Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2022/ДШМ/25

 

  

        

 

 

 

 

Ч.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/116 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжтай,

Шүүгдэгч Ч.Б-, Б.А, Б.Б нарт холбогдох эрүүгийн 2113001050048 дугаартай, 4 хавтастай хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэж 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Баасандорж, шүүгдэгч Ч.Б-, Б.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, Х.Бакен, Е.Төлеу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек, орчуулагч А.Ахмерей нар оролцов.

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр Баян-Өлгий аймгийн Н суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ** боловсролтой, **** мэргэжилтэй, ****ажилтай, ам бүл **, ***** оршин суух, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт Ч-ийн Б- /РД: **********/,

 

2. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ө суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ** боловсролтой, *** мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл **, ***** оршин суух, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Б-ын А /РД:**********/,

 

3. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, ****оны **дүгээр сарын **-ний өдөр Баян-Өлгий аймгийн Д суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ** боловсролтой, ** мэргэжилтэй, ** ажилтай, ам бүл **, ****оршин суух, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт А-ын Б /РД:**********/ .

 

4. Холбогдсон хэргийн талаар:

4.1. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын дарга ажилтай, яллагдагч Х.Б- нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас “Ш” ХХК-д акт, шаардлага хүргүүлээгүй байхад 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 3/563 дугаартай албан бичгээр "Ш” ХХК-д “...Танай компанийн Өлгий сумын 3-р багт байрлалтай ШТС-ын зориулалтаар эзэмшиж байгаа газарт Өлгий сумын Засаг даргын 2015 оны 5-р сарын 21-ний өдрийн 118 тоот захирамжаар 2100м2 газрыг нэмж олгосон тул тус газарт төрийн аудитын газраас шалгалт хийгдэж 9.950.000 төгрөгийн нөхөн төлбөрийн акт бичсэн байна. Иймд уг актын биелэлтийг хангаж 2019 оны 12-р сарын 15-ны дотор Өлгий сумын ЗДТГ-ын /9006222/ ***********тоот дансанд шилжүүлж өгнө үү” гэсэн албан тоотыг хүргүүлж, улмаар “Ш” ХХК-иас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өлгий сумын ЗДТГ-ын дансанд “нөхөн төлбөр” гэсэн утгаар 9.950.000 төгрөгийг шилжүүлснийг “Р” ХХК-ийн **********дугаарын данс руу 2019 оны 12 сарын 25-ны өдөр “нөхөн сэргээлт” гэсэн утгаар шилжүүлж, тус компанийн дэд захирал А.Бээр бэлнээр гаргуулж, тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын мэргэжилтэн Б.Аээр дамжуулан авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон,

4.2. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт мэргэжилтэн ажилтай яллагдагч Б.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга Х.Б-ыг "... албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын оайдлаа урвуулан ашиглаж, Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас “Ш” ХХК-д акт, шаардлага хүргүүлээгүй байхад 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 3/563 дугаартай газрын нөхөн төлбөр төлүүлэх тухай албан бичиг хүргүүлж, улмаар Ш” ХХК-иас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өлгий сумын ЗДТГын дансанд “нөхөн төлбөр” гэсэн утгаар 9.950.000 төгрөгийг шилжүүлж авсан” гэх санаатай гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж, Өлгий сумын Засаг даргын тамгын газрын төрийн зангийн данснаас “Р” ХХК-ний **********дугаарын данс руу 2019 оны 12 сарын 25-ны     өдөр “нөхөн сэргээлт” гэсэн утгаар шилжүүлсэн 9.950.000 төгрөгийг уг компанийн данснаас бэлнээр гаргуулан авч, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга Х.Б-д хүргэж өгөх байдлаар дэмжпэг үзүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн хамжигчаар оролцсон,

4.3. “Р” ХХК-ны захирал ажилтай яллагдагч А.Б нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга Х.Б-ыг ” ... албан үүрэг, бүрэн эрх, элбан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас “Ш” ХХК-д акт, шаардлага хүргүүлээгүй байхад 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 3/563 дугаартай газрын нөхөн төлбөр төлүүлэх тухай албан бичиг хүргүүлж, улмаар “Ш” ХХК-иас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өлгий сумын ЗДТГ-ын дансанд “нөхөн төлбөр” гэсэн утгаар 9.950.000 төгрөгийг шилжүүлж авсан” гэх санаатай гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж, “Ш ХХК-ны эзэмшил газарт нөхөн сэргээлт хийх тухай гэрээ, нөхөн сэргээлт хийхэд гарах зардлын төсөв, ажлын гүйцэтгэлийн тайлан гэх баримт бичгийг хуурамчаар үйлдэж, өөрийнхөө “Р” ХХК-ний **********дугаарын дансаар 2019 оны 12 сарын 25-ны өдөр “нөхөн сэргээлт” гэсэн утгаар шилжүүлсэн” 9.950.000 төгрөгийг Х.Б-д бэлнээр гаргаж өгч, дэмжлэг үзүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн хамжигчаар оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.    

 

5. Прокурорын 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 49  дүгээр яллах дүгнэлтээр яллагдагч Ч.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллагдагч Б.А, А.Б нарыг үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус  зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

6. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн  2022/ШЗ/116 дугаар шүүгчийн захирамжаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож, Ч.Б- нарт холбогдох эрүүгийн 2113001050048 дугаартай хэрэгт дараах үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцаажээ. Үүнд:

6.1. Яллагдагч Б.А, Ч.Б- нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг шалгаж, “Ш” ХХК-нд ажиллаж байсан гэх М.Э гэгч нь энэ хэрэгт хамтран оролцсон эсэхийг тогтоох;

6.2. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан үндэслэл буюу яллагдагч Ч.Б-, Б.А, А.Б нарын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг хэргийн бодит байдалд нийцээгүй тул уг ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэх гэжээ.           

