| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2017/0371/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/06 |
| Огноо | 2017-12-27 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2018/ШЦТ/06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгч Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Н-т холбогдох эрүүгийн 1738000000130 дугаар хэргийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Ц.Н.
Шүүгдэгч Ц.Н нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт мод бэлтгэх эрхийн бичиггүй, гарал үүслийн гэрчилгээгүй модыг ... улсын дугаартай Серес маркийн ачааны автомашинаар тээвэрлэж явсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Н нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт мод бэлтгэх эрхийн бичиггүй, гарал үүслийн гэрчилгээгүй модыг ... улсын дугаартай Серес маркийн ачааны автомашинаар тээвэрлэж явсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Олон нийтийн цагдаа Б-н 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гараар бичиж гаргасан илтгэх хуудас /хх-ийн 4-р хуудас/,
Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ц.Н-н тээвэрлэж явсан 2.76м3 хэмжээтэй модыг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 78-80 дугаар хуудас/,
Гэрч Т.Б-н: “ ...би Сондор дэлгүүрийн тэнд түлээ зарах гээд зогсож байсан чинь энэ Н гэдэг хүн эхнэртэйгээ ирээд ахдаа модны гоожин байвал өгчихөөч, ах нь машинаа журмын хашаанд хийлгэчихлээ гэхээр нь би машин дотор байсан гоожин, гарал үүслийн бичгээ өгөөд явуулсан. Тэгтэл харин дараа нь цагдаагаас утасдаад ирж уулз гэхээр нь ирсэн юм“ гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Гэрч Ц.Ц-н: “...Н ахыг буцах гэж байхад нь би Мөрөнгийн төв рүү хоосон явж байхаар Мөрөнд байгаа хүүхдүүдэд маань жаахан түлээ оруулаад өгчихөөч гэж гуйгаад ээжийн гэрийн гадаа байсан түлээнээс ачиж өгөөд явуулсан. Тэгтэл Н ах Мөрөн рүү орж яваад бичиг баримт байхгүй гээд саатуулагдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Хөвсгөл аймгийн “Эрчимт Идэр” сум дундын ойн ангийн инженер Г.Ө-н 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн: “...2. Иргэн Ц.Н нь мод тээвэрлэхдээ Монгол улсын Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт заасан БОНХ сайдын 2013 оны 153 тоот тушаалаар батлагдсан гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журмын 6.6 заалтыг зөрчсөн байна“ гэх дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн “Эрчимт Идэр” сум дундын ойн ангийн дарга Ё.Б-н 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн: “...2. Ц.Н нь мод тээвэрлэхдээ Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2 дахь заалтыг зөрчсөн байна“ гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ц.Н-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 22 цагийн үед эхнэр хүүхдийн хамт өөрийнхөө ... улсын дугаартай Серес маркийн машинаар Төмөрбулаг сумын Тал булаг гэдэг газар руу явсан. Тэнд байдаг манай эхнэрийн эгч нь нас барсан болохоор би талийгаач эгчийнхээ ажил төрөлд оролцохоор очоод тэндээ ажил төрөлд оролцож байгаад 2017 оны 11 дүгээр сарын 09-ний орой талийгаач эгчийнхээ гэрийн гадаа байсан модноос ачаад Мөрөн сум руу хөдөлсөн. Би Мөрөн сум руу өглөө үүрээр 04 цаг болж байхад орж ирж яваад цагдаад саатуулагдсан. Саатуулагдах үедээ модны бичиг баримт байгаагүй. Дараа нь мэдүүлэг өгч байхдаа О гэдэг хүнээс гоожин олоод өгөөч гэсэн чинь надад нэг гоожин өгсөн. Тэгтэл тэр нь хүчингүй, өмнө нь мод оруулж ирээд буулгасан гоожин байсан. Би гоожин худалдаж аваагүй, цагдаа дээр асуудалтай боллоо гээд гуйж байгаад авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/ зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Ц.Н нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаврыг ойлгосон тул прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Иймд шүүгдэгч Ц.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Н нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч нь хохиролд 165.500 /нэг зуун жаран таван мянга таван зуу/ төгрөгийг төлж барагдуулсан тухай баримт /хх-ийн 59 дүгээр хуудас/ байх тул шүүгдэгч Ц.Н-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Н-н гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан битүүмжлэгдсэн түүний эзэмшлийн /жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар хх-ийн 48 дугаар хуудас/ ... улсын дугаартай Серес маркийн ачааны автомашиныг битүүмжилсэн Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Харин 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2.76м3 хэмжээтэй 29 ширхэг шинэс модыг улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН