Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2022/ДШМ/33

 

*******д холбогдох 
эрүүгийн хэргийн тухай


Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:   
Прокурор Ч.Отгонбаатар
Хохирогч *******,
Хохирогчийн өмгөөлөгч *******, ******* нар /онлайн/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, 
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч *******
Иргэний хариуцагч, шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нарыг оролцуулан,        
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/117 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн иргэний хариуцагч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарын гомдлоор шүүгдэгч *******д холбогдох 2122002160007 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 
Шүүгдэгч: овогт ын , 1974 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн,8 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ,,, тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, /РД: /.
******* нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р багийн нутаг дэвсгэрт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10 дахь хэсэг “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна”, мөн дүрмийн 18.4 дэх хэсэг “Харанхуй үед гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь асахгүй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргаж зогсоох бөгөөд ийм бололцоогүй тохиолдолд энэ дүрмийн 9.3-ын “в”, 9.4, 9.5 заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ.” гэх заалтуудыг зөрчиж 24-15 ТТА улсын дугаартай /31МОТР11СК/ маркийн тээврийн хэрэгслийг замын зорчих хэсгээс бүрэн чөлөөлөлгүй, мөн анхааруулах дохио хэрэглээгүйн улмаас араас 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 23-35 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөж *******гийн биед аксоны /мэдрэлийн эс/ тархмал гэмтэл, баруун хавирганы нум, хэвлий, баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн өвдөгний цус хуралт бүхий хүнд хохирол учирсан, 23-35 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь цээж, хэвлий, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас барсан гэмт хэрэгт холбогджээ. 
           Дундговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэг, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
           Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон нэгтгэн зүйлчилж, шүүгдэгч *******г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, 1 хүний амь насыг хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасах, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 3 жилийн хугацаанд Завхан аймгийнын төвөөс гадагш гарахыг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн97 дугаар зүйлийн97.1,98 дугаар зүйлийн98.1,99 дүгээр зүйлийн99.4, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг т зааснаар иргэний хариуцагч Монголын Үндэсний оператор ХХК-аас9.899.069 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д6.067.903 төгрөгийг, хохирогч *******д 3.831.166 төгрөгийг тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн нэхэмжлэлээс банкны зээл болон оршуулах зардалтай холбоотой 12.030.302 төгрөгт холбогдох хэсгийг, хохирогч *******гийн нэхэмжлэлээс хоолны зардал 347700 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн98 дугаар зүйлийн98.1,99 дүгээр зүйлийн99.4, 508 дугаар зүйлийн 508.1, 508.4.1-т зааснаар 2007.03.16-нд төрсөн охин , 2009.01.03-нд төрсөн хүү , 2015.11.26-нд төрсөн охин , 2017 оны 08 сарын 23-нд төрсөн охин нарыг 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь Монголын Үндэсний оператор ХХК-аас cap бүр хүүхэд тус бүрт 522.422 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гаргуулан олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. 
Иргэний хариуцагч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Миний хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийн гэм хорын хэсгийг шийдвэрлэхдээ хүүхдүүдийн тэтгэмжийн зөрүүг ямар ч хууль зүйн үндэслэлгүй, хуульд заасан аргачлалын дагуу тооцож тогтоогоогүй, талийгч ын авч байсан сарын дундаж цалин орлогын хэмжээг буруу тодорхойлсон гэж үзэж байгаа юм.
Хавтаст хэрэгт \172-p тал\ авагдсан баримт болох Нийгмийн даатгалын хэлтсээс талийгаачийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, цалин орлогыг 1.114.428 төгрөгөөр тогтоосон байдаг.
Иймд анхан шатны шүүхийн 2022.08.03-ны өдрийн 2022/ШЦТ/117 дугаартай шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэснийг хянаж, төлбөрийн хэмжээг зөвтгөн өөрчлөлт оруулж өгнө үү хэмээн хүсэж гомдол гаргаж байна гэжээ. 
           Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: 
    1.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2-р хуудсанд ...Амь хохирогч нь Монгол Улсын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн гэж шинжээч дүгнэсэн боловч уг зам тээврийн осол нь шүүгдэгч *******гийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас гарсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна гэжээ. 
    Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн заалтыг зөрчжээ. Учир нь шинжээчийн дүгнэлтэд жолооч нь хоёулаа буруутай гэж дүгнэсэн атлаа осол гарсан шалтгаанд жолооч *******г зөвхөн буруутгасан байгаа нь эргэлзээ төрүүлэх үндэслэл болсонд шүүх дүгнэлт хийлгүй эргэлзээтэй шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон. 
    2. ...Гэрч гийн 1-р хавтаст хэргийн 51-р хуудсанд авагдсан мэдүүлэгт ... бид хоёрыг очиход том оврын даамп гэж ярьдаг автомашин аваараа татсан зогсож байсан гэжээ. Анхан шатны шүүх шүүгдэгчийн эрхзүйн байдалд нөлөөлөхүйц мэдүүлгийг үлдээж дүгнэлт хийсэн нь хэт нэг талыг буюу яллах талыг барьж шийдвэрийн үндэслэл болгосон нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг зөрчжээ. 
    3. ...Хохирогч Амарзаяагийн “ямар ч гэрэл дохио асаагаагүй байсан” гэх мэдүүлэг нь гэрч гийн “аваараа татсан байсан” гэх мэдүүлгээр, мөн шүүгдэгчийн тогтвортой “аваараа татсан байсан” гэсэн мэдүүлгүүдээр няцаагдаж байгаад шүүх дүгнэлт хийгээгүй. Хохирогч Амарзаяа нь ямар ч гэрэл асаагаагүй гэж мэдүүлж байгаа нь хохирогчид нэг бол өөрсдийн машины гэрлээ асаахгүйгээр явсан эсвэл өөр зүйлд анхаарлаа сарниулж явснаас зам дээр байгаа том оврын машиныг харалгүй шууд очиж мөргөсөн болох нь хэргийн газрын үзлэгээр тээврийн хэрэгслээ зогсоох ямар ч арга хэмжээ аваагүй нь тормозны ул мөр байхгүйгээр нотлогдож байна. Мөн хохирогч тохирох хурдаа сонгоод харанхуй үед машиныхаа гэрлийг асааж явсан тохиолдолд дор хаяж 50м-100метрийн зайд байх саадыг саадгүй харах боломжтой байсан. Осол болсон даруй хохирогч Амарзаяа нь “туслаарай авраарай” гэж хашхирах үед 2 жолооч ирж тусалсан гэж мэдүүлсэн нь /эхний шүүхийн хэлэлцүүлэгт/ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр үгүйсгэдэг. 
    4. Шинжээчийн дүгнэлт нь эргэлзээ төрүүлж байсан учраас анхан шатны шүүхэд шинжээч г оролцуулах хүсэлтийг гаргахад хүсэлтийг хангахгүй орхиж шүүхийн хэлэлцүүлгийг явуулснаар шүүхийн шийдвэр ойлгомжгүй эргэлзээтэй гарах үндэслэл болсон. Осол болсон дариуд жолооч хохирогч Амарзаяагийн “авраарай туслаарай” гэж хашхирах чимээгээр замын хажуу руу унасан машин дээр очтол амь хохирогч Цэрэн-Очир нь жолооны хүрдэнд хавчуулагдсан байдалтай “намайг эндээс гаргаад өгөөч айж эмээх хэрэггүй” гэж байсан тэр даруй араас нэг том машины жолооч ирж хамтдаа гаргах гэж зөндөө үзээд оролдоод чадаагүй байж байтал онцгой байдал, цагдаа, эмнэлэг ирсэн гэж шүүгдэгч мэдүүлдэг. Үүнээс дүгнэхэд шүүгдэгч нь хохирогчийг машинаас нь гаргах явцдаа өөрийнхөө машин руу очиж элдэв үйлдэл хийх завгүй байсан нь тодорхой байна. 
    Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэхэд жолооч *******г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.4-ийг зөрчсөн гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.    
  Иргэний хариуцагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: *******ын зүгээс нас барагчийн асрамжид байсан хүүхдүүдэд 522422 төгрөгийг сар бүр олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол гаргасан. Талийгаачийн сарын дундаж цалин хөлсийг буруу тодорхойлсон. Ингэхдээ анхан шатны шүүх 3239000 төгрөгийн цалин авдаг гэж тооцоолсон боловч 1-р хавтаст хэргийн 172-р талд нийгмийн даатгалын хэлтсээс хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг шийдвэрлэхдээ талийгаачийн дундаж цалин хөлсийг 1114000 төгрөг гэж тогтоосон. Энэ хэмжээнээс бодож тооцсонгүй гэдэг гомдол гаргаад байгаа. Театраас өөр хувийн компанид төлж байсан шимтгэлийг шүүх авч үзсэн. Тэтгэмжийн хэмжээг бодож тооцоолох аргачлалын тухайд буруу тооцоолсон. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт зааснаар талийгаачийн сарын хөдөлмөрийн хөлснөөс өөрт нь оногдох хэсэг болон хөдөлмөрийн чадваргүй этгээдэд оногдох мөнгийг хасаж үлдсэн дүнгээс хүүхдүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэмжийн хэмжээг бодож, төрөөс олгож байгаа тэтгэмжийн зөрүүг хасаж тооцно гэсэн заалтын дагуу тооцоогүй байна. Иргэний хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.
