Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2024/0279

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, шүүгч Ө.Болорчимэг, Т.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны дөрдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Маргааны төрөл: Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зшөөрлийг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, иргэдийн төлөөлөгч Б.М, М.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1.Г ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын 2008 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зшөөрлөөр Г" ХХК-д Т аймгийн А сумын Т нэртэй газарт орших гектар талбай бүхий уурхайн талбайд 2 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл ашигт малтмал ашиглахыг зшөөрч тусгай зшөөрөл олгожээ.

2.2.Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай захирамжаар Г ХХК-ийн ашиглалтын тусгай зшөөрөлтэй талбай нь Улаанбаатар хотын усны хамгаалалтын бүсэд орсон үндэслэлээр ашигт малтмал ашиглах тусгай зшөөрлийг цуцалсан байна.

2.3.Нийслэлийн Байгаль орчны газрын 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай албан бичгээр Г ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай захирамжийг мэдэгджээ.

2.4.Г" ХХК-аас 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаартай албан бичгээр Нийслэлийн Засаг даргад хандан гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай албан бичгээр нөхөх олговор авах хүсэлтээ геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны т байгууллагад гаргах талаар мэдэгджээ.

2.5.Г" ХХК-иас 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай албан бичгээр ...ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлж болох газрыг нөхөх олгох, буюу дүйцүүлэхээр олгож өгнө үү... гэх хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан боловч тус газрын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай албан бичгээр ...тусгай зшөөрөл цуцалсантай холбоотой асуудлыг эрх бүхий этгээдэд хандаж шийдвэрлүүлнэ үү... гэсэн хариуг өгчээ.

2.6.Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар албан бичгээр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд ашигт малтмалын тусгай зшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргах, өргөдөл ирүүлээгүй болон гэрээ байгуулаагүй бол тухайн ашиглалтын тусгай зшөөрлийг цуцлахаар зохицуулсан. Мөн дээрх хуульд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалт болон Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэг хамаарахгүй талаар хуульчилсан тул Нийслэлийн Засаг даргын зүгээс нөхөх олговор олгох үндэслэлгүй байна гэсэн хариуг Г" ХХК-д өгсөн байна.

2.7.Г" ХХК-иас Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай захирамжийн Г" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г ХХК-ийн зүгээс Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын 2008 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зшөөрлийг 2 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаагаар авсан. Гэтэл Нийслэлийн Засаг даргаас 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай захирамжаар уг тусгай зшөөрлийг цуцалсан. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай захирамж Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчиж гаргасан хууль бус захиргааны акт гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт төрийн байгууллага дараах үндэслэлээр ашигт малтмал эзэмших зшөөрлийг цуцална гээд 56.1.3 дахь хэсэгт хайгуулын болон уурхайн талбайг хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь хэсэгт заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн гэж заасан. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд нөхөх олговрыг тусгай зшөөрөл эзэмшигчид бүрэн төлсний дараа тусгай зшөөрлийг цуцлахыг хуулиар зохицуулсан байхад уг заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар манай байгууллагад нөхөн олговор огт төлөөгүй бөгөөд нөхөн төлбөрийн асуудал яригдаагүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор олгоно гэж заасан. Гэтэл Нийслэлийн Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг болон 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар нөхөх олговрыг бүрэн төлсний дараа тусгай зшөөрлийг цуцлахаар хуульчилж өгсөн байхад ийнхүү шууд цуцалж байгаа нь манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна. Үйл ажиллагаа явуулах үүднээс 2 тэрбум гаруй төгрөгийн зардлыг гаргасан. 2016 онд тусгай зшөөрлийн эрхийг цуцалж 1 жил шүүхээр маргаж, цуцалсан нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон. Улмаар үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байтал Ковид-19 цар тахал гарч, дахин цуцалсан. Төрийн байгууллагаас нэгэнт тусгай зшөөрөл олгосон учраас хөрөнгө мөнгө гаргаж эрсдэл хүлээн, үйл ажиллагаагаа явуулж байхад Ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж дахин цуцалж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагчаас нөхөн сэргээлт хийгээгүй гэж байгаа боловч хэдэн га газарт хийгээгүй талаар нотлох баримт байхгүй.

Тиймээс Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай захирамжийн Г ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү гэв.

