоогдсон гэмт хэргийн шинжтэй эсэхийг мөрдөн шалгах байгууллагаас давхар шалгаж тогтоодог. Энэ үйл баримтын хувьд өнөөдөр шүүгдэгчээр татагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчээр оролцож буй З.М нь өөртөө санхүүгийн давуу байдал бий болгосон үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хууль ёсны авагдсан байна.

5.8. Өмгөөлөгчийн зүгээс З.Мийг нийтийн албан тушаалтан биш гэсэн байр сууриа илэрхийлсэн. Нийтийн албан тушаалтныг Авлигын эсрэг хуулийн 4.1.3-т тодорхой зааж өгсөн. Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийг удирдах болон компанийн эрхтэй албан тушаалыг хамааруулан тусгасан. З.М нь энэхүү хуульд зааснаар нийтийн албан тушаалтан мөн байх ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

5.9. Иймд шүүгдэгч З.М болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Б.Баярмагнай нарын шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэсэн санал гаргаж байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

6. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч З.М түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул хэвээр нь үлдээж, давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

 

8. Шүүгдэгч З.М нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “М” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа тус өрхийн эрүүл мэндийн төв буюу бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүн бүрийн нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхийг өөртөө ашигтайгаар бүрдүүлэх зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тус нөхөрлөлийн бүх гишүүд хуралдсан гэж, уг хуралдааны 34, 35 дугаар тогтоол, түүний хавсралтаар батлагдсан “Нөхөрлөлийн гишүүдийн гэрээ”, хуралдааны тэмдэглэлд хүний их эмч М.Ж , Т.А , А.Б , П.Б , ахлах сувилагч А.Р , сувилагч Е.А , С.Х , М.А , Б.М , Б.А , Х.А нарыг нөхөрлөлийн гишүүнээр элсүүлж, үүсгэн байгуулагчаар нь дарга З.М, их эмч Х.Е , Ө.А , М.Ж , Ж.С  нарыг томилж гэж, мөн даргаар нь З.Мийг томилсон гэж, тэтгэвэрт гарсан Х.К , А.С , Х.А  нар нь уг хуралд оролцож өөрсдийн хүсэлтээр нөхөрлөлөөс татгалзсан үг хэлсэн болгож хурлын тэмдэглэлд тусгаж, тус эрүүл мэндийн төвийн ажилчдад нөхөрлөлийн гараар бичсэн хурлын тэмдэглэл шаардлага хангахгүй байна гэж төөрөгдөлд оруулан гарын үсэг зуруулж, ажилтан Х.Т , А.С , Х.А , Х.А , Х.К , М.Ж , А.Б , К.З  нар нь дээрх тогтоолын хавсралт, хурлын тэмдэглэлд гарын үсэг зураагүй болохыг мэдсээр байж “М” БГБХНөхөрлөлийн гишүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хүсэлт хавсаргах зэрэг эрх олгосон барим бичгийг хуурамчаар үйлдэж, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж бүртгүүлж өөртөө давуу байдал бий болгосон,

- Шүүгдэгч З.М нь Баян-Өлгий аймгийн “М” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “М” өрхийн эрүүл мэндийн төвийн хашаанд эмийн сан ажиллуулж байсан иргэн Х.С  2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хандив гэж байгууллагад өгсөн 500000 төгрөгийг хувьдаа завшиж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон, 

- Шүүгдэгч З.М нь Баян-Өлгий аймгийн “М” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байх хугацаанд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Б/28 дугаартай тушаалаар өөрийн төрсөн ах болох З.П-ийн  хүү Б-г  их эмчээр ажилд томилж, ажиллаагүй иргэнийг 1 сар ажилласнаар бүртгэж,  594211 төгрөгийн цалинг гаргуулж, уг мөнгийг хувьдаа завшиж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг тус тус үйлдсэн нь:

-Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 64 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 109-116 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 21- ний өдрийн 01 дугаартай дүгнэлт, /4 дэх хавтаст хэргийн 62-83 дахь тал/,

- Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж өгсөн “М” БГБХНөхөрлөл /2252058/-ийн анх үүсгэн байгуулагдсан үеийн 24 хуудас, 2018 оны 11 сард хийлгэсэн нэмэлт өөрчлөлтийн бүрдүүлбэр 30 хуудас, нийт 54 хуудас бичиг баримтын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 33-65 дахь тал/,

- “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/28 дугаартай ажилд томилох тухай тушаал, /2 дахь хавтаст хэргийн 20 дахь тал/,

- “М” өрхийн эрүүл мэндийн төвийн ажилчдын 2018 оны 09 дүгээр сарын цалин хөлс бодсон цалингийн цэс, /2 дахь хавтаст хэргийн 21 -20 дахь тал/,

- Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 18-02/77 дугаартай “Зүй бусаар авсан цалин хөлсийг нөхөн төлүүлэх тухай” акт /2 дахь хавтаст хэргийн 23 дахь тал/,

-Иргэн С  2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр М өрхийн эмнэлгийн гадна орчныг тохижуулахад 500000 төгрөг хандивлав гэх гар бичвэр, /2 дахь хавтаст хэргийн 18 дахь тал/

- Гэрч Ж.С  мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 65-66 дахь тал/, гэрч К.З  мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 69-70 дахь тал/, гэрч Х.Т  мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 71-72 дахь тал/, гэрч А.С  мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 73-74 дэх тал/, гэрч Х.А  мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 75-76 дахь тал/, гэрч Х.А  мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 77-78 дахь тал/, гэрч Х.А  мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 79-80 дахь тал/, гэрч Н.Бахытханы мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 81-82 дахь тал/, гэрч И.А  мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 83-84 дэх тал/, гэрч А.Р  мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 85-86 дахь тал/, гэрч Х.К  мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 87-88 дахь тал/, гэрч С.Х  мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 95 дахь тал/, гэрч Б.А  мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 99-100 дахь тал/, гэрч А.Б  мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 101-102 дахь тал/, гэрч К.Н  мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 103 дахь тал/, гэрч Б.С  мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 104 дэх тал/, 4.2.1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д  мэдүүлэг, /5 дахь хавтаст хэргийн 199-204 тал/, гэрч Х.С  мэдүүлэг, /2 дахь хавтаст хэргийн 38-39 тал/, гэрч А.Р  мэдүүлэг, /2 дахь хавтаст хэргийн 40-41 тал/, гэрч К.З-ийн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 46 тал/, гэрч Ж.С  мэдүүлэг, /2 дахь хавтаст хэргийн 48 тал/, гэрч Х.Т  мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 44 тал/, гэрч С.Х  мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 60 тал/, гэрч Е.А  мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 64 дэх тал/, гэрч К.Н-ийн мэдүүлэг, /2 дахь хавтаст хэргийн 49 дэх тал/, гэрч Х.А  мэдүүлэг  /2 дахь хавтаст хэргийн  69 дэх тал/, гэрч П.Б  мэдүүлэг, /2 дахь хавтаст хэргийн 174 дэх тал/, зэрэг баримтууд хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

