| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2022/04984/И |
| Дугаар | 183/ШШ2024/03688 |
| Огноо | 2024-09-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 183/ШШ2024/03688
2024 оны 09 сарын 17 өдөр Дугаар 183/ШШ2024/03688 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Х овогт Г А, М овогт Ж Н нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2008 оны 3 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Н.Н, 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Н.Г нарыг эх Г.А асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Н.Гэгээлэнг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 2008 оны 3 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Н.Н, 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Н.Г нарыг 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Ж.Н тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Г.Амаржаргалд даалгасугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хүү Н.Н, охин Н.Г нарын сургалтын төлбөрийг сургуулиа төгстөл нь хариуцагч Ж.Н төлүүлсүгэй.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.А өмчлөлд
- Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Сөүл рояал каунт хотхоны 306 байр, * тоот орон сууц,
-Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Сөүл рояал каунт хотхоны 306 байр, зоорийн давхарт байрлах * тоот автозогсоол,
-Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Рояал грийн вилла хотхон, 10 байр, зоорийн давхарт байрлах ** тоот автозогсоол,
-Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Рояал грийн вилла хотхон, 10 байр, ** тоот хаягт байрлах автозогсоол,
- Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Рояал грийн вилла хотхон, 10 байр, ** тоот хаягт байрлах автозогсоолыг тус тус шилжүүлж,
- RAV-4 маркийн 145 000 000 төгрөгийн үнэтэй 2024 оны автомашиныг 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дотор худалдан авч өгөхийг,
-Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Гантиг вилла хотхон, * дугаар байрны * давхарт байрлах, үйлчилгээний зориулалттай 552.82 мкв талбайтай объектийг зарсны дараа 2 000 000 000 /2 тэрбум/ төгрөгийг 2026 оны 1 дүгээр сард төлөх, хэрвээ хугацаандаа төлж чадахгүй бол уг үйлчилгээний талбайгаас 276.41 мкв талбайг 2026 оны 1 дүгээр сарын 30-ний өдрийн дотор хүлээлгэн өгөхийг,
-2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дотор хэрэглээний зардалд 30 000 000 төгрөг төлөхийг тус тус хариуцагч Ж.Н даалгасугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Ж.Н, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Г.А тус тус даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.2 дахь хэсэгт зааснаар тус дүүргийн шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШЗ2023/11110 дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээ авах тухай”, 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШЗ2023/16795 дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээ авах тухай” захирамжийг тус тус дуусгавар болсонд тооцсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Г.А улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Н 140 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Н шинжээчийн зардалд 2 500 000 төгрөгийг гаргуулж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгосугай.
11.Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээж болохыг дурдсугай.
12.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Эмүжинд даалгасугай.
13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд түүнийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН