Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/16

 

 

 

 

 

 

   2022       07             18                                     2022/ДШМ/16                  

 

 

Б.Алдарбаярт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

1.1 Сүхбаатар àéìãèéí Ýð¿¿, Èðãýíèé õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õèéí эрүүгийн ø¿¿õ õóðàëäààíûã ø¿¿ã÷ О.Баатарсүх äàðãàëæ, ø¿¿ãч С.Оюунтунгалаг, Д.Байгалмаа íàðûí á¿ðýëäýõ¿¿íòýé ø¿¿õ õóðàëäààíû “Б” òàíõèìä

Прокурор М.Сумъяа,

Шүүгдэгч Б.Алдарбаяр, түүний өмгөөлөгч Б.Батхуяг, Ч.Бадмаанямбуу

Нàðèéí áè÷ãèéí äàðãà Э.Ганжууржав нар îðîëöов.   

 

1.2. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатарын даргалж, шүүх хуралдаанаас гаргасан 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Б.Алдарбаярын давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Алдарбаярт холбогдох эрүүгийн 2130001100152  дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны  06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч,  ø¿¿ã÷ О.Баатарсүхийн èëòãýñíýýð õÿíàí õýëýëöýâ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

        1.3. Монгол Улсын иргэн, 1971 онд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт,  Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 1 дүгээр баг, “Баянцагаан” гэх газар оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Бумтан ургийн овогт Борхүүгийн Алдарбаяр /РД:ЛГ71051115/,

 

Холбогдсон хэргийн талаар:

1.4. Шүүгдэгч Б.Алдарбаяр нь 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг “Баянцагаан” гэх газар байрлах малын хашаанд гал түлж, тамга улайсган малаа тамгалан галын нурмыг бүрэн унтраагаагүйн улмаас маргааш нь хашаан дотор гал гарч, улмаар хээрийн түймэр болж, шууд хохирол 323,067,500  төгрөг, шууд бус хохирол 2,307,939 төгрөг нийт 325,375,439 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

1.5. Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяа нь шүүгдэгч Б.Алдарбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

1.6. Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор:  Шүүгдэгч Бумтан ургийн овогт Борхүүгийн Алдарбаярыг гал шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны  улмаас  ой, хээрийн түймэр тавих буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алдарбаярыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан журмын дагуу шүүгдэгчийн хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Алдарбаярт шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алдарбаяраас гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохиролд 323,067,500 /гурван зуун хорих гурван сая жаран долоо мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Алдарбаярын  эзэмшлийн Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр баг Ургах наран 2 дугаар гудамжны 12 тоотод байрлах 698 /0,06 га м2 газрыг битүүмжилсэн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Алдарбаяр нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний баримт бичгээр хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шууд бус хохиролд 2,307,939 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

1.7. Шүүгдэгч Б.Алдарбаяр давж заалдах гомдолдоо: Миний бие өөрийн гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр ямар нэгэн маргаангүй. Харин байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг шийдвэрлэхдээ иргэний хуульд заасан гэм хор учруулагчийн хувийн болон эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэх зохицуулалтыг хэрэглээгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Миний анхаарал болгоомжгүйгээс болж их хэмжээний талбайн өвс шатсан боловч, тухайн жилээс өвс, ногоо байгалийн жамаараа ургаж, одоо урьдын адил хэвийн хэмжээнд болсон, гал түймрийн улмаас хүн, мал, эд хөрөнгө өртөж шатаагүй, иргэний нэхэмжлэгч нар хохирол төлбөр нэхэмжлэхгүй байгаа, мөн миний эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэж, Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2 дахь хэсэгт заасныг баримтлан төлөх хохирлын хэмжээг багасгаж шийдвэрлэж өгнө үү. Миний хувьд жирийн нэгэн малчин, амьжиргааны эх үүсвэр хэдэн малтай, дундаж амьдралтай хүн гэжээ.

