Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/1060

 

 

Ө.Т, С.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч Ө.Тын өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Ж.Гантулга,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Ш.Жаргалсайхан,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.А даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/945 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ө.Т, С.Б нарт холбогдох 1702002390192 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Ч овгийн Өын Т, 1972 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгэл судлалын багш мэргэжилтэй, Нийслэлийн 294 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, боловч Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 90а байрны 149 тоотод оршин суух, /РД:-/,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2019/ДШМ/327 дугаартай магадлалаар Ө.Тд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосон;

            2. А овгийн Сын Б, 1959 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

1. Шүүгдэгч Ө.Т нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Бтай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, цалингийн цэс дээр бодогдсон өөрийн цалин дээр 2009 онд 220.452 төгрөг, 2010 онд 1.898.800 төгрөг, 2011 онд 5.413.962 төгрөг, 2012 онд 7.969.111 төгрөг, 2013 онд 8.604.314 төгрөг, 2014 онд 7.818.691 төгрөг, 2015 онд 4.247.105 төгрөг, 2016 онд 11.574.581 төгрөг, 2017 онд 3.094.023 төгрөгийг тус тус Сонгинохайрхан дүүргийн Төрийн сангийн хэлтсээс илүү бодуулан өөрийн дансаар дамжуулан авч, бусдад 50.841.044 төгрөгийг хохирол учруулан хуурч залилсан,

тус цэцэрлэгт ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа цэцэрлэгийн ажилчдаар зээл авахуулан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан Ц.Пгээр цалингийн зээл авахуулан улмаар 2013 онд цалин дээр нь 1.955.386 төгрөг, туслах багшаар ажиллаж байгаа Ц.Эаар цалингийн зээл авахуулан 2015 онд цалин дээр нь 20.282 төгрөг, 2016 онд цалин дээр нь 808.746 төгрөг, 2017 онд цалин дээр нь 3.803.581 төгрөгийг тус тус Сонгинохайрхан дүүргийн Төрийн сангийн хэлтсээс илүү цалин бодуулан авч зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч өөрийн болон бусдын дансаар дамжуулан авч, бусдад 6.587.995 төгрөгийн хохирол учруулан залилсан,

тус цэцэрлэгт ажиллаж байсан болон ажилладаггүй хүмүүсийн нэрийг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Л.Дын нэрийг ашиглан 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 150.000 төгрөг, иргэн Г.Аын нэрийг ашиглан 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 200.000 төгрөг, иргэн Ш.Тийн нэрийг ашиглан 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 269.857 төгрөг, иргэн Ч.Ты нэрийг ашиглан 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1.970.000 төгрөг, иргэн О.Рийн нэрийг ашиглан 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 758.934 төгрөг, иргэн М.Мгийн нэрийг ашиглан 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 400.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 684.031 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1.842.360 төгрөг, иргэн Б.Мгийн нэрийг ашиглан 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1.400.970 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 850.300 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 502.100 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 724.500 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1.622.529 төгрөг, иргэн Э.Аын нэрийг ашиглан 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1.489.910 төгрөг, иргэн Б.Оын нэрийг ашиглан 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1.500.640 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 750.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 400.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 633.901 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1.400.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 810.500 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1.668.428 төгрөг, иргэн Б.Эын нэрийг ашиглан 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 1.125.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 2.100.000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2.500.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 2.970.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 950.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1.170.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 450.000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 1.490.320 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 400.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 901.420 төгрөгийг тус тус Сонгинохайрхан дүүргийн Төрийн сангийн хэлтсээс илүү цалин бодуулан хуурч авч, бусдад 34.585.701 төгрөгийн хохирол учруулан залилсан,

