Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2022/0214/З |
Дугаар | 128/ШШ2022/0151 |
Огноо | 2022-03-02 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2022/0151
2022 оны 03 сарын 02 өдөр | Дугаар 128/ШШ2022/0151 | Улаанбаатар хот |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.*******ээс Баянзүрх дүүрэг дэх Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.М*******д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг дэх Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.М*******ийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0066712 дугаартай шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн зүйл анги, хэсгийг зөвтгөн өөрчлөлт оруулах тухай дүгнэлттэй захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Баянзүрх дүүрэг дэх Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.М******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...Миний бие Сэрээтэр овогтой М******* нь Баянзүрх дүүрэг дэх Татварын хэлтсийн татварын улсын байцаагчаар ажиллаж байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаартай Шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай дүгнэлттэй танилцлаа.
2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0066712 дугаартай шийтгэлийн хуудаст Зөрчлийн хуулийн зүйл анги, хэсгийг зөвтгөн өөрчлөлт оруулах дүгнэлтийг С.М******* миний бие хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Баянзүрх дүүрэг дэх Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.М******* нь Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.*******ээс гаргасан Баянзүрх дүүрэг дэх Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.М*******ийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0066712 дугаартай шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн зүйл анги, хэсгийг зөвтгөн өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зуржээ.
Прокурорын дүгнэлтийг хариуцагч Баянзүрх дүүрэг дэх Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.М******* хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.*******ээс Баянзүрх дүүрэг дэх Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.М*******д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг дэх Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.М*******ийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0066712 дугаартай шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн зүйл анги, хэсгийг зөвтгөн өөрчлөлт оруулах тухай дүгнэлттэй захиргааны хэрэгт хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор дүгнэлт бичихдээ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарлав.
ШҮҮГЧ Л.БАТБААТАР