Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2022/0525

 

2022 06 28 128/ШШ2022/0525

 

Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг

батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, Газрын-Од ХХК-ийн нэхэмжлэлтэй, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдох "Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1/702 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Газрын-Од ХХК-иас шүүхэд ирүүлсэн татгалзалдаа: Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа Газрын Од ХХК-ийн нэхэмжлэлтэй, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах хүсэлтийг гаргаж байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1/702 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч Газрын-Од ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1/702 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг тайлбарлах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Газрын-Од ХХК-иас Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдуулан гаргасан Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1/702 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах Б.Төгөлдөрт даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