| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 183/2023/00625/И |
| Дугаар | 183/ШШ2024/03914 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 183/ШШ2024/03914
2024 оны 10 сарын 01 өдөр Дугаар 183/ШШ2024/03914 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн и******* хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Бх дүүрэг дугаар хороо Хүннү гудамж 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух Б*******н овгийн Н*******н М*******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг дүгээр хороо Буянт Ухаад байрлах И******* н******* е******* г******* холбогдох
И******* н******* е******* газрын дарга С.М*******гийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Н.Мөнхсүр сахилгын шийтгэл ногдуулах тухай ******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мийн даатгалд нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай и******* хэргийг хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Е, хариуцагч байгууллагын төлөөлөгч П.Б, нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч И******* н******* е******* г******* холбогдуулан И******* н******* е******* газрын дарга С.М*******гийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Н.Мөнхсүр сахилгын шийтгэл ногдуулах тухай ******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мийн даатгалд нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2. Нэхэмжлэгч Н.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... миний бие 2013 оноос хойш И******* н******* е******* г******* ажиллаж эхэлсэн. Анх 2013 онд И******* н******* е******* газрын дотоод аудиторын тасгийн дарга байсан. 2015 онд агаарын тээврийн газрын эдийн засгийн ахлах мэргэжилтэн байж байгаад, 2016 оноос хойш дотоод аудиторын албаны даргаар томилогдон ажиласан. Тушаал гарах хугацаа хүртэл. Тухайн ажилласан хугацаандаа хөдөлмөрийн гэрээ, холбогдох журмын дагуу ямар нэгэн алдаа зөрчил гаргаж ажиллаж байгаагүй. Тухайн байгууллагынхаа үр дүнгийн хэрэгжилтийг байнга хангалттай хэрэгжүүлж ирсэн. Миний бие 2021 оны 11 дүгээр сард н.М******* дарга И******* н******* е******* г******* томилогдож ирсэн. Ковидын хугацаанд түр томилогдон ажилласан. н.М******* дарга анх 2021 оны 11 дүгээр сараас ажилдаа орж эхэлснээсээ хойш намайг ажлаа өгөхийг шаардсан. Би үр дүнгийн гэрэ заасан ажлыг хийгээд, И******* н******* е******* газрын дотоод аудиторын чиг үүргийг ёс зүйтэй гүйцэтгэж ажиллаж байгаа талаараа хэлдэг байсан. н.М******* даргыг өмнө нь мэднэ. И******* н******* үндэсний төвийн дэд даргаар удаан жил ажиллаж байсан. 2016 оноос 2020 он хүртэл би ээлжийн амралт авч үзээгүй. Жил болгон амралтгүй ажиллаж байсан. н.М******* даргыг ирэхэд буюу 2021 оны 11 дүгээр сард ээлжийн амралтаа авах хүсэлтийг өгч байсан. Амралтыг маань өгөөгүй. 2022 оны 02 дугаар сард хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтын дагуу дахин хүсэлтээ өгч байсан. Үүнд бас миний амралтыг өгөөгүй. 3 дугаар сараас эхлээд намайг ажлаа өг. Намаас чиний оронд хүн томилох гээд байна гэж хэлсэн. Чи ахлах дээрээ очоод ажилла гэж хэлсэн. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнийг удаа дараа надад хэлж байсан. 4 дүгээр сард намайг ажилтай байхад миний оронд орох гэж байгаа хүний Авлигатай тэмцэх газраас бичгийг нь авсан байсан. Намайг нэг өдөр дуудаад чиний оронд ажиллах хүн ирсэн байна. Чи одоо ажлаа хүлээлгэж өг гэж хэлсэн. Хөдөлмөрийн харилцаа дуусгаагүй байхад өөр албан тушаалтныг томилж болохгүй гэснийг хэлсэн. Энэ хугацаанд би байнгын дарамт шахалтад байсан. Үүнийг ажлын дарамт шахалт гэж хэлж болно. 5 дугаар сард миний бие аргагүй эрх өвдөөд э хэвтсэн. Өмнө нь их шинжилгээ өгч байгаагүй. Ядаргаа, тэр үеийн стресснээс болоод э шинжилгээ өгсөн. Шинжилгээний хариу муу гарсан. Энэ нь эмчийн бичиг дээр байгаа. 05 дугаар сарын 06-ны өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл эмнэлгээр явсан. Энэ хугацаанд өвчтэй байсан. Намайг өвчтэй байсныг бүх эмнэлэг, дүүргийн эмнэлэгийн магадалгаагаар нотлогдож байгаа. Өмнө нь бид бүхэн э үзүүлэхэд ногоон лист өгдөг байсан. Үүнийг байгууллага дээрээ авчирч өгдөг байсан. Намайг өвчтэй байх хугацаанд шинэ хууль гараад цахимаар листийг өгдөг болсон байсан. Тухайн байгууллагын дарга нь тамга тэмдэг дараад цахимаар явуулаад миний магадалгаа баталгаажсан. 10 дугаар сарын 31-ний өдөр тушаал гарсан байдаг. И******* н******* е******* газрын дарга н.М*******гийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн сахилгын шийтгэл ногдуулах дугаартай тушаалтай гаргасан байдаг. Намайг өвчтэй байх хугацаанд. Энэ тушаалыг би хүлээн зөвшөөрөхгүй байна 10 дугаар сарын 31-ний өдөр гарсан тушаалыг эс зөвшөөрч энэ үед өвчтэй байсан гэдгээ энэ бүх баримтаар нотолж байна. Дараагийн тушаалын тухайд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байхад хүнийг ажлаас чөлөөлсөн. Ийм учраас бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Хариуцагч байгууллагын төлөөлөгч П.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна 2021 оны И******* н******* е******* газрын төсөв санхүүгийн үйл ажиллагаанд Үндэсний аудитын газраас аудитын хяналт шалгалтыг хийгээд 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нэгдсэн дүгнэлтээ гаргаад зөвлөмж, шаардлага, хязгаарлалттай санал, дүгнэлт гаргасантай холбоотойгоор И******* н******* е******* газар болон түүний харьяалал салбар нэгжийн санхүүгийн үйл ажиллагаа хэвийн биш байгаа тухай. Санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудит сайнгүй байгаатай холбоотойгоор даргын зүгээс шаардлага тавьсан байх, шуурхай хуралдаан зэргээр илэрхийлж байсан. Энэ байдал нь аудиторын албаны дарга ажлаа өгсөн байж магадгүй. Улмаас энэ асуудал хөндөгдөөд санхүүгийн хяналт шалтгалт, дотоод аудитын үйл ажиллагаа муу байгаатай холбоотойгоор Н.М даргатай холбоотой сонсох ажиллагаа зохион байгуулах, сахилгын шийтгэл ногдуулах эсэх асуудлыг зохион байгуулж ажилласан. Энэ ажил зохион байгуулагдахтай зэрэгцээд 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс Н.М нь энэ тушаалд томилогдсон. Эмнэлгийн магадалгаа, листийг удаа дараа ирүүлсэн. Үүнийг нягтлан бодогч баталгаажуулаад, нийгмийн даатгалын байгууллага руу шилжүүлээд лист нь олгогдоод явж байтал хамгийн сүүлийн удаагийнх буюу 3 удаагийн листыг баталгаажуулаагүй. Учир нь шалтгаан нь юу вэ гэхэд эмнэлэг эмнэлэг дамжиж удаа дараа лист авсан. Тийм учраас гурван удаагийн листыг баталгаажуулахгүй нь хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон. Сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотойгоор Н.