        Хохирогч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Осол 363 хоногийн өмнө гарсан. Өнөөдөр би хүүхэдтэйгээ, нэг хүний хайр халамжаар, нэг хүний орлогоор хүүхэдтэйгээ амьдарч байна. Нийтийн эзэмшлийн замаар явж байхад гэрлээ асаагаагүй, машинаа замаас чөлөөлөөгүй, ослын гэрэл дохио тавиагүй машины араас л орсон. Замаа чөлөөлчихсөн эсвэл өөрийнхөө малын бэлчээрт зогсож байхад нь мөргөөгүй шүү дээ. Би худал ярьдаг хүн биш. Ослын дараа шөнийн 02 цагт мэдүүлэг өгсөн. Гэрлээ асаасан байсан бол ийм юм болохгүй байсан. Замын хөдөлгөөний дүрэмд гэрлээ асаа, замын анхааруулах тэмдэг тавь гээд зохицуулаад өгчихсөн байна. Тэгтэл саадыг тойроод гарах ёстой байсан гэж дайраад байгаа юм. Би нэг ч үг худал хэлж үзээгүй. Шөнө гэрлээ асаагаагүй харанхуй давхиж байх уу. ******* өмгөөлөгч энэ хэргийг хэрэгсэхгүй болгоод өгөөч гэж байна. Тийм бол миний ханийг босгоод өгчих. Мөнгөнөөс илүү ханийг минь миний хүүхдэд орлох юм юу ч байхгүй. Шүүх үнэнээр нь шийдэх байх. *******ын хувьд мөрдөн байцаалтын явцад ч тэр шүүх хурал дээр ч тэр шүүхийн шийдсэнээр мөнгө төлнө гэж байсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид ял өгөөгүй. Ял өгөх байх гэж бодсон. Одоо болохоор гомдол гаргаад удаашруулаад байна. Монгол Улсны мөнгөний бодлогыг барьдаг төв банк төлбөрийг тооцохдоо сүүлийн 6 сарын дунджаар тогтоох чиглэл өгдөг. Анхан шатны шүүх бодитой шийдсэн гэж бодож байна. Хохирол төлбөрийн хувьд ном уншуулсан, хоол ундны зардлыг хассан. Гомдол гаргах хүн нь би байтал эдгээр хүмүүсийг гаргаж байгаад гомдож байна. Шүүх үнэн зөвөөр шийдэж өгөх байх гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:  Миний дүү сайхан дуучин залуу байсан. Өнөөдөр байхгүй байна. Жолооч үүргээ биелүүлээгүйн улмаас ийм зүйл тохиолдсон. Нэг нь хүнд гэмтэлтэй, нэг хүн байхгүй, хүүхэд нь хохироод байж байна. Зам дээр явж байгаа том машинууд ёолкын чимэглэл шиг машин явдаг. Цацруулагч байгаагүй учраас осол болсон. Тэжээгчээ алдсаны тэтгэмж 1114000 төгрөгөөр тогтоосон. Энэ нь сүүлийн 7 жилийн дунжаар тогтоосон. Дүү минь үр хүүхдээ тэжээхийн төлөө явж байсан. Албан ёсоор төлөгдсөнөөс тогтоосон тэтгэмж байгаа. Анхан шатны шүүх зөв тогтоосон гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тогтоох ёстой. Шинжээч Намхайжанцаны шинжээчийн дүгнэлтээр ямар шалтгааны улмаас гарав гэхээр жолооч аваарын гэрлээ асаагаагүй, ослын зогсолтын тэмдгээ байршуулаагүй. Энэ нөхцөл байдлаас гэмт хэрэг гарсан гэдгийг шинжээчийн дүгнэлтийн 3 дахь асуултаар хариулж өгсөн байдаг. Аваарын гэрлээ асаагаагүй, ослын зогсолтын тэмдгээ байршуулаагүй байсан. Энэ нь хохирогч Амарзаяагийн мэдүүлгээр нотлогддог. Мөн гэрч , нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Хэргийн материалын 8-р талд хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн ерөнхий үзүүлэлт дээр ямар ч гэрлээ асаагаагүй харанхуй байсан нь харагддаг. Шүүгдэгч гийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг дандаа зөрүүтэй. Яллагдагчаар өгөхдөө тэмдгийг байрлуулаагүй байсан гэж тогтворгүй байдлаар мэдүүлэг өгдөг. Уул уурхайн зориулалттай машин өргөн нь 3,80 метрийн өргөнтэй байгаа. Дундговь Өмнөговь чиглэлийн улсын чиглэлтэй авто замд явахаар зориулагдсан машин биш. Замаа чөлөөлж зогсоогүй нь хэргийн газрын үзлэгт байгаа. Шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гарсан. Иргэний хариуцагч байгууллагаас ослын тэмдэг зэргээр хангаагүй. Ганц *******гийн мэдүүлгээр яллаагүй. Бусад гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан бусад нотлох баримтаар тогтоогдсон. Талийгаачийн цуснаас дээж авахад согтуурлын зэрэг тогтоогдоогүй. Иргэний хуулийн 508.3-т төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд ноогдох хэсгийг хасаад нас барагчийн цалин хөлс орлогын дунджаар тогтооно. Сүүлийн 6 сарын цалингийн дунджаар тогтооно. Анхан шатны шүүхээс гаргасан 522420 төгрөгөөр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй.-14 насны хүүхэд үлдсэн. Эх нь хүнд гэмтэлтэй ар гэр үлдсэн. Талийгаачийн зээлийн асуудлыг гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол биш гэж шийдвэрлэсэн. Иргэний хариуцагчийн хариуцлагагүй нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 
Хохирогчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Иргэний хариуцагч *******ын гаргасан гомдол үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3, 36.8 дахь хэсэгт заасны дагуу хохирол төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч шинжээчийн дүгнэлтийг эргэлзээ төрүүлж байна гэдэг. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байсан бол анхан шатны шүүх дээр ямар нэг дүгнэлт гарах байсан. Дүгнэлт гараагүй учраас шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хохирогч Цэрэн-Очирыг Замын хөдөлгөөний дүрмийн 12-2-т заасныг зөрчсөн гэж үзсэн. Жолооч харанхуй буюу өөрийн үзэгдэх хүрээнд хурдаа тохируулах боломжгүй учир буруутгах үндэслэл болохгүй. 27-15 дугаартай тээврийн хэрэгсэл мөргөсөн осолд г Замын хөдөлгөөний дүрмийн 18.4-т зааснаар буруутгасан мөн үндэслэлтэй байна. Хүнд даацын уурхайн зориулалттай машин тухайн зорчих замд явах боломжгүй машин байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2.3-т зааснаар сэжигтэн, яллагдагчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэж заасан учраас шүүгдэгчийн хэлж байгаа мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэг, хохирогч Амарзаяагийн мэдүүлгээр няцаагддаг. Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-т  заасныг зөрчсөнөөс энэ осол гарсан.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хохирогчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатнаас тогтвортой мэдүүлэг өгч байсан. Хохирогч нь 16 жил ханилсан хань хүүхдийнхээ эцгийг алдаж сэтгэл санаагаар хохирч байгаа хүн. Амарзаяагийн хувьд цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай. 13 дугаартай шинжээчийн дүгнэлтээр зам тээврийн осол гарах гол шалтгаан нөхцөлийг жолооч гийн үйлдэл буюу оврын гэрэл асаагаагүй, ослын гурвалжин тэмдэг тавиагүй, замаа чөлөөлөөгүй гэдэг үндэслэлээр буруутгадаг. Шүүгдэгч аваарын гэрлээ асаагаагүй байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 сарын 03-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий гарсан. Нотлох баримтуудаар ******* гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна. Анхан шатны шүүх тэтгэмж тогтоох асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
    Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
*******г Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р багийн нутаг дэвсгэрт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10 дахь хэсэг “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна”, мөн дүрмийн 18.4 дэх хэсэг “Харанхуй үед гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь асахгүй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргаж зогсоох бөгөөд ийм бололцоогүй тохиолдолд энэ дүрмийн 9.3-ын “в”, 9.4, 9.5 заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ.” гэх заалтуудыг зөрчиж 24-15 ТТА улсын дугаартай /31МОТР11СК/ маркийн тээврийн хэрэгслийг замын зорчих хэсгээс бүрэн чөлөөлөлгүй, мөн анхааруулах дохио хэрэглээгүйн улмаас 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 23-35 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл араас нь мөргөж *******гийн биед хүнд хохирол учирсан, ын цээж, хэвлий, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан байна. 
Шүүхээс ийнхүү шүүгдэгчийн гэм бурууг тогтоож, ял шийтгэл оногдуулсан  шийтгэх тогтоол нь дараах нотлох баримтуудад үндэслэн гарсан бөгөөд шүүх эдгээр баримтуудаар шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон гэж үзсэн нь үндэслэлтэй байна. 
Шүүгдэгч ******* “..2021 оны 11 сарын 04-ний өдөр миний машин мотор нь цохиж зогссон. Машины өөрийн инерцээр замын хажуу руу зогсоож аваараа татсан. Ослын тэмдэг тавиагүй байсан...” гэж мэдүүлсэн бол 
Хохирогч ******* “...  2021 оны 11 сарын 04-ний өдөр нөхөр бид хоёр Улаанбаатар хот руу олон ажил амжуулахаар гарсан. Дундговь аймаг руу дөхөөд хадам ээж рүү утсаар яриад явж байтал тас хийх чимээ гарсан. Тухайн тээврийн хэрэгсэл аваарын гэрэл асаагаагүй, замаа чөлөөлөөгүй байсан. *******гийн машиныг малын бэлчээрт, тал дээр байхад нь очиж мөргөөгүй. Үзэгдэх орчин хязгаарлагдмал гэж ярьж байна. Тийм орчныг мэдэж байсан бол яагаад тэмдэг тавиагүй юм бэ. ...” гэж мэдүүлсэн байна.  
Харанхуй үед гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаах, хэрэв тэр нь асахгүй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргаж зогсоох бөгөөд ийм бололцоогүй тохиолдолд анхааруулах дохио хэрэглэх, тээврийн хэрэгслийг замын зорчих хэсгээс бүрэн чөлөөлөх, мөн анхааруулах дохио хэрэглэх зэрэг нь жолоочийн үүрэг болохыг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмээр нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ болгон тогтоож, энэхүү хэм хэмжээний актыг зөрчсөн жолоочид Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан хариуцлага тооцохоор хуульчилсан.
