Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2024/03444

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2024/03444

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан **************гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 126 дугаар зүйлийн 126.1, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, зээлийн ***** тоот газрыг Ш.********ийн өмчлөлд, Хан-Уул дүүргийн 16-р хороо, Буянт-Ухаа Наадамчдын гудамж, ***** дүгээр байрны 5 тоотод байрлах, 49.72 м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгч Ш.********, гуравдагч этгээд Д.******** нарын өмчлөлд тус тус үлдээж, нэхэмжлэгч Ш.********ээс нийт 48 706 975 төгрөгийг гаргуулж, хариуцагч Х.********т, Баянгол дүүргийн 23-р хороо, Зүүн ард аюушийн ********-ийн ******** тоот хаягт байршилтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээд Х.********гийн өмчлөлд, Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, зээлийн **** тоот газар, байшинг Х.********ын өмчлөлд тус тус үлдээж, хариуцагч Х.********аас нийт 38 844 490 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.********т тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.********аас улсын тэмдэгтийн хураамжийн 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.********т олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