| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2024/04147/И |
| Дугаар | 183/ШШ2024/03435 |
| Огноо | 2024-08-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 183/ШШ2024/03435
| 2024 оны 08 сарын 27 өдөр | Дугаар 183/ШШ2024/03435 | Улаанбаатар хот |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэгч ****** ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 143 541 935.65 төгрөгийг хариуцагч ******** нар төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд Ү-********* дугаартай, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, ** дугаар байрны,**тоотод байрлах, 13.65 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, Ү-*********** дугаартай, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, ** дүгээр байр, ** тоотод байрлах, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Ү-******** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Өлзийт 15 гудамж, **** тоотод байрлах, 126 м.кв талбай бүхий хувийн орон сууц, Э-**********1 дугаартай, Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Өлзийт 15 гудамж, 1*******тоотод байрлах, 699 м.кв талбай бүхий гэр, орон сууцны эзэмших эрхийн гэрчилгээтэй газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 945 860 төгрөгөөс 472 930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******** нараас улсын тэмдэгтийн хураамжинд 472 930 төгрөг, төрийн сангийн 100200100941 данснаас 472 930 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч ****** ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