 

1.8. Шүүгдэгч Б.Алдарбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэжээ.

 

1.9. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг багасгаж өгнө үү гэжээ.

 

1.10. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Бадмаанямбуу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Амьжиргаа болон эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэж, байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг багасгаж өгнө үү гэжээ.

 

1.11. Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг багасгах нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

2.1. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Алдарбаярт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулж, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах, үнэлэх шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан шаардлагыг зөрчих, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль бус арга, хэрэгсэл ашиглан нотлох баримт цуглуулж бэхжүүлсэн,  хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тохиолдол гараагүй учир хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

2.3. Шүүгдэгч Б.Алдарбаяр нь  2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг “Баянцагаан” гэх газар байрлах малын хашаандаа хөрзөнгөөр гал түлж,  тамга улайсган мал тамгалж, түүнийхээ нурмыг  бүрэн унтраалгүй орхиж, болгоомжгүй харьцсаны улмаас маргааш нь хашаан дотор гал гарч, хээрийн түймэр болж, их хэмжээний буюу шууд хохирол 323,067,500 төгрөг, шууд бус хохирол 2,307,939 төгрөг нийт 325,375,439 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтыг нотолж байгаа хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл,  журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны  хэлэлцүүлгээр яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр нотлох баримтыг шинжлэн судалж нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Үүнд:

2.3.1. Иргэний нэхэмжлэгч Б.Чулуунчимэгийн:  “... 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар баг Баянцагаан гэх газарт хээрийн түймэр гарч, 21750 га талбай шатсанаас хадлан бэлтгүүлсэн 3750 га талбайг газрыг хасаж, нийт шатсан талбай 18000 га газар болсон. Түймэрт өртсөн газрыг Засгийн газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай 2018 оны 182 дугаар тогтоолыг үндэслэж 1 га газрыг 5008 төгрөгөөр бодож, нийт 90,144,000 төгрөгийн хохирол учирсан. Түймэр унтраах ажилд 578400 төгрөгийн тээвэр шатахууны зардал гарсан ба уг зардлыг Б.Алдарбаяр нь бүрэн төлж барагдуулсан” гэх /1хх-28-29х/,   

2.3.2.  Иргэний нэхэмжлэгч Э.Жаргалсайханы: “... 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрийн 41780 га талбай түймэрт өртсөн. Засгийн газрын 182 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар газрыг ашиглалтын зориулалтаар нь бэлчээр, тариалан, хадлан гэж 3 хуваадаг ба түймэрт өртсөн газар нь бэлчээрийн ангилалд хамаардаг.  Дарьгангын тэгш өндөрлөгийн тойргийн хохирлыг 1 га газрын 5575 төгрөгөөр тооцож, 41780 га талбайн нөхөн төлбөр 232,923,500 төгрөг, түймрийг унтраах зорилгоор Эрдэнэцагаан сумын засаг даргын тамгын газар 753054 төгрөгийн шатахуун, Хилийн цэргийн 0146 дугаар анги 816485 төгрөгийн шатахуун гаргасан ба түүний төлбөрийг Алдарбаяр барагдуулсан” гэх /1хх-21-22х/,

2.3.3.  Гэрч Н.Пүрэвсүрэнгийн: ”... Би 1 дүгээр заставын даргын үүргийг гүйцэтгэж байсан. 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 13 цаг 40 минутад ангийн төвөөс  түймэрт яв гэсэн чиглэл өгсөн тул хоёр ахлагч, жолооч нарын хамт түймрийг унтраах гэж яваад салхи ихтэй гал ширүүн байсан учир дийлэхгүй дахин ангийн төвөөс нэмэлт хүч дуудсан. Манай цэргийн ангиас 22 хүн 4 машин түймэр унтраахаар ажиллаж, 816485 төгрөгийн зардал гарсан. Манай заставаас хүн болон мал шатаж түлэгдэж хохирол учраагүй” гэх /1хх-37х/, 