Оврын гэрлийг асаасан эсэх асуудалд шүүгдэгч, хохирогч зөрүүтэй мэдүүлж,  хэрэг болох үед оврын гэрлийг асаасан байсан гэх шүүгдэгчийн мэдүүлгийг түүний өмгөөлөгч дэмжсэн агуулгаар гомдлын үндэслэлээ тайлбарласан байна. 
           Тэрээр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо тайлбарлахдаа: “...гэрч гийн 1-р хавтаст хэргийн 51-р хуудсанд авагдсан мэдүүлэгт ... бид хоёрыг очиход том оврын даамп гэж ярьдаг автомашин аваараа татсан зогсож байсан гэсэн байхад анхан шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхүйц мэдүүлгийг үлдээж дүгнэлт хийсэн нь хэт нэг талыг буюу яллах талыг барьж шийдвэрийн үндэслэл болгосон. ...Мөн шүүгдэгч нь ослын гэрэл асаагаад зогсож байсан гэж мэдүүлж байгаа боловч энэ нь хохирогч Амарзаяагийн “ямар ч гэрэл дохио асаагаагүй байсан гэх удаа дараагийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна гэжээ. Хохирогч Амарзаяагийн “ямар ч гэрэл дохио асаагаагүй байсан” гэх мэдүүлэг нь гэрч гийн “аваараа татсан байсан” гэх мэдүүлгээр, мөн шүүгдэгчийн тогтвортой “аваараа татсан байсан” гэсэн мэдүүлгүүдээр няцаагдаж байгаад шүүх дүгнэлт хийгээгүй гэжээ. 
Гэрч Х.: “Би 2021 оны 11 сарын 04-ний өдөр зохицуулагч цагдаагийн дэслэгч У.ын хамт аймгийн төвөөс урагш 15 км-т ачааны автомашины хойноос суудлын автомашин мөргөсөн гэх дуудлага мэдээлэлд очиж хэргийн газрын ойр орчимд автомашины хөл хөдөлгөөн нэвтрүүлэхгүй байх чиглэлээр хөдөлгөөн зохицуулалтын үүрэг гүйцэтгэсэн. бид хоёрыг очиход том оврын даамп гэж ярьдаг автомашин аваараа татсан замын хөвөө рүү шахаж тал нь замын зорчих хэсэг дээр зогсож байсан. Уг машиныг зогсож байхад нь араас нь тоёота королла маркийн машин мөргөж замын ертөнцийн зүгээр баруун талд гарчихсан байсан. Королла маркийн машиных нь жолооч суудал болон жолооныхоо хүрдэнд хавчигдсан байдалтай байсан. ... Тухайн машин одоо миний санаж байгаагаар өдрөөс хойш зогсож байна гэлүү, нэг хоносон гэлүү, ямар ч байсан удаж байгаа, захирал хамт явж байгаа захиралд мэдэгдсэн боловч арга хэмжээ авахгүй байна гээд ярьж байсан. Тэр тээврийн хэрэгсэл ослын  тэмдэг байрлуулаагүй байсан. Дэслэгч “ослын тэмдэг байрлуулахгүй яасан юм бэ” гэхэд ослын тэмдэг байхгүй” урд машинд байгаа гэж хэлж байсан. Намайг дуудлага мэдээлэлд очиход гадаа ерөнхийдөө харанхуй болсон байсан...” гэж /1-р хх-ийн 51/,
Гэрч У.: “Би 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр 19 цагийн орчимд аймгийн төвөөс урагш 15 орчим км-т ачааны автомашины хойноос суудлын автомашин мөргөж хүн гэмтсэн талаар дуудлага мэдээлэлд очиж ажилласан. Хэргийн газар очиход 24-15 ТТА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойноос тоёота королла маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн, уг тээврийн хэрэгслийн жолооч нь автомашин дотроо жолооныхоо хүрдний ард гацсан байдалтай, уг хүнийг хүмүүс машинаас гаргах үйлдэл хийж байсан. Ингээд онцгой байдлын газрын хүмүүс ирж тухайн автомашинд шахагдаж, гацсан жолоочийг том оврын автомашинаар хоёр талаас нь татаж суудлын автомашиныг тэлж байж гаргаад эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн. Ингээд үзлэг шалгалтын ажиллагааг хийсэн. Тухайн үед 24-15 ТТА улсын дугаартай том оврын автомашины жолоочийг 55-55 ДУЭ улсын дугаартай албаны машиндаа суулгаад байлгаж байсан. Өмнө нь манай цагдаагийн газарт аваар хийсэн жолооч үзлэг хийж байх хооронд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тохиолдол байсан учраас түүнээс урьдчилан сэргийлэх үүднээс тухайн жолоочийг албаны автомашинаас гаргахгүй байсан юм. Тухайн жолоочоос би “яагаад энд зогссон” талаар асуухад тухайн жолооч мотор зуурсан. Тэгээд машинаа янзлаад дахиад явж байтал ахиад мотор зуураад энд өдөр ирж зогссон. Хамт явсан жолооч нар түрүүлээд яваад өгчихсөн гэсэн яриа өгүүлэлтэй байсан. Тухайн жолооч ослын тэмдэг байрлуулаагүй байсан. Яагаад байрлуулаагүй талаар тодруулахад ослын тэмдэг байхгүй гэж хэлж байсан. Мөн түрүүлээд явсан жолооч нар нь эргээд ирнэ гэсэн, хүлээж байна гэсэн яриа өгүүлэлтэй байсан. Том оврын тээврийн хэрэгслийн жолооч тухайн газарт өдрөөс хойш зогсож байгаа гэж ярьж байсан” гэж / 1-р хх-ийн 53/ гэж тус тус мэдүүлсэн байна.
    Осол гарсан дуудлага, мэдээллийн дагуу очсон  Цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтнууд тухайлбал гэрч , нарын  хэргийн газарт очсон цаг хугацаа нь осол гарч хүний амь нас эрсэдсэний дараа болсон. Өөрөөр хэлбэл тухайн осол болох үйл баримтыг  нүдээр үзээгүй гэрчүүд байна. 
    Харин уг осол болох үед хэргийн газарт байсан шууд харсан хохирогч гэрчүүдийн мэдүүлэгт тусгагдсан оврын гэрлийг асаагаагүй гэсэн нөхцөл байдалд үнэлэлт өгч шийдвэр гаргасан шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
    Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч ...шинжээчийн дүгнэлт нь эргэлзээ төрүүлж байсан учраас анхан шатны шүүхэд шинжээч оролцуулах хүсэлтийг гаргахад хүсэлтийг хангахгүй орхиж шүүхийн хэлэлцүүлгийг явуулснаар шүүхийн шийдвэр ойлгомжгүй эргэлзээтэй гарах үндэслэл болсон гэжээ. 
    Өмгөөлөгчийн энэхүү хүсэлтийн агуулгад хэрэг болох үед аваарын гэрэл асаалттай байсан эсэх асуудлыг тодруулахаар шинжээчийн дүгнэлтийн зөрүүг арилгах нь цаг хугацааны хувьд боломжгүй болсон учир энэ хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн аваагүй гэх гомдол үндэслэлгүй юм.
   Хохирогч талын өмгөөлөгч нараас шүүгдэгч *******гийн унаж явсан машин хүнд даацын уурхайн зориулалттай машин тухайн зорчих замд явах боломжгүй машин байсан гэжээ. 
   Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан  Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS598: 2011 стандарт нь автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих аюулгүйн шаардлага, замын хөдөлгөөний аюулгүй байдал, хүрээлэн буй орчинд нөлөөлөх техникийн үзүүлэлтүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоох, энэ талаар төрөөс тавих хяналтыг хэрэгжүүлэх зорилго бүхий нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бүхий эрх зүйн баримт бичигт  автотээврийн хэрэгслийн оврын зөвшөөрөгдөх дээд хэмжээг тодорхойлсон. 
  Гэрч А.Энх-Амгалангийн:  “Би 2021 оны 11 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Сайнцагаан сумын Замын цагдаагийн постонд 24 цагийн үүрэг гүйцэтгэсэн. Намайг ээлжтэй байх хугацаанд буюу 2021.11.03-аас 04-нд шилжих шөнө 03 цаг өнгөрөөгөөд 10 орчим даамп цуваад гарсан. Тухайн даамп гэж ярьдаг тээврийн хэрэгсэл нь постоор дайран өнгөрөх боломжгүй өргөн учраас шороон замаар тойрч гардаг юм.  Ингээд миний санаж байгаагаар нийт 10 орчим даамп постоор дайраад Улаанбаатар чиглэлтэй явсан. Орсон гарсан бүртгэлийн дэвтэр байхгүй. Орж гарж байгаа тээврийн хэрэгслүүдийг бүртгэдэггүй. Яг цуваагаар яваагүй. Хоорондоо 10 орчим минутын зайтай цуварч пост нэвтэрсэн” гэж мэдүүлсэн  /1р хх-ийн 55/ үзвэл  
тухайн тээврийн хэрэгсэл нь постон дундуур гарч багтахгүй өргөн байсан...” гэж мэдүүлснээс үзвэл хохирогчийн өмгөөлөгч нарын тайлбар үндэслэлтэй байна. 
  Иргэний хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гомдол тайлбарт ... шүүх талийгаачийн сарын дундаж цалин хөлсийг буруу тодорхойлсон. Ингэхдээ анхан шатны шүүх 3239000 төгрөгийн цалин авдаг гэж тооцоолсон боловч 1-р хавтаст хэргийн 172-р талд нийгмийн даатгалын хэлтсээс хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг шийдвэрлэхдээ талийгаачийн дундаж цалин хөлсийг 1114000 төгрөг гэж тогтоосон. Энэ хэмжээнээс бодож тооцоогүйд гомдолтой...” гэжээ.