 

7. Дээд шатны прокурорын эсэргүүцлийн агуулга:

7.1. ...Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн гэмт хэргийн шинж болох объектын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь авлигын гэмт хэргийн нэг төрөл бөгөөд уг гэмт хэрэг нь төрийн үйл ажиллагаа шударга, хууль ёсны байх эрх зүйт төрийн үнэт зүйлд болон эд хөрөнгийн эрхэд нь халддаг давхар объекттой гэмт хэрэг юм. /УДШ-ийн 2019.11.20. №586 тогтоол/

Албан тушаалын гэмт хэрэг хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг. /УДШ-ийн 2018.10.12. №440 тогтоол/.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод нийцүүлэн Монгол Улсын Их хурлаас 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдөр баталсан Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагч албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох. албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагааг явуулахыг хориглосон байна.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг, мөн зүйлийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгоно, мөн хуулийн 4 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан буюу хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тус тус хуульчилжээ.

Эдгээр хууль зүйн дүгнэлт, эрх зүйн зохицуулалтаас үзэхэд прокуророос яллагдагч нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэмт хэргийн объект тал болох дээрх хууль тогтоомжоор зохицуулсан харилцаа, төрийн алба, байгууллагын үйл ажиллагаа, нэр хүнд, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх ашиг, сонирхол, төрийн үйл ажиллагаа шударга, хууль ёсны байх, эрх зүйт төрийн үнэт зүйлд халдах, эрх зүйт төрийн шударга, хууль ёсны зарчмыг зөрчсөн зэрэг байдлаар объект болно гэж дүгнэлээ.

7.2. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн гэмт хэргийн шинж болох объектив талын шинжийн талаар:

Яллагдагч Ч.Б-, Б.А, А.Б нарын үйлдсэн, прокуророос зүйлчилсэн гэмт хэргийн объектив талын шинж нь ялангуяа Ч.Б-ы өөрт олгогдсон эрхээ урвуулан ашиглаж, албан үүрэг, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийх байдлаар эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Түүний үйлдлийг дурдвал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын засаг даргын тамгын газар гэсэн хэвлэмэл хуудас ашиглан, “Ш” ХХК-д гэж хаяглан, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр үйлдэн, 3/563 дугаар олгуулан, тус сумын тамгын газрын дансны дугаар бичиж хүргүүлсэн /3 дугаар хавтасны 19 х/, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын засаг даргын тамгын газрын ***********данснаас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Р” ХХК-ны данс руу 9.950.000 төгрөгийг шилжүүлсэн /хх-ийн 1 дүгээр хавтасны 147х/ мөнгийг Ч.Б- нь н.М-ын хамт 1, 2 дугаар гарын үсэг зурж, уг мөнгийг шилжүүлсэн, уг мөнгийг шилжүүлэхээс өмнө А.Бийг дуудаж уулзан, гэрээ байгуулна гэж харилцан ярилцаж тохирсон, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөр Ч.Б- нь “Р” ХХК-ны захирал Б.Д-тай “Ш” ХХК-ны эзэмшил газарт нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулсан /хх-ийн 1 дүгээр хавтасны 198-199х/, “Р” ХХК-иар төлбөрийн хүсэлт, нэхэмжлэх бичүүлж хүлээн авсан, нөхөн сэргээлт үйлдсэн тайлан гаргасан зэрэг үйлдлээр тодорхой тогтоогдож байна гэж үзлээ.

Түүний үйлдэл нь холбогдох баримтаас гадна гэрч Б.Ды мэдүүлэг /хх- ийн 1 дүгээр хавтасны 42-43х/, гэрч Х.Б-ын мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 82-82х/, гэрч М-ын мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 88-89х/, яллагдагч А.Бийн мэдүүлэг /хх-ийн 3 дугаар хавтасны 159-160 х/ зэргээр нотлогдож байна. Эндээс дүгнэвэл, шүүхийн “...харин яллагдагч нарын Ш ХХК- аас 9.950.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэх үйлдлийн арга нь мөн хуулийн тусгай ангийн арван долоодугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байгааг анхаарах нь зүйтэй юм...” /8 дахь хуудас/ гэсэн дүгнэлт үгүйсгэгдэж байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, түүний үйлдэл Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн үйлдлийн арга бус Ч.Б- нь өөрт олгогдсон эрхээ урвуулан ашиглаж, албан үүрэг, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж, өөрийн эрх мэдлийн давуу байдлаар “Ш” ХХК болон түүний удирдлагад нөлөөлж, өөртөө болон бусад давуу байдал бий болгосон байдлаар эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл гэж үзнэ.

Өөртөө болон бусад давуу байдал бий болгосон гэдгийг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар өөрт нь болон хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг хэлнэ гэжээ.

7.3. Нөгөө талаас авч үзвэл, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу албан тушаалын байдлаа ашиглан залилах гэмт хэрэг нь залилах гэмт хэргийн үндсэн шинж болох залилах гэмт хэргийн хохирогч нь хийсвэрлэн бодох оюун дүгнэлт хийх чадвартай бөгөөд гэмт этгээдээс хуурамч баримт бичиг ашиглах, өөрийгөө хөрөнгө мөнгөтэй хүн болгон итгүүлэх, тусгай албаны үнэмлэх буюу хувцас хэрэглэх, итгүүлэх, төөрөгдөлд оруулах гэх мэт янз бүрийн хууль бус арга хэрэглэхэд түүнд дүн шинжилгээ хийж, хариу үйлдэл үзүүлэх чадвартай хүн байдаг.

