| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2024/03531/И |
| Дугаар | 183/ШШ2024/03404 |
| Огноо | 2024-08-26 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 183/ШШ2024/03404
| 2024 оны 08 сарын 26 өдөр | Дугаар 183/ШШ2024/03404 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М
Хариуцагч: О
Дутуу олгосон цалин 616 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч А.М
нарийн бичгийн дарга Э.Түмэндэмбэрэл нар оролцов.
Нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.********* хариуцагч О.*********д холбогдуулан Дутуу олгосон цалин 616 000 төгрөг гаргуулахаар шаардсан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Би ******-д 2024 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд уг салонд ажилласан. Надад үндсэн цалин 2 000 000 төгрөг гэж хэлж учраас би энэхүү салонд ажиллах болсон. Хариуцагч нь надад 04 дүгээр сарын 30-ны цалингаас эхлэн сар бүр цалингаас 100 000 төгрөгийг хуримтлуулан авч ажлаас гарахад өгнө гэж хэлсэн. 05 дугаар сарын 15-ны 1 000 000 төгрөгийн цалингаас 400 000 төгрөгийн урьдчилгаа надад өгөөд үлдсэн 616 000 төгрөгийг нь удахгүй хийнэ гэж хэлсэн хэдий ч одоог хүртэл өгөөгүй байгаа гэв.
2. Хариуцагч О.********* хариу тайлбараа ирүүлээгүй байна.
3. Нэхэмжлэгчээс хэрэгт иргэний үнэмлэхний хуулбар, Хаан банкны дансны хуулга зэргийг ирүүлсэн.
4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гар утасны Хаан банк апплейкешны үзлэг хийж, ********* тоот дансны эзэмшигч О***************** гэсэн мэдээлэл гарч ирснийг үзлэгийн тэмдэглэлээр баталгаажуулж, хэрэгт хавсаргав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Хариуцагч нь надад 04 дүгээр сарын 30-ны цалингаас эхлэн сар бүр цалингаас 100 000 төгрөгийг хуримтлуулан авч ажлаас гарахад өгнө гэж хэлсэн. 05 дугаар сарын 15-ны 1 000 000 төгрөгийн цалингаас 400 000 төгрөгийн урьдчилгаа надад өгөөд үлдсэн 616 000 төгрөгийг нь удахгүй хийнэ гэж хэлсэн хэдий ч одоог хүртэл өгөөгүй байгаа. гэж тайлбарлав.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч А.********* нь хариуцаг О.**********ийн ******-д артистаар 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 15- ажиллаж байсан талаар тайлбар гаргаж, холбогдох баримтуудыг хэрэгт ирүүлсэн.
Үүнд: Нэхэмжлэгч А.*********гийн Хаан банкны ************ тоот данс руу 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн *********** тоот дансаас 990 000 төгрөгийн tsalin гэх утгатай орлого, 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 980 000 төгрөгийн tsalin гэх утгатай орлого, 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 990 000 төгрөгийн tsalin гэх утгатай орлого, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 860 000 төгрөгийн tsalin гэх утгатай орлого, 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 400 000 төгрөгийн tsalin uridchilgaa гэх утгатай орлого орсон дансны хуулгыг ирүүлсэн.
Шүүхээс нэхэмжлэгч А.*********гийн хүсэлтээр түүний Хаан банкны интернэт банкинд нэвтэрч ********** тоот дансыг хийхэд ** ********* гэсэн мэдээлэл гарч ирснийг үзлэгээр баталгаажуулсан байна.
Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч А.********* нь хариуцагч О.Номин-Эрдэнийн ******-д артистаар ажиллаж, хариуцагч О.********* нь цалин өгч байсан болох нь тогтоогдож байх тул үүнийг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлиын 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т ...Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж, 359.2-т Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно. гэж зааснаар нэхэмжлэгч А.********* хариуцагч О.*********эс 2024 оны 5 дугаар сарын цалингийн үлдэгдэл 516 000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй.
5. Харин нэхэмжлэгч А.********* нь нэхэмжлэлийн шаардлагаа Хариуцагч нь 4 дүгээр сарын 30-ны цалингаас эхлэн сар бүр цалингаас 100 000 төгрөгийг хуримтлуулан авч ажлаас гарахад өгнө гэж хэлсэн. Ингээд өмнөх сарын цалингийн үлдэгдэл 100 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлаж байх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх ба энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй.
6. Дээрхийг нэгтгээд хариуцагч О.*********эс цалин 516 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.*********д олгож, илүү нэхэмжилсэн 100 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Хариуцагч О.********* шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. Мөн хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэснээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв
8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.*********эс 516 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.*********д олгож, илүү нэхэмжилсэн 100 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.*********гаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 19 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*********эс улсын тэмдэгтийн хураамжинд 16 130 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.*********д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