2.3.4. Гэрч Б.Батбаярын: “ ... Манайх Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг Өндөр хүрээт  гэх газар жуулчны бааз ажиллуулдаг.  2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 11 цаг 40 минутын үед Баянцагаан уулын урд их утаа гарч байгаад салхи ихтэй зүүн тал руугаа шатаж, түймэр болохоор нь сумын захиргаанд мэдэгдээд аав, бид хоёр үхрээ бөөгнүүлээд гэрийнхээ ойр орчимд цурам тавьж, гал түймрийг өнгөрүүлсэн. Тэгээд хээрийн түймрийг унтраах ажилд оролцсон” гэх /1хх-31х/,

2.3.5. Гэрч Р.Батнарангийн:  “... 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 14 цагийн үед хөдөө Алдарбаяр ахынд очиж хэдэн бяруу тамгалсан. Маргааш нь 11 цагийн үед түймэр унтраах ажилд явсан. Үхэр тамгалахдаа блокон хашааны  үүдэнд хөрзөнгөөр гал түлж тамгаа улайсгасан. Мал хашдаг байсан болохоор дороо дархагтай,  доошоо уугиж гал гарсан гэж бодож байна” гэх / 1хх-45х/,

2.3.6. Яллагдагч Б.Алдарбаярын: “... 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг “Баянцагаан” гэдэг газар байдаг малын хашаандаа гал түлж, тамга улайсган бяруугаа тамгалсан юм. Галаа цасаар даран унтрааж  орхисон. Маргааш өглөө нь 10 цагийн үед малын хашааны ойролцоогоос утаа гараад байхаар нь очтол цасаар булж орхисон газраас  гал гарч, малын хашааг даваад зүүн зүг рүү тархсан байсан. Тэр үед салхи баруун хойноосоо нэлээн хүчтэй салхилж байсан ба худаг руу усанд яваад ирэхэд гал алдчихсан. Гал түймэр унтраахад гарсан зардлыг бүрэн төлж барагдуулсан” гэх /1хх-105-106х/ мэдүүлгүүд,

          2.3.7. Хэргийн газрын үзлэгийн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т Баянцагаан гэх уулын энгэрт Борхүү овогтой Алдарбаярын гэх айлын 70 метрийн урттай 60 метрийн өргөнтэй 120 см өндөртэй блокоор барьсан урдаа гүйдэг хаалгатай малын хашаа байх ба малын хэвтэр бууцыг хатгаж үзэхэд хатуурсан тагдаршсан байдалтай байв. Хашааны хаалганы зүүн талын баганаас ертөнцийн зүгээр хойд зүгт 6 метрт 30 см орчим хэмжээтэй газрыг модоор хатгаж үзэхэд хөрс нь суларч үнс болсон байв” гэх тэмдэглэл, гэрэл зургууд  / 1хх-4-15х/,

          2.3.8. Дарьганга суманд хээрийн түймрээс байгаль экологид 90,144,000 төгрөгийн хохирол учирсан гэх акт /1хх-54-56х/

          2.3.9. Эрдэнэцагаан суманд хээрийн түймрээс байгаль экологид  232,923,500  төгрөгийн хохирол учирсан акт / 1хх-71-72х/

          2.3.10. Дарьганга сумын Засаг даргын түймрийн илтгэх хуудас / 1хх-57-58 х/

          2.3.11. Монгол улсын Засгийн газрын 2018 оны “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээ газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 182 дугаар тогтоол /1хх- 63-67 х/

          2.3.12. Хилийн цэргийн 0146 дугаар ангиас хохирол нэхэмжилсэн баримт / 1хх-74-80 х/

          2.3.13. Шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 04 дүгээр дүгнэлт /1хх-85-86 х/

2.3.14. Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн  шинжээчийн дүгнэлт  /хх- 131-140х/

2.3.15. Прокурорын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн  “Эд хөрөнгө битүүмжлэх  тухай” 15 дугаар тогтоол /1хх-141-142х/ зэрэг нотлох баримт болно.