тус цэцэрлэгт ажиллаж байсан болон ажилладаггүй хүмүүсийн нэрийг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Э.Аын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны - дугаарын дансаар 2016 онд 4.327.989 төгрөг, 2017 онд 600.000 төгрөг, иргэн М.Лгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны - дугаарын дансаар 2013 онд 1.100.000 төгрөг, 2014 онд 3.160.000 төгрөг, 2015 онд 479.000 төгрөг, 2016 онд 100.000 төгрөг, 2017 онд 1.600.000 төгрөг, иргэн Б.Оын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны - дугаарын дансаар 2014 онд 14.456.210 төгрөг, 2015 онд 16.359.320 төгрөг, 2016 онд 12.447.319 төгрөг, иргэн Н.Бын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны - дугаарын дансаар 2014 онд 4.850.000 төгрөг, иргэн Б.Бгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны - дугаарын дансаар 2014 онд 600.000 төгрөг, иргэн М.Бийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны - дугаарын дансаар 2012 онд 250.000 төгрөг, иргэн С.Эгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны - дугаарын дансаар 2012 онд 142.500 төгрөг, иргэн Д.Мн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны - дугаарын дансаар 2012 онд 90.000 төгрөг, иргэн Т.Бын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны - дугаарын дансаар 2013 онд 1.374.000 төгрөг, иргэн С.Бгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны - дугаарын дансаар 2013 онд 600.000 төгрөг, иргэн Г.Ггийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны - дугаарын дансаар 2013 онд 150.000 төгрөг, иргэн Р.Хын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны - дугаарын дансаар 2013 онд 1.000.000 төгрөг, иргэн Б.Цын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны - дугаарын дансаар 2013 онд 1.500.000 төгрөг, иргэн О.Рийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны - дугаарын дансаар 2015 онд 5.589.486 төгрөг, 2016 онд 8.133.357 төгрөг, 2017 онд 5.357.250 төгрөг, иргэн М.Мгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны - дугаарын дансаар 2015 онд 6.154.401 төгрөг, 2016 онд 10.302.984 төгрөг, 2017 онд 2.749.500 төгрөг, иргэн З.Эгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны - дугаарын дансаар 2016 онд 14.736.362 төгрөг, 2017 онд 3.050.240 төгрөг, иргэн Т.Нын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны - дугаарын дансаар 2015 онд 700.000 төгрөг, иргэн Б.Эийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны - дугаарын дансаар 2014 онд 4.730.000 төгрөг, иргэн М.Бгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны - дугаарын дансаар 2013 онд 1.936.594 төгрөг, 2014 онд 2.786.706 төгрөг, 2015 онд 6.992.030 төгрөг, иргэн Б.Гийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны - дугаарын дансаар 2014 онд 7.690.493 төгрөг, 2015 онд 20.687.532 төгрөг, 2016 онд 16.201.419 төгрөг, 2017 онд 7.413.547 төгрөг, иргэн Б.Мгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5006633736 дугаарын дансаар 2013 онд 12.652.700 төгрөг, 2014 онд 15.312.525 төгрөг, 2015 онд 11.200.973 төгрөг, 2016 онд 11.498.525 төгрөг, 2017 онд 1.100.000 төгрөг, иргэн М.Бгийн нэрийг ашиглан хүү Б.Гийн эзэмшлийн Хаан банкны - дугаартай дансаар 2013 онд 7.686.999 төгрөгийг тус тус Сонгинохайрхан дүүргийн Төрийн сангийн хэлтэст 127 цэцэрлэгт ажилладаг мэтээр тайлагнаж, илүү цалин бодуулан хуурч авч, бусдад 249.849.966 төгрөгийн хохирол учруулан залилсан,

зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, тус цэцэрлэгт цэцэрлэгийн арга зүйчээр ажиллаж байсан Х.Огийн нэрийг ашиглан түүний цалин дээр 2017 онд 200.000 төгрөгийг, тус цэцэрлэгт одоо ажиллаж байгаа бүлгийн багш Ч.Оийн нэрийг ашиглан түүний цалин дээр 2017 онд 1.475.656 төгрөгийг, тус цэцэрлэгт одоо ажиллаж байгаа нярав ажилтай Л.Аын нэрийг ашиглан түүний цалин дээр 2017 онд 1.086.411 төгрөгийг тус тус Сонгинохайрхан дүүргийн Төрийн сангийн хэлтсээс илүү цалин бодуулан өөрийн дансаар дамжуулан хуурч аван, бусдад 2.762.067 төгрөгийг залилсан,

тус цэцэрлэгийн цэвэр бохир усны тээврийн рейсийн тоо жилд дундаж нь 175 байх ёстой байхад “М” ХХК-ийн гүйцэтгэж байх хугацаанд дундаж рейсийн тооноос хэт өндрөөр буюу 2009 онд 181, 2010 онд 292, 2011 онд 440, 2012 онд 641, 2013 онд 790, 2014 онд 833, 2015 онд 937, 2016 онд 835, 2017 оны 01 дүгээр сараас 9 дүгээр сарын хооронд 440 удаа тус тус рейс хийсэн мэтээр нэмэгдүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Сонгинохайрхан дүүргийн Төрийн сангийн хэлтсээс илүү бодуулан хуурч авч, бусдад 142.268.796 төгрөгийн хохирол учруулан залилж, бусдад нийт 486.895.569 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,

