Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2022/ДШМ/33

 

Л.*******д холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж,

Прокурор  Б.*******

Шүүгдэгч  Л.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч/Улаанбаатар хотоос ZOOM/-р  Э.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/117 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.*******, түүний өмгөөлөгч Э.******* нарын гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлээр Л.******* холбогдох 2223000000020 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1972 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, ******* настай *******, халх, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, Завхан аймгийн ******* ажилтай, ам бүл , ******* хүүхдийн хамт Завхан аймгийн сумын ******* дүгээр баг 7*******3 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт наагийн *******, /регистрийн дугаар: /         

Шүүгдэгч Л.******* нь Завхан аймгийн ,ны даргаар ажиллаж байхдаа иргэн Д.гийн ажил, албан тушаалд томилогдох гэсэн хүсэл, ашиг сонирхлын үүднээс тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах журмыг хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлаж, 2017 оны 0******* дүгээр сарын 19-ний өдрийн Б/11 тоот тушаалаар Д.г Завхан аймгийн ,ны дотоод аудиторын албан тушаалд томилсны хариуд 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хаан банкны 551*******118*******2 тоот данснаас шилжүүлсэн 1.000.000 төгрөгийн хээл хахуулийг тус банкин дахь өөрийн эзэмшлийн 5*******95209900 тоот дансаар хүлээн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:

 1. Шүүгдэгч овогт наагийн *******ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан “хээл хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******д төрийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******9 дүгээр зүйлийн *******9.2 дахь хэсэгт зааснаар Л.*******оос 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулж улсын орлого болгож,

 *******. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******д оногдуулсан 1 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

 5. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Л.*******д оногдуулсан 1 жилийн хугацаагаар  хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, 

 6. Шүүгдэгч тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж,

7. Шүүгдэгч Л.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

 8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа, цахим үнэмлэхийн хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдаж,      

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Н. эсэргүүцэлдээ:

Завхан аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н. би, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Л.*******д холбогдох эрүүгийн 2223000000020 дугаартай хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцээд шүүгдэгч Л.*******ыг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлаж хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ыг төрийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Л.*******д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэжээ.

Шийтгэх тогтоолыг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч танилцаад шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж дүгнэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Үүнд:

1. Анхан шатны шүүх шүүгдэгч Л.*******д холбогдох хэргийг хянан хэлэлцэж, шийдвэрлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн холбогдох заалтуудыг баримтлан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн байна.

Гэмт хэрэг болон эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэргийг үйлдэх цаг хугацаанд үйлчилж буй Эрүүгийн хуулиар тодорхойлдог ба энэхүү нийтлэг зарчимд хамаардаггүй ганц тохиолдол нь шинээр мөрдөгдөж эхэлсэн хуулийг хуучин хуулийн үйлчлэлд буцаан хэрэглэх явдал юм.

Энэхүү буцаан хэрэглэх зарчим нь Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 15 дугаар зүйлийн 1, Үндэсний хууль тогтоомж болох 2015 оны шинэчлэн найруулсан 2017 оны 07 дугаар сарын 01-ээс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тусгагдсан болно.

Шинээр батлагдаж хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн хэм хэмжээг хуулийг дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн үндэслэлээр хэрэглэж буй үйл ажиллагааг Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх гэж ойлгодог.

Шүүгдэгчийн эрх зүйн байдалд үзүүлэх хуулийн нөлөөллийг тодорхойлохдоо тухайн хэрэглэх гэж буй Эрүүгийн хуульд заасан шүүгдэгчид оногдуулах ялыг багасгасан, хэрэглэх журмыг хөнгөрүүлсэн бүхий л нөхцөл байдлыг хамтатган нэг удаа дүгнэх байдлаар тооцсоны эцэст гэмт хэрэг үйлдэх үед үйлчилж байсан болон түүний дараа хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн Эрүүгийн хуулийн үйлчлэлээр бий болох шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөх нөхцөл байдлыг харьцуулан түүнд нэг удаа хэрэглэх хуулийг тогтооно.

Харин шүүгдэгчид шинэ, хуучин Эрүүгийн хуулийн хэм хэмжээг хольж хэрэглэх нь хууль буцаан хэрэглэх ойлголтыг гажуудуулна.

Шүүгдэгч Л.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр бусдаас 1.000.000 төгрөгийн хээл хахуулийг өөрийн арилжааны банкин дахь харилцах дансаар шилжүүлэн авснаар бүрэн төгссөн болно. Түүний үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй, эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж хуульчилжээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.*******ын үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр дууссан байна.

Гэтэл анхан шатны шүүх 2015 оны шинэчлэн найруулсан 2017 оны 07 дугаар сарын 01-ээс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуульд хуульчилсан хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг баримтлан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хүний эрхийг зөрчсөний зэрэгцээ Эрүүгийн хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсгийг тус тус журамлан шүүгдэгч Л.*******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх талаар өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгч Л.*******ын өмгөөлөгч Э.******* нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:  

Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.23-ны 2022/ШЦТ/117 дугаар шийтгэх тогтоолыг 2022.07.08-ны едер гардан аваад дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шийтгэх тогтоолын үндэслэлд “...Л.*******ын 2022 оны Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхгүйгээр Д.г ажилд томилсны хариуд 1.000.000 төгрөгийг Г.эс авсан нь албан тушаалтан хээл хахууль авах гэмт хэргийн шинжтэй байх тул Л.*******ыг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан хээл, хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан. Прокуророос Л.*******д холбогдуулан “Л.******* НЬ Завхан аймгийн ны даргаар ажиллаж байхдаа иргэн гийн ажил албан тушаалд томилогдох гэсэн хүсэл, ашиг сонирхлын үүднээс тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн албан тушаалд авах журмыг хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлаж, 2017 оны 0******* сарын 19-ний Б/11 тоот тушаалаар Д.г тус албаны дотоод аудитораар томилсны хариуд 2017.05.09-ний өдөр Хаан банкны 551*******118*******2 тоот данснаас шилжүүлсэн 1.000.000 төгрөгийн хээл хахуулийг өөрийн эзэмшлийн 5*******95209900 тоот Дансаар хүлээн авсан гэмт хэргийг үйлдсэн” гэж яллах дүгнэлтэд зааж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл прокурорын яллах дүгнэлтэд заасан үйлдлийн бүрэлдэхүүний шинж бүрэн тогтоогдож нотлогдоогүй нөхцөлд шүүгдэгчийг гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн 268-р зүйлд заасан хээл хахууль авах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг ханган ажиллах зарчмыг ноцтой зөрчиж олон нийтийн үнэлэмжийг сулруулдаг болохыг дурдсан. Шүүгдэгч Л.*******ын тухайд Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан журмын 2.1-т “ сул орон тоог Төрийн албаны тухай хуулийн 17.1, 17.*******-т заасны дагуу нөхөх боломжгүй тохиолдолд иргэнийг сонгон шалгаруулж авах захиалгыг Төрийн албаны зөвлөл болон аймаг, нийслэл дэх салбар зөвлөлд хүргүүлнэ” гэж заасны дагуу сонгон шалгаруулалтын захиалга өгсөн бөгөөд хугацааны хувьд ажлын 10 хоног хэтэрсэн нь нийгэмд аюултай ноцтой зөрчилд тооцогдохгүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн нийгэмд аюултай шинж хангагдаагүй гэж үзсэн юм. Тус хэрэгт гэрчээр оролцсон , , нар нь шүүгдэгч *******той хувийн таарамжгүй харилцаатай бөгөөд авлигатай тэмцэх газарт гомдол мэдээлэл гаргасан ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс байдаг. Гэтэл шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох ажиллагаа хийгдээгүй нөхцөлд шүүгдэгчийн эсрэг ашиг сонирхолтой гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдлыг тогтооход сөргөөр нөлөөлсөн. Иймд Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.23-ны 2022/ШЦТ/117 дугаар шийтгэх тогтоолтой эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Л.*******ын гаргасан давж заалдах гомдлын агуулга: 

наагийн ******* миний бие Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 23-ны өдрийн 2022/шцт/117 дугаар шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож, ял шийтгэл ногдуулж байгааг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд: 1.Д.г ажилд авахын тулд урьдчилан амлаж, тохироо хийсэн зүйл байхгүй, хээл хахууль аваагүй, би тэдэнд харилцах дансны мэдээллээ өгөөгүй, өгсөн нь ямар нэгэн байдлаар нотлогдоогүй. Харин Г., Д. 2-ын зорилго нь үндсэн ажилтнаар томилогдох, хэрэв томилохгүй бол данс руу мөнгө шилжүүлж араас нь гүтгэж янз бүрийн утга бүхий мессеж бичиж хадгалах байж... бүр холын зорилготой байж гэж ойлгогдож байна. 2021-06-22-ны өдөр ТЕГ-аас надтай холбогдож энэ албан тушаалд томилогдох хүсэл сонирхол байгаа эсэх талаар ярилцаж би зөвшөөрч 23-ны өдөр анкетаа хүргүүлж 25-ны өдөр тушаал гарч 7 сарын 1-ний өдрөөр томилогдсон. Өмнөх дарга маань өндөр насны тэтгэвэр гарах хугацаа болсон байсан тул оронд нь томилуулахаар нэлээд хэдэн хүн хүсэлтээ хүргүүлээд байсны 1 нь Г. юм билээ. Намайг энэ албан тушаалд томилуулахгүй байх хүсэл, ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд албан тушаалын төлөө ашиглах зохион байгуулалттай зүйлийг Д., Г., Д. нар нь санаатай үгсэж, төлөвлөж, хийсэн. 2. Д.тай харилцсан гэх мессежийг үүрэх холбооны албан ёсны газраас баримтаар гаргуулан аваагүй зөвхөн эхнэр, нөхрийн хадгалагдаж байсан гэх утаснаас авсан гэх боловч утсыг эд мөрийн баримтаар аваагүй, 5-6 жилийн өмнөх мессежийг цаасанд буулгасан, зураг төдий зүйлсээр нотолгоо болгон буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Албан ёсны нотлогдоогүй гэж үзэж байна. Миний тухайд буцаан нэг бүрчлэн санахгүй байгаа. Засварлаад өөрчилсөн мэдээллийг хэргийн материалд авсан байж магадгүй. 3. Хэрэв Г. шилжүүлсэн мөнгийг хээл, хахууль авсан мэтээр намайг буруутгаж байгаа бол Г., Д. нар нь хээл, хахууль өгсөн тал болж таарна. Тэднийг яагаад хамт шалгаж, үнэн мөнийг тогтоож, нүүрэлдүүлэх гэх мэт арга хэмжээ авалгүй сул орхин ганцхан нэг талыг барьж, шийдвэр гаргаж байгаа вэ. Яагаад эхнэр, *******-ын үгсэн, хуйвалдаж "зохиол" мэт болгосон мэдүүлгийг үндэслэн зөвхөн нэг талыг буруутгаж байгааг ойлгохгүй байна. Тэд ч бас төрийн жинхэнэ албанд ажиллаж байгаа хүмүүс юм. *******. 2002 оны Эрүүгийн хуулийг барьж яллах дүгнэлт үйлдсэн. Энэ үйл явц нь 2017 онд болсон. Гэтэл Сум дундын анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолоо гаргахдаа 2017 оны Эрүүгийн хуулийн 1.10 зүйлд хийсэн 2022 оны 3 сарын тогтоолыг татаж яллаж байгаад гомдолтой байна. Энэ төрлийн хэргийг 2022 оны ******* сараас өмнө шийдэхдээ 2022 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн тайлбарыг хэрэглэж байсан мөртөө 2017 оны Эрүүгийн хуулийн 1.10 зүйлд хийсэн 2022 оны 3 сарын тайлбар гарангуут хөөн хэлэлцэх хугацааг өөрөөр ойлгоно гэж яллаж байгаа нь ганц намайг бус олон хүнийг ялгаварлаж, хүний эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/117 дугаар шийтгэх тогтоолтой эрүүгийн хэргийг бүхэлд хянаж, миний гэм буруугүйг тогтоон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Л.******* давж заалдах шүүхэд гаргасан тайлбартаа:

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байгаа. ны даргаар ажиллаж байх үедээ тухайн ажилд авахын тулд урьдчилан амлаж гэдэг зүйлийг яллах дүгнэлтэд дурдсан. Урьдчилан амлаж гэдэг зүйлийг би одоо болтол ойлгохгүй байгаа. Яг ямар процессыг урьдчилан амласан гэж үзээд байгааг мэдэхгүй байна. Тухайн албан тушаалд иргэнийг томилох эрх бүхий албан тушаалтан томилж байх явцад тус сул орон тоог хуулийн дагуу зарласан байгаа. Тэр зарлах явцад 3 иргэний анкет, хүсэлт ирсэн бөгөөд тэдгээрийн нэг нь ийнх байсан. Энэ 3 иргэн төрийн албаны мэргэжлийн шалгалтад тэнцэж нөөцийн бүртгэлд бүртгэгдээгүй хүмүүс байсан. Тухайн үед Төрийн албаны салбар зөвлөлд албан тушаалд ажиллах иргэний мэргэжлийн нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан иргэн байгаа эсэх талаар лавласан болов ч байгаагүй. Тухайн иргэнийг зайлшгүй томилох албан шаардлага байсан бөгөөд нь тухайн үед 8 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг түүний 3 нь нягтлан бодогч, бичиг хэргийн ажилтан, жолооч гэсэн хүмүүсийг хасахаар тухайн шалгалтыг хийх эрх бүхий албан тушаалтан болох 5 хүн байдаг. Энэ 5 хүн аймгийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох 2*******0 орчим байгууллага, 2******* сумын төрийн байгууллагуудын санхүүгийн хяналтын үйл ажиллагааг шууд гардан зохион байгуулдаг байгаа. Тэгэхээр 5 хүн ийм ажлыг хийхэд хүндрэлтэй бөгөөд тухайн жилдээ 11******* газрыг санхүүгийн иж бүрэн шалгалт хийх төлөвлөгөөтэй ажиллаж байсан. Энэ ажил албан тушаалд зайлшгүй мэргэжлийн шаардлагыг хангасан хүн томилж ажиллуулах шаардлагын хүрээнд ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлсэн. Тэр үед орж ирж анкетаа өгсөн хүн бол Дайриймаа байсан. Энэ хүний хувьд тухайн ажилд томилогдох хүсэлт өргөдлөө барьж орж ирсэн хүнд би яаж урьдчилан амласнаа мэдэхгүй байгаа. Эрх бүхий албан тушаалтны хувьд энэ 3 хүний анкетыг хүлээж аваад ажилласан жилийнх нь туршлага, шаардлагыг хангаж байгаа эсэхийг харахад Дайриймаа л байсан бөгөөд нөгөө 2 хүн нь анхлан төгсөгч байсан. Тийм учраас энэ албан тушаал дээр томилох шийдвэрийг гаргасан. Тэгээд томилсноос 10 хоногийн дараа төрийн албаны мэргэжлийн шалгалтад орж сул орон тоон дээрээ ажиллуулах захиалгаа Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн байгаа. Тийм учраас би урьдчилан амлаагүй бөгөөд ажил үүргийнхээ хүрээнд тухайн иргэнийг томилох ажиллагааг хийсэн гэж үзэж байна. Би 2016 оны 0******* дүгээр сарын 19-ний өдөр тухайн албан тушаалд томилсон. 