3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г ХХК-ийн тусгай зшөөрөлтэй талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүстэй давхцалтай бөгөөд мөн нөхөн сэргээлт хийгээгүй гэж үзэж тусгай зшөөрлийг цуцалсан. Нөхөн төлбөрийн хувьд тухайн газрыг Нийслэлийн Засаг даргаас орон нутгийн тусгай хамгаалалтад авсан зүйл байхгүй. Гол, мөрний усан сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон хуулийн хүрээнд тусгай зшөөрлийг цуцалсан. Тиймээс Г ХХК нь олборлолт хийсэн хэр нь нөхөн сэргээлтээ хийгээгүй гэсэн зөрчил тогтоогдсон тул нөхөн олговор олгох үндэслэлгүй гэв.

3.3.Иргэдийн төлөөлөгч Б.М: Нэхэмжлэгч талын эрх ашиг зөрчигдсөн байж магадгүй гэж бодож байна. Нэг талаас зшөөрөл олгосон хэр нь нөгөө талаас цуцалж байгаа нь төрийн байгууллагын үйл ажиллагаанд нийцэхгүй байна гэж үзэж байна гэв.

3.4.Иргэдийн төлөөлөгч М.Г: Иргэдийн төлөөлөгч Б.Мтай санал нийлж байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтад дүгнэлт өгч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч Г ХХК-иас Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар нөхөх олговрыг тусгай зшөөрөл эзэмшигчид бүрэн төлсний дараа тусгай зшөөрлийг цуцлах ёстой байсан, өнөөдрийг хүртэл хариуцагч манай компанид нөхөх олговор огт төлөөгүй бөгөөд ашиглалтын тусгай зшөөрлийг шууд цуцалсан нь манай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна, ...хариуцагч нөхөн сэргээлт хийгээгүй гэж буруутгадаг боловч нэхэмжлэгч компанийг ямар хэмжээний газар нөхөн сэргээлт хийгээгүйг эцэслэн тогтоогоогүй, бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж, хариуцагчаас нэхэмжлэгч Г ХХК-ийн ашиглалтын тусгай зшөөрөл бүхий талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүстэй давхцалтай, мөн нөхөн сэргээлт хийгээгүй нь эрх бүхий байгууллагаас ирүүлсэн нотлох баримтаар тогтоогдсон тул Нийслэлийн Засаг дарга бүрэн эрхийн хүрээнд ашиглалтын тусгай зшөөрөл цуцлах шийдвэр гаргасан нь хуульд нийцсэн, ...маргаан бүхий ашиглалтын тусгай зшөөрөл бүхий талбайг улсын тусгай хэрэгцээнд болон Засгийн газрын шийдвэрээр нөөцөд аваагүй тул нөхөх олговор олгох үндэслэлгүй гэж тайлбарлан маргаж байна.

3.Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаарт албан бичгээр тус дүүргийн нутаг дэвсгэр голын ай савд үйл ажиллагаа явуулж байгаа болон нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зшөөрөлтэй аж ахуй нэгж, байгууллагын тусгай зшөөрлийг цуцлах хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад хүргүүлжээ.

4.Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай албан бичгээр Нийслэл Байгаль орчны газарт Хан-Уул дүүргийн Засаг даргаас ирүүлсэн дээрх хүсэлтийн дагуу холбогдох санал, дүгнэлт гаргаж ирүүлэхийг мэдэгдсэн байна.

5.Нийслэлийн Байгаль орчны газраас хийсэн ажиллагааны хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай албан бичгээр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт олгогдсон Г ХХК-ийн дугаартай ашиглалтын тусгай зшөөрөл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай ******* дугаар тогтоолоор батлагдсан хамгаалалтын бүсэд давхцалтай болохыг тогтоосон, улмаар Нийслэлийн Байгаль орчны газрын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс усны сан бүхий газарт тусгай зшөөрөл эзэмшиж буй 2 аж ахуй нэгжийн тусгай зшөөрлийг цуцлах дүгнэлтийг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсний дотор нэхэмжлэгч Г ХХК-ийг хамгаалалтын бүстэй давхцалтай болон нөхөн сэргээлт хийгээгүй гэх үндэслэлийг дурджээ.

6.Нийслэлийн Байгаль орчны газрын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр Г ХХК-ийн дугаартай ашиглалтын тусгай зшөөрөлтэй талбай нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны ******* дугаар тогтоолоор батлагдсан хамгаалалтын бүстэй давхцалтай, энэ нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг зөрчсөн, мөн тусгай зшөөрөл бүхий талбайд газрын хэвлийн нөхөн сэргээлт хийгээгүй буюу Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр тусгай зшөөрлийг цуцлах нөхцөл бүрдсэнийг нэхэмжлэгч хуулийн этгээдэд мэдэгдсэн байна.

