Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2024/03453

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2019/02580

 

 

 

 

2024 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2024/0**53

Улаанбаатар хот

 

 

 

 

Дугаар 183/ШШ2019/02580

Улаанбаатар хот

 

 

 

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2019/02580

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                    

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүгч Ш.Отгонбаяр, О.Чулуунчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У

Хариуцагч: Х

Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, ** дүгээр байрны В1 давхар, *** тоот хаяг дахь улсын бүртгэлийн Ү-************ дугаар бүхий үл хөдлөхийн гэрчилгээтэй автозогсоол бүхий граж руу чөлөөтэй нэвтрүүлэхийг даалгаж, эрүүл мэндэд учирсан хохиролд 995 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч Ц.У

хариуцагчийн төлөөлөгч А.Б

шүүх хуралдааны нарын бичгийн дарга Э.Түмэндэмбэрэл нар оролцов.

Нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.*******хариуцагч ********-д холбогдуулан Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, ** дүгээр байрны В1 давхар, *** тоот хаяг дахь улсын бүртгэлийн Ү-************ дугаар бүхий үл хөдлөхийн гэрчилгээтэй автозогсоол бүхий граж руу чөлөөтэй нэвтрүүлэхийг даалгаж, эрүүл мэндэд учирсан хохиролд 995 500 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч Ц.*******нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, ** дүгээр байр,**тоотод оршин суудаг тухайн байрны В1 давхар *** гэсэн 2 авто зогсоолтой. 2018 онд буюу 7 жилийн өмнө миний хүлэмжийн дам нурууг булаагаад авто зогсоол хийсэн. Үүнээс үүдэж төлбөрийн асуудал үүсэж хуримтлагдсан. Би 2023 оны 11 дүгээр сард СӨХ-ын хурал болоход нь биечлэн оролцоод би тухайн СӨХ-ийг шүүхэд өгөөч асуудлаа шүүхээр шийдүүлж 2024 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн төлбөрөө төлье гээд хүсэлтээ өгсөн. Мөн 2023 оны 12 дугаар сарын 13-нд тухайн СӨХ-ийн удирдах зөвлөлийн дарга А.*******од хандаж албан ёсоор хүсэлтээ гаргасан. Хүйтэн болж байна. Гараашиндаа гарахад хэцүү байна гэж хэлж байсан. Надад буцааж албадан бичгээр хариу өгсөн өгөхдөө таны асуудлыг шүүхээр шийдүүлье, хохирсон асуудлыг СӨХ-ийн хурлаараа хэлэлцээд Сөх-ын төлбөрөөсөө суутгах юм уу эсвэл авч өгье гэх албан бичиг өгсөн. Тэрийг би хэрэгтэй хавсаргасан. СӨХ-ийн даргын өөрөө гэж байдаггүй учраас тухайн хүний ажилладаг газарт нь буюу Хаан банканд очиж уулзаад хүсэлт гаргасан. 2023 оны 11 дүгээр сараас эхлэн тог, ус СӨХ-ийн мөнгөө өгөөгүй айлыг бүртгэж аваад тухайн СӨХ-ийн жижүүр дугааруудыг нь өгчихсөн. Би хоёр зогсоолтой учраас нэг зогсоолоо түрээслээд орлого олох олъё гэж бодож байсан ч тэгж чадаагүй. Өвөл 11 дүгээр сараас хойш өвөл дуустал машинаа огт унаж чадаагүй. Тийм учраас би Хүний эрхийн үндэсний комисс, Цагдаа, тухайн хороондоо хүртэл хандсан. Хүний эрхийн комиссоос хариу бичиг ирүүлсэн. Тухайн СӨХ-ийн асуудлаа шүүхээр шийдүүл. Тухайн гараашинд нэвтрэх эрхийг нээж өг гэсэн хариу бичиг ирүүлдэг. Үүний дагуу би тухайн албан бичгүүдийг авахаар өвлийн хүйтэнд байнга алхаж явж байсан. Үүнээс үүдэж гэнэтхэн миний нүд зовхи ам муруйгаа татчихсан. Иймээс би хувийн эмнэлэгт эмчлүүлээд гарсан хэдий ч нүүрний мурийлт арилаагүй олон сар зүү тавиулах эмчилгээ хийлгэсэн. Тийм учраас хариуцагч талаас би 7 хоног хэвтэн эмчлүүлсний зардал гаднаас эм авхуулсан зардлыг л нэхэмжилж байгаа. Би СӨХ-ийн төлбөрөө он гарснаас хойш төлж байгаа. Хааяа би машинаа унаад гарахад хүндрэлтэй байдаг. Би тухайн граашаа ашиглаж орлого олмоор байгаа гэв.

