| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 183/2024/03668/И |
| Дугаар | 183/ШШ2024/03771 |
| Огноо | 2024-09-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 183/ШШ2024/03771
2024 оны 09 сарын 24 өдөр Дугаар 183/ШШ2024/03771 Ул*******баатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.О даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралд*******аар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, ******* ******* тоотод оршин суух Төмөрбаатарын Ц******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Чингисийн өргөн чөлөө-6, Стадион оргил-1, Х******* ******* ******* өөрийн байранд байрлах Х******* ******* ХК /РД:*******/-д холбогдох
2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.
Шүүх хуралд*******д: нэхэмжлэгч Т.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Оюу-Эрдэнэ, шүүх хуралд*******ы нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Ц******* нь Х******* ******* ХК-нд холбогдуулан 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 19 цагийн үед би Худалдаа хөгжлийн *******ны данснаасаа Х******* *******ны гэсэн данс руу мөнгө шилжүүлэх гэж байсан боловч андуураад 7 гэсэн данс руу сүүлийн хоёр орныг алдаад 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Үүний дараа тус *******анд мэдэгдсэн. Банк нь эхлээд Худалдаа, хөгжлийн *******анд андуурсан гүйлгээний гомдлоо гарга гэж хэлсэн. Банкнаас хариу ирэхдээ тухайн хүнтэй холбоо тогтоож чадсангүй. Хуулийн байгууллагад хандаж мөнгөө олж авна уу гэж хэлсэн. Үүний дагуу Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтэст өргөдөл гаргасан.
Тухайн өргөдлийн хариуг мөрдөн байцаагч н.Ө гэх хүн хариуцаж авсан байсан. Сарын хугац*******д мөрдлөг явуулсан ба уг хүн нь нас барсан, мөн хоёр хүүхэдтэй байна гэж хэлсэн. Хоёр хүүхдийг жоохон байхад салсан. Нэг хүүхэд нь Солонгос улсад амьдардаг ба харилцаа тогтоож чадахгүй байна. Энд оршин суух нэг хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй ба хөгжлийн бэрхшээлтэй учир нас барсан хүнийг төлөөлөх ямар ч боломжгүй гэх хариу тайлбарыг хэлсэн. Төлөөлөх хүн байгүй учраас шүүхэд хандан мөнгөө олж авна уу гэж хэлсний дагуу Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.
Би өөрийнхөө Худалдаа хөгжлийн *******ны гэсэн данснаасаа өөрийн Х******* *******ны данс руу мөнгө шилжүүлэх гэж байгаад андуурч 7 дансанд шилжүүлсэн 2.000.000 төгрөгийг буцаагаад миний данс руу шилжүүлэхийг Х******* *******инд даалгаж өгнө үү гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралд*******д гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч талын гаргасан андуурч хийсэн гүйлгээний тухай нэгжээс тодруулсан. 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2.000.000 төгрөг С.Ит гэх хүний данс руу орж гүйлгээ хийгдсэн. Манай байгууллагын зүгээс хуулийн байгууллагад хандах тайлбарыг өгсөн. Банк бол зохицуулалттай байгууллага. Монгол ******* болон *******ны тухай хуулиар зохицуулагддаг хуулийн этгээд учраас бие даасан байдлаар харилцагчийн данснаас гүйлгээ хийх эрх байхгүй. Иргэний хуулийн 445 дугаар зүйлд заасны дагуу ******* нь иргэн болон хуулийн этгээдийн бэлэн бусаар хийх төлбөр тооцоог гүйцэтгэх үүрэг хүлээдэг. Энэ үүргийнхээ дагуу гүйлгээг хийхдээ тус хуулийн 447 дугаар зүйлд заасны дагуу тухайн харилцагчийн өгсөн үүрэг болон хүсэлтийн дагуу гүйлгээ хийнэ гэж заасан. Мөн *******ны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу төлбөр тооцоог харилцагчийн даалгавраар түүний харилцах дансны үлдэгдэлд багт******* гүйлгээ хийх ёстой ба үүнийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно гэж тус тус заасан байдаг. Тиймээс ******* нь тухайн данснаас зөвхөн данс эзэмшигчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу эсвэл төрийн эрх бүхий этгээд, шүүх болон *******ны эрх хүлээн авагчийн шийдвэр, үл маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ төлбөрийн баримтын үндэслэлээр гүйлгээ хийнэ. Энэ тохиолдолд харилцагчийн данснаас зөвшөөрөлгүйгээр гүйлгээ хийх эрх хэмжээ олгогдоогүй ба хуулиар хориглосон тул ******* тухайн андуурч хийсэн гүйлгээг буц******* хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Мөнгөн дүн одоо болтол тухайн харилцагчийн дансанд байна. Зарлагын гүйлгээ хийгдээгүй байна.Тухайн данс эзэмшигч нас барсан ч гэсэн хууль ёсны өвлөгч гэж тодорхойлогдоод нотариатаар гэрчилгээ үүссэн. Нас барсан гэдгийг хариуцагчаар татагдаад хэргийн материалтай танилцаад мэдсэн. Хуулиар андуурч өөр харилцагчийн данс руу хийсэн гүйлгээг буцааж дух мэдэн хийх эрх хэмжээ олгогдоогүй. Мөн ******* тухайн хөрөнгийг хувьдаа аваад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдэл байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.
4. Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, х******* *******ны дансны хуулга шилжүүлгийн мэдээлэлийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, С.Итын дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
5. Хариуцагч тал нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлгийн гэрчилгээний хуулбар, иргэн М.Од олгосон итгэмжлэл, хариу тайлбар, С.Итын дансны хуулга зэргийг өгсөн.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллаг*******ы явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлгийн хэлтсээс иргэн С.Итын нас барсны бүртгэлийн лавлагааг нотлох баримтаар гаргуулж хэрэг хавсаргасан.
Шүүх хуралд*******аар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч нарын хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Ц*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Ж.Ц******* нь хариуцагч Х******* *******инд холбогдуулан 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт би өөрийн Худалдаа хөгжлийн *******ны тоот данснаасаа өөрийн Х******* *******ны тоот данс руу мөнгө шилжүүлэх гэж байгаад андуурч 7 тоот дансанд 2.000.000 төгрөг шилжүүлсэн тул андуурч шилжүүлсэн 2.000.000 төгрөгийг буцааж миний данс руу шилжүүлэхийг Х******* *******инд даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.
Хариуцагч Х******* ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргаж байна.
Нэхэмжлэгч Ж.Ц******* нь Худалдаа хөгжлийн *******ны тоот данс эзэмшдэг бөгөөд 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Х******* *******ны 7 тоот данс руу 2.000.000 төгрөгийн гүйлгээг Orlogo гэсэн утгаар шилжүүлсэн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн дансны хуулгаар нотлогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй. /хх-ийн 4/
Х******* *******ны тоот дансыг нэхэмжлэгч Ж.Ц******* нь эзэмшдэг, харин Х******* *******ны 7 тоот дансыг Сосорбарамын Ит нь эзэмшдэг бөгөөд энэ дансыг эзэмшигч С.Ит нь 2021 оны 01 дүгэр сарын 30-ны өдөр нас барсан болох нь Нас барсны бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж.Ц******* нь Худалдаа хөгжлийн *******ны тоот данснаас Х******* *******ин дахь өөрийн тоот данс руу гүйлгээ хийх гэж байгаад андуурч 7 тоот данс руу гүйлгээ хийж, данс эзэмшигчийн нэр, дансны дугаарыг нягтлаагүй, зөрүүтэй байдлыг анхаараагүй энэхүү гүйлгээг хийсэн байна.
Нэхэмжлэгч Ж.Ц******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбратаа андуурсан гүйлгээ хийсэн даруйдаа миний мөнгийг буцаагаад өгөөч гэж хэлэх гээд 5.000 төгрөгөөр 5 удаа гүйлгээ хийсэн бөгөөд гүйлгээний утга дээр нь өөрийнхөө утасны дугаарыг бичиж гүйлгээ хийсэн гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч Ж.Ц*******гийн Х******* *******ин дахь өөрийн тоот данснаас 7 тоот данс руу 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 5 удаа 5.000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд гүйлгээний утгыг Hi sorry andurad hiichle butsad hgd uguch, Nad ruu zalgaarai 88043047, Ohinii min tulbur ym aa, mar bank holbogdoh bh zalgaarai 88043047, Tsagdaa deer uulzii daa tegvel гэсэн утгаар нийт 25.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд талууд энэ талаар маргаагүй.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт энэ хүнийг нас барсан талаар ******* мэдээгүй, хэргийн материалаас хараад мэдсэн нас барсан хүний дансыг 2 жилийн дараа хаадаг, энэ дансанд 2 сая орчим төгрөгийн үлдэглэл байгаа хамгийн сүүлд энэ гүйлгээ хийгдсэн гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буц******* шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж хуульчилжээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж.Ц*******гийн андуурч шилжүүлсэн 2.000.000 төгрөг нь Х******* *******ны 7 тоот дансанд байгаа бөгөөд данс эзэмшигч нь нас барсан байх тул Х******* *******инд холбогдуулан андуурсан гүйлгээг буц******* шилжүүлэхийг даалгуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч Ж.Ц*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Х******* *******ны 7 тоот данснаас 2.000.000 төгрөгийг буц******* данс руу шилжүүлж гүйлгээ хийхийг Х******* *******инд даалгаж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралд*******аар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Ц*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар Х******* *******ин дахь 7 тоот данснаас 2.000.000 төгрөгийг Харчин овгийн Төмөрбаатарын Ц*******гийн эзэмшлийн Х******* *******ин дахь тоот данс руу буц******* шилжүүлж гүйлгээ хийхийг Х******* *******инд даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Ц*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугац*******ы дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