Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2024/03731

 

 

 

 

2024 оны 09 сарын 23 өдөр Дугаар 183/ШШ2024/03731 Улаанбаатар хот

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Хан-Уул дүүргийн өөрийн байранд байрлах, Хан-Уул дүүргийн Н******* д******* г******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Хүүшийн ам, Наадамчдын зам гудамж, 1232 тоотод байрлах, Нийслэлийн ерөнхий б******* Ж******* т******* с******* /РД:/-д холбогдох

Н******* д******* шимтгэлийн өр 765.636.048 төгрөг, алданги 341.423.533 төгрөг нийт 1.107.059.581 төгрөг төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцээ.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.

 ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Хан-Уул дүүргийн Н******* д******* газрын нэхэмжлэлтэй, Нийслэлийн ерөнхий б******* Ж******* т******* с*******д холбогдох иргэний хэрэгт талууд:

Нийслэлийн ерөнхий б******* Жет т******* с******* нь н******* д******* шимтгэл 1.107.059.581 төгрөг / нэг тэрбум нэг зуун долоон сая тавин есөн мянга таван зуун наян нэг/ төгрөгийг төлөхөөр эвлэрэн хэлэлцэв. 765.636.048 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх, 341.423.533,50 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны дотор төлөх үүрэг хүлээж Хан-Уул дүүрэг Н******* д******* г*******тай харилцан тохиролцсон гэх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Нийслэлийн ерөнхий б******* Ж******* т******* сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 2.846.624 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйц*******гэхийг сануулсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