Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2024/03865

 

2024 оны 09 сарын 30 өдөр Дугаар 183/ШШ2024/03865 Ула******* хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо,   28, МПМ цогцолбор, өөрийн байранд байрлах, М******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,  дугаар хороо, Их монгол улсын гудамж,  дугаар байр, тоотод оршин суух, Г*******ын Б******* /РД:*******2/-т холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 1.222.075 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч , 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1. Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь Г.Б*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.222.075 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

2. Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б******* нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Мобиком корпораци ХХК-ийн ******* дугаар дээр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган ******* тоот Зээл, зээлийн эрх нээлгэх тухай гэрээ байгуулсан. Хариуцагч нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдөр сарын 3.1 хувийн хүүтэй, 480.000 төгрөгийг 1 сарын хугацаатай тус тус зээлж авсан. Гэвч хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд хариуцагчаас 2024 оын 5 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн зээл 475.444 төгрөг, зээлийн хүү 94.449 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16.969 төгрөг нийт 586.862 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн зээл 480.000 төгрөг, зээлийн хүү 132.030 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23.183 төгрөг нийт 635.213 төгрөг бөгөөд дээрх хоёр зээлийн төлбөр нийт 1.222.075 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 33.880 төгрөг төлсөн баримт, Б.Наранчимэг, Г.А*******, А.А******* нарт олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ******* тоот зээл, зээлийн эрх нээх гэрээний хуулбар, зээл, зээлийн эрх нээлгэх өргөдлийн маягтын хуулбар, иргэн Г.Б*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн дансны хуулганы хуулбар зэргийг тус тус ирүүлсэн.

 

3. Хариуцагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа ирүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүхээс нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь хариуцагч Г.Б*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.222.075 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Хариуцагч Г.Б******* нь 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариу тайлбараа ирүүлээгүй байна.

 

4. Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК, хариуцагч Г.Б******* нар нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Мобиком корпораци ХХК-ийн ******* дугаар дээр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган ******* тоот Зээл, зээлийн эрх нээлгэх тухай гэрээ байгуулсан болох нь Зээл, зээлийн эрх нээлгэх тухай гэрээний хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тус тус нотлогдож байна.

 

5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

6. Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК, хариуцагч Г.Б******* нарын хооронд байгуулсан Зээл, зээлийн эрх нээлгэх тухай гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, зээлийн гэрээний шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

7. Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг гэрээнд зааснаар хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн болох нь зээлийн тооцооны хуулгаар нотлогдож байна.

 

8. Харин хариуцагч Г.Б******* нь 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн зээл 475.444 төгрөг, зээлийн хүү 94.449 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16.969 төгрөг нийт 586.862 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн зээл 480.000 төгрөг, зээлийн хүү 132.030 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23.183 төгрөг нийт 635.213 төгрөг бөгөөд дээрх хоёр зээлийн төлбөр нийт 1.222.075 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

9. Иргэний хуулийн 206, 208 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хариуцагч Г.Б******* нь зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчиж зээлийн үлдэгдэл төлбөрийг гэрээнд зааснаар зохих ёсоор төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

 

10. Иймд хариуцагч Г.Б*******ээс зээлийн гэрээний үүрэгт 1.222.075 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-нд олгож шийдвэрлэв.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу хариуцагч Г.Б*******т шүүх хуралдааны товыг 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдсэн байна.

 

12. Шүүх хуралдаанд оролцвол зохих этгээдэд шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүхэд ямар нэгэн хүсэлт гаргаагүй, хүрэлцэн ирээгүй шалтгаан нь тодорхой бус байвал түүнийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна гэж үзнэ.

 

13. Товлогдсон шүүх хуралдаанд хариуцагч Г.Б******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийг н эзгүйд нь хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэлээ.

 

14. Мөн хариуцагч Г.Б******* нь нэхэмжлэлийн хувийг гардан аваад хариу тайлбараа ирүүлээгүй болно.

 

15. Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.

 

16. Нэхэмжэгч М******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33.880 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б*******ээс 33.880 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн Иргэний тухай хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Г*******ын Б******* зээлийн гэрээний төлбөрт 1.222.075 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн М******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33.880 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б*******ээс 33.880 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