Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2024/03365

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 21 өдөр Дугаар 183/ШШ2024/03365 Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би, Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнеско гудамж, Юнион Бюлдинг 9 давхар 901-2 тоотод байрлах Анлок капитал ББСБ ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Яармаг наадамчдын зам гудамж 606 байр 6 тоотод оршин суух Д.Ц /РД: /-д холбогдох,

179,925 төгрөг гаргуулах тухай хүсэлтийг 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад,

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Анлок капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Ц-д холбогдох 179,925 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,047.75 төгрөгийн 3,024 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц-с улсын тэмдэгтийн хураамжид 3,024 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн 100200100941 тоот данснаас 2,023 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Анлок капитал ББСБ ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