| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2024/05159/И |
| Дугаар | 183/ШШ2024/03843 |
| Огноо | 2024-09-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 183/ШШ2024/03843
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6 дахь хэсэг, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Г******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 11 758 506 төгрөг гаргуулахыг хариуцагч Ж.Ө******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 1 306 500 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1 306 500 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 1 306 500 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1 306 500 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 1 306 500 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 1 306 500 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 1 306 500 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 1 306 500 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203 087 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 101 543.5 төгрөг, улсын төсвөөс 101 543.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