М даргатай сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд сонсгож мэдэгдэх оролдлогыг мэргэжилтнүүд удаа дараагийн оролдлогоор хийсэн. Өмнөх шүүх хуралдаанууд дээр тушаал гарсныг мэдээгүй, сонсох ажиллагаа хийснийг мэдээгүй, ажлаас бууруулсныг мэдээгүй, ажлаас халсныг мэдээгүй гэж илэрхийлж байсан ч гэрчийн мэдүүлэгээр удаа дараа оролдлого хийж байсан болох нь хавтас хэрэгт авагдсан байна. Үүнээс юу ажиглагдаж байна вэ гэхээр хүн өвдөж болно. Хуулийнхаа дагуу листээ авч болно. Яг энэ тохиолдлыг харж үзэхээр асуудал үүсэнгүүт эмнэлэг эмнэлэг дамжсан гэдэг нийгмийн даатгалын байцаагчийн үг, яагаад гэвэл дараалсан ө эмнэлгүүдээс листыг огт авдаггүй. Дараалсан 14 хоногийн листыг аль нэг э дараалж очиж үзүүлдэггүй. Зорилго нь эмчлүүлж эдгэрэх, эрүүл болох тухай биш, гагцхүү өөр өөр газраас өөр өөр эмнэлгээс лист бичүүлж, өөр өөр өвчнөөр авах л зорилготой. Энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан байж гэдгийг харуулах л зорилготой авагдаж байгаа. Тодруулж хэлэхийн бол 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл нийт 10 удаагийн лист байгаа. Үүнийг харвал, АШИУС-ийн Монгол, Яы эмнэлэг, Бтай дэлхий эмнэлэг, Т дүүрэн ө эмнэлгийн төв, Бх дүүргийн эрүүл мийн төв, С дүүргийн нэгдсэн эмнэлэг, М саруул ө эмнэлгийн төв, М эмнэлэг ө эмнэлэгийн төв гэх зэргээр авч байгаа нь нөгөө түрүүний хэлдэг н.М******* гэх хүний ажлаа өг гэх зэрэг зохиомол байдлыг үүсгэх, магадгүй өвчний оношыг өөр өөрөөр бий болгох зэргээр лист авч байсан болох нь харагдана. Нөгөөтэйгүүр, эмнэлгийн хуудас олгох, хянах журам гэж байгаа. Мөн Засгийн газрын 2021 оны тогтоолоор батлагдсан эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм гэж байгаа. Үүнд, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь гэж тогтоосон. Хүн ердийн өвчний оношоор 91 хоног, түүнээс дээш хоногоор өвдхийн бол энэ хүн хөдөлмөр эрхлэх чадваргүй хүн гэж оношлогддог. Тасралгүй 100 юм уу, 90 хоног өвдөж байгаа хүн бол ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй учраас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоолгоод, групп тогтоолгоод, группын мөнгөө аваад цааш эмнэлгээр явах, байнгын эмнэлгийн асаргаа, хяналт байх шаардлагатай тохиолдол үүсгэж байгаа. 10 удаагийн тус бүр нь 14 хоногийн лист нь 130 гаруй хоног болж байсан. Энэ тохиолдлоос аваад үзвэл ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй ийм нөхцөл байдал харагдаж байна. Нөгөө талаасаа ажлаасаа зайлсхийгээд байгаа. Намайг ажлаас халж магадгүй байна гэх хардлагаасаа болоод ажил үүргээсээ зугтааж байгаа ийм нөхцөл байдал харагдаж байна. Ингээд сонсох ажиллагаа хийгээд ч олдохгүй, ажил дээрээ ирдэггүй, сахилгын тушаал ногдуулах тухай анхааруулж мэдэгдсээр байхад холбоо тогтоодоггүй байсан учраас 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулаад, албан тушаал буруулаад даргын албан тушаалаас нь ахлах аудитороор томилсон тийм учраас И******* н******* е******* газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн тушаал нь үндэслэлтэй байна гэх тайлбарыг хэлж байна гэв.
4. Нэхэмжлэгчээс: и******* үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2022.12.30-ны өдрийн дугаар тушаал нотлох баримтын шаардлага хангаагүй, Д.Зт олгосон итгэмжлэл, 2022.12.14-ний өдрийн дугар Хөдөлмөрийн э маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл нотлох баримтын шаардлага хангаагүй, 2023.01.16-ны өдрийн Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн э маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр, 2022.10.31-ний өдрийн ******* дугаар И******* н******* Е******* газрын даргын тушаалын хуулбар нотлох баримтын шаардлага хангаагүй, 2022.11.30-ны өдрийн И******* н******* Е******* газрын Хөдөлмөрийн э маргаан таслах комисст гаргасан гомдол, 2022.12.14-ний өдрийн дугаар И******* н******* Е******* газрын Хөдөлмөрийн э маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэлийн хуулбар нотлох баримтын шаардлага хангаагүй, 2022.12.30-ны өдрийн дугаар даргын тушаалын хуулбар, Д.Зт олгосон итгэмжлэл, 2023.01.03-ны өдрийн 183/ШЗ2023/00535 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжийн хуулбар, 2022.10.31-ний өдрийн ******* дугаар И******* н******* Е******* газрын даргын тушаалын хуулбар нотлох баримтын шаардлага хангаагүй, 2022.12.14-ний өдрийн дугаар И******* н******* Е******* газрын Хөдөлмөрийн э маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэлийн хуулбар, 2023.01.16-ны өдрийн Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн э маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр, 2023.01.20-ны өдрийн дугаар Монгол улсын зам тээврийн хөгжлийн сайдын тушаалын хуулбар, Засгын газрын хэрэг эрхлэх газрын зохион байгуулах монгол улсын үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт зам тээврийн салбараас оролцогчийг тоо, И******* н******* е******* газар, түүний харьяа салбар, нэгжүүдийн засгийн газрын хэрэг эрхлэх газраас зохион байгуулах Монгол улсын үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэгт оролцох удирдах ажилтнуудын нэрс, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулах тухай, хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас , эрүүл мийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл, эрүүл мийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэрэг баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
5. Хариуцагчаас хариу тайлбар, 2022.10.31-ний өдрийн ******* дугаар даргын тушаалын хуулбар, 2023.04.14-ний өдрийн дугаар албан бичгийн хуулбар, ажилтанд ээлжийн амралт олгох хуудасны хуулбар, Н******* М*******ийн ээлжийн амралтын хуулбар, төлбөрийн хүснэгтийн хуулбар, ХХБ-ны дансаар цалин олгох ажилтнуудын жагсаалт, ажилчдын цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэл, -ын дотоод аудитын албаны дарга Н.М*******ийн хөдөлмөрийн чадвар алдсаны листийн жагсаалт, хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас , хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас дугаар хөдөлмөрийн чадвар түл алдсан эмнэлгийн хуудас, хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас , хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас, хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас 11012207080274, хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас 6, хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас , хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас, хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас , хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас 6, Э.Мд олгосон итгэмжлэл, өргөдөл гомдол бүртгэх дэвтэр ёс зүйн хорооны хуулбар, ёс зүйн зөвлөлийн 2022.07.21-ний өдрийн гомдлын хуулбар, 8 хуудас мессежний фото зураг, 6 хуудас телеграмм чатын фото зураг, хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас хуулбар, хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас , хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас 6, төрийн албан хаагчийн анкетын хуулбар, 2020.03.04-ний өдрийн дугаар даргын тушаалын хуулбар зэрэг баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх 2022.12.30-ны өдрийн дугаар даргын тушаалын хуулбар, дугаар нэхэмжлэлийн хуулбар, 2022.01.10-ны өдрийн дугаар даргын тушаалын хуулбар, -ын хөдөлмөрийн дотоод журмын хуулбар, 2022.10.14-ний өдрийн дугаар даргын тушаалын хуулбар, баримтыг бүрдүүлсэн.
