| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 183/2024/03720/И |
| Дугаар | 183/ШШ2024/03864 |
| Огноо | 2024-09-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 183/ШШ2024/03864
| 2024 оны 09 сарын 30 өдөр | Дугаар 183/ШШ2024/03864 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ д*******алж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, дугаар хороо, хороолол, 3 байр, тоот хаягт оршин суух М*******л овогтой Ж*******ийн Б*******а /РД*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, дугаар хороо, сонсголон 1 гудамж, тоот хаягт оршин суух Б*******а овогтой П*******ийн Т*******н /РД:*******/-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 27.500.000 төгрөг г*******уулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Б*******а, хариуцагч П.Т*******н, шүүх хуралдааны нарийн бичгийн д*******а Э.Дулмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Б*******а зээлийн гэрээний үүрэгт 27.500.000 төгрөг г*******уулах тухай нэхэмжлэл г*******асан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд г*******асан тайлбартаа: ... С.Х******* нь миний хүүхэд. Миний нэр дээр хүнсний дэлгүүр байдаг. Ажиллуул гээд цалингийн зээл 50 000 000 төгрөг авч өгсөн. Найзыгаа бараа ачаад өгөөч гэж гуйгаад дуудсан. Найз нь хоёулаа хамт ажиллуулъя гэж хэлээд 4, 5 сар орчим хамт ажиллуулсан. Орлого орохгүй, бараа нь байдаггүй. Найзуудаас нь асуухад хариуцагч нь орой болгон тортой хүнс аваад гардаг гэх талаар сонссон. Энэ хоёр хүүхэд 25 000 000, 25 000 000 төгрөгийг тус тус төлнө гэж надад хэлсэн. Өөрийнх нь болон өөрт хамааралтай хүнийх нь дансыг шалгая, дансны хуулгаа авчир өг гэж хэлсэн боловч авчирч өгөөгүй. Мөнгө зээлсэн утгаар зээлийн гэрээ хийе гэж хэлсэн. Би залуу хүүхэд цаашаа янз бүрийн болох вэ дээ гэсэн үүднээс нотариатын баталгаатай гэрээг хийсэн. Эхний нэг сар 500 000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш мөнгө цуглуулаад, хөдөө ажиллаж байна гэж худлаа ярьсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Жил болоод би шүүхэд хандсан. Үүнээс хойш 4 сар болсон байна. Хариуцагч нь энэ хугацаанд нэг удаа ч уулзсангүй. Хариуцагчийг яаж төлөх, ямар орлоготой талаар мэдэхгүй. Ийм л зүйл болсон. 27 500 000 төгрөгийг нэхэмжилж байна... гэв.
3. Хариуцагч П.Т*******н шүүх хуралдаанд г*******асан тайлбартаа: ... 2023 оны 01 дүгээр сард найзтайгаа уулзаж байгаад С.Х*******тэй CU дотор таарсан. Найз нь дэлгүүр ажиллуулах гэж байгаа. Ааваасаа 50 000 000 төгрөг авсан гэж хэлж байсан. Чи найздаа бараа зөөгөөд туслаад өгчих гэж хэлсэн. Би бүх барааных нь кодыг нь шивж оруулсан. Туслаад өгөөд гэж гуйсан. Би 4 сар цалингүй тусалж өгсөн. Гэрчлэх хүмүүс байгаа. Нэг хоног С.Х******* суугаад, нэг хоног намайг суулгадаг байсан. Өглөө 7 цагаас, оройны 12 цаг хүртэл ажилладаг. Өмнө нь дэлгүүр ажиллуулж байсан хүнийх нь өрнүүд байсан. Тэр өрнүүдийг нь бага багаар төлж явсан. Гэртээ би ганцаараа амьдардаг болохоор дэлгүүр жоохон хүнсний зүйл авсан. С.Х******* анх дэлгүүрээ нээх гээд надтай хамт барс захаар явж байхад 8 000 000 төгрөгт бараа авсан. Дэлгүүр дээр нь очиход архи, чихэр, жимс байсан. Үүнийгээ 30 000 000 төгрөгөөр авсан гэж хэлсэн. Гар дэрээ би бэлэн 25 000 000 төгрөг аваагүй. 25 000 000 төгрөг зээлчих, дэлгүүрийг хамт ажиллуулъя гэж хэлж байгаагүй. С.Х******* дэлгүүр нэхээсээ өмнө 5 000 000, 6 000 000 төгрөг ашигласан байна гэж хэлж байсан. 1 сараас 4 сар хүртэл ямар ч цалингүй ажилласан. Гэрэл, сан нь эвдрэхэд засуулаад явж байсан гэв.... гэв.