          Шүүх шүүгдэгч *******г Монголын Үндэсний Оператор ХХК-нд хөдөлмөрийн гэрээний дагуу жолоочоор ажилладаг, уг осол болох үед хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн албан үүргээ гүйцэтгэж явсан болох нь тогтоогдсон, Иргэний хуулийн98 дугаар зүйлийн98.1 дэх хэсэгт “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж дүгнэн иргэний хариуцагч Монголын Үндэсний Оператор ХХК-аас9.899.069 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д6.067.903 төгрөгийг, хохирогч *******д 3.831.166 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна. 
          Хавтаст хэргийн 172 дугаар хуудсанд тэжээгчээ алдсан тэтгэвэр тогтоолтын хуудсанд тэжээгчийн сарын дундаж цалин хөлс , түүнтэй адилтгах орлогын хэмжээг 1114428 төгрөгөөр тогтоосонд үндэслэн шийдвэрлүүлэх талаар иргэний хариуцагч болон түүний өмгөөлөгч гомдлын үндэслэлээ тайлбарлаж байна. 
          Хэргийн 173-175 дугаар хуудсанд амь хохирогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтууд авагдсан байх ба анхан шатны шүүхээс эдгээр нотлох баримтуудад үндэслэн    Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.4.1-т заасныг баримтлан амь хохирогч 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь Монголын Үндэсний Оператор ХХК-аас сар бүр хүүхэд тус бүрт 522.422 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэснийг өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв. 
  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дугаар 01 тоот дүгнэлтээр “Шинжилсэн Sinotruck маркийн 24-15 ТТА улсын дугаартай автомашин нь эвдрэл гэмтэлтэй байна. Sinotruck маркийн 24-15 ТТА улсын дугаартай автомашины эвдрэл гэмтэл нь хөдөлгүүрийн тосны тослох чанараа алдах, сэлбэгийн чанар зэргээс үүдэн үрэлт болон халалтаас үүссэн гэмтэл байна. Уг эвдрэл гэмтлийн үед автомашин өөрөө хөдөлгөөн хийх боломжгүй. Шинээр илэрсэн нөхцөл байдал байхгүй” гэж дүгнэсэн /1-р хх-ийн 70-71/,
  Гэрч Н.Алтангэрэл: “2021 оны 11-р сарын 01-ний өдөр манай компанийн автомашинууд Өмнөговь аймгийн Ноён сумын уурхайгаас хөдлөөд 2021 оны 11 дүгээр гарын 03-аас 04-нд шилжих шөнө Дундговь аймгийн төвөөр дайрч өнгөрсөн. Дундговь аймгийн төв орохоос өмнө цуваагаа зогсоож машиндаа үзлэг хийхэд 24-15 ТТА улсын дугаартай машин автомат нь хий хураахаа больсон байсан. Ингээд тухайн автомашиныг замын хажуу руу гаргаж зорчих хэсгийг чөлөөлөөд бусад тээврийн хэрэгслүүдийг явуулсан. Тухайн үед надаас гадна 2 засварчин байсан. Ингээд 24-15 ТТА дугаартай тээврийн хэрэгслийг оношилчхоод түрүүлж явсан цуваа маань болохоор аймгийн төвийн хаалга өнгөрөөд зогссон байсан. Ингээд цуваан дээрээ ирж хоночхоод өглөө нь буюу 2021.11.04-ний өглөө 09 цагийн орчимд шинэ автомат аваад 24-15 ТТА дээр очоод засварлах арга хэмжээ аваад засвар 17-18 цагийн орчимд харанхуй болохоос өмнөхөн дууссан. Тэгээд захирал Пүрэвжаргал руу яриад машинаа явуулах уу гэсэн хөдөлгөж болно гэсэн. Тэгээд манай засварчид машиныг орхиод түрүүлээд цуваа байрлаж байсан газраа ирсэн. Цуваан дээр тос масло гоожоод байсан тээврийн хэрэгслүүд байсан. Тэднийг үзэж шалгаад байж байтал захирал аваар осол болсон байна гэж хэлсэн. Тэгээд би захирлын хамтаар буцаж очиход 24-15 ТТА тээврийн хэрэгсэл анх зогсож байсан газраасаа ойролцоогоор 500 орчим метр газар яваад зогссон байсан. Осол болоод цагдаа нар ирээд үзлэг шалгалтаа хийж дууссаны дараа очсон. Эхлээд автомат нь хий хураахаа болиод зогссон. Автоматыг нь шинээр сольж тавьсан. Тэгээд шалгаж үзэхэд зүгээр байсан. 2 дахь зогсолт дээр юу нь эвдрээд зогссон болохыг мэдээгүй. Осол болсны дараа сүүлд очиж үзээд асаах гэхэд мотор нь зуурсан байсан. Явах боломжгүй автомашин мотор зуурсан үед асахгүй” гэж мэдүүлсэн байна. 
  Дээрх шинжээчийн дүгнэлт гэрчийн мэдүүлэг зэргээр  уг тээврийн хэрэгсэл эвдрэл гэмтэлтэй байсан нь тогтоогдсон байх бөгөөд техникийн зөрчилгүй автомашиныг хөдөлгөөнд оролцуулах үүргээ хэрэгжүүлээгүй жолооч автомашины өмчлөгч эзэмшигчийн хариуцлагагүй байдал уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, тухайн өдөр хэргийн газарт ажилласан албан хаагчдын дээрх өгсөн мэдүүлгээс дүгнэвэл жолооч ******* оврын гэрлийг асаагаагүй байсныг үгүйсгэх нотлох баримтгүй, мөн ослын тэмдэг байрлуулаагүй болох нь тогтоогдсон байна.