7.4. Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана. /УДШ-ийн 2019.10.30-ний №569 тогтоол/ гэсэн хууль зүйн дүгнэлт байгааг шүүх харгалзан үзэж, хэрхэн үгүйсгэж байгаагаа захирамжид дурдаагүй байна.

Түүнээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн объектив талын шинж болох төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдалд хор уршиг учруулсан байгааг харгалзан үзэх ёстой. Учирсан хор уршгийг дээр бичсэнчлэн Эрх зүйт төрийн шударга, хууль ёсны зарчмыг зөрчиж,... уг гэмт хэргийн нийгмийн аюулыг ихэсгэдэг, албан тушаалын гэмт хэрэг хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг гэсэн хууль зүйн дүгнэлтийг харгалзан үзэхгүй байгаа ба энэ байдал нь уг хэрэг дээр илрэн гарч байна. Учирсан хор уршиг Ч.Б- үйлдлээр хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байдлаар илрэн гарч байна гэж дүгнэлээ. Түүний үйлдэл, хор уршгийн шалтгаант холбоо байна гэж үзлээ.

7.5. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн хэргийн шинж болох субъектив талын шинжийн талаар:

Яллагдагч Ч.Б-ы үйлдсэн гэмт хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн субъектив талын шинж нь шунахай сэдэлтээр бус, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох сэдэлтээр, нийтийн албан тушаалтан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж  үйлдсэн байдаг бөгөөд мөн шүүхээс үүнд дүгнэлт хийгээгүй байна. Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн ялгагдах шинжийг зөв тодорхойлохгүйгээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалгаж тогтоох гэсэн ойлгомжгүй, тодорхой бус шийдвэр гаргаж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, холбогдох хуулийн заалтыг буруу баримтлан хэргийг буцаасан байна гэж үзлээ.

7.6. Аливаа гэмт үйлдэл нь хүний үйл ажиллагааны нэг төрөл болохын хувьд хүний бие махбодын ухамсарлагдсан, идэвхтэй үйл хөдлөлөөр илэрдэг билээ. Өөрөөр хэлбэл, Ч.Б-ы албандаа хандаж байгаа байдал, Төрийн аудитын байгууллагын нэрийг ашигласан, албан бичигтээ төрийн дансны дугаар тавьж, 2019 оны 12 дугаар сарын 15-ны дотор шилжүүл гэж албаны эрх мэдлээ ашиглан биелүүлэхийг албадан шаардсан шинжтэй, төрийн эрх мэдлийг ашигласан албан бичиг явуулсан, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын засаг даргын тамгын газрын ***********данснаас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Р” ХХК-ны данс руу 9.950.000 төгрөгийг шилжүүлсэн, шилжүүлэхдээ 2 дугаар гарын үсэг зурах М-т үүрэг өгч, 1, 2 дугаар гарын үсгийг зурж шилжүүлсэн, уг мөнгийг шилжүүлэхээс өмнө А.Бийг дуудаж уулзан, гэрээ байгуулахаар талаар харилцан ярилцаж тохирсон, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөр Ч.Б- нь “Р” ХХК-ны захирал Б.Д-тай “Ш” ХХК-ны эзэмшил газарт нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулсан, “Р" ХХК-иар төлбөрийн хүсэлт, нэхэмжлэх бичүүлж хүлээн аван санхүүгийн баримт болгон авсан, “Ш” ХХК-ны эзэмшил газарт нөхөн сэргээлт хийсэн тухай тайлан, материал хуурамчаар үйлдсэн, түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгосонд шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

7.7. Тухайн албан бичгийг эшлэн авч дурдвал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3/563 дугаартай, “Ш” ХХК-д гэж хаягласан “Танай компанийн Өлгий сумын 3 дугаар багт байрлалтай ШТС-ын зориулалтаар эзэмшиж байгаа газарт Өлгий сумын засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 118 тоот захирамжаар 2100м.кв газрыг нэмж олгосон тул уг газарт Төрийн аудитын газраас шалгалт хийгдэж, 9.650.000 төгрөгийн газрын нөхөн төлбөрийн акт бичсэн байна. Иймд уг актын биелэлтийг хангаж, 2019 оны 12 дугаар сарын 15-ны дотор Өлгий сумын ЗДТГ-ын /9006222/ *********** тоот дансанд шилжүүлж өгнө үү” дарга Ч.Б- гэжээ.

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт бүхий хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ц, гэрч Д.Н /Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор/, гэрч М.А /Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор/ нарын мэдүүлгүүдээр Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас “Ш” ХХК-тай холбоотой ямар нэгэн нөхөн төлбөр тавигдаагүй болох нь тогтоогджээ.

7.8. Байгууллагын төсвийг захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтан нь Төсвийн хуулийг, тухайлбал, энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан Төсвийн зарчим, 6 дугаар зүйлд заасан Төсвийн зарчмыг хэрэгжүүлэх зүйлийн 6.4 дэх хэсгийн  6.4.1 төсвийг   үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, 6.4.4.хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох, 6.4.8.төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх, 6.6 дугаар зүйлийн 6.6.1 төсвийн       захирагч нь түүнийг томилсон байгууллага, албан тушаалтны өмнө, эсхүл дээд шатныхаа төсвийн захирагчийн өмнө төсвийн талаар хариуцлага хүлээдэг байх, 16 дугаар зүйлийн 16.5.Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэсэн зүйл, хэсэг, заалтуудыг зөрчиж байгаагаа ухамсарлан үйлдсэн явдалд шүүх дүгнэлт хийх үүрэгтэй.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчинө гэдгээ ухамсарлаж үйлдэж байгаад сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгож байгаад дүгнэлт хийж болно.

Ч.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр албан бичиг явуулахдаа өөрийн үйлдлээ бүрэн ухамсарласан нь өөрийнх нь үйл хөдлөлөөр илрэн гарч байна. Өөрөөр хэлбэл, төсөв захирагчийн чиг үүргийг мэдэхгүй хүнийг томилоогүй нь тодорхой юм.

Иймд гэмт этгээдээс өөрийн санаа зорилгыг хэрэгжүүлэх үүднээс сонгон авсан, Эрүүгийн хуульд заасан тодорхой үйлдлийн илрэх хэлбэр болох аргыг шүүх яллагдагч нарын Ш ХХК-аас 9.950.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэх үйлдлийн арга нь мөн хуулийн тусгай ангийн арван долоодугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байгааг анхаарах нь зүйтэй юм гэж дүгнэсэн байдлыг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн хууль зөрчиж буцаасан гэж дүгнэхэд хүргэж байна.

7.9. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн гэмт хэргийн шинж болох субъектын талаар.

Ч.Б-     нийтийн албан тушаалтан тул энэ төрлийн гэмт хэргийн субъектийг хангаж байна гэж үзлээ.

Нийтийн албан тушаалтан Ч.Б-ы явуулсан албан бичгийг үндэслэн “Ш” ХХК-аас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тус аймгийн Өлгий сумын ЗДТГ-ын дансанд “нөхөн төлбөр” гэсэн утгаар 9.950.000 төгрөгийг шилжүүлснийг “Р” ХХК-ийн **********дугаарын данс руу “нөхөн сэргээлт” гэсэн утгаар шилжүүлж, тус компанийн захирал гэх А.Б-ээр бэлнээр гаргуулж, тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын мэргэжилтэн Б.А-ээр дамжуулан авч, өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон үйл баримт тогтоогдсон байхад уг үйл баримтыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Ш” ХХК-аас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тус аймгийн Өлгий сумын ЗДТГ-ын дансанд “нөхөн төлбөр” гэсэн утгаар 9.950.000 төгрөгийг шилжүүлж авсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

7.10. Шүүгчийн захирамжид “...яллагдагч Ч.Б- нь хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн дээр олгогдсон Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын дарга гэх албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа давуу тал болгон ашиглаж Ш ХХК-аас 9.950.000 төгрөгийг хууль бусаар шилжүүлэн авсан эсэх”-ийг шалгаж тогтоох гэж буцаах бус харин эсрэгээрээ прокуророос гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн байтал шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгар ажиллагааг хийлгэх бол” гэсэн хуулийн заалтын баримтлан буцаасан нь уг хуулийг зөрчсөн зөрчил болсныг захирамжаараа харуулж байна.

7.11. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад яллагдагч Б.А, Ч.Б- нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг шалгаж, “Ш” ХХК-д ажиллаж байсан гэх М.Э гэгч нь энэ хэрэгт хамтран оролцсон эсэхийг тогтоолгох гэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

7.12. Яллагдагч Ч.Б- нь өөрт олгогдсон эрхээ урвуулан ашиглаж, албан үүрэг, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийх байдлаар эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Түүний үйлдлийг дурдвал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын засаг даргын тамгын газар гэсэн хэвлэмэл хуудас ашиглан, “Ш” ХХК-д гэж хаяглан, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр үйлдэн, 3/563 дугаар олгуулан, тус сумын тамгын газрын дансны дугаар бичиж хүргүүлсэн /хх-ийн 3 дугаар хавтасны 19 х/, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын засаг даргын тамгын газрын ***********данснаас 2019 оны 12дугаар сарын 24- ний өдөр “Р” ХХК-ны данс руу 9.950.000 төгрөгийг шилжүүлсэн /хх-ийн 1 дүгээр хавтасны 147х/, Ч.Б- нь н.М-ын хамт 1, 2 дугаар гарын үсэг зурж шилжүүлсэн, уг мөнгийг шилжүүлэхээс өмнө А.Б-ийг дуудаж харилцан ярилцаж тохиролцсон, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөр Ч.Б- нь “Р” ХХК-ны захирал Б.Д-тай “Ш” ХХК-ны эзэмшил газарт нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулсан /хх-ийн 1 дүгээр хавтасны 198-199х/, “Р” ХХК-иар төлбөрийн хүсэлт, нэхэмжлэх бичүүлж хүлээн авсан, нөхөн сэргээсэн тайлан, баримт бүрдүүлсэн зэрэг үйлдэлд дүгнэлт хийн, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь тухайн гэмт хэргийн шинж бүрэн хангагдаж байна гэж үзлээ.

7.13. Прокуророос яллагдагч Ч.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн, харин яллагдагч Б.А, А.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн болохыг давж заалдах шатны шүүх анхааран үзнэ үү. Өөрөөр хэлбэл, Давж заалдах шатны шүүх яллагдагч Ч.Б-ы үйлдэлд хууль хэрэглээний, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийснээс шалтгаалан энэ гэмт хэрэгт “Ш” ХХК-д ажиллаж байсан гэх М.Э хүний хамтран оролцсон эсэх үйлдэл шалгагдах эсэх асуудал шийдэгдэх учиртай бөгөөд тэгснээр Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлд заасан “Хууль ёсны зарчим”, 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-д нийцнэ гэж үзэж байна.

