Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2024/03869

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,    

Нэхэмжлэгч: Ч дүүрэг, өөрийн байранд байрлах Г******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Х дүүрэг, ** тоотод оршин суух, М овогт М.М /РД:*******/-д холбогдох,

 Зээлийн гэрээний үүрэгт 18,881,515 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Нэхэмжлэгч Г******* ХК нь зээлийн гэрээний үүрэгт 18,881,515 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.М*******д  холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.     

 

Үүнд: Зээлдэгч М*******ын М******* /РД:*******/ 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Г*******тай ЗГ/3155122386 дугаарт зээлийн гэрээ байгуулан 23,520,000 төгрөгийг жилийн 13.2 хувийн хүүтэйгээр 30 хоногийн хугацаатайгаар цалин барьцаалан зээл авсан. Зээлдэгч М.М******* нь гэрээгээр тохиролцсон нөхцлийн дагуу зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон банк дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: үндсэн өр 16,061,285 төгрөг, үндсэн хүү 2,638,005 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 182,225 төгрөг, нийт 18,881,515 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч М.М******* нь 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Г******* ХК-тай ЗГ/3155122386 дугаарт зээлийн гэрээ байгуулан 23,520,000 төгрөгийг жилийн 13,2 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар цалин барьцаалсан зээл авсан. М.М******* нь гэрээгээр тохиролцсон нөхцлийн дагуу, зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон банк дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: үндсэр өр 16,061,285 төгрөг, үндсэн хүү 2,638,005 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 182,225 төгрөг, нийт 18,881,515 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 252,357 төгрөг төлсөн төлбөрийн хамт  гаргуулж өгнө үү.

 

Хариуцагчаас хариу тайлбар гаргаж өгөөгүй.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн баритм, 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.

Хариуцагчаас ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Г******* ХК нь зээлийн гэрээний үүрэгт 18,881,515 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.М*******д  холбогдуулан гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь шүүх хангаж шийдвэрлэв.  

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Г******* ХК нь М.М*******тэй 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Зээл болон барьцааны гэрээ байгуулж, 23,520,000 төгрөгийг, жилийн 13.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлээр харилцан тохиролцож гэрээ байгуулагдсан нь хэрэгт авагджээ. /х.х 4-6 тал/ 

 

Хариуцагч М.М*******, нэхэмжлэгч Г******* ХК нар 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ЗГ3155122386 дугаартай Зээл болон барьцааны гэрээг байгуулсан, нэхэмжлэгч нь хариуцагч М.М*******д 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 23,520,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, хариуцагч М.М******* нь зээл хүлээн авсан талаар маргаагүй байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж шүүх үзэв.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

 

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 16,061,285 төгрөг, хүү 2,638,005 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 182,225 төгрөг, нийт 18,881,515 төгрөгийг хариуцагч М.М*******ээс гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 252,357 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс төлсөн хураамжийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч М.М*******ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18,881,515 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г******* ХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,357 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 252,357 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Ц.ОЮУНБИЛЭГ