  Шүүх хэрэгт авагдсан дээрх гэрч, хохирогчийн  мэдүүлгүүдээс гадна 
  Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 607 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 61-65/
  Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 51 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 84-88/
Шинжээч М.Баттүвшингийн “Талийгаач нь цээж, хэвлий мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас барсан. Мөн 2 хөлийн дунд чөмгөний яс хугарсан, тухайн хугарлын түвшингээс судсанд чөмгөний өөх тос орсонтой холбоотойгоор өөхөн эмболи /бөглөрөл/ болсон учир эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй. Өөхөн эмболи гэдэг маань судсанд өөх тос ороод зүрхэнд очиж буцаж биеийн бусад хэсгээр тараагдахдаа нарийн судсуудыг бөглөж бодисын солилцоо зогсонги байдалд орно гэсэн үг. Үүн дээр мөн бусад гэмтлүүд нөлөөлж хавсарсны улмаас ын нас барах гол шалтгаан болж байгаа юм” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 158/
Шинжээч Ц.Намхайжанцангийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаар 13 тоот “Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10 дахь хэсэг “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна”, мөн дүрмийн 18.4 дэх хэсэг “Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь асахгүй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргаж зогсоох бөгөөд ийм бололцоогүй тохиолдолд энэ дүрмийн 9.3-ын “в”, 9.4, 9.5 заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ”-ийг зөрчсөн байна.
Жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байна. 
Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10 дахь хэсэг “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна”, мөн дүрмийн 18.4 дэх хэсэг “Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь асахгүй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргаж зогсоох бөгөөд ийм бололцоогүй тохиолдолд энэ дүрмийн 9.3-ын “в”, 9.4, 9.5 заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ”-ийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй. Асуултад дурдаагүй боловч шинээр нөхцөл байдал илрээгүй болно” гэх дүгнэлт /1-р хх-ийн 103-105/
Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралтад “Toyota corolla, улсын дугаар: 2335 ӨМӨ, шууд зардал’295’000 төгрөг, шууд бус зардал 1’245’000 төгрөг, нийт үнэлгээгээр тогтоогдсон дүн 5’540’000 төгрөг” гэх /2-р хх-ийн 145/ дүгнэлт болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-р хх-ийн 5-13/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 143/, Хохирлын баримтууд /1-хх-ийн 190-2-р хх-ийн 109/, зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон байна.
Эдгээр нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
Нас барсан жолооч ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн үйлдлийн талаар шинжээч дүгнэж, шүүх энэхүү дүгнэлтийг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон байна. 
Шүүгдэгч хохирогч аль аль нь буруутай учир шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах саналтай гэж шүүгдэгчийн  өмгөөлөгч тайлбарлах боловч хохирогчийн буруутай байдал нь шүүгдэгчийг ял шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. 
Анхан шатны шүүх шүүгдэгч *******гийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг бодитой тогтоож, түүний үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж үзэв. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч *******ийн “*******г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.4-ийг зөрчсөн гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна. 
Шүүх, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэснийг шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж үзэв.
Шүүх хохирогч ******* болох, иргэний хариуцагч нар гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах хохирлыг нэхэмжлэх эрхийг шийтгэх тогтоолдоо хэрхэх талаар тусгаагүй орхигдуулсан байх тул нэмж оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв. 
Иргэний хариуцагчийн “...шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэснийг хянаж, төлбөрийн хэмжээг зөвтгөн өөрчлөлт оруулж өгнө үү” гэх давж заалдах гомдлын тухайд шүүх хохирол, төлбөр, иргэний нэхэмжлэлийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж хохирол нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн97 дугаар зүйлийн97.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн зохицуулалтад нийцжээ.
Иймд хохирогч, иргэний хариуцагч нар өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээд болох шүүгдэгч *******гээс нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд нэмэлтээр оруулан өөрчилж, шүүгдэгчийн өмгөөлөгч *******, иргэний хариуцагчийн төлөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, иргэний хариуцагчийн төлөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/117 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дүгээр заалтыг 10 болгож, 10 дугаар заалтыг 11 болгож, 9 дүгээр заалтад хохирогч *******, иргэний хариуцагч Монголын Үндэсний оператор ХХК нь өөрт учирсан хохирлоо шүүгдэгч *******гээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай гэж өөрчлөлт оруулан шийтгэх тогтоолын бусад заалтыг  хэвээр үлдээсүгэй.  
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1,0.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.


ДАРГАЛАГЧ                            Ц.ОТГОНЦЭЦЭГ 

                                ШҮҮГЧИД                            Ш.ТӨМӨРБААТАР                                  
                                                
                                                                             Х.ГЭРЭЛМАА