7.14. Шүүгчийн захирамжид “Мөн яллагдагч Ч.Б- шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Б.А рүү ярьж албан тоот бичүүлж, мөнгө гаргуулсан хүн нь Э гэх хүн болохыг би хэрэг шүүхэд шилжсэний дараа мэдэж, А-ээс Э-ын утсыг аваад ярьсан. Тухайн үед би Э-д Та нар хийсэн хэргээ Ш ХХК-д яагаад хэлэхгүй байгаа юм, би та нараас болж ажил, амьдралгүй боллоо. Хоёр оюутан хүүхэд сургаж байгаа. Чи үнэнээ хэлчхээч гэхэд Э Надаас хэн ч юу ч асуугаагүй. Би бүх юмыг мэдэж байгаа. М-аас өмнө би Ш ХХК-ний захирал байсан, надаас асуувал би үнэнийг хэлнэ гэж хэлсэн гэх агуулгатай мэдүүлгийг тус тус өгсөн бөгөөд яллагдагч нар нь Э гэгч энэ хэрэгт хамтран оролцсон талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлж байгаагүй байна” гэжээ. Энд тусгагдсан яллагдагч Ч.Б-ы тайлбарт хууль зүйн дүгнэлт хийвэл, Ч.Б- нь гэмт хэрэг үйлдэхдээ анхнаасаа Э гэгчтэй уулзаагүй, түүний үйлдэлд нь хамтран оролцоогүй болох нь тогтоогдож байна гэж дүгнэлээ.

7.15. Мөн Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэлд “Даргалагчаас: Энэ хэрэгт М.Э гэх хүний оролцоо байгаа юм уу, ямар оролцоотой юм бэ гэхэд, Яллагдагч Ч.Б-: Шунхлайгаас орж ирсэн мөнгийг Э шилжүүлж авсан. Утсаар А-тэй ярьж, албан бичгийг бичүүлж авсан хүн гэв” гэж бичжээ. Үүнд дүгнэлт хийвэл, Шунхлайгаас орж ирсэн мөнгийг Э шилжүүлж авсан. Утсаар А-тэй ярьж, албан бичгийг бичүүлж авсан хүн гэж мэдүүлсэн нь 1-т Ч.Б-ы үйлдэлд анхнаасаа М.Э гэх хүн оролцоогүй болохыг, 2-т Ч.Б-ы өөрийн үйлдлээр бусдад давуу байдлыг олгосныг нотолж байна гэж дүгнэхэд хүргэж байна. Үүнээс гадна уг тэмдэглэлд “Яллагдагчийн өмгөөлөгч Х.Зулхаш, би нэмэлт тайлбар хэлье гэж даргалагчаас зөвшөөрөл аваад: Э гэх хүнийг Б- бид хоёр нэрийг мэдэхгүй байсан тул олохгүй байсан. А түүнийг хамгаалаад нэрийг хэлэхгүй байсан” гэж тайлбарласнаас үзэхэд яллагдагч Ч.Б- нь нэрийг мэдэхгүй хүнтэй санаатайгаар үйлдэгддэг, өөрийн албан тушаалтын эрх мэдэлд хамаарах гэмт хэргийг хамтран үйлдсэн гэж дүгнэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж байна.

7.16. Мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байсан яллагдагч нар уг тэмдэглэлд тусгагдсанаар “Яллагдагч Б.А: Б 1 сая төгрөг, Б- 1 сая төгрөг, би өөрөө 1 сая төгрөг авч үлдсэнийг нь Э гэх хүн авсан гэв” гэснээс дүгнэхэд яллагдагч Ч.Б- нь өөрт олгогдсон эрхээ урвуулан ашиглаж, албан үүрэг, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж, өөрийн эрх мэдлийн давуу байдлаар “Ш” ХХК болон түүний удирдлагад нөлөөлж, өөртөө болон бусад давуу байдал бий болгосон байдлаар эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл нь тогтоогдож байна гэж дүгнэхэд хүргэж байна.

Уг тэмдэглэлд “Яллагдагч Ч.Б-:...Хэргийн материалтай танилцах явцад Э гэх хүн болохыг мэдсэн. Эын талаар А л мэдэж байсан. Би Э-тай уулзаж байгаагүй. Ганц л удаа утсаар ярьсан. Танихгүй хүн байсан гэв” гэснээс дүгнэлт хийхэд Э гэгч нь яллагдагч Ч.Б-ы үйлдэлд хамтран оролцоогүй болох тогтоогдож байгаагаас гадна түүнд давуу байдал олгосон эсэх нь тогтоогдохгүй байна гэж дүгнэхэд хүргэж байна.

Мөн уг тэмдэглэлд “Даргалагчаас: А-ийн яриад байгаа бараа авч өгсөн асуудлыг та мэдэх үү гэхэд, Яллагдагч Ч.Б-: Мэдээгүй...гэв” гэснээс дүгнэлт хийхэд яллагдагч Ч.Б- нь Э гэгч нь яллагдагч Ч.Б-ы үйлдэлд хамтран оролцоогүй болохыг, мөн давуу байдал олгоогүй, өөртөө болон .А, А.Б нарт давуу байдал олгожээ гэж дүгнэлээ.

Түүнээс гадна тэмдэглэлд “Яллагдагч Ч.Б-: Миний бие 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Өлгий сумын засаг даргын тамгын газрын даргаар томилогдсон. Б.А-ийн хэлж байгаа 2015 оны газрын асуудлыг мэдэхгүй. Газрын төлбөрийн талаар Б.А сайн мэдэж байгаа. Эцэст нь харахад газрын наймааны асуудал болсон юм уу гэж харагдаж байгаа...гэв” гэснээс үзэхэд мөн Э гэгчийн хамтран оролцоогүй болохыг давхар нотолж байна гэж дүгнэхэд хүргэлээ.

7.17. Шүүх хуралдааны тэмдэглэлд “Даргалагчаас: Та бүхэнд өөр нэмж хэлэх тайлбар, асууж тодруулах зүйл байна уу гэхэд, Яллагдагч Ч.Б-: Э гэх хүн гэдгийг мэдсэний дараа А-ээс утсыг нь аваад ярьсан. Тухайн үед би Э-д Та нар хийсэн хэргээ”Ш” ХХК-д яагаад хэлэхгүй байгаа юм, би та нараас болж ажил, амьдралгүй боллоо. Хоёр оюутан хүүхэд сургаж байгаа. Чи үнэнээ хэлчхээч гэхэд Э Надаас хэн ч юу ч асуугаагүй. Би бүх юмыг мэдэж байгаа. М-аас өмнө захирал нь би байсан. Нөхөн сэргээлт хэзээ, яаж хийгдсэн болохыг би мэдэж байгаа. Би өөрөө бүгдийг нь хэлнэ гэж хэлж байсан. Сүүлд холбогдоход надад хамаагүй гэж хэлж байсан...гэв" гэснээс дүгнэлт хийхэд яллагдагч Ч.Б- өөрийн үйлдсэн гэмт хэргээс хойно түүнтэй утсаар ярьсан болохыг нотолж байгаагаас гадна өөрийнх үйлдэлд нь оролцоогүй болохыг харуулж байна.

7.18. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтыг анхан шатны шүүх баримтлах байтал шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр гомдол, хүсэлтийг шийдвэрлэхдээ яллагдагч Ч.Б-, Б.А, А.Б нарын илт зөрүүтэй өгсөн тайлбарыг /мэдүүлэг бус/, хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулах, үнэлэхгүйгээр шүүхээс шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэл, шаардлагыг хангахгүй байна гэж үзлээ.

Эдгээрээс гадна шүүгч захирамждаа “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад яллагдагч Б.А, Ч.Б- нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг шалгаж” гэж заасан бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч нар мэдүүлэг өгөх эрх зүйн зохицуулалтгүй бөгөөд зөвхөн шүүхэд шилжүүлсний дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 5-т заасан “Улсын яллагч яллах дүгнэлт уншиж сонсгосны дараа шүүх хуралдаан даргалагч шүүгдэгчээс мэдүүлэг өгөх эсэхийг асууж, хэрэв зөвшөөрвөл түүний мэдүүлгийг сонсоно”, мөн зүйлийн 13-т заасан “Шүүгдэгч, гэрч, хохирогч, шинжээчээс мэдүүлэг авах,...хэлэлцүүлэг дууссаныг мэдэгдэнэ”, энэ хуулийн 35.9 дүгээр зүйлийг гэснийг зөрчиж, дүгнэлт хийсэн.Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийг бүхэлд ноцтой зөрчиж дүгнэлт хийсэн гэж үзлээ.

7.19. Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар “Ш” ХХК нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3/563 дугаартай, “Ш” ХХК-д хаягласан албан бичгийн дагуу Өлгий сумын засаг даргын тамгын газрын дансанд “нөхөн төлбөр” гэсэн утгаар 9.950.000 төгрөгийг шилжүүлсэн, “Р” ХХК-ны данс руу 9.950.000 төгрөгийг буцаан шилжүүлсэн, буцаан шилжүүлэхдээ Ч.Б- нь н.М-ын хамт 1, 2 дугаар гарын үсэг зурж шилжүүлсэн, уг мөнгийг шилжүүлэхээс өмнө А.Бийг дуудаж, нөхөн сэргээлт хийх шаардлагагүй “Ш” ХХК-ийн эзэмшлийн газар дээр нөхөн сэргээлт хийх талаар харилцан ярилцаж тохиролцсон, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөр Ч.Б- нь “Р” ХХК-ны захирал Б.Д-тай “Ш” ХХК-ны эзэмшил газарт нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулсан /хх-ийн 1 дүгээр хавтасны 198-199х/, “Р-Т” ХХК-иар төлбөрийн хүсэлт, нэхэмжлэх бичүүлж хүлээн авсан, нөхөн сэргээсэн тайлан, баримт бүрдүүлсэн үйл баримт тогтоогдож байтал хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр өөрчлөн шалгуулахаар шийдвэрлэсэн нь шүүхээс гэмт хэргийн шинж, сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрт бодитой үнэлэлт дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хуулийг үндэслэлгүйгээр буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэсэн хуулийн заалтад нийцэхгүй байдлаар хууль зөрчиж буцаасан гэж үзээд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шүүгчийн 2022/ШЗ/116 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

8. Давж заалдах шатны шүүх хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид  гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзлээ. Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүгчийн захирамжийн шийдэл нь хууль ёсны байх шаардлагыг хангасан боловч дараах үндэслэлээр дээд шатны прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг нь хүлээн авч шийдвэрлэв.