2. Шүүгдэгч С.Б нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Ө.Ттай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, цалингийн цэс дээр бодогдсон өөрийн цалин дээр 2008 онд 108.000 төгрөг, 2009 онд 2.834.488 төгрөг, 2010 онд 4.854.656 төгрөг, 2011 онд 3.098.780 төгрөг, 2012 онд 35.746.496 төгрөг, 2013 онд 32.467.548 төгрөг, 2014 онд 20.237.564 төгрөг, 2015 онд 21.655.169 төгрөг, 2016 онд 22.146.820 төгрөг, 2017 онд 10.218.995 төгрөгийг тус тус Сонгинохайрхан дүүргийн Төрийн сангийн хэлтсээс илүү бодуулан өөрийн дансаар дамжуулан авч, бусдад 153.368.519 төгрөгийг хохирол учруулан хуурч залилсан,

тус цэцэрлэгт ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа цэцэрлэгийн ажилчдаар зээл авахуулан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан Ц.Пгээр цалингийн зээл авахуулан улмаар 2013 онд цалин дээр нь 1.955.386 төгрөг, туслах багшаар ажиллаж байгаа Ц.Эаар цалингийн зээл авахуулан 2015 онд цалин дээр нь 20.282 төгрөг, 2016 онд цалин дээр нь 808.746 төгрөг, 2017 онд цалин дээр нь 3.803.581 төгрөгийг тус тус Сонгинохайрхан дүүргийн Төрийн сангийн хэлтсээс цалин илүү бодуулан авч зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч өөрийн болон бусдын дансаар дамжуулан авч, бусдад 6.587.995 төгрөгийн хохирол учруулан залилсан,

тус цэцэрлэгт ажиллаж байсан болон ажилладаггүй хүмүүсийн нэрийг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Л.Дын нэрийг ашиглан 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 150.000 төгрөг, иргэн Г.Аын нэрийг ашиглан 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 200.000 төгрөг, иргэн Ш.Тийн нэрийг ашиглан 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 269.857 төгрөг, иргэн Ч.Ты нэрийг ашиглан 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1.970.000 төгрөг, өөрийн бэр О.Рийн нэрийг ашиглан 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 758.934 төгрөг, өөрийн эхнэр М.Мгийн нэрийг ашиглан 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 400.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 684.031 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1.842.360 төгрөг, өөрийн охин Б.Мгийн нэрийг ашиглан 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 1.400.970 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 850.300 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 502.100 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 724.500 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1.622.529 төгрөг, өөрийн хүргэн Э.Аын нэрийг ашиглан 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1.489.910 төгрөг, өөрийн охин Б.Оын нэрийг ашиглан 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 1.500.640 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 750.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 400.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 633.901 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1.400.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 810.500 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1.668.428 төгрөг, иргэн Б.Эын нэрийг ашиглан 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 1.125.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 2.100.000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2.500.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 2.970.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 950.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1.170.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 450.000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 1.490.320 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 400.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 901.420 төгрөгийг тус тус Сонгинохайрхан дүүргийн Төрийн сангийн хэлтсээс илүү цалин бодуулан хуурч авч улмаар өөрийн эзэмшлийн Хаан банкны -, - тоот данснуудаар дамжуулан авч, бусдад 34.585.701 төгрөгийн хохирол учруулан залилсан,