2. Хариуцагч ******** шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******** нь 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны 24.5, ** гэсэн 2 байрыг хариуцаж ажилладаг. Би өмнө нь уг СӨХ-д ажиллаж байсан одоо ч гэсэн тухайн байрандаа амьдарч байгаа. Ц.*******эгч тухайн ** дүгээр байрны 35 тоотод амьдардаг гэвч энэ байр ашиглалтад орсноос хойш нэг ч удаа СӨХ-ийн төлбөр төлж байгаагүй. СӨХ-ны зүгээс Хан-Уул дүүргийн иргэний анхан шатын шүүхэд 2 удаа нэхэмжлэл гаргаж байсан. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.5 дахь хэсэгт Орон сууцын ашиглалтын хэвийн аюулгүй байдлыг хангах, урсгал засвар хийхээр бусад асуудлаа саналгүйгээр мөрдөгч уг асуудлыг хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй бөгөөд энэ тохиолдолд тухайн этгээд уг арга хэмжээг хэрэгжүүлсэн бол энийг шаардах эрхгүй. Тухайн байранд оршин сууж байгаагийн хувьд СӨХ-ийн төлбөрөө зохих хугацаанд нь төлөөрэй гэж байнга шаарддаг. Ямар ч шалтгаангүйгээр СӨХ-ийн төлбөр төлөхөөс зайлсхийгээд байдаг. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын хүрээнд нэхэмжлэгч гараашаа ашиглахгүй байгаа гэж тайлбарлаад байгаа нь худлаа тухайн гараашаа ашиглаж байгаа учраас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ талаарх камерын бичлэгийг үзэж боломжтой. Мөн нэхэмжлэгчийн хэрэгт хавсаргасан нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Энэ нь зөвхөн эмнэлэгт мөнгө төлсөн баримтууд байна. Үнэхээр өвлийн хүйтэнд даарснаас эрүүл мэнд нь хохирсон гэх нотлох баримт байхгүй. Эмчийн онош тодорхойлолт гэсэн баримтууд хавсаргаагүй байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг СӨХ-ийн зүгээс зөвшөөрөхгүй байгаа. Өмнөх нь шүүхийн шийдвэр нь шийдвэр гүйцэтгэлийн шатандаа явж байгаа. Нэхэмжлэгч нь уг гарааш руу орж гарахад нь саад болох зүйл байхгүй чөлөөтэй нэвтэрч байгаа. СӨХ-ийн зүгээс нэхэмжлэгч нь төлбөрөө л төлчихвөл бүх эрхийг нь нээгээд өгнө гэв.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хүний эрхийн үндэсний комиссын тамгын газрын 2023.12.28-ны өдрийн **** дугаар Гомдлын хариу хүргүүлэх тухай албан бичиг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын 2024.01.17-ны өдрийн 06 дугаар албан бичиг, ********* эмнэлэгийн 2024.01.09-ний өдрийн **** дугаар тодорхойлолт, эмийн жор, төлбөрийн баримт зэргийг ирүүлсэн /хх-ийн 5-10/

 

4. Хариуцагчаас СӨХ-ны гэрчилгээ, итгэмжлэл,хариу тайлбар зэргийг ирүүлсэн. /хх-ийн 14,15, 19-20/

 

5. Шүүх талуудын хүсэлтээр Тээврийн цагдаагийн албаны 2023.05.11-ний өдрийн 11-****** дугаартай албан бичиг, 2023.05.17-ны өдрийн 1/1046 дугаартай албан бичиг, түүний хавсралт, 2023.06.16-ны өдрийн ********* дугаартай албан бичиг зэрэг баримтыг хэрэгт хавсаргав. /хх-ийн 42, 53-66, 73/