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэн буюу ийн нөхөр нь миний данс руу 1.0 сая төгрөг шилжүүлсэн бөгөөд юу болоод байгаа талаарх асуудлыг тухайн үед ярихад тэр өдрийн үүрээр манай хүргэн ах өнгөрч надад буяны ажил гарсан тул би Улаанбаатар хот руу явахаар болсон тул рүү залгаж асуусан. Тэгтэл танд буяны ажил гарсан талаар сонсоод шилжүүлж байгаа юмаа гэдэг тайлбарыг хэлсэн бөгөөд баярлалаа гэдэг үгийг хэлсэн нэг шалтгаан нь дэмжиж, тусалж ажиллаж байгаад танд баярладаг шүү гэж хэлсэн. Би тэй өмнө нь 12 жилийн турш Татварын хэлтэст хамтран ажиллаж байсан хүмүүс. Тухайн мөнгийг орж ирэх үед нь хүнийхээ хувьд надад буяны ажил гарсан учраас өгч байгаа юм байна гэж хийсвэр ойлгосон байна лээ. Дайриймаатай харилцсан гэх мессежнүүдийг яг үнэндээ би 5-6 жилийн өмнөх учраас буцаж санахгүй байна. Надад тухайн үед мессеж бичиж байсан утас хадгалагдаагүй. Авилагтай тэмцэх газрын комиссарын мөрдөн шалгах ажиллагааны явцад ч гэсэн үнэхээр үүнийг баримтжуулж авсан юм уу? утас нь байгаа бол үзэх талаар хэлсэн. Одоо бол технологи хөгжсөн байгаа үед иймэрхүү хуурамч баримтыг үйлдээд хэргийн материалд дүрсжүүлсэн байдлаар өгсөн байх боломжтой. Миний хувьд тухайн үед тиймэрхүү зүйлс бичиж байсан эсэхээ санахгүй байгаа бөгөөд тийм юм бичсэн эсэх дээ эргэлзэж байгаа. Энэ нотлох баримтаар яригдаад байгаа мессеж бичсэн утас үнэхээр байгаа бол би үзэхийг хүсэж байна. 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Татварын ерөнхий газрын даргын зөвлөлөөс надтай ярьж Завхан аймгийн Татварын хэлтсийн даргын албан тушаалыг эргүүлэн томилогдох, тухайн ажил дээр ажиллах хүсэл сонирхол байгаа эсэх талаар ярилцсан. Би Татварын хэлтэст 1998 оноос 2016 оныг хүртэл 18 жил ажилласан бөгөөд түүнийхээ дагуу Татварын хэлтсийн ажилд томилогдох нь ойр дотно, боломжийн байсан учраас болно гэдэг байдлаар ярилцсан. Тэгээд намайг 23-ны өдөр анкетаа ирүүлээрэй гэсний дагуу надтай хамт 7 хүн өрсөлдсөний нэг нь байгаа юм. гэдэг хүний яриад байгаа зүйлс нь өөрийн эхнэртэйгээ нийлж намайг энэ ажил, албан тушаалд томилуулахгүй байх эсвэл ямар нэгэн байдлаар буруутгах. Дээр нь намайг томилогдсоны дараа архи, дарс уух, ажил таслах асуудлууд дээр нь зарчмын шаардлага тавьсны хариу болгож иймэрхүү байдлаар зохион байгуулалттайгаар эхнэртэйгээ нийлж, гүтгэлэг маягаар ийм зүйлийг хийсэн гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 он хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйл буюу хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтын тайлбар нь 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл мөрдөгдөөд явчихсан. Надтай адилхан энэ хэргүүд дээр ойлгомжтой тухайн 2022 оны хуулийг баримтлаад хэргийг хэрэгсэхгүй болгоод явж байтал нэг тайлбар гэдэг зүйл нь өөрчлөгдөнгүүт хуулийг давж Улсын дээд шүүхийн тайлбараар хэрэглэж байгааг ойлгохгүй байгаа гэв.        

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.******* /Улаанбаатар хотоос ZOOM/-р    давж заалдах шүүхэд гаргасан тайлбартаа:

 Шийтгэх тогтоолын үндэслэлд Л.*******ыг 2022 оны Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхгүйгээр ажилд томилж 1 сая төгрөг авсан хэрэгт холбогдсон гэж Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд зааснаар зүйлчилж гэм буруутай байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан. Прокуророос шилжүүлэхдээ иргэн гийн ажил албан тушаалд томилогдох гэсэн хүсэл, ашиг сонирхлын үүднээс тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн албан тушаалд авах журмыг хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлаж гэж гэмт хэргийг зүйлчилсэн. Энэ зүйлчлэл нь анхан шатны шүүх дээр өөрчлөгдсөн ямар гэмт хэрэг үйлдсэн байна, объектив талыг прокурорын яллах дүгнэлтэд тодорхойлж байгаа, анхан шатны шүүх дээр үндэслэл болгож тодорхойлж байгаа хоёрын агуулга нь хоорондоо зөрүүтэй байна гэж байгаа. Шүүгдэгчийн тайлбарлаж байгаагаар нөөцөд бүртгэлтэй тухайн шаардлагыг хангасан иргэд байгаагүй гэж байна. Гэтэл ийм шаардлага байсаар байтал сонгож авсан юм шиг хэргийг зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Бодит нөхцөл байдал дээр ийм зүйл болоогүй ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа тухайн ажил үүргийг биелүүлэх чадвар, чадамжтай хүн гэж л ажилд түр томилсон байгаа. Гэтэл прокурорын яллах дүгнэлтэд заасан үйлдлийн бүрэлдэхүүний шинж бүрэн тогтоогдож нотлогдоогүй нөхцөлд шүүгдэгчийг гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн 268-р зүйлд заасан хээл хахууль авах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг ханган ажиллах зарчмыг ноцтой зөрчиж олон нийтийн үнэлэмжийг сулруулдаг болохыг шүүх шийдвэртээ дурдсан. Шүүгдэгчийн тухайд 2013 оны 86 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан журмын 2.1-т “ сул орон тоог Төрийн албаны тухай хуулийн 17.1, 17.*******-т заасны дагуу нөхөх боломжгүй тохиолдолд иргэнийг сонгон шалгаруулж авах захиалгыг Төрийн албаны зөвлөл болон аймаг, нийслэл дэх салбар зөвлөлд хүргүүлнэ” гэж заасны дагуу сонгон шалгаруулалтын захиалга өгсөн бөгөөд хугацааны хувьд ажлын 10 хоног хэтэрсэн нь нийгэмд аюултай ноцтой зөрчилд тооцогдохгүй гэж үзэж байна. Тус хэрэгт гэрчээр оролцсон , , нар нь шүүгдэгч Л.*******той хувийн таарамжгүй харилцаатай бөгөөд авлигатай тэмцэх газарт гомдол мэдээлэл гаргасан ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс байдаг. Гэтэл шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох ажиллагаа хийгдээгүй нөхцөлд шүүгдэгчийн эсрэг ашиг сонирхолтой гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдлыг тогтооход сөргөөр нөлөөлсөн. Иймд Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолтой эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэв.

Прокурор Б.******* дүгнэлтдээ:

Шүүгдэгч талаас прокурорын шилжүүлсэн зүйлчлэлээс өөр хэрэг үйлдсэн байна гэсэн зүйлийг яриад байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байгаа. Шүүгдэгчийн хувьд гэм буруугийн хувьд маргаад байх шиг байна. Прокуророос анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд зөв дүгнэлт хийж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон гэж үзэж байна. Миний тухайд дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Мөн тухайн цаг хугацаанд үйлчилж байгаа Эрүүгийн хуулийг хэрэглэж эрүүгийн хариуцлагыг оногдуулдаг. Гэтэл үүнийг зөрчдөг нэг зарим байдаг нь хууль буцаах зарчим юм. Хууль буцаан хэрэглэх зарчмын гол агуулга бол яллагдагч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэдэг. Тэгэхээр анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болов ч эрүүгийн хариуцлага хүлээлгэх дээ шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан хууль буцаан хэрэглэх зарчмыг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа. Энэ хэргийг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр шүүх шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жил гаруй хугацаа өнгөрсөн байсан. Гэтэл 2002 оны хуулиар нэгэнт гэм буруутайг нь тооцсон тохиолдолд ял оногдуулахдаа тухайн нөхцөл байдлыг харгалзаж үзэх ёстой байсан. Яагаад гэвэл тухайн гэмт хэрэг 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жил өнгөрсөн бол гэмт хэргийг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэсэн байдаг. Тэгэхээр яллагдагчаар татсан хугацаа нь 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө яллагдагчаар татсан учраас гэм буруутайд тооцож байгаа. Гэтэл эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөөгүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч Л.*******ыг 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байдлаар өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. Тийм учраас эсэргүүцлээ дэмжиж оролцож байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.*******ын өмгөөлөгчийн гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн Л.*******д холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

  1. Хэргийн үйл баримтын талаар:

3Шүүгдэгч Л.******* нь Завхан аймгийн Санхүүгийнны даргаар ажиллаж байхдаа иргэн Г. өөрийн эхнэрийг ажилд оруулж өгөхийг хүссэн хүсэлтийн дагуу Б.Даариймааг 2017 оны 0******* дүгээр сарын 19-ны өдрийн Б/11 дугаартай тушаалаар Завхан аймгийн санхүүгийн хяналтны дотоод аудитораар  томилж, Г.эс 1 000 000 төгрөгийг хахуульд авсан хэргийн үйл баримт нь