тус цэцэрлэгт ажиллаж байсан болон ажилладаггүй хүмүүсийн нэрийг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн хүргэн Э.Аын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны - дугаарын дансаар 2016 онд 4.327.989 төгрөг, 2017 онд 600.000 төгрөг, өөрийн эхнэрийн төрсөн дүү М.Лгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны - дугаарын дансаар 2013 онд 1.100.000 төгрөг, 2014 онд 3.160.000 төгрөг, 2015 онд 479.000 төгрөг, 2016 онд 100.000 төгрөг, 2017 онд 1.600.000 төгрөг, өөрийн төрсөн охин Б.Оын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны - дугаарын дансаар 2014 онд 14.456.210 төгрөг, 2015 онд 16.359.320 төгрөг, 2016 онд 12.447.319 төгрөг, иргэн Н.Бын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны - дугаарын дансаар 2014 онд 4.850.000 төгрөг, иргэн Б.Бгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны - дугаарын дансаар 2014 онд 600.000 төгрөг, өөрийн эхнэрийн төрсөн дүү М.Бийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны - дугаарын дансаар 2012 онд 250.000 төгрөг, иргэн С.Эгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны - дугаарын дансаар 2012 онд 142.500 төгрөг, иргэн Д.Мн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны - дугаарын дансаар 2012 онд 90.000 төгрөг, иргэн Т.Бын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны - дугаарын дансаар 2013 онд 1.374.000 төгрөг, иргэн С.Бгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны - дугаарын дансаар 2013 онд 600.000 төгрөг, иргэн Г.Ггийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны - дугаарын дансаар 2013 онд 150.000 төгрөг, иргэн Р.Хын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны - дугаарын дансаар 2013 онд 1.000.000 төгрөг, иргэн Б.Цын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны - дугаарын дансаар 2013 онд 1.500.000 төгрөг, өөрийн бэр О.Рийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны - дугаарын дансаар 2015 онд 5.589.486 төгрөг, 2016 онд 8.133.357 төгрөг, 2017 онд 5.357.250 төгрөг, өөрийн эхнэр М.Мгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны - дугаарын дансаар 2015 онд 6.154.401 төгрөг, 2016 онд 10.302.984 төгрөг, 2017 онд 2.749.500 төгрөг, иргэн З.Эгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны - дугаарын дансаар 2016 онд 14.736.362 төгрөг, 2017 онд 3.050.240 төгрөг, иргэн Т.Нын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны - дугаарын дансаар 2015 онд 700.000 төгрөг, иргэн Б.Эийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны - дугаарын дансаар 2014 онд 4.730.000 төгрөг, өөрийн эхнэрийн төрсөн дүү М.Бгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны - дугаарын дансаар 2013 онд 1.936.594 төгрөг, 2014 онд 2.786.706 төгрөг, 2015 онд 6.992.030 төгрөг, өөрийн төрсөн хүү Б.Гийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны - дугаарын дансаар 2014 онд 7.690.493 төгрөг, 2015 онд 20.687.532 төгрөг, 2016 онд 16.201.419 төгрөг, 2017 онд 7.413.547 төгрөг, өөрийн төрсөн охин Б.Мгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5006633736 дугаарын дансаар 2013 онд 12.652.700 төгрөг, 2014 онд 15.312.525 төгрөг, 2015 онд 11.200.973 төгрөг, 2016 онд 11.498.525 төгрөг, 2017 онд 1.100.000 төгрөг, иргэн М.Бгийн нэрийг ашиглан хүү Б.Гийн эзэмшлийн Хаан банкны - дугаартай дансаар 2013 онд 7.686.999 төгрөгийг тус тус Сонгинохайрхан дүүргийн Төрийн сангийн хэлтэст 127 цэцэрлэгт ажилладаг мэтээр тайлагнаж, илүү цалин бодуулан хуурч авч, бусдад 249.849.966 төгрөгийн хохирол учруулан залилсан,

зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, тус цэцэрлэгт цэцэрлэгийн арга зүйчээр ажиллаж байсан Х.Огийн нэрийг ашиглан түүний цалин дээр 2017 онд 200.000 төгрөгийг, тус цэцэрлэгт одоо ажиллаж байгаа бүлгийн багш Ч.Оийн нэрийг ашиглан түүний цалин дээр 2017 онд 1.475.656 төгрөгийг, тус цэцэрлэгт одоо ажиллаж байгаа нярав ажилтай Л.Аын нэрийг ашиглан түүний цалин дээр 2017 онд 1.086.411 төгрөгийг тус тус Сонгинохайрхан дүүргийн Төрийн сангийн хэлтсээс илүү цалин бодуулан өөрийн дансаар дамжуулан хуурч аван, бусдад 2.762.067 төгрөгийг залилсан,

