Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2022/0170/З |
Дугаар | 128/ШШ2022/0155 |
Огноо | 2022-03-03 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2022/0155
2022 3 03 128/ШШ2022/0155
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, эрх бүхий албан тушаалтын тогтоолд өөрчлөлт оруулж, зөрчил хянан шийдвэрлэх
ажиллагааг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Ж.Б*******ийн дүгнэлттэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Чингэлтэй дүүрэг дэх Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Г*******т холбогдох зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Ж.Б*******ээс шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын Чингэлтэй дүүрэг дэх Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Г******* С******* ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд иргэн Б.Г*******т ажилласан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын төлбөр тооцоог өгөөгүй гэх 2011000033 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч С******* ХХК-нд 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2 дахь заалтад зааснаар таван мянган нэгж буюу 5000000 төгрөгөөр торгож гэж шийдвэрлээд, улмаар 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд зааснаар өршөөн чөлөөлжээ.
Эрх бүхий албан тушаалтан нь дээрх шийдвэрийг гаргахдаа Улсын ерөнхий прокурорын 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 1/4188 дугаартай албан бичгээр ирүүлсэн чиглэлийн загварын дагуу үйлдээгүй, Шийтгэлээс чөлөөлөх тухай гэсэн эрх бүхий албан тушаалтны тогтоол үйлдсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн байна. Түүнчлэн шийтгэлээс чөлөөлөх тохиолдолд Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам-ын 1.2 дахь хэсэгт зааснаар маягт 5 буюу хэвлэмэл маягт ашиглахыг зөрчсөн байна.
Хэргийг хянахад, С******* ХХК-ийн үйлдсэн зөрчил 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан өршөөлд хамаарахгүй зөрчил, шийтгэлийн төрөл, албадлагын арга хэмжээнд хамаарахгүй, Өршөөл үзүүлэх зөрчил байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.12 дугаар зүйлийн 11 дэх хэсгийг удирдлага болгон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Чингэлтэй дүүрэг дэх Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Г*******ийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн шийтгэлээс чөлөөлөх тухай шийдвэрийг "торгох шийтгэлээс өршөөн чөлөөлөх тухай гэж өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив гэв.
Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын Чингэлтэй дүүрэг дэх Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Г*******ээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Г******* миний бие Чингэлтэй дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэст улсын байцаагчаар ажиллаж байхдаа С******* ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд иргэн Б.Г*******т ажилласан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын төлбөр тооцоог өгөөгүй гэх 2011000033 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, холбогдогч С******* ХХК-нд 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2 дахь заалтад зааснаар 5000 нэгж буюу 5000000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн.
2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд зааснаар чөлөөлөх шийдвэр гаргахдаа Шийтгэлээс чөлөөлөх тухай гэж гаргасан нь Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам-ын 1.2 дахь хэсэгт зааснаар маягт 5 буюу хэвлэмэл маягт ашиглахыг зөрчсөн зөрчил гаргасан байна.
Иймд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын алхах прокурор Ж.Бат-эрдэнийн дүгнэлтийг зөвшөөрч Торгох шийтгэлээс өршөөн чөлөөлөх тухай гэж өөрчлөлт оруулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно, 69 дүгээр зүйлийн 69.2-т ...энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж тус тус заасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Ж.Б*******ээс тус шүүхэд ирүүлсэн шийтгэлээс чөлөөлсөн эрх бүхий албан тушаалтны тогтоолд өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын Чингэлтэй дүүрэг дэх Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Г*******ээс хүлээн зөвшөөрч бичгээр тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэхүү шүүгчийн захирамж нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорт хянуулж, уг зөрчлийг дахин хянан шалгаж шийдвэрлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын Чингэлтэй дүүрэг дэх Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Г*******ээс С******* ХХК-д холбогдуулан гаргасан 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Шийтгэлээс чөлөөлөх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоолд өөрчлөлт оруулах тухай 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, эрх бүхий албан тушаалтны тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