Гэрч Г.: “Эхнэрээ ажилд оруулах гээд таньж мэддэг хүмүүст захиж байсан юм. Л.******* 2016 оны намар над руу утсаар яриад “Санхүүгийн аудитын хэлтэст дотоод аудиторын орон тоо байна. Надтай чи ирээд уулзаач“ гэж хэлсний дагуу Л.*******той хашааных нь үүдэнд уулзахад ажилд ороход 5 сая төгрөг ханш нь юм байна. 5 сая төгрөг өгчих юм бол оруулж болно гэж хэлсэн. 2017 оны 0******* сард тушаал гаргаад эхнэр Б.Даариймааг  ажилд томилчихсон байсан. Ажилд томилсныхоо дараа ******* дарга руу утсаар яриад “Эхнэрийн чинь тушаалыг гаргаад ажилд оруулчихлаа. Надад мөнгөний хэрэг байна. Нөгөө мөнгөнөөсөө ярьсандаа хийгээч ээ” гэхээр нь хүргэн ах Дамдинсүрэнгээс 1 сая төгрөг зээлж ХААН банкны АТМ-с 1 сая төгрөгийг *******ын өгсөн данс руу нь шилжүүлсэн” тухай мэдүүлэг,

Гэрч Д.Даариймаагийн “Урьдчилгаанд 1 сая төгрөг түр шилжүүлчих үү?  Байгаа нь энэ мөнгө байна гэж хэлсэн чинь зөвшөөрсөн. Ингээд би нөхөр Г. рүү залгаад ******* мөнгөө нэхээд байна гэж хэлсэн чинь нөхөр өөрийнхөө ах Дамдинсүрэнгээс 1 сая төгрөг зээлээд шилжүүлсэн гэсэн. 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ******* намайг өрөөндөө дуудаад “Чамайг ажиллуулахгүй, засаг дарга битгий ажиллуул гээд байна. Тэгэхгүй бол намайг ажлаас хална гээд байна. Чи өргөдлөө бичээд өгчих гээд гуйгаад байхаар нь “Хүн гуйж ажилд орсон юм чинь“ гэж бодоод гарах өргөдлөө бичээд өгчихсөн. Ингээд тэр дор нь миний тушаалыг гаргаж ажлаас чөлөөлсөн. Ажлаасаа чөлөөлөгдсөний дараа нэгэнт ажлаасаа гарчихсан юм чинь жилд орох гэж өгсөн мөнгөө буцаагаад авъя гэсэн чинь ******* надад хариу өгөхгүй байж байгаад “Өгнөө” гэсэн мессеж бичсэн. Хэд хоногийн дараа дахин залгаж мөнгөө нэхсэн чинь “Би чамд ажилласан хугацаанд чинь зургаан зуун жаран мянган төгрөгийн цалин өгсөн. Тэр мөнгөө хас, надад үлдсэн гурван зуун дөчин мянган төгрөгийг шилжүүллээ” гээд шилжүүлсэн. Тэгэхээр нь би мессеж бичсэн бөгөөд үлдсэн мөнгөө авъя.  Надад өгсөн цалин хувийн мөнгө биш. Улсын төсвөөс гарч байгаа мөнгө. Тийм болохоор миний мөнгийг өгчих” гэж бичсэн чинь “Өгөхгүй” гээд хэрүүл болсон. Ингээд мессежээр хэрэлдсэн байгаа. Үлдсэн 6*******0.000 төгрөгөө буцааж авсан” гэх мэдүүлэг,

Д.Даариймаагийн гар утсанд үзлэг хийж Л.*******, Д.Даариймаа нарын хоорондоо харилцсан цахим захидлын агуулгыг бичиж тэмдэглэсэн тэмдэглэл, 2017 оны 05 дугаар сарын 09-ны өдөр ХААН банк дахь Л.*******ын 5*******95209900 дугаарын дансанд 551*******118*******2 дугаарын данснаас 1 000 000 төгрөг шилжин орсныг нотолсон дансны гүйлгээний баримтуудаар тус тус тогтоогдсон байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

          2. Эрх зүйн дүгнэлт болон давж заалдах гомдлын талаар,

 Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн талаар болон уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэрэгт хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт  хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байна. 

