| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 183/2023/00194/И |
| Дугаар | 183/ШШ2024/04124 |
| Огноо | 2024-10-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 183/ШШ2024/04124
2024 оны 10 сарын 15 өдөр Дугаар 183/ШШ2024/04124 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, Зайсан, 0000 тоот хаягт оршин суух, А овогт С.Д /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, Зайсан, 000 тоот хаягт оршин суух, Тавхай овогт О.П /РД:/-т холбогдох
гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, хариуцагч О.Пү, хариуцагчийн өмгөөлөгч Ю.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч А овогт С.Д, хариуцагч Т овогт О-н П нарын 2009 оны 3 дугаар сарын 23-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д тус тус зааснаар 2009 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин П.М, 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр төрсөн П.Ө, 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр төрсөн П.Т нарыг эх С.Д-н асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар охин П.М, хүү П.Ө, хүү П.Т нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг О.П-р тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдусгай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар хариуцагч *******аас гаргуулах тэтгэлэгийг мөнгөн хэлбэрээр гаргуулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т тус тус зааснаар эцэг, эх гэрлэлээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг эх С.Д, эцэг О.П нарт мэдэгдсүгэй.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг ******* нь охин П.М, хүү П.Ө, хүү П.Т нартай уулзах, хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх С.Д-д сануулсугай.
8. Хариуцагч О.П нь охин П.М, хүү П.Ө, хүү П.Т нартай хичээл, сургуулийн амралтын өдрүүдэд, хуанлийн амралтын өдрүүдэд болон бусад шаардлагатай өдрүүдэд асран хамгаалагч С.Д-ийн зөвшөөрөлтэйгээр уулзаж байхыг анхааруулж, ийнхүү уулзахдаа хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг алдагдуулахгүй, сурч боловсрох эрхийг зөрчихгүйгээр, бие болон сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөхөөр байдал гаргахгүй байхыг эцэг О.П-т анхааруулсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо үйлдвэр /17041/ зайсангийн гудамж дугаар байрны тоот хаягт байрлах мкв талбайтай гурван өрөө орон сууц, 12.5 мкв талбайтай авто машины зогсоол /№15/, / , Ү- / бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр охин П.М, хүү П.Ө, хүү П.Тр нарыг тогтоосугай.
10. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо үйлдвэр / / зайсангийн гудамж 1 дугаар байрны 00 тоот хаягт байрлах мкв талбайтай гурван өрөө орон сууц, мкв талбайтай авто машины зогсоол /№15/ бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү- дугаартай улсын бүртгэлд өмчлөгчөөр охин П.М, хүү П.Ө, хүү П.Тр нарын нэрийг нэмж,*******ийн нэрийг хасч бүртгэлд өөрчлөлт оруулан бүртгэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч******* нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт оногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч*******эд олгосугай.
13. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /Б.Пүрэвсүрэн/-д даалгасугай.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