Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2024/03862

 

 

 

 

2024 оны 09 сарын 30 өдөр Дугаар 183/ШШ2024/03862 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дү*******г, 00  дугаар хороо,  00 байр, 00 тоотод оршин суух А*******ийн Г******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дү*******г, 00 дугаар хороо, У А гудамж, 0 хаягт байрлах, Х******* б*******н д******* с******* ХХК /РД:*******3/-д холбогдох,

үнэлгээнд оролцсон гүйцэтгэлийн талаар мэдээлэл авах эрхээ хүлээн зөвшөөрүүлж, хариуцагчийг мэдээлэл өгөх үүргээ гүйцэтгэхийг шаардах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М*******, нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн үйл баримт нь 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 5 настай хүүхдүүдийг шалгаруулах үйл ажиллагаа болсон. Тэрнээс өмнө зар явсан. Үүнийг нь хариуцагч тал мэйлээр баталгаажуулсан байсан. Ерөнхийдөө зааварчилгаа, чиглэл мэйлээр өгсөн. Та тийм цагт тэгж хүрч ирнэ, замбараагүй байдал үүсэхгүй гэсэн юм байсан. Элсэлтийн шалгалт хэрхэн авагдах, ямар материалаар авах, хүүхдийн яг ямар чадварыг шалгах, хэдэн хүүхдийг нь авах гэдэг ч юм уу, яг энэ элсэлтийн журам гэдэг зүйл ерөөсөө танилцуулагдаагүй. Хүүхдүүдээ оруулсан. Хүүхдийг эцэг, эхийн байлцуулаагүй нэг өрөөнд аваад орсон. Долоо хоногийн дараа танай хүүхэд батлагдсан тоонд х*******эгүй гэж хэлсэн. Тавхан настай хүүхэд элсэлтийн шалгалт, процесс шударгаар явагдсан эсэхийг хүүхэд мэдэх боломжгүй. Зүй ёсны шаардлага тавьсан гэж өөрийгөө бодож байгаа.

Үнэлгээний материалтай танилцъя, хүүхдийнхээ хийсэн даалгаврын материалыг л авъя гэдэг л хүсэлт тавьсан. Ямар ч үндэслэл байхгүйгээр шударга бус явагдлаа, эсвэл анхнаасаа элсэлтийн шалгалт чинь нээлттэй байх ёстой байсан гэдэг шаардлагыг тавиагүй. Гэвч захирал нь татгалзсан хариу өгсөн. Би мэйлээр бас хүсэлт тавьсан, татгалзсан хариу өгсөн. Би өөрийнхөө ямар эрхийг зөрчигдсөн гэж энэ х*******энд үзэж байгаа юм бэ гэхээр Иргэний хуулийн 188 дугаар зүйлийн 188.1 дэх хэсэгт заасан мэдээлэл өгөх ү*******г нь ямар нэгэн мэдээлэл олж авах эрхийг аль нэг талд бий болгож болно. Мөн хуулийн 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсэгт мэдээллийг эзэмшигч тал нь өөрийн эрх ашиг сонирхлыг хохироохгүйгээр өгөх боломжтой тохиолдолд нөгөө тал нь мэдээлэл авах эрхтэй гэж заасан.

Мөн Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1, 421.2 дахь хэсэгт зааснаар энэ зүйл заалтын х*******энд олгогдсон эрхийг маань зөрчсөн гэж үзэж байгаа. Шагнал буюу эрх олгохоор тухайн с*******д орох эрхийг манай хүүхдэд олгохоор нийтэд зарласан. Иргэн, хуулийн этгээдийн уралдаант шалгаруулалтын болзол энэ зүйл заалтад тодорхой заасан. Тухайн хуулийн этгээд нь ийм уралдаант шалгаруулалтыг зарлах гэж байгаа бол уралдаант шалгаруулалтын журмыг тодорхой заасан байх ёстой. Ямар ажил гүйцэтгэхийг нь заасан байх ёстой, хугацааг нь заасан байх ёстой, тодорхой эрх олгох нөхцөлийг нь заасан байх ёстой, шагналынх нь тоо хэмжээг заасан байх ёстой. Тухайн хуулийн этгээдтэй ямар ч хамааралгүй хөндлөнгийн этгээдүүдийг оролцуулж уралдаан шалгаруулалт зохион байгуулж байгаа хэр нь морь мал хашиж байгаа юм шиг оруулчхаад эрхээ зөрчигдсөн гол субъект нь тавхан настай хүүхэд байгаа. Эрх зүйн б*******н чадамжгүй. Болсон процесс нь шударга, шударга бус гэдэг дээр хөндлөнгийн хяналт тавих ямар ч чадамжгүй ийм хүүхдүүд оролцсон. Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1, 421.2 дахь хэсэг, 188 дугаар зүйлд зааснаар өөрийнхөө эрхийг хууль ёсны х*******энд зөрчигдсөн эрхийг минь сэргээж өгнө үү гэж үзэж байна. Байгууллагын нууцын тухай хуулийг эшилсэн байсан. Байгууллагын нууцын тухай хуульд байгууллагын нууц гэж хүний эрх, нэр хүнд, тухайн байгууллагын хууль ёс, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох хуулиар нууц гэж тогтоосон эдгээр баримт бичгийг хэлнэ гэж заасан. 5 настай хүүхдүүдийг хэдэн өрөө рүү хашиж оруулаад, дор хаяж элсэх хүсэлтэй иргэдэд элсэлтийн журмаа танилцуулахад энэ байгууллагын ямар хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөд байгаа нь аягүй сонирхолтой.

Зүгээр байгууллагын нууц гэсэн нь үндэслэл байхгүй. Нийтийн мэдээллийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар хүн, хуулийн этгээдийн хязгаарлалтай мэдээлэл гэдэгт заагаад өгсөн. Энэ мэдээлэл дээр 9.2.1-ээс 9.2.4 дахь хэсэгт хязгаарлалттай хуулийн этгээдийн мэдээлэл гэж оруулаад өгсөн. Үүнд, Х******* сургуулийн хэлээд байгаа энэ үндэслэлгүй журмыг байгууллагын нууцад хамаарна гэж хэлээд байгаа нь ерөөсөө таарахгүй байгаа. Гэмт хэрэг, зөрчил шалган шийдвэрлэхтэй холбоотой, эсвэл төрийн хяналт шалгалтын явцад шийдвэрлэгдэж байгаа нээлттэй байлгах нь соёлын хосгүй үнэт өвд аюул учруулж болзошгүй, хуульд заасан бусад гэсэн байгаа. Сая би хуулийн х*******энд үүссэн өөрийнхөө эрхийг ярьсан бол одоо гэрээний бэлтгэл үе шатын тухай нөгөө талдаа үүсэж болдог онцгой эрхийн х*******энд бас өөрийнхөө эрхийг хамгаалуулахыг хүссэн.

Гэрээний бэлтгэл үе шат нь Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.2 дахь хэсэгт нөгөө талдаа гэрээ байгуулахаасаа өмнө нь онцгой ү*******г хүлээж болдог. Үүнийг шинжлэх ухааны тайлбар дээр гарын үсэг зурж гэрээг баталгаажуулаагүй ч гэсэндээ сонирхогч этгээд нь гэрээ байгуулах бэлтгэл үед тухайн аж ахуйн нэгжийн ажлын байрыг хайж олох тэр мөчөөс, мөн гэрээ байгуулахын өмнө нөгөө талын эрх ашигт нөлөөлөх боломж бий болсноор эхэлсэн гэж үздэг. Гэрээ байгуулах үе шат нь жишээлбэл, 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Х******* с******* өөрийн фэйсбүүк пэйждээ элсэлтийн холбоос тавьсан. Үүнд хүүхдээ бүртгүүлсэн. Хоёрдугаарт, хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулиар хамгаалагдсан хувийн мэдээлэл энэ асуултын х*******энд оруулж өгсөн. Гуравдугаарт, Х******* сургуулийн байранд би өөрийн 5 настай хүүхдийг дагуулж очиж, шалгалт өгүүлсэн. Түүний үр дүнд хүүхдийн хууль ёсны эрх ашиг, сөрөг нөлөөлөл тогтоосон үр дүн гарсан буюу танай хүүхэд тэнцээгүй гэдэг үйл баримт болсон. Энэ дамжлагаар бол гэрээний бэлтгэл үе шат нь байсан. Хэрвээ тэнцсэн бол өөрийн зүгээс шаардагдах төлбөр бэлэн байсан. Гэвч нөгөө талаас бэлтгэл үе шатад шударга бус хандсан. Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.1, 193.2 дахь хэсэгт ү*******г гүйцэтгэх арга хэлбэр, журмыг гэрээний аль нэг талд тодорхойлсон бөгөөд нөгөө талдаа эргэлзээ төрүүлэхээр бол шударга ёсны зарчимд нийцүүлэн гэж заасан байдаг. Гэрээний бэлтгэл үе шатад явж байсан. Нөгөө талдаа шударга бус хандсан. Гэрээний үүргийг гүйцэтгэх арга хэлбэрийг нөгөө тал шударга бус тодорхойлсон, эсвэл эргэлзээ төрүүлэхээр бол шударга ёсны зарчимд нийцүүлнэ гэсний х*******энд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М******* нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үнэлгээний талаар мэдээлэл өгөөгүй, тодорхой журам танилцуулаагүй гэж хэлж байна. Хэргийн материалд өгсөн мэйлээр тодорхой харагдаж байгаа. Ямар нөхцөлөөр яаж явагдах, асуулга, ажиглалт, сонгон шалгаруулалтаар авна гэж байгаа. Мөн энэ мэйлээр харагдаж байгаа. 600 гаруй хүн рүү мэйл явуулсан. Бүх хүнийг авах боломжгүй учраас тодорхой сонгон шалгаруулалт хийхээс өөр арга байхгүй. Тодорхой дотоод процессын дагуу сонгон шалгаруулалт явуулаад, тодорхой хүүхдүүдийг авна. Гэрээ байгуулах бэлтгэл үе шатад явсан гэж ярьж байна. Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.1, 193.2 дахь хэсэг нь гэрээний ү*******гтэй холбоотой, гэрээг байгуулсан талуудын хүлээх үүргүүд байгаа. Сонгон шалгаруулалт, элсэлт зохион байгуулсны дараа гэрээг байгуулах бэлтгэл үе шатад ерөөсөө байгаагүй. Тийм учраас гэрээний үүргийг огт хүлээхгүй. Мөн Иргэний хуулийн 188 дугаар зүйлийн 188.1 дэх хэсэгт мэдээлэл гаргаж өгөх ү*******гтэй гэж харж байна. Мэдээлэл гаргаж өгөх үүргийн хувьд тухайн 188.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад эхлээд ямар нэгэн ү*******г үүссэн байх ёстой. Ү*******г үүсэхэд тухайн үүргээ гүйцэтгэхэд нөгөө талаасаа мэдээлэл гаргуулах шаардлагатай байвал тэр мэдээллээ шаардах тийм зохицуулалтыг тусгасан байгаа. Гэтэл бид нарын хувьд ямар нэгэн мэдээлэл гаргаж өгөх ү*******г үүсээгүй. Тийм учраас хуулийн 188 дугаар зүйлийг огт хэрэглэх боломжгүй. Сонгон шалгаруулалт болгон дээр гэрээний бэлтгэл үе шат гээд бүх этгээд нь сонгон шалгаруулалт зохион байгуулсан этгээдээс нь гэрээний ү*******г биелүүлэхийг шаардах нь зохимжгүй. Гэрээний бэлтгэл үе шатан дээр бид нар огт байгаагүй. Гэрээний харилцаанд огт оролцоогүй. Байгууллагын нууцын журмын хувьд байгууллагын нууцын журам байгууллагын нууцын тухай хуулиар зохицуулагдана. Байгууллагын нууцын тухай хуульд байгууллагын нууцыг тодорхой оруулсан байгаа. Мөн дээрээс нь байгууллага өөрөө нууцаа тодорхойлж, хамгаална гэж зохицуулсан байдаг. Сургуулийн бүх эрх зүйн бичиг баримтууд нууцад хамаарна гэж тодорхой бичсэн. Үүний дагуу нууцаа б*******н хамгаалж байна. Хэрвээ сонгон шалгаруулалтад оролцож байгаа хүн болгонд манайх сонгон шалгаруулалттай холбоотой бүх баримт бичгээ гаргаад өгөх юм бол нууцын хууль болон байгууллагын нууцын журам зөрчиж байгаа байгууллагын эрх ашгийг хохироож байгаа. Яагаад гэхээр тухайн элсэлтийн баримт бичиг дээр тухайн с******* нь хэрхэн хүүхдийг яаж дүгнэх вэ, хэрхэн сонгон шалгаруулалтаа зохион байгуулдаг, дотоод үйл ажиллагаа нь ямар байдаг вэ? энэ талаарх бүх процесс нь байдаг учраас байгууллагын нууц гэж үзэх үндэслэлтэй. Байгууллагын нууц нь байгууллагын нууцын журмаар хамгаалагдах ёстой. Эрх зүйн б*******н чадамжгүй этгээдийг шалгалт авсан гэж ярьж байна. Бид нар эцэг эхийн зөвшөөрлөөр тодорхой, шууд эрх зүйн үнэт чадамжгүй этгээдийг шалгалтад оролцуул гэж шууд тодорхой бичээгүй боловч харилцан ойлголцол, имэйл, зөвшөөрөл бүх юмны үндсэн дээр нөгөө талаас зөвшөөрөөд энэ процесст орж байгаа учраас эрх зүйн чадамжгүй этгээдийг хууль бусаар гэдэг ч юм уу, ингээд шалгасан, шүүсэн зүйл байхгүй. Уралдаант шалгаруулалтын хувьд тухайн зохицуулалт нь шагнал, уралдаант шалгаруулалт зохион байгуулах тухайн зохицуулалт байдаг. Тэгэхээр тухайн зохицуулалт дээр тухайн шагнал уралдаант шалгаруулалт зохион байгуулахдаа бүх нөхцөл, журам бүх зүйлийг тодорхой гаргаж өгнө гэж зохицуулалт байгаа. Гэхдээ манай хувьд шагнал уралдаант шалгаруулалт огт зохион байгуулагдаагүй. Хэрвээ зохион байгуулсан гэж үзэж байгаа бол ажлын байрны сонгон шалгаруулалт дээр ч гэсэн энэ нь хэрэгжих ёстой. Тэгэхээр яг энэ тухайн зохицуулалтыг баримтлаад байгууллага болгон сонгон шалгаруулалтаа явуулах юм бол хийх боломжгүй зүйл. Ямар ч хамааралгүй зохицуулалт байна гэв.

 

Нэхэмжлэгч талаас: улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт, А.Г*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2024.05.24-ний өдрийн үнэлгээний материалтай танилцах тухай хүсэлт, сурагчдын с*******д орох бэлэн байдлыг үнэлсэн үнэлгээний материалтай танилцах хүсэлт, 2024.05.18-ны өдрийн сурагчдын с*******д орох бэлэн байдлыг ажиглалтын аргаар оншлох тухай мэйл, Э.Аын төрсний гэрчилгээний хуулбар,  0 дугаар сургуулийн элсэлттэй холбоотой 2 хуудас зэрэг баримтуудыг гаргаж өгсөн болно.

 

Хариуцагч талаас: Н.М*******д олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэлийн хариу тайлбар, Х******* сургуулийн нууцын журамын хуулбар, 4 хуудас мэйл нотлох баримтын шаардлага хангаагүйзэрэг баримтуудыг гаргаж өгсөн болно.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.Г*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч А.Г******* нь хариуцагч Ерөнхий боловсролын Х******* с******* ХХК-нд холбогдуулан Сурагчийн с*******д орох бэлэн байдлын үнэлгээний журам болон хүүхдийнхээ үнэлгээнд оролцсон гүйцэтгэлийн талаар мэдээлэл авах эрхээ хүлээн зөвшөөрүүлэх, хариуцагчийг мэдээлэл өгөх үүргээ гүйцэтгэхийг шаардсан нэхэмжлэлийн шаарлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Сурагчийн с*******д орох бэлэн байдлын үнэлгээний журам болон хүү Э.Аын үнэлгээнд оролцсон гүйцэтгэлийн материалтай танилцуулахыг Ерөнхий боловсролын Х******* с******* ХХК-нд даалгуулах гэж тодруулсан байна.

 

3. Хариуцагч Ерөнхий боловсролын Х******* с******* ... энэ нь байгууллагын нууцтай холбоотой мэдээлэл тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ... гэж татгалзаж байна.

 

4. Ерөнхий боловсролын Х******* с******* нь 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн бэлтгэл бүлэгт элсэх хүсэлтэй 5 настай хүүхдүүдээс с*******д орох бэлэн байдлын үнэлгээний журмын дагуу үнэлгээнд оролцсон хүүхдүүдээс батлагдсан тоонд хүрсэн хүүхдүүдийг с*******даа элсүүлэх зорилготой үйл ажиллагааг зохион байгуулсан болох нь талуудын тайлбараар нотлогдож байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

 

5. Нэхэмжлэгч А.Г******* нь 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Ерөнхий боловсролын Х******* с******* дээр 2024-2025 оны хичээлийн жилийн бэлтгэл бүлэгт элсүүлэх сурагчдийн с*******д орох бэлэн байдлын үнэлгээнд өөрийн хүү 5 настай Э.Аыг оролцуулсан бөгөөд Танай хүүхэд бэлтгэл бүлгийн батлагдсан тоонд х*******эгүй гэсэн хариу имэйл хаягаар ирсэн талаар тайлбарлаж байгаа бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй.

 

5.1. Мөн нэхэмжлэгч А.Г*******гийн төрсөн хүү нь Э.Алтан-Очир нь 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн /5 настай/ болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

 

6. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3.-д Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ гэж, мөн 195.4.-т Тодорхой бус этгээдүүдэд хандсан хүсэл зоригийн илэрхийлэлд гэрээ байгуулах санал болохыг шууд заагаагүй бол түүнийг санал гаргах дуудлага гэнэ гэж тус тус заасан.

 

6.1 Ерөнхий боловсролын Х******* с******* нь 2024-2025 оны хичээлийн жилд өөрийн сургуулийн бэлтгэл бүлэгт хүүхэд элсүүлэх тухай тодорхой бус этгээдүүдэд хандаж хүсэл зоригийн санал гаргах дуудлага гаргасан байна гэж үзэхээр байна.

 

6.2. Өөрөөр хэлбэл Ерөнхий боловсролын Х******* с******* нь эрх зүйн үр дагавар үүсгэхэд чигэлсэн гэрээ байгуулах санал гаргаагүй, харин гэрээ байгуулахад уриалан дуудсан байна.

 

6.3. Харин нэхэмжлэгч А.Г******* нь хүүхдээ тус с*******д элсүүлэх хүсэлтээ илэрхийлж байгаа нь тодорхой этгээдэд хандсан агуулгын хувьд хангалттай тодорхой хүсэл зоригийн илэрхийлэл тул гэрээ байгуулах санал гаргасан гэж үзнэ.

 

6.4. Гэвч Ерөнхий боловсролын Х******* с******* Танай хүүхэд бэлтгэл бүлгийн батлагдсан тоонд х*******эгүй гэх үндэслэлээр өөрийн с*******д элсүүлэх боломжгүй талаар мэдэгдэж байгаа нь нэхэмжлэгч А.Г*******гийн гаргасан хүүхдээ тус сургуулийн бэлтгэл бүлэгт элсүүлэхээр гаргасан саналыг хүлээж аваагүй тул түүний гаргасан санал эрх зүйн үр дагавар үүсгэхгүй.

 

7. Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1-т Ямар нэгэн ажлыг гүйцэтгэх тодорхой болзлыг хангаж шалгарсан этгээдэд шагнал буюу эрх олгохоор нийтэд зарласан иргэн, хуулийн этгээд нь зарласан болзол ёсоор шалгарсан этгээдэд тухайн шагнал буюу эрхийг олгох ү*******г хүлээнэ гэж, мөн хуулийн 421.2-т Уралдаант шалгаруулалтын болзолд гүйцэтгэх ажил, түүний хугацаа, тодорхой эрх олгох нөхцөл, шагналын тоо, хэмжээ, гүйцэтгэсэн ажил буюу төслийг шалгаруулах журам, хугацааг тодорхой заах бөгөөд эдгээрээс бусад нөхцөлийг оруулж болно гэж заажээ.

 

7.1. Нэхэмжлэгч А.Г******* нь Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1, 421.2-т зааснаар энэ зүйл заалтын х*******энд олгогдсон эрхийг маань зөрчсөн гэж үзэж байна гэж тайлбарлаж байгаа боловч нэг талын гаргасан саналыг нөгөө тал хүлээж аваагүй тул талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй, гэрээний харилцаа үүсээгүй, гэрээний дагуу шаардлага гаргах эрхгүй байна гэж үзлээ.

 

8. Нэхэмжлэгч А.Г******* нь өөрийн хүүг ямар шалтгаанаар Х******* сургуулийн бэлтгэл бүлгийн батлагдсан тоонд х*******эгүй талаар тодруулахаар тус сургуулийн захиргаанд хандан хүсэлт гаргаж байсан боловч Элсэлттэй холбоотой аливаа баримт бичиг нь байгууллагын нууцад хамаардаг дотоод баримт бичиг тул бид таны хүсэлтийг гүйцэлдүүлэх боломжгүй болно гэх хариу сургуулийн захиргаанаас өгчээ.

 

8.1. Өөрөөр хэлбэл Ерөнхий боловсролын Х******* сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилд бэлтгэл бүлэгт элсүүлэх сурагчдийн с*******д орох бэлэн байдлын үнэлгээ гэсэн шалгаруулалт явуулж 5 настай хүүхдийг сонгон шалгаруулж бэлтгэл бүлгийн батлагдсан тоонд хүрсэн хүүхдийг элсүүлэн, батлагдсан тоонд х*******эгүй хүүхдийг эслүүлээгүй байна.

 

9. Боловсролын ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь: Хүүхдийнхээ мэдлэг, чадвар, авьяас, хөгжлийн талаар багш болон боловсролын сургалтын байгууллагаас зөвлөгөө авах, хамтран ажиллах, мөн хуулийн 40.1.2-т Хүүхдийнхээ суралцах, төлөвших, авьяасыг хөгжүүлэх сургалт, үйл ажиллагааны үйл явц, үр дүнтэй танилцах, мөн хуулийн 40.1.5-д сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, сургалтын орчин, энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан боловсролын болон сургалтын баримт бичигтэй танилцах эрхтэй гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Боловсролын баримт бичиг нь суралцагчийн эзэмшсэн боловсролын түвшин, мэргэжил болон чадамжийн түвшнийг гэрчилсэн албан ёсны баталгаа мөн гэж заажээ.

 

10. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 7-д Монгол Улсын иргэн Сурч боловсрох эрхтэй гэж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т Зохих насанд нь сургуулийн өмнөх, бага, д******* боловсрол эзэмшүүлэх мөн хуулийн 10.1.4-т эцэг эх, асран хамгаалагч нь Хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд с*******, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах ү*******гтэй гэж заажээ.

 

11.1. Тодруулбал Нэхэмжлэгч А.Г******* нь Ерөнхий боловсролын Х******* сургуулиас 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулсан сурагчдыг бэлтгэл бүлэгт элслүүлэх үйл ажиллагаа, сургуулиас тогтоосон журам /... заасан хугацаанд сургуулийн гадна талбайд ирсэн байх, бөөгнөрөл үүсгэхгүй байх, орох ээлжээ хүлээх, хүүхдээ шалгалтаас гарч иртэл хүлээх гэх зэрэг/-д заасан шаардлагыг хүлээн зөвшөөрч хүүхдээ оролцуулсан бөгөөд сонгон шалгаруулалтын бүртгэл, асуулга, ажиглалт мөн уралдаант шалгаруулалтад оролцсон хүүхдийн үнэлгээ, гүйцэтгэл, чадамжийн талаар багш сурган хүмүүжлүүлэгч, сургуулиас асуух, тодруулах, сургуулийн сургалтын үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, сургуулийн орчин нөхцөл, сургалтын баримт бичигтэй танилцах, өөрийн хүүг яагаад, ямар шалтгаанаар бэлтгэл бүлгийн батлагдсан тоонд х*******эгүй, ямар журмаар үнэлгээ авсан, хүүхдийнхээ үнэлгээнд оролцсон гүйцэтгэлийн материалтай танилцах хүсэлтийг Ерөнхий боловсролын Х******* с*******д гаргах эрхтэй байна.

 

11.2. Нөгөөтэйгүүр Ерөнхий боловсролын Х******* с******* нь өөрийн зохион байгуулсан сонгон шалгаруулалтад оролцсон хүүхдийг үнэлсэн үнэлгээний журам, үнэлгээний тайлан, дүгнэлт, эцсийн үр дүнг хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид мэдэгдэх, танилцуулах ү*******гтэй байна гэж үзнэ.

 

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: Ерөнхий боловсролын Х******* сургуулийн нууцын журмын 2-т ... сургалтын онцлогтой холбоотой баримт бичиг ... бусад хууль эрх зүйн бичиг баримт ... нь байгууллагын нууц байна гэж зааснаар үнэлгээний журам нь мөн бэлтгэл бүлэгт элсүүлэх сурагчдийн гүйцэтгэлийн үнэлгээ нь байгууллагын нууц тул танилцуулах боломжгүй байгаа юм гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй байна.

 

12.1. Учир нь: Ерөнхий боловсролын Х******* с******* нь бэлтгэл бүлэгт элсүүлэх сурагчдийн элсэлттэй холбоотой аливаа баримт бичгийг ямар үндэслэлээр ... сургалтын онцлогтой холбоотой баримт бичиг ... бусад хууль эрх зүйн бичиг баримт ... гэж үзээд байгууллагынхаа нууцад хамааруулж байгаа нь ойлгомжгүй байна.

 

13. Байгууллагын нууцын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д байгууллага" гэж тодорхой чиг ү*******г, б*******н эрх бүхий хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн хуулийн этгээдийг хэлнэ гэж, мөн хуулийн 2-т "байгууллагын нууц" гэж хүний эрх, нэр төр, алдар хүнд тухайн байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох хуулиар нууц гэж тогтоосон мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ гэж зааснаар байгууллага өөрөө нууцаа тогтоохоор байна.

 

13.1 Гэвч Ерөнхий боловсролын Х******* с******* дээр зохион байгуулсан с*******д орох бэлэн байдлын үнэлгээний журам, 5 настай хүүхдийн гүйцэтгэлийн материал, бэлтгэл бүлэгт элсүүлэх сурагчдийн элсэлттэй холбоотой аливаа баримт бичгийг яагаад байгууллагын нууцад хамааруулсан талаараа үндэслэл бүхий нотлох баримт ирүүлээгүй, энэ тайлбараа нотолж чадаагүй байна.