7. Шүүхээс дугаар хөдөлмөрийн гэрээ, гэрчээр Э.З асуусан гэрчийн тэмдэглэл, Э.Згийн нэхэмжлэгчтэй харилцаж байсан vibery үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтыг бүрдүүлсэн
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н.М*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч Н.М нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд И******* н******* е******* газрын дарга С.М*******гийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Н.Мөнхсүр сахилгын шийтгэл ногдуулах тухай ******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мийн даатгалд нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /хх-ийн 16-17/
3. Нэхэмжлэгч Н.М нь 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус шүүхэд И******* н******* е******* газрын дарга С.М*******гийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Н.Мөнхсүр сахилгын шийтгэл ногдуулах тухай ******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мийн даатгалд нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /хх-ийн 48-50/
4. Нэхэмжлэгч Н.М нь 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тус шүүхэд И******* н******* е******* газрын дарга С.М*******гийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Н.Мтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /хх-ийн 1-2/
5. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 1 дугаартай Хэргийг нэгтгэх тухай захирамжаар Н.М*******ийн нэхэмжлэлтэй И******* н******* е******* г******* холбогдо 1/И индексийн дугаартай и******* хэрэгт, Н.М*******ийн нэхэмжлэлтэй И******* н******* е******* г******* холбогдох 1/И индекстэй и******* хэргийг, мөн Н.М*******ийн нэхэмжлэлтэй И******* н******* е******* г******* холбогдох 1/И индекстэй и******* хэргийг тус тус нэгтгэсэн байна. /хх-ийн 70/
6. Ийнхүү нэхэмжлэгч Н.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр тодруулан хариуцагч И******* н******* е******* г******* холбогдуулан И******* н******* е******* газрын дарга С.М*******гийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Н.Мөнхсүр сахилгын шийтгэл ногдуулах тухай ******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мийн даатгалд нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах гэж тодорхойлсон бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаан дээр дэмжсэн байна. /хх-ийн 87-89/
7. Хариуцагчийн байгууллагын төлөөлөгч П.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
8. Нэхэмжлэгч Н.М нь И******* н******* е******* газрын Дотоод аудитын албаны даргын албан тушаалд томилогдон ажиллаж байхад нь түүнд И******* н******* е******* газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр А/ дугаартай Н.Мөнхсүр хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, түүнийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс И******* н******* е******* газрын Дотоод аудитын албанд ахлах аудитороор ажиллуулахаар хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулжээ. /хх-ийн 93/
9. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн э маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн э маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн э маргаан таслах комисст, хөдөлмөрийн э маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн э маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заажээ.
10. Нэхэмжлэгч Н.М нь И******* н******* е******* газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай Н.Мөнхсүр хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг эс зөвшөөрч И******* н******* е******* газар Хөдөлмөрийн э маргаан таслах комисст гомдол гаргасан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 14-ны өдөр хэлэлцээд талууд харилцан тохиролцоогүй тул дүүргийн хөдөлмөрийн э маргаан зохицуулах гурван талт хороонд хандах эрхтэй болохыг тайлбаласан байна. /хх-ийн 55-57/
11. Улмаар нэхэмжлэгч Н.М нь Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн э маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж гомдол гаргасан бөгөөд гомдлыг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хэлэлцээд талууд харилцан тохиролцоогүй тул шүүхэд хандах эрхтэй болохыг тайлбарласан байна. /хх-ийн 58-60/
11.1. Өөрөөр хэлбэл Н.М нь И******* н******* е******* газар Хөдөлмөрийн э маргаан таслах комисс, Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн э маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж гомдол гаргаж байсан тул шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг баримталсан гэж үзлээ.
12. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.7-д Сум, дүүргийн хөдөлмөрийн э маргаан зохицуулах гурван талт хороо энэ хуулийн 154.6-д заасны дагуу гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргааныг хянаж, шийдвэр гаргана, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн э маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заажээ.
12.1. Нэхэмжлэгч Н.М нь Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн э маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж харилцан тохиролцоогүй тул шүүхэд хандсан байна. Тодруулбал гомдол гаргах хугацаа хэтрүүлээгүй байна гэж үзлээ.
13. Нэхэмжлэгч Н.М нь И******* н******* е******* газрын дарга С.М*******тай 2022 оны 02 дугааар сарын 07-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. /хх-ийн 13/
14. И******* н******* е******* газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай Н.Мөнхсүр сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэлд ... Дотоод аудитын албаны дарга Н.М нь 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 9 дүгээр сарын 28-ны өдрүүдэд хуанлийн 131 хоног хөдөлмөрийн чадвар түр алдсан байх ба эдгээрээс 89 өдрийн эмнэлэгийн хуудас баталгаажиж 42 өдрийн буюу 8 дугаар сарын 18-ны өдрөөс 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд ирүүлсэн эмнэлгийн хуудсыг ... баталгаажуулаагүй ... Хөдөлмөрийн тухай хууль ... Хөдөлмөрийн дотоод журамд заасныг биелүүлээгүй ... гэх үндэслэлийг заажээ. /хх-ийн 93/
15. Нэхэмжлэгч Н.М нь 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрүүдэд өвтэй байж, хөдөлмөрийн чадвараа түр алдсан болох нь:
Нэхэмжлэгч Н.М*******ийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 126-143/,
Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас /хх-ийн 122/,
Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт болох Эрүүл мийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-ийн 124-1/,
Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас /хх-ийн 106-115/,
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мийн газраас ирүүлсэн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн дугаартай тодорхойлолт /хх-ийн 94-95/,
Нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... энэ хугацаанд би өвчтэй байсан ... гэх тайлбар,
Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... энэ хугацаанд ажилдаа ирээгүй ... гэх тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна гэж үзэхээр байна.
16. Түүнчлэн нэхэмжлэгч Н.М нь хөдөлмөрийн чадвараа түр алдаж, өвчтэй байх хугацаандаа:
1. 2022.5.03-2022.5.12 өдөр я м э, 10 хоног амбулаториор эмчлүүлсэн, онош ,
2. 2022.5.20-2022.5.28 өдөр Бтай дэлхий э, 8 хоног хэвтэн эмчлүүлсэн, онош ,
3. 2022.5.30-2022.6.12 өдөр М саруул ө эрүүл мийн төв, 14 хоног амбулаториор эмчлүүлсэн, онош I.10,
4. 2022.6.13-2022.6.26 өдөр Т дүүрэн хүслэн эмнэлэг, 14 хоног амбулаториор эмчлүүлсэн, онош ,
5. 2022.6.27-2022.7.08 өдөр Бх дүүргийн Эрүүл мийн төв, 12 хоног амбулаториор эмчлүүлсэн, онош F.54.1,
6. 2022.7.21-2022.8.03 өдөр Т Ө эрүүл мийн төв, 14 хоног амбулаториор эмчлүүлсэн, онош ,
7. 2022.8.04-2022.8.17 өдөр С дүүргийн нэгдсэн эмнэлэг, 14 хоног амбулаториор эмчлүүлсэн, онош ,
8. 2022.8.18-2022.8.31 өдөр М саруул ө эрүүл мийн төв, 14 хоног амбулаториор эмчлүүлсэн, онош ,
9. 2022.9.01-2022.9.14 өдөр М эмнэлэг Ө эрүүл мийн төв, 14 хоног амбулаториор эмчлүүлсэн, онош K86,
10. 2022.9.15-2022.9.28 өдөр С дүүргийн нэгдсэн э, 14 хоног амбулаториор эмчлүүлсэн, онош гэсэн оноштойгоор эмчлүүлж байсан гэж Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудасыг ажил олгогчид өгчээ. /хх-ийн 106-115/
16.1. Дээрх Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудасыг хариуцагч талаас нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд нотлох баримтын шаардлага хангасан эсэхэд талууд маргаагүй болно.
16.2. Дээрх Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудаст дурдсан нэхэмжлэгч Н.М*******ийн өвчний оношийг нийтэд илэрхий үйл баримт болох Өвчний олон улсын ангилалын код-од зааснаар уншвал -нуруу өвдөх, -чихрийн шижин хэв шинж, I.10-анхдагч даралт ихсэх өвчин, -бусад хэрлэг төст өвчин артрит, F.54.1-нойрны органик бус эмгэгүүд, -анхдагч даралт ихсэх өвчин, -гавал доторх гэмтэл, -анхдагч даралт ихсэх өвчин, K86-нойр булчирхайн бусад өвчин, -гүйлсэн булчирхайн архаг өвчин гэж оношлогдон эмчилгээ хийлгэсэн байна. /хх-ийн 106-115/
16.3. Мөн нэхэмжлэгч Н.М нь ... би даралт ихсэх, чихрийн шижин ... зэрэг өвчнөөр оношлогдож байсан гэж тайлбарласан, хариуцагч байгууллагын төлөөлөгч нь Н.М нь энэ өвчний оноштойгоор эмчлүүлсэн ... өвчтэй байсан байхыг үгүйсгэхгүй ... гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч Н.М нь энэ хугацаанд хөдөлмөрийн чадвар түр алдаж эмнэлгийн хуудас бичигдсэн талаар талууд маргаагүй.
16.4. Харин нэхэмжлэгч Н.М нь ... энэ хугацаанд өвчтэй байсан тул албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй ... гэж, хариуцагч талаас ... хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн тул сахилгын шийтгэл ногдуулсан ... гэж маргаж байна.
17. И******* н******* е******* газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/05 дугаартай И******* н******* е******* газрын Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн батлах тухай тушаалаар Хөдөлмөрийн дотоод журмыг баталсан байна. /хх-ийн 210-/
17.1 Энэхүү хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.29.16-д Ажилтан 3 сараас дээш хугацаагаар өвчилсөн тохиолдолд эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор өвчний нэр, үе шат, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ, хугацаагаар тогтоосон акт гаргуулах үүрэгтэй гэж /хх-ийн 221/,
Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.16-д Ажилтан 3 сараас дээш хугацаагаар өвчилсөн тохиолдолд эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор өвчний нэр, үе шат, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ, хугацаагаар тогтоосон акт гаргуулах үүрэгтэй гэж тус тус заажээ. /хх-ийн II 14/
17.2. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Н.М нь 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл өвтэй байсан, хөдөлмөрийн чадвар түр алдсан байх бөгөөд тэрээр 3 сараас дээш хугацаагаар өвчилсөн байх тул Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор акт тогтоолгох үүрэгтэй байжээ.
17.3. Гэтэл нэхэмжлэгч Н.М нь өвчтэй байсан гэх хугацаандаа эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор акт тогтоолгоогүй, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст хандаагүй, энэ талаарх баримтыг ажил олгогчид өгөөгүй, мөн энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
17.4. Тодруулбал нэхэмжлэгч Н.М нь Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн гэрэ заасан ажилтны үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
18. Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.26.2, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар Ажил олгогч нь: Ажилтнаас ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих ёсооор гүйцэтгэх, энэхүү журам болон холбогдох бусад дүрэм журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй гэж заасан байна.
19. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараахь хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан.
19.1. Тодруулбал нэхэмжлэгч Н.М нь И******* н******* е******* газрын Дотоод аудитын албаны даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд өвчтэй байж эмчлүүлсэн гэх бөгөөд энэ хугацаанд Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрэ заасан ажилтны үүргээ биелүүлээгүй байна.
19.2. Дээрхээс дүгнэвэл: Н.М нь хөдөлмөрийн чадвараа түр алдсан 3 дээш сарын хугацаандаа харъяа дүүргийнхээ Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст хандаж өвчний нэр, үе шат, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ, хугацаагаар акт тогтоолгох ажилтны үүргээ биелүүлээгүйгээс ажил олгогч нь ажилтныг Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам заасан ажилтны үүргээ биелүүлээгүй хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж үзэн албан тушаал бууруулсан нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
20. Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.5-д Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэн тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ журмын 4.1-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж заасан, мөн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хөдөлмөрийн дотоод журамд Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө Захиргаа удирдлагын асуудал хариуцсан нэгж нь ажилтанд биечлэн эсхүл албаны цахим хаяг эсхүл ажилтны хувийн хэрэгт бүртгэгдсэн цахим хаяг эсхүл гар утас эсхүл шуудангаар мэдэгдэнэ. Ажилтнаас тайлбар авч сахилгын зөрчлийн шинж үр дагаврыг харгалзан энэ журмын 4.1-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хариу тайлбарыг ажлын 3 өдөрт багтаан ирүүлэх ба ирүүлээгүй нь шийдвэр гаргахад нөлөөлөхгүй заажээ.
20.1. Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд ... албан тушаалыг бууруулах сахилгын шийтгэл ногдуулах талаар сонсох ажиллагаа хийсэн, мөн өөрийнх нь мэйл хаягаар мэдэгдсэн, утсанд нь мессеж бичиж байсан ... гэж тайлбарласан, гэрч Э.З шүүхэд ... Хөдөлмөрийн тухай хууль, И******* н******* е******* газрын Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу Н.Мөнхсүр сахилгын шийтгэх ногдуулахаас өмнө сонсох ажиллагаа хийх гэж миний бие өмнө нь ажиллаж байсан мэргэжилтэн нар 2024 оны 5 дугаар сараас эхлэн сонсох ажиллагаа хийх гэж оролдсон ... сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө энэ тухай мэдэгдэхээр түүний албаны мэйл хаяг гэсэн цахим хаяг, дугаартай viber хаяг, мөн дугаарын утсанд мессеж илгээх байдлаар явуулж байсан, тэгээд сонсох ажиллагааг цахимаар явуулж байсан ... эргээд ямар нэгэн тайлбар ирүүлж байгаагүй гэж мэдүүлжээ.
20.2. Мөн нэхэмжлэгч Н.М нь сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө сонсох ажиллагаа хийгээгүй, цахим хаягаар мессеж ирүүлээгүй гэж маргаагүй болно.
20.3. Өөрөөр хэлбэл И******* н******* е******* газар нь Н.Мөнхсүр сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө энэ талаараа цахимаар мэдэгдсэн, тайлбар өгөх боломжоор хангасан байх бөгөөд Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчөөгүй байна гэж үзлээ.
21. И******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.
22. Иймд нэхэмжлэгч Н.М*******ийн И******* н******* е******* г******* холбогдуулан гаргасан И******* н******* е******* газрын дарга С.М*******гийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Н.Мөнхсүр сахилгын шийтгэл ногдуулах тухай ******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мийн даатгалд нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
23. И******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заажээ.
23.1. Хуулиар хүлээсэн дээрх эрх, үүргийг нэхэмжлэгч Н.Мөнхсүр 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр, хариуцагч байгууллагын төлөөлөгч П.Бт 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тус тус шүүхээс тайлбарлан, танилцуулсан болно. /хх-ийн 65/
23.2. Нэхэмжлэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт ... өвчтэй байсан, өвчний оношоор оношлогдсон, эмнэлэг-эмчээ сонгох нь миний эрх ... эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор орж акт тогтоолгоогүй ... очсон боловч тогтоож өгөөгүй гэж тайлбарлаж байгааг зөвтгөх үндэслэлгүй байна.
23.3. Нэхэмжлэгч Н.М нь хөдөлмөрийн чадвараа түр алдсан энэ хугацаандаа Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор акт тогтоолгох хүсэлт гаргаж байсан эсэх, акт тогтоолгосон эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
24. Нэхэмжлэгч Н.М нь И******* н******* е******* газрын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай Н.Мтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрэ маргааныг шийдвэрлэх зарчмын хүрэ шүүх энэ тушаалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
25. Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.
26. И******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч Н.М нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй байна.
И******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т зааснаар нэхэмжлэгч Н*******н М*******ийн И******* н******* е******* г******* холбогдуулан гаргасан И******* н******* е******* газрын дарга С.М*******гийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Н.Мөнхсүр сахилгын шийтгэл ногдуулах тухай ******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мийн даатгалд нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. И******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч Н.М нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. И******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн И******* хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