4. Нэхэмжлэгч нотлох баримтаар: зэрэг баримтуудыг г*******аж өгсөн.
5. Хариуцагч нотлох баримтаар: зэрэг баримтыг г*******аж өгсөн.
үүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Б*******агийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Ж.Б*******а нь хариуцагч П.Т*******нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27.500.000 төгрөг г*******уулах тухай нэхэмжлэлийн шаардлага г*******асан.
3. Хариуцагч П.Т*******н нь зээлийн гэрээ байгуулсан гэхдээ мөнгийг аваагүй гэж тайлбарлаж байна.
4. Нэхэмжлэгч Ж.Б*******а нь П.Т*******н, С.Х******* нартай 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Ж.Б*******а 50.000.000 төгрөгийг зээлдүүлэх, П.Т*******н, С.Х******* нар нь уг мөнгөн хөрөнгийг 2 жилийн хугацаанд сарын 1 хувийн хүүтэй төлөх, хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэй байгуулсан болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээний хуулбараар нотлогдож байна.
5. Нэхэмжлэгч Ж.Б*******а ... дэлгүүр ажиллуулах нь зориулж С.Х*******д 50.000.000 төгрөгийг өгсөн, хамт дэлгүүр ажиллахад нь тусалсан П.Т*******нгээс 25.000.000 төгрөг хүү 2.500.00 төгрөг г*******уулна ... гэж, хариуцагч П.Т*******н ... нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурсан боловч энэ мөнгийг аваагүй, С.Хос-Эрдэнийг дэлгүүр ажиллуулахад нь тусалсан ... гэж м*******аж байна.
6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэхээр байна.
6.1. Дээрх зээлийн гэрээгээр зээлдүүлэгч болох Ж.Б*******а нь зээлдэгч П.Т*******н, С.Х******* нарын өмчлөлд 50.000.000 төгрөгийг шилжүүлэх үүрэгтэй харин зээлдэгч П.Т*******н, С.Х******* нар нь 50.000.000 төгрөгийг гэрээгээр тохирсон хүүгийн хамт, гэрээнд заасан хугацааны дотор буцаан төлөх үүрэг хүлээхээр байжээ.
6.2. Гэтэл нэхэмжлэгч Ж.Б*******а нь зээлдүүлсэн гэх 50.000.000 төгрөгөөс 25.000.000 төгрөгийг П.Т*******нгийн өмчлөлд бодитой шилжүүлээгүй, П.Т*******н 25.000.000 төгрөгийн өмчлөгч болоогүй болох нь нэхэмжлэгч Ж.Б*******агийн ... 50.000.000 төгрөгийг С.Х*******д өгсөн ..., хариуцагч П.Т*******нгийн ... би мөнгө аваагүй, найзыгаа дэлгүүр ажиллуулахад нь тусалсан ... гэх тайлбараар тус тус нотлогдож байна.
6.3. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж.Б*******а нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн мөнгөн хөрөнгө болох 25.000.000 төгрөгийг хариуцагч П.Т*******нгийн өмчлөлд шилжүүлээгүй байх тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй байна.
6.4. Хэдийгээр нэхэмжлэгч Ж.Б*******а нь зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч П.Т*******нд 25.000.000 төгрөгийг зээлдүүлсэн, бодитой шилжүүлсэн болохоо баримтаар нотолж чадаагүй бөгөөд П.Т*******нд 25.000.000 төгрөг шилжүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж үзлээ.
7. Иймд хариуцагч П.Тэмжүүжингээс 27.500.000 төгрөг г*******уулах тухай нэхэмжлэгч Ж.Б*******агийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд г*******асан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах г*******аж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө г*******аж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заажээ.
8.1. Нэхэмжлэгч Ж.Б*******ад 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хуулиар хүлээсэн дээрх эрх, үүргийг шүүхээс тайлбарлан, танилцуулсан боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй, энэ талаархи баримтаа шүүхэд г*******аж өгөөгүй болохыг тэмдэглэлээ.
9. Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Б*******агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295.450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т тус тус зааснаар хариуцагч П*******ийн Тэмжүүжингээс 27.500.000 төгрөг г*******уулах тухай нэхэмжлэгч Ж*******ийн Б*******агийн г*******асан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295.450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол г*******ах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол г*******ах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