9. Шүүгдэгч З.М нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “М” өрхийн эрүүл мэндийн төвийн бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүн бүрийн нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхийг өөртөө ашигтайгаар бүрдүүлэх зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тус нөхөрлөлийн бүх гишүүдийн хурал хуралдсан болгож, уг хуралдааны 34, 35 дугаар тогтоол, түүний хавсралтаар баталсан “Нөхөрлөлийн гишүүдийн гэрээ”, хуралдааны тэмдэглэлд нь тус тус (1) “М” өрхийн эрүүл мэндийн төвд хүний их эмч М.Ж , Т.А , А.Б , П.Б , ахлах сувилагч А.Р , сувилагч С.Х , М.А, Б.М , Б.А , Х.А , Е.А  нарыг нөхөрлөлийн гишүүнээр элсүүлж; (2) үүсгэн байгуулагчаар нь дарга З.М, их эмч Х.Е , Ө.А , М.Ж , Ж.С  нарыг томилж, даргаар нь З.Мийг томилсон болгож; (3) тэтгэвэрт гарсан Х.К , А.С , Х.А  нар нь уг хуралд оролцож өөрсдийн хүсэлтээр нөхөрлөлөөс татгалзаж үг хэлсэн болгож хурлын тэмдэглэлд тусгаж, тус эрүүл мэндийн төвийн ажилчдад нөхөрлөлийн гараар бичсэн хурлын тэмдэглэл шаардлага хангахгүй байна гэж төөрөгдөлд оруулан гарын үсэг зуруулж, ажилтан Х.Т , А.С , Х.А , Х.А , Х.К , А.Б , М.Ж , К.З  нар нь дээрх тогтоолын хавсралт, хурлын тэмдэглэлд гарын үсэг зураагүй болохыг мэдсээр байж “М” бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хүсэлтэд хавсаргаж Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэн бүртгүүлж, эрх олгосон хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан,

- Баян-Өлгий аймгийн “М” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “М” өрхийн эрүүл мэндийн төвийн хашаанд эмийн сан ажиллуулж байсан иргэн Х.С  2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хандив гэж байгууллагад өгсөн 500000 төгрөгийг хувьдаа завшиж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон,

- Баян-Өлгий аймгийн “М” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байх хугацаанд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Б/28 дугаартай тушаалаар өөрийн төрсөн ах болох З  П  хүү Б  их эмчээр ажилд томилж, ажиллаагүй иргэнийг 1 сар ажилласнаар бүртгэж,  594211 төгрөгийн цалинг гаргуулж, уг мөнгийг хувьдаа завшиж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг нь тус тус хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.  Иймд энэ талаар гаргасан шүүгдэгч З.М, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно уу” гэх давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

10. Шүүгдэгч З.Мд холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэт авч хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, шийтгэх тогтоолд дурдсан гэрчүүдийн мэдүүлэг, “М” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б/28 дугаартай ажилд томилох тухай тушаал,  “М” өрхийн эрүүл мэндийн төвийн ажилчдын 2018 оны 9 дүгээр сарын цалин хөлс бодсон цалингийн цэс, Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 18-02/77 дугаартай “Зүй бусаар авсан цалин хөлсийг нөхөн төлүүлэх тухай” акт, гэрч С-ны 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр “М” өрхийн эмнэлгийн гадна орчныг тохижуулахад 500000 төгрөг хандивлав гэх гар бичвэр зэрэг нотлох баримтууд нь З.Мийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө  давуу байдал бий болгосон гэмт хэргийг,  гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 64 дугаартай дүгнэлт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай дүгнэлт, Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж өгсөн “М” БГБХНөхөрлөл /2252058/-ийн анх үүсгэн байгуулагдсан үеийн 24 хуудас, 2018 оны 11 сард хийлгэсэн нэмэлт өөрчлөлтийн бүрдүүлбэр 30 хуудас, нийт 54 хуудас бичиг баримтын хуулбарууд зэрэг нотлох баримтууд нь З.Мийг эрх олгосон хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл болсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлтийг хийжээ.

 

Мөн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгч З.Мд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцжээ.

 

11. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, харьцуулан үнэлэхэд шүүгдэгч З.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон  гэмт хэргийг тус тус үйлдсэн нь тогтоогдсон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ. 

 

12. Шүүгдэгч З.Мд шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан шүүгдэгч З.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн арга, нөхцөл байдалд тус тус тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг хангасан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

13. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.М, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

            1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/92 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.М, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          М.НЯМБАЯР

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ТУЯА

 

 

                                   ШҮҮГЧ                                                   Д.КӨБЕШ