7.Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.6, Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны ******* дугаар хамтарсан тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ******* дугаар тогтоолыг тус тус үндэслэн Улаанбаатар хотын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Гишүүний ам нэртэй газар дахь хоёр аж ахуй нэгж /нэг нь Г ХХК/-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зшөөрлийн талбай орсон гэх үндэслэлээр тус компаниудын тусгай зшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгожээ.

8.Шүүх хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Тусгай зшөөрөл цуцалж, дуусгавар болгох тухай дугаар захирамжаар нэхэмжлэгч Г ХХК-ийн тусгай зшөөрлөөр ашиглаж байсан талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон, нэхэмжлэгч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр цуцалсан үндэслэлд, нэхэмжлэгч Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан нөхөх олговор авах эрхтэй эсэхэд дараах байдлаар дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэв.

9.Маргаан бүхий ашиглалтын тусгай зшөөрөлтэй талбай Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд орсон гэх үндэслэлийн тухайд:

9.1.Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасан усны нөөц болон 3.1.4-т заасан усны сан бүхий газар-ыг томьёолсон хуулийн тодорхойлолтоос үзэхэд Монгол Улсын нутаг дэвсгэр дэх нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсэд байгаа гадаргын ус болон газрын доорх усыг бүхэлд нь усны нөөц гэж ойлгох бөгөөд мөн хуулийн 3.1.9-д зааснаар энэхүү усны нөөцийг хамгаалах зорилгоор онцгой болон энгийн хамгаалалтын бүс бүхий зурвас газрыг тогтоодог байна.

9.2.Нэхэмжлэгч Г ХХК-д дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зшөөрлөөр олгосон гектар талбай бүхий газар нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр /хх-2-12/ Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарч байгаа, мөн газрын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр /хх-1-157/ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны ******* дугаар тогтоолын 6, 8 дугаар хавсралтаар баталсан Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай болох нь тус тус тогтоогдож байна.

9.3.Мөн Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Аймаг, нийслэлийн Засаг дарга усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 12.1.4-т усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, хамгаалах, тохижуулах, бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах, 22 дугаар зүйлийн 22.2-т Усны сан бүхий газрын эргээс ******* метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно., 22.2.1-д онцгой хамгаалалтын бүсэд ...ашигт малтмал хайх, олборлох, ...мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно, 22.4-т Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно гэж тус тус заажээ.

9.4.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар хамтарсан тушаалаар баталсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын 2.2-т Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг дотор нь онцгой хамгаалалтын бүс ба энгийн хамгаалалтын бүс гэж хоёр ангилна гэж заасан бөгөөд мөн журмын 2.5 дахь заалтаас үзэхэд онцгой хамгаалалтын бүсэд ашигт малтмалын ашиглах үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.

9.5.Дээрх хууль тогтоомжид усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд ашигт малтмал хайх, олборлохыг хориглосон, Нийслэлийн Засаг дарга онцгой хамгаалалтын бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, хамгаалах, тохижуулах, бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах бүрэн эрхтэй, хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий талбай нь усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч Г ХХК-ийн дугаартай ашигт малтмалын ашиглалын тусгай зшөөрлийг цуцалсан Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дугаар захирамжийг хууль ёсны акт гэж үзэх үндэслэлтэй.

9.6.Өөрөөр хэлбэл, хариуцагч Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах бүрэн эрхийн хүрээнд маргаан бүхий актыг гаргасан нь дээрх хууль тогтоомжид нийцсэн байна.

10.Нөхөх олговрыг олголгүйгээр тусгай зшөөрлийг цуцалсан гэх үндэслэлийн тухайд:

10.1.Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Хайгуулын болон ашиглалтын тусгай зшөөрлөөр олгогдсон талбайг дор дурдсан зорилгоор Засгийн газрын шийдвэрээр нөөцөд авч болно 13.1.3-т улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа хийх, ашигт малтмал эрэх, хайх, 14 дүгээр зүйлийн 14.4-т Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө., 56 дугаар зүйлийн 56.1-д Төрийн захиргааны байгууллага тусгай зшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална 56.1.3-т хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн гэж тус тус заажээ.