 

2.4. Хэргийн хувьд шүүгдэгч Б.Алдарбаяр нь 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг “Баянцагаан” гэх газар байрлах малын хашаандаа тамга улайсгахаар хөрзөнгөөр  гал түлж, даага, бяруугаа тамгалж, галаас үлдсэн цог,  үнс, нурмыг цасаар өнгөцхөн дарж орхисноос галын цог, нурам  хатуурч тагдаршсан бууц, хэвтэр рүү нэвтрэн уугиж, санамсар болгоомжгүй зан үйлийн улмаас гарсан гал түймрийг унтраах гэж худгаас ус авчрах, ойр хавийн айлуудын хүмүүсийг дуудах зэргээр өөрийн чадах чинээгээрээ оролдлого хийсэн боловч, баруун хойд зүгээс их хүчтэй салхилсан, өвсны хуурайшилт өндөр байсан зэргээс хээрийн түймэр хурдан тархаж, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар баг, Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн нийт 59780 га бэлчээрийн талбай шатаж, их хэмжээний буюу 323,067,500 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогддог.   

 

2.5. Гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгын хувьд Б.Алдарбаяр нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч, хохирол, хор уршиг учруулан хөнгөмсгөөр найдаж,  гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлджээ.

 

2.6. Гэмт хэрэг үйлдэхэд Б.Алдарбаяр нь малчин хүний хувьд хаврын улиралд өвсны хуурайшилт өндөр, салхи ихтэй байдгыг мэддэг хэрнээ хөрзөн түлж ил гал гарган  тамга улайсган малаа тамгалж  дуусаад галын цог, үнс, нурмыг ус, шороо гэх мэт бусад зүйлээр дарж бүрэн унтраах,  ойр ойрхон ажиглах зэрэг арга хэмжээ аваагүй,  ойн тухай хуульд заасан түймрийн аюултай үед ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, цог, үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийн бүрэн унтрааж аюулгүй болгох, түймэр алдахгүй байх нөхцөлийг хангах, хашаа, саравчны эргэн тойронд хамгаалалтын зурвас татах, түймэр унтраах байнгын багаж хэрэгсэлтэй байх зэрэг үүргээ сахин биелүүлээгүй, төрийн эрх бүхий байгууллагаас өгсөн санамж, зааварчилгыг мөрдөөгүй, байгаль хамгаалах журамтай холбогдолтой хууль тогтоомжийн талаарх эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг шалтгаан нөлөөлсөн байна.

 

2.7. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Алдарбаярын     гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтыг үндэслэн хүрээлэн  байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний дотор гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацааг  2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн хэрэгсэхгүй болгосон нь  үндэслэлтэй байна.

 

2.8. Иргэний нэхэмжлэгч буюу Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дарьганга сумдын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 21, 22-ны өдрийн  1/147, 2/118 дугаартай  “бэлчээрийн шатсан талбайд жам ёсоороо өвс ногоо ургаж нөхөн сэргэсэн учир байгаль орчинд учруулсан хохирлыг  Б.Алдарбаяраас нэхэмжлэхгүй” гэх албан бичгийг шүүхэд ирүүлжээ. /1хх-118-119х/

 

2.8.1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй  хэдий ч албаны ажил, үүргийн хувиар томилогдон  нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн оролцож байгаа тохиолдолд энэ хууль болон бусад хуулиар иргэний нэхэмжлэлээсээ татгалзах эрх олгогдоогүй. Иймээс анхан шатны шүүх нийтийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироохын зэрэгцээ Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн ”Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэх, энэ хуулийн 57 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хууль бус үйл ажиллагаагаараа байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэх заалтууд нь заавал хэрэгжих учиртай императив хэм хэмжээг зөрчсөн гэж үзэн энэ зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч нарын хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүгдэгч Б.Алдарбаярын байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

