Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2024/03484

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2024/03484

Улаанбаатар хот

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ********* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2 218 915 төгрөгийг хариуцагч Д.******** бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 4 сарын хугацаанд буюу 2024 оны 9 дүгээр сарын 15-нд 550 000 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 15-нд 550 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-нд 550 000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-нд 568 915 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 454 төгрөгөөс 25 227 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.********гаас улсын тэмдэгтийн хураамжид 25 227 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн 100200100941 данснаас 25 227 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ********* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