 

9. Баян-Өлгий аймгийн прокурорын газраас “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын дарга ажилтай, яллагдагч Ч.Б- нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас “Ш” ХХК-д акт, шаардлага хүргүүлээгүй байхад 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 3/563 дугаартай албан бичгээр “Ш” ХХК-д “...Танай компанийн Өлгий сумын 3-р багт байрлалтай ШТС-ын зориулалтаар эзэмшиж байгаа газарт Өлгий сумын Засаг даргын 2015 оны 5-р сарын 21-ний өдрийн 118 тоот захирамжаар 2100м2 газрыг нэмж олгосон тул тус газарт төрийн аудитын газраас шалгалт хийгдэж 9.950.000 төгрөгийн нөхөн төлбөрийн акт бичсэн байна. Иймд уг актын биелэлтийг хангаж 2019 оны 12-р сарын 15-ны дотор Өлгий сумын ЗДТГ-ын /9006222/ ***********тоот дансанд шилжүүлж өгнө үү” гэсэн албан тоотыг хүргүүлж, улмаар “Ш” ХХК-иас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өлгий сумын ЗДТГ-ын дансанд “нөхөн төлбөр” гэсэн утгаар 9.950.000 төгрөгийг шилжүүлснийг “Р” ХХК-ийн **********дугаарын данс руу 2019 оны 12 сарын 25-ны өдөр “нөхөн сэргээлт” гэсэн утгаар шилжүүлж, тус компанийн дэд захирал А.Бээр бэлнээр гаргуулж, Б.Аээр дамжуулан авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон,

- Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт мэргэжилтэн ажилтай яллагдагч Б.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын дарга Ч.Б-ыг “... албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас “Ш” ХХК-д акт, шаардлага хүргүүлээгүй байхад 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 3/563 дугаартай газрын нөхөн төлбөр төлүүлэх тухай албан бичиг хүргүүлж, улмаар “Ш” ХХК-иас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өлгий сумын ЗДТГын дансанд “нөхөн төлбөр” гэсэн утгаар 9.950.000 төгрөгийг шилжүүлж авсан” гэх санаатай гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж, Өлгий сумын Засаг даргын тамгын газрын төрийн сангийн данснаас “Р” ХХК-ний **********дугаарын данс руу 2019 оны 12 сарын 25-ны өдөр “нөхөн сэргээлт” гэсэн утгаар шилжүүлсэн 9.950.000 төгрөгийг уг компанийн данснаас бэлнээр гаргуулан авч, Ч.Б-д хүргэж өгөх байдлаар дэмжлэг үзүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн хамжигчаар оролцсон,

-“Р” ХХК-ны захирал ажилтай яллагдагч А.Б нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын дарга Ч.Б-ыг ” ... албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас “Ш” ХХК-д акт, шаардлага хүргүүлээгүй байхад 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 3/563 дугаартай газрын нөхөн төлбөр төлүүлэх тухай албан бичиг хүргүүлж, улмаар “Ш” ХХК-иас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өлгий сумын ЗДТГ-ын дансанд “нөхөн төлбөр” гэсэн утгаар 9.950.000 төгрөгийг шилжүүлж авсан” гэх санаатай гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж, “Ш ХХК-ны эзэмшил газарт нөхөн сэргээлт хийх тухай гэрээ, нөхөн сэргээлт хийхэд гарах зардлын төсөв, ажлын гүйцэтгэлийн тайлан гэх баримт бичгийг хуурамчаар үйлдэж, өөрийнхөө “Р” ХХК-ний **********дугаарын дансаар 2019 оны 12 сарын 25-ны өдөр “нөхөн сэргээлт” гэсэн утгаар шилжүүлсэн” 9.950.000 төгрөгийг Ч.Б-д бэлнээр гаргаж өгч, дэмжлэг үзүүлж, Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн хамжигчаар оролцсон гэх үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

10. Анхан шатны шүүх нь Ч.Б-, Б.А, А.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг “(1) Прокурорын яллах дүгнэлтэд дурдсан яллагдагч Ч.Б-ы дээрх үйлдэлд  хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн дээр олгогдсон “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга” гэх албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа давуу тал болгон ашиглаж “Ш” ХХК-аас 9.950.000 төгрөгийг хууль бусаар шилжүүлэн авсан эсэх, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Албан тушаалын байдлаа ашиглан залилах” гэмт хэргийн шинж байгаа эсэхийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалгаж тогтоох, яллагдагч Б.А, А.Б нар нь “Албан тушаалын байдлаа ашиглан залилах” гэмт хэрэгт хамтран оролцсон эсэх, урьдчилан амлаж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн эсэхийг тогтоох, Ч.Б-, Б.А, А.Б нарын санаа, зорилгын нэгдэл, оролцоог тус бүр нарийвчлан тогтоох, (2) яллагдагч Б.А, Ч.Б- нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийн эх сурвалж болох нэгдүгээр хавтаст хэргийн 98-99 дэх талд авагдсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/169, 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 106 дугаартай “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” захирамжуудад нэр нь дурдагдсан ************* регистртэй, Ж ургийн овогтой М.Э гэгч нь энэ гэмт хэрэгт хамтран оролцсон эсэх, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Б.А-ийн төрсөн дүү гэх Б.Ө-ийн ХААН банк дахь ******* тоот данснаас Э-ын ХААН банк дахь **********тоот данс руу Б.А-ээс гэх гүйлгээний утга бүхий 1.000.000 /нэг сая/ төгрөгийн гүйлгээ хийгдсэн эсэх, тухайн данснууд нь Б.Ө, М.Э нарын данс мөн эсэх, Б.А нь 2019 оны 12 дугаар сард “Ц” ХХК-ийн автобусаар М.Э гэгчид дайвар ачаа хүргүүлсэн эсэх, хэн гэдэг жолоочид ачааг хүлээлгэж өгсөн, дайвар ачааг “Ц” ХХК хүлээн авч бүртгэж, М.Э-д хүлээлгэж өгсөн эсэх, Б.А, Ч.Б-, М.Э нар нь үүрэн телефоны ямар дугаар ашигладаг, Б.А-ийн мэдүүлж байгаа ********дугаар нь М.Э-ын нэр дээр бүртгэлтэй дугаар мөн эсэх, уг дугаараас 2022 онд Б.А, Ч.Б- нарын утасны дугаарт холбогдож ярьж байсан эсэхийг тогтоох зэрэг ажиллагааг гүйцэтгүүлэх нь хэргийн бодит байдлыг тогтооход хамааралтай, ач холбогдолтой байх тул дээрх үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж үзэж хэргийг прокурорт буцаажээ.