 

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, ** дүгээр байр,**тоотод оршин суудаг тухайн байрны В1 давхар *** гэсэн 2 авто зогсоолтой. 2023 оны 12 дугаар сарын 13-нд тухайн СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга А.*******од хандаж албан ёсоор хүсэлтээ гаргасан. Хүйтэн болж байна. Граашиндаа гарахад хэцүү байна гэж хэлж байсан. Би хоёр зогсоолтой учраас нэг зогсоолоо түрээслээд орлого олох олъё гэж бодож байсан ч тэгж чадаагүй. Өвөл 11 дүгээр сараас хойш өвөл дуустал машинаа огт унаж чадаагүй. Тийм учраас би Хүний эрхийн үндэсний комисс, Цагдаа, тухайн хороондоо хүртэл хандахад тухайн СӨХ-ийн асуудлаа шүүхээр шийдүүл гэсэн. Тухайн граашинд нэвтрэх эрхийг нээж өг гэсэн хариу бичиг ирүүлдэг. Үүний дагуу би тухайн албан бичгүүдийг авахаар өвлийн хүйтэнд байнга алхаж явж байсан. Үүнээс үүдэж гэнэтхэн миний нүд зовхи ам мурыгаад татчихсан. Иймээс би хувийн эмнэлэгт эмчлүүлээд гарсан хэдий ч нүүрний мурылт арилаагүй олон сар зүү тавиулах эмчилгээ хийлгэсэн. Тийм учраас хариуцагч талаас би 7 хоног хэвтэн эмчлүүлсний зардал гаднаас эм авхуулсан зардлыг л нэхэмжилж байгаа. Хааяа би машинаа унаад гарахад хүндрэлтэй байдаг. Би тухайн граашаа ашиглаж орлого олмоор байгаа гэж тайлбарлав.

  3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Би өмнө нь уг СӨХ-д ажиллаж байсан одоо ч гэсэн тухайн байрандаа амьдарч байгаа. Ц.*******эгч тухайн ** дүгээр байрны 35 тоотод амьдардаг гэвч энэ байр ашиглалтад орсноос хойш нэг ч удаа СӨХ-ийн төлбөр төлж байгаагүй. СӨХ-ны зүгээс Хан-Уул дүүргийн иргэний анхан шатын шүүхэд 2 удаа нэхэмжлэл гаргаж байсан. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.5 дахь хэсэгт Орон сууцын ашиглалтын хэвийн аюулгүй байдлыг хангах, урсгал засвар хийхээр бусад асуудлаа саналгүйгээр мөрдөгч уг асуудлыг хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй бөгөөд энэ тохиолдолд тухайн этгээд уг арга хэмжээг хэрэгжүүлсэн бол энийг шаардах эрхгүй. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын хүрээнд нэхэмжлэгч граашаа ашиглаж байгаа учраас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ талаарх камерын бичлэгийг үзэж боломжтой. Мөн нэхэмжлэгчийн хэрэгт хавсаргасан нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Энэ нь зөвхөн эмнэлэгт мөнгө төлсөн баримтууд байна. Үнэхээр өвлийн хүйтэнд даарснаас эрүүл мэнд нь хохирсон гэх нотлох баримт байхгүй. Эмчийн онош тодорхойлолт гэсэн баримтууд хавсаргаагүй байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг СӨХ-ийн зүгээс зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч нь хөөуг грааш руу орж гарахад нь саад болох зүйл байхгүй чөлөөтэй нэвтэрч байгаа. СӨХ-ны зүгээс нэхэмжлэгч нь төлбөрөө л төлчихвөл бүх эрхийг нь нээгээд өгнө гэж маргажээ.

  4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

  5. Нэхэмжлэгч Ц.*******нь Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, ** байр, **** тоотод байрлах, 2 өрөө орон сууцны В1 давхарт байрлах, *** тоотод байрлах автозогсоолд чөлөөтэй нэвтрүүлдэггүй, үүний улмаас эрүүл мэндэд хохирол учирсан гэж тайлбарласныг, хариуцагчаас СӨХ-ны гэм буруутай үйлдлээс болоогүй гэж маргасан байна.

6. Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, ** дүгээр байрны В1 давхар, *** тоот хаяг дахь улсын бүртгэлийн Ү-************ дугаар бүхий үл хөдлөхийн гэрчилгээтэй автозогсоол бүхий гарааш руу чөлөөтэй нэвтрүүлэхийг даалгах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Ц.*******нь дээрх маргааны асуудлаар Хүний эрхийн үндэсний комисст холбогдуулан өргөдөл гаргасан байх ба тус байгууллагаас Н.**********гийг гомдлыг хянаж үзээд 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ТГ-05/**** тоот албадан бичгээр гомдлын хариуг хүргүүлсэн байх ба тус албан бичигт ...******** нь дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг тухайн иргэн төлөөгүй тохиолдолд шүүхэд хандан шийдвэрлүүлж, байрны эзэмшил газарт нэвтрэх цахим системд таны эзэмшлийн автомашины дугаарыг бүртгэж, граш руу чөлөөтэй нэвтрэх боломжоор хангаж ажиллах нь зүйтэй байна... гэх хариуг ирүүлсэн байна.

7. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй, 147 дугаар зүйлийн 147.2-т Орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторх дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны нийт сууцны тоонд хуваана. гэж зааснаар нэхэмжлэгч Ц.*******нь СӨХ-ны төлбөрийг төлөх ёстой.

Гэвч ******** нь нэхэмжлэгч Ц.**********гийг СӨХ-ны төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр түүнийг орон сууцны автозогсоол руу нэвтрүүлэхгүй, орох хаалганд нэхэмжлэгч Ц.**********гийн автомашиныг таниулаагүй байх нь үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрхээ хамгаалуулах этгээдийг хуульд заасны дагуу сонгох эрхтэй. гэж зааснаар зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор хариуцагч ********-нд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд автозогсоолд чөлөөтэй нэвтрүүлэхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

8. Эрүүл мэндэд учирсан хохиролд 995 500 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заасан байна.

Үүнээс дүгнэвэл гэм хор учруулагч этгээд болон учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо үүссэн байхыг шаардаж байна. Гэм хор учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд түүний санаатай, болгоомжгүй хууль бус үйлдэл, эс үйлдэл байгаа эсэх, уг үйлдэл /эс үйлдэл/-ийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан эсэхийг тогтоох нь хуульд нийцнэ.

9. Харин нэхэмжлэгч Ц.*******нь нэхэмжлэлдээ ... өөрийн автомашинаа ашиглаж чадаагүй өвлийн хүйтэнд даарсны улмаас нүүрний мэдрэлийн саажилт өгч нүүр ам мурысны эрүүл мэндэд хохирол учирсан. гэж тайлбарлаж, эмчилгээний зардал гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байх боловч энэ нь хариуцагчийн дээрх гэм буруутай үйлдлээс болсон гэх үндэслэл тогтоогдохгүй.

Дээрхээс дүгнэхэд хариуцагчийн гэм буруутай хууль бус үйлдлээс нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учирсан гэх үндэслэлгүй, хэрэгт энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нь энэ талаараа нотлоогүй байна.

10. Шүүх 2024.08.19-ны өдрийн Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын А/207 дугаар тушаалаар батлагдаж, сонгогдсон иргэдийн төлөөлөгч Б.******д шүүх хуралдаанд оролцох талаар тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгч Ц.**********г, хариуцагчийн төлөөлөгч А.******* нар нь иргэдийн төлөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхийг зөвшөөрч байх тул энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. ... гэснийг зөрчөөгүй болно./хүсэлтийг хавсаргасан./

11. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.**********гийг Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, ** дүгээр байрны В1 давхар, *** тоот хаяг дахь улсын бүртгэлийн Ү-************ дугаар бүхий үл хөдлөхийн гэрчилгээтэй автозогсоол бүхий граж руу чөлөөтэй нэвтрүүлэхийг хариуцагч ********-нд даалгаж, эрүүл мэндэд учирсан хохиролд 995 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********-оос улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.**********гт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Ш.ОТГОНБАЯР

 

О.ЧУЛУУНЧИМЭГ