 Тодруулбал 2002 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж, 2015 онд батлагдаж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж ижил агуулгатайгаар тусгасан байна.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хээл хахууль авах” гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа 2002 оны Эрүүгийн хуулиар албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан бол 2015 онд шинэчлэн найруулж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөн, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулиар хахууль авах гэмт хэргийг нийтийн албан тушаалтан үйлдсэн тохиолдолд 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар  хорих ялаар шийтгэхээр заасан нь шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулж болох ялыг хүндрүүлсэн, шүүгдэгчид шинэ Эрүүгийн хуулиар ял шийтгэл оногдуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах эрсдэлтэй байна.

Тиймээс анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг үндэслэн шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр  зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж тухайн хуульд нийцүүлэн үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанарт тохирсон байна.

 Прокурорын эсэргүүцэлд шүүх 2015 онд шинэчлэн найруулж баталсан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуульд хуульчилсан хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг баримтлан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэжээ.

Хууль тогтоогч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж тогтоосон.

Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэсэн зохицуулалт нь агуулга, мөн чанарын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны буюу процессын шинжийг илэрхийлж байна.

Өөрөөр хэлбэл, процессын хэм хэмжээ нь батлагдаж хүчин төгөлдөр болсон үеэс хэрэгжиж, тухайн үйлчилж буй цаг хугацаанд болсон үйл явдлыг зохицуулдаг, материаллаг хэм хэмжээ нь хожим үйлчилж эхэлсэн ч шүүгдэгчийн хувьд буцаан хэрэглэгдэх боломжтой  байдгаараа ялгаатай байдаг.

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.*******ын хээл хахууль авсан гэмт хэрэг нь 2017 оны 05 дугаар 09-ны өдөр үйлдэгдэж төгссөн ба шүүгдэгчийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр яллагдагчаар татсан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад буюу гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жилийн хугацаа дуусаагүй байхад яллагдагчаар татсан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж үзсэн нь үндэслэлтэй бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн заалтыг баримталсан тул шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа процессын хууль буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тухай, 3*******.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгохоор тус тус заасан байна.

Гэтэл 2002 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* дүгээр зүйлийн 2*******.1 дэх хэсгийн 2*******.1.2 дахь заалтад хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэхгүй бөгөөд хэрэв үүсгэсэн бол прокурор шүүгч хэргийг тухайн хуульд заасны дагуу хэрэгсэхгүй болгоно гэж заасан байна.

 Хууль тогтоогч шинэ Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зарчмын эрс ялгаатай өөрчлөлт оруулсан тул одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль буюу процессын хуульд заасан журмын дагуу хуучин 2002 оны Эрүүгийн хуульд заасан үндэслэлээр хэргийг хэрэг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна.

 Учир нь 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, 2002 оны Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл, журам нь хоорондоо нийцэхгүй байна.

Тиймээс прокурорын хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар  зүйлийн 72.1.2 дахь хэсгийг журамлан Л.*******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, өөрчлөлт оруулахаар бичсэн эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй байна.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг шүүх зөрчсөн талаар давж заалдах гомдолдоо тусгажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг  тогтоосон байх ба хэргийн үйл баримтаас харахад Д.Даариймаа нь төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдээгүй байна. Л.******* нь Төрийн албаны тухай хуульд заасан сул орон тоог нөхөх төрийн албан хаагчийг түр томилох журмын дагуу өөрт олгогдсон бүрэн эрх, үндсэн чиг үүргийг зохих ёсоор хэрэгжүүлэхгүйгээр төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлгүй Даариймааг ажилд авсны хариуд Г.эс 1.000.000 төгрөгийг авсан үйлдэл нь албан тушаалтан хахууль авах гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэсэн нь прокурорын яллах дүгнэлтээр тогтоосон үйл баримтаас зөрүүгүй, 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжийг тодорхойлсон  агуулгатай байна.  Өөрөөр хэлбэл, шүүх Л.*******ын үйлдэл нь  хээл хахууль авах гэмт хэргийн “урьдчилан амласан“ гэх шинжийг агуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхийн ажиллагаа  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1******* дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй, шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн  байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/117 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

 Ж.БАТТОГТОХ