10.2.Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд ашигт малтмалын тусгай зшөөрлийг нөөцөд болон тусгай хэрэгцээнд авах, нөхөх олговор олгохтой холбоотой харилцааг ялгаатай байдлаар зохицуулсан, тодруулбал аж ахуй нэгжид олгосон хайгуулын болон ашиглалтын тусгай зшөөрөлтэй талбайг улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа хийх, ашигт малтмал эрэх, хайх зорилгоор нөөцөд авах тохиолдолд нөхөх олговрыг Засгийн газар олгохоор, харин тухайн талбайг тусгай хэрэгцээнд бүхэлд нь болон хэсэгчлэн авсны улмаас тусгай зшөөрөл эзэмшигч этгээд ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй тохиолдолд шийдвэр гаргасан байгууллага нөхөх олговрыг нэг жилийн дотор тусгай зшөөрөл эзэмшигчид төлөхөөр нарийвчлан зохицуулжээ.

10.3.Энэ маргааны хувьд маргаан бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зшөөрөлтэй гектар талбайг Засгийн газар нөөцөд авсан, эсхүл эрх бүхий этгээд тусгай хэрэгцээнд авсан шийдвэр байхгүй тул энэ үндэслэлээр нөхөх олговор олгох хуулийн дээрх зохицуулалт нэхэмжлэгч Г ХХК-д хамаарахгүй гэж үзлээ.

11.Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлийн тухайд:

11.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар ашиглалтын тусгай зшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан байгаль орчныг хамгаалах үүргийг хүлээнэ.

11.2.Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн З5 дугаар зүйлийн 35.1.3, 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтаас үзвэл тусгай зшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан тохиолдолд аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зшөөрлийг цуцлах ба ийнхүү цуцалсан тохиолдолд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зшөөрөл дуусгавар болох эрх зүйн үр дагавар үүсэхээр байна.

11.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Нийслэлийн Байгаль орчны газрын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаартай албан бичиг, түүний хавсралт болох Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зшөөрлийг цуцлах үндэслэл болон нийт жагсаалт, Шийдвэрлэх асуудал-1 эвдэрсэн газруудын нөхөн сэргээлт хийх гэсэн фото зураг, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр нэхэмжлэгч Г ХХК байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон гэжээ.

11.4.Хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзэхэд нөхөн сэргээлт хийгээгүй гэх талбай нь Г ХХК-д хамааралтай эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч компанийн гектар тусгай зшөөрөл бүхий талбайн хэдий хэмжээний газарт нөхөн сэргээлт хийгээгүй гэдгийг хариуцагч шалгаж тогтоосон баримт байхгүй байгаа тул нэхэмжлэгчийг хуульд заасан байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ хэрэгжүүлээгүй гэдгийг хариуцагч Нийслэлийн Засаг дарга тогтоосон гэж үзэхээргүй байна.

11.5.Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг бүрэн хийгээгүй атлаа нэхэмжлэгч Г ХХК-ийн дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зшөөрлийг цуцалсан нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасантай нийцээгүй боловч энэ үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэв.

12.Учир нь маргаан бүхий 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Тусгай зшөөрөл цуцалж, дуусгавар болгох тухай дугаар захирамжид заасан Улаанбаатар хотын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд Г ХХК-ийн ашигт малтмалын тусгай зшөөрлийн талбай орсон үндэслэлээр тусгай зшөөрлийг цуцалсан нь хуульд нийцсэн болохыг энэхүү шийдвэрийн Үндэслэх хэсэгт дүгнэсэн.

13.Нөгөөтэйгүүр, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6-д Энэ хуулийн 49.3.3, 49.3.4, 49.3.5-д заасан үндэслэлээр захиргааны актыг цуцалсан тохиолдолд учирсан эд хөрөнгийн хохирлыг тухайн этгээдийн шаардснаар нөхөн төлнө, 104 дүгээр зүйлийн 104.1-д Захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөний улмаас хохирол учирсан бол төрөөс нөхөх олговор олгож хохирлыг барагдуулна. гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч маргаан бүхий захирамжийн улмаас өөрт учирсан бодит хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шаардахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг тэмдэглэж байна.

14.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дугаар захирамжийн Г ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

15.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчид нэхэмжлэгч талын гомдлыг хүлээн авах саналтай, нэхэмжлэгч компани нь орон нутгийн холбогдох холбогдох байгууллагаас тусгай зшөөрөл авсан атал Нийслэлийн Засаг дарга тусгай зшөөрлийг цуцалсан нь хууль бус гэж дүгнэсэн боловч дээр дурдсан үндэслэлээр иргэдийн төлөөлөгчдийн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.4, 3.1.9, 12 дугаар зүйлийн 12.1.4, 22 дугаар зүйлийн 22.4, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Г ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дугаар захирамжийн Г ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ

ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