 

14. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.М******* нь шүүхийн хэлэлцүүлэгт ... Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/280 дугаар тушаалаар баталсан журам с*******д орох бэлэн байдлын үнэлгээ гэсэн байгаа. Цэцэрлэгт байгаа хүүхэд болон с*******д элсээд орсон хүүхдүүд с*******д ороход бэлэн байгаа юу, үгүй юу гэдгийг шалгадаг журам байгаа. Журамд нь бэлэн байдлын үнэлгээтэй холбоотой ямар нэгэн баримт бичгийг эцэг эхэд танилцуулж болохгүй гэж бичсэн байгаа гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй байна.

 

14.1. Учир нь: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн А/280 дугаар тушаалын хавсралт болох Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон с*******д бэлтгэгдсэн байдлыг үнэлэх журамын 3.5-д С*******д бэлтгэгдсэн байдлыг үнэлсэн үнэлгээний үр дүнг суралцагчийн эцэг эх, асран хамгаалагчдад мэдээлэхгүй, зөвхөн сургалтын үйл ажиллагаанд ашиглана гэж, мөн журмын 5.1 Үнэлгээний үр дүнгээр хүүхэд, багш, байгууллагыг эрэмбэлэх, байр эзлүүлэх, олон нийтэд мэдээлэх, ил тод байршуулахыг хориглоно гэж заажээ.

 

14.2. Өөрөөр хэлбэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын баталсан Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон с*******д бэлтгэгдсэн байдлыг үнэлэх журамд зааснаар сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон с*******д бэлтгэгдсэн байдлыг үнэлсэн үнэлгээний үр дүнг суралцагчийн эцэг эх, асран хамгаалагчдад мэдээлэхгүй, зөвхөн сургалтын үйл ажиллагаанд ашиглах, энэхүү үнэлгээний үр дүнгээр хүүхдийг эрэмбэлэх, байр эзлүүлэхийг хориглосон байна.

 

14.3. Тодруулбал хариуцагч Ерөнхий боловсролын Х******* с******* нь 2024-2025 оны бэлтгэл бүлгийн элсэлт явуулахаар зар гарган зарлаж, бэлтгэл бүлэгт элсэх 5 настай хүүхдүүдийн д******* сонгон шалгаруулалт явуулж, байр эзлүүлэн үнэлж дүгнэсэн байна гэж үзэхээр байна.

 

15. Нэхэмжлэгч А.Г******* нь Ерөнхий боловсролын Х******* сургуулиас зохион байгуулсан бэлтгэл бүлэгт элсүүлэх сурагчдийн бэлэн байдлын үнэлгээний журам болон сонгон шалгаруулалтын бүртгэл, асуулга, ажиглалтад оролцсон өөрийн хүүхдийн үнэлгээ, үр дүн, гүйцэтгэлийн материалтай танилцахыг шаардах эрхтэй байна гэж дүгнэлээ.

 

16. Иймд нэхэмжлэгч А.Г*******гийн Ерөнхий боловсролын Х******* сургуулийн бэлтгэл бүлэгт элсэх сурагчийн с*******д орох бэлэн байдлын үнэлгээний журам болон хүү Э.Аын үнэлгээнд оролцсон гүйцэтгэлийн материалтай танилцуулахыг Ерөнхий боловсролын Х******* с******* ХХК-нд даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

17. Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.

 

18. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Боловсролын ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар нэхэмжлэгч А*******ийн Г*******д Х******* сургуулийн сурагчдийг с*******д орох бэлэн байдлын үнэлгээний журам болон хүү Энх-Амарын Аын үнэлгээнд оролцсон гүйцэтгэлийн талаарх материалтай танилцуулахыг хариуцагч Ерөнхий боловсролын Х******* с*******д даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