Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2024/03515

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2024/03515

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н

Хариуцагч: А

Зээлийн гэрээний үүрэгт 3 887 037.39 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.О

нарийн бичгийн дарга Э.Түмэндэмбэрэл нар оролцов.

/хариуцагч Х.А шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйгээр шийдвэрлэв./

Нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч **********ХХК хариуцагч **********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 887 037.39 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.О шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжих шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч ********** нь 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр **********ХХК-иас ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж, 1 000 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэйгээр кредит зээл авсан болно. **********ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр зээлдэгч **********гийн ******* тоот дансанд 1 000 000 төгрөгийн кредит лимит эрх олгож, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. **********ХХК-ийн зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, аман болон бичгээр тохиролцож байсан боловч зээлээс төлөлт хийгээгүй зээлийн гэрээний үүргийн зөрчил нь үндсэн зээлийн үлдэгдэл 998 228.21 төгрөг, хүү 2 888 809.18 төгрөг, нийт 3 887 037.39 төгрөг байна. Иймд хариуцагч **********гаас нийт 3 887 037.39 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч хариу тайлбараа ирүүлээгүй.

3. Нэхэмжлэгчээс хээлийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, зээлийн эрх нээх гэрээ, кредит дансны хуулга, зэрэг баримтуудыг ирүүлсэн. /хх-ийн 5-19/

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч ********** нь 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр **********ХХК-иас ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж, 1 000 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэйгээр кредит зээл авсан болно. **********ХХК-ийн зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, аман болон бичгээр тохиролцож байсан боловч зээлээс төлөлт хийгээгүй тул 3 887 037.39 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарлав.

4. Хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй.

 

5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Талуудын хооронд 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ******* дугаар зээлийн эрхийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 1 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай байхаар харилцан тохиролцсон байна. /хх-ийн 6-8/

Дээрх гэрээний дагуу 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 1 000 000 төгрөгийг хариуцагч **********гийн ******* тоот дансанд шилжүүлсэн байна. /хх-ийн 9/

Гэрээний дагуу хариуцагч ********** нь зээл авсан өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөөгүйгээс маргаан үүссэн байна.

6. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талуудыг зээл авсан асуудлаар маргаагүй гэж үзнэ.

7. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэл гаргахдаа 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар тооцоог гаргаж шаардсан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү... төлөх үүрэгтэй гэснийг зөрчөөгүй байх бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэл гаргахдаа 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар тооцоог гаргаж үндсэн зээлийн үлдэгдэл 998 228.21 төгрөг, үндсэн хүү 2 888 809.18 төгрөг, нийт 3 887 037.39 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан зээлийн гэрээний үүрэгт 3 887 037.39 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч **********ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77 142.6 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч **********гаас улсын тэмдэгтийн хураамжид 77 142.6 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч **********ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