           

2.8.2. Хүний зүй бус ажиллагааны улмаас сүйдсэн байгаль орчин зарим тохиолдолд тодорхой цаг хугацааны дараа жам ёсоороо нөхөн сэргэх үйл явц байдаг. Гэвч байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдийг “бэлчээрийн шатсан талбайд жам ёсоороо өвс ногоо ургаж нөхөн сэргэсэн”  гэх баримтыг  үндэслэн эрүүгийн хариуцлага болон байгаль орчинд учруулсан хохирол нөхөн төлөхөөс чөлөөлбөл байгаль орчин өмнөх байсан шиг хэмжээнд нөхөн сэргээгдэх хүртэлх хугацаанд үргэлжилсэн экологийн тэнцвэр алдагдал буюу хичнээн төрөл, зүйлийн ургамал, амьтан шавьж, хорхой устаж үгүй болсон, хэдэн айлыг хавар, зун, намар, өвөлжих малын өвсгүй болгосон гэх хохирлуудыг тооцох боломжгүйгээс гадна байгаль хамгаалах журамтай холбоотой зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн зорилгыг үгүйсгэсэн хэрэг болно. Иймд байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дээрх үйл баримтаар эрүүгийн хариуцлага болон байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл, шалтгаан болохгүй. 

 

 2.9 Шүүгдэгч Б.Алдарбаярын “Байгаль экологид учруулсан 323,067,500 төгрөгийн хохирлыг эд хөрөнгийн байдлыг харгалзан 5 хувь  буюу 16,153,375 төгрөг болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэх давж заалдах гомдлын тухайд дараах дүгнэлтэд шүүх бүрэлдэхүүн хүрэв.

 

2.9.1. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2 дахь хэсэгт “Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно” гэж заасан зохицуулалтыг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэм хорын хувьд хэрэглэхгүй, харин гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэм хорын нөхөн төлүүлэх хэмжээг тогтоохдоо гэм буруугийн хэр хэмжээг харьцуулан эд хөрөнгийн байдлыг харгалзан үзнэ гэж ойлгохоор байна. Мөн санамсар болгоомжгүй байдлаас байгаль орчинд учруулсан хохирлыг бүгдийг нөхөн төлүүлэх тохиолдолд гэм буруутай этгээд эдийн засгийн хувьд хүнд байдалд орохоор байвал шүүх нөхцөл байдалд тохируулан багасгаж болох эрх зүйн боломжийг хууль тогтоогч бий болгожээ. Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх харилцааг нарийвчлан зохицуулсан байгаль орчныг хамгаалах тухай хуульд дээрх эрх зүйн боломжийг хориглосон, үгүйсгэсэн,  тусгай зохицуулсан заалт байхгүй учраас иргэний эрх зүйн энэхүү ерөнхий хэм хэмжээ нь байгаль орчинд учруулсан гэм хорын хувьд нэгэн адил үйлчилнэ.

2.10. Иймд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Алдарбаярын гэм буруу, эд хөрөнгийн байдлыг харгалзан байгаль орчинд учруулсан шууд хохирол 323,067,500 төгрөгийг багасган үүний 33.4 хувьтай тэнцэх хэмжээ буюу 108,000,000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар тогтов.   

          Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4,  энэ зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлт оруулсугай.

1.1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алдарбаяраас гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохиролд 323,067,500 /гурван зуун хорих гурван сая жаран долоо мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай”  гэснийг  “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1, 514 дүгээр зүйлийн 514.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алдарбаяраас гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохиролд 108,000,000 /нэг зуун найман сая/ төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай” гэж өөрчилсүгэй.

1.2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

Хоёр.  Шүүгдэгч Б.Алдарбаярын давж заалдах гомдлыг хангасугай.

 

Гурав. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,  шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 О.БААТАРСҮХ                   

 

                                             ШҮҮГЧИД                              С.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                      Д.БАЙГАЛМАА