Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2024/0469

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би, *** ХХК-ийн нэхэмжлэлтэй Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох захиргааны хэрэгт *** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*** нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

*** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*** шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг үндэслэн тус шүүхэд нэхэмжлэгч *** ХХК, хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох “Барилгын архитектур төлөвлөлтийн даалгаварт орсон өөрчлөлтийг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, барилгын архитектур төлөвлөлтийн даалгаварт орсон өөрчлөлтийг батлахыг даалгах” Нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гаргаснаар захиргааны хэрэг үүссэн. Б.А*** надад олгогдсон итгэмжлэлийн дагуу тус нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна” гэжээ.

                                          

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *** ХХК-иас Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан Барилгын архитектур төлөвлөлтийн даалгаварт орсон өөрчлөлтийг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, барилгын архитектур төлөвлөлтийн даалгаварт орсон өөрчлөлтийг батлахыг даалгах” гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Төлөөлүүлэгч *** ХХК-иас 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаар итгэмжлэлээр төлөөлөгч Б.А***д “...нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн эсвэл хэсэгчлэн татгалзах” эрхийг олгосон байна.

*** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*** нь 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасан.

*** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А***д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарласан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримтад гарын үсэг зурсан байна.

Иймд *** ХХК нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан гаргасан Барилгын архитектур төлөвлөлтийн даалгаварт орсон өөрчлөлтийг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, барилгын архитектур төлөвлөлтийн даалгаварт орсон өөрчлөлтийг батлахыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээс нэхэмжлэгч *** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*** бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

           ШҮҮГЧ                                                   Б.АДЪЯАСҮРЭН