 

11. Яллагдагч Ч.Б-, Б.А, А.Б нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Албан тушаалын байдлаа ашиглан залилах” гэмт хэргийн шинж байгаа эсэх талаар шалгаж тодруулах шаардлагатай гэх анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан үндэслэл хуульд нийцээгүй байна.

Энэ талаарх дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй бөгөөд залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн   эрхийг шилжүүлэн авах туйлын зорилготой буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг юм. Харин эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах зарчмыг алдагдуулж, албан тушаалтанд хуулиар олгогдсон эрх, нөлөөг урвуулан ашигласнаар гэмт хэргийн бүрдэл шинжийг хангадаг тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт авлигын гэмт хэргийн төрөлд багтаж хуульчлагджээ.

 

12. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар харьцуулан үнэлэхэд яллагдагч нарын үйлдэл холбогдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа “урвуулан ашиглах”, улмаар уг гэмт үйлдэлд хамтран оролцсон гэх баримтад мэдээллүүд тусгагдсан байх бөгөөд яллагдагч Ч.Б- нарын үйлдэл холбогдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийг “албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн эх баримтат мэдээлэл бүхий нөхцөл байдал, сэжүүр тогтоогдоогүй байна. Тиймээс хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн Тодорхойлох хэсгийн “Б”-д заасан “яллагдагч Ч.Б- нарын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг хэргийн бодит байдалтай нийцээгүй, уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэх үндэслэл нь хууль ёсны байх зарчимд нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

 

13. Хэрэгт авагдсан яллагдагч Б.А, Ч.Б- нарын мэдүүлэг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/169, 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 106 дугаартай “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” захирамжуудад /1 дэх хавтаст хэргийн 49 дэх хуудасны арын нүүрний эхний хариулт, 98-99 дэх тал/ зэргийг үндэслэвэл, тэдгээрт агуулагдсан баримтат мэдээллээр М-ийн Э нь яллагдагч Ч.Б-ы “Ш” ХХК-иас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өлгий сумын ЗДТГ-ын дансанд “нөхөн төлбөр” гэсэн утгаар 9.950.000 төгрөгийг шилжүүлснийг “Р” ХХК-ийн **********дугаарын данс руу 2019 оны 12 сарын 25-ны өдөр “нөхөн сэргээлт” гэсэн утгаар шилжүүлж, тус компанийн дэд захирал А.Бээр бэлнээр гаргуулж, Б.Аээр дамжуулан авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон” гэх үйлдэлд хамтран оролцсон эсэхийг шалгах  шаардлагатай нөхцөл байдал тогтоогдсон байна.

Энэ талаар анхан шатны шүүх яллагдагч Б.А, Ч.Б- нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай харьцуулан нягталж, М.Э гэгч нь яллагдагч Ч.Б- нарын үйлдэл холбогдолд хамтран оролцсон эсэхийг шалгаж, яллагдагч Б.Аийн дүү Б.Ө-ийн данснаас М.Э-ын ХААН банк дахь тодорхой данс руу мөнгө шилжүүлсэн эсэх, Б.А нь М.Э-д дайвар ачаа хүргүүлсэн эсэх, ямар зорилгоор бэлэн бусаар мөнгө шилжүүлж, дайвар ачаа хүргүүлсэн болон хэрэгт ач холбогдолтой бусад нөхцөл байдлуудыг тодруулахаар хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцсэнээс гадна мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад нийцсэн байна.

Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй тул дээд шатны прокурорын эсэргүүцлийн “ ... “Ш” ХХК-д ажиллаж байсан гэх М.Э гэгч нь энэ хэрэгт хамтран оролцсон эсэхийг шалгах шаардлагагүй” гэх үндэслэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

14. Иймд хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн Тодорхойлох хэсгийн “А” үндэслэлийг хэвээр нь үлдээж, “Б” үндэслэлийг хүчингүй болгож, дээд шатны прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн шийдлийг хэвээр нь үлдээж шийдвэрлэлээ. Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан яллагдагч Ч.Б-ны эцгийн нэрийн эхний үсгийг буруу ташаа бичсэн зэрэг шүүгчийн захирамжид дурдсан техникийн шинжтэй бусад алдааг прокурорын шатанд залруулах нь зүйтэй.

 

15. Хэргийг прокурорт хүргүүлэх хүртэл шүүгчийн захирамжаар яллагдагч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр нь хэрэглэснийг тэмдэглэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/116 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлээс зарим үндэслэлийг нь  хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлэхийг дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

                                    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

                                    ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