Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 137/ШШ2024/00276

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2024      11         27                                            137/ШШ2024/00276                                 

     

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                             хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                   хэрэгсэхгүй болгох тухай

       

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Ц би

 

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, .... дүгээр хороо, Ю-ийн гудамж ..... МПМ цогцолборт байрлах “М" ББСБ” ХХК /улсын бүртгэлийн дугаар , регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д аймгийн З сум  ........ дугаар баг Х-ын гудамж ............ тоотод оршин суух, С-ийн Б /РД:........, утас:.../-д холбогдох

 

 Зээлийн гэрээний үүрэгт 815,645 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Б нь “М ББСБ”-тай 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 140000749369 дугаартай зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны .......... дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авсан болно. С.Б нь уг гэрээний үндсэн дээр нийт 8 удаагийн хүсэлтээр 450,000 төгрөгийг зээлээр авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй байна. ББСБ нь өнгөрсөн хугацаанд С.Б-мыг хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардсан ба 2024 оны 02 сарын 13-ны өдөр 68,672 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. С.Б-ын зээлийн гэрээний үүрэг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр авсан 50,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 18,739 төгрөг, зээлийн хүү 3,480 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 696 төгрөг нийт 22,915 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр авсан 50,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 50,000 төгрөг, зээлийн хүү 41,250 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,909 төгрөг, нийт 99,159 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр авсан 50,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 50,000 төгрөг, зээлийн хүү 41,195 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,898 төгрөг, нийт 99,093 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 50,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 50,000 төгрөг, зээлийн хүү 41,140 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,887 төгрөг, нийт 99,027 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 70,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 70,000 төгрөг, зээлийн хүү 58,110 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,710 төгрөг нийт 138,820 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 60,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 60,000 төгрөг, зээлийн хүү 49,714 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,243 төгрөг, нийт 118,957 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 60,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 60,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 49,647 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,230 төгрөг, нийт 118,877 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 60,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 60,000 төгрөг, зээлийн хүү 49,580 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,217 төгрөг, нийт 118,797 төгрөг, нийт 815,645 төгрөг. Иймд М ББСБ ХХК нь С.Б-аас зээлийн гэрээний үүрэгт 815,645 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч С.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “С.Б миний бие “М ББСБ” ХХК-ний нэхэмжилсэн 815,645 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК нь хариуцагч С.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 815,645 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Б нь зээлийн гэрээний үүрэгт 815,645 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Б-д холбогдох  зээлийн гэрээний үүрэгт 815,645 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Б нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 24,125 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн  50 хувь буюу 12,062.5 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 12,062.5 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

            3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.Ц