тус цэцэрлэгийн цэвэр бохир усны тээврийн рейсийн тоо жилд дундаж нь 175 байх ёстой байхад “М” ХХК-ийн гүйцэтгэж байх хугацаанд дундаж рейсийн тооноос хэт өндрөөр буюу 2009 онд 181, 2010 онд 292, 2011 онд 440, 2012 онд 641, 2013 онд 790, 2014 онд 833, 2015 онд 937, 2016 онд 835, 2017 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сарын хооронд 440 удаа тус тус рейс хийсэн мэтээр нэмэгдүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Сонгинохайрхан дүүргийн Төрийн сангийн хэлтсээс илүү бодуулан хуурч авч, бусдад 142.268.796 төгрөгийн хохирол учруулан залилж, бусдад нийт 589.423.044 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ө.Т, С.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Ч овогт Өын Т, А овогт Сын Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ө.Тд 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.Бд 4 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бын цагдан хоригдсон 313 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүнд оногдуулсан 4 жилийн хорих ялаас хасаж, биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 1 сар 22 хоногийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч Ө.Тын цагдан хоригдсон 313 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон түүнд оногдуулсан 15.000.000 сая төгрөгийн торгох ялаас хасаж, биелүүлбэл зохих торгох ялын хэмжээг 10305 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.305.000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Тд оногдуулсан торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Баас 519,671,303 төгрөгийг, иргэний хариуцагч С.Таас 1,351,628 төгрөг, Э.Эаас 177,724 төгрөг, Х.Бээс 32,962 төгрөг, Ч.Чээс 7,600 төгрөг, Д.Мгээс 135,210, Г.Таас 25,343 төгрөг, Г.Цаас 11,038 төгрөг, Т.Оаас 176,398 төгрөг, Б.Сгаас 88,942 төгрөг, Э.Эээс 83,287 төгрөг, Д.Оаас 119,359 төгрөг, Д.Гээс 124,210 төгрөг, Л.Цгаас 123,662 төгрөг, Н.Баас 467,074 төгрөг, Ц.Эаас 124,574 төгрөг, Д.Цаас 439,997 төгрөг, Б.Угаас 327,134 төгрөг, С.Бгаас 8,776 төгрөг, Д.Даас 309,413 төгрөг, Н.Уас 35,626 төгрөг, Г.Цоос 69,614 төгрөг, А.Хээс 121,541 төгрөг, Ц.Эгээс 33,131 төгрөг, М.Бгаас 152,000 төгрөг, Т.Бээс 5,030,979 төгрөг, Б.Өгаас 1,246,890 төгрөг, Ө.Эээс 16,468,548 төгрөг, Т.Сгоос 11,675 төгрөг, С.Төөс 26,243 төгрөг, Ш.Тээс 29,487 төгрөг, М.Оээс 523,110 төгрөг, Г.Дгаас 146,902 төгрөг, Т.Оаас 78,075 төгрөг, Ч.Цгээс 96,211 төгрөг, В.Цээс 167,668 төгрөг, Ж.Баас 167,675 төгрөг, Д.Бээс 248,009 төгрөг, Ж.Маас 89,680 төгрөг, Д.Мээс 350,949 төгрөг, Д.Баас 1,000,974 төгрөг, Х.Хгээс 99,949 төгрөг, Г.Эгаас 50,999 төгрөг, Х.Огээс 820,941 төгрөг, Ч.Оаас 1,886,383 төгрөг, Л.Ааас 107,173 төгрөгийг тус тус гаргуулж Төрийн санд олгуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ө.Таас 6,400,000 төгрөг, шүүгдэгч С.Баас 6,400,000 төгрөгийг тус тус гаргуулж, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 127 дугаар цэцэрлэгт 7,800,000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст 5,000,000 төгрөгийг тус тус олгож, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 127 цэцэрлэгийн архивын 19 хавтас баримтыг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус цэцэрлэгт буцаан олгож, 2 ширхэг камерын бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч С.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Ө.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ө.Тд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч С.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч С.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цалингийн цэс буюу цалингийн хүснэгт үзээгүй дүгнэлт гаргасан. Үүнийг нотолж хэлэхэд, 2007-2013 он хүртэл бүх цалингийн бичиг баримт “Нийгмийн даатгал шимтгэлийн” баримт архивд орсон байхад цалингийн хүснэгт үзсэн мэтээр гаргасан. “Нийгмийн даатгалын шимтгэлийн” тайланг цалин олгох хүснэгтийн хөлийн дүнтэй тохируулсан гэж шинжээч Сцог нь байж болохгүй дүгнэлт гаргасан. Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангийн дүнд жирэмсэн болон гэртээ хүүхэд харж байгаа эмэгтэйчүүд хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэлийг 2-3 жилийг нь улс төлдөг юмаа. Үүнийг цалинтай холбоотой гэж харах нь худал юм. Ийм болохоор энэ хүмүүсийн нэр цалингийн цэс дүнд байгаа. Хуулиараа “Дүүргийн төрийн сан” сар болгон, “Дүүргийн дотоод аудит” 3 жилд нэг удаа, “Мэргэжлийн хяналт” 3 жилд нэг удаа, “Монголын үндэсний аудит” 1 жилд 2 удаа шалгахад нэг ч удаа зөрчил илрээгүй. Уг шалгалтын материалууд алга болсон байдаг. Үүнийг манай өмгөөлөгч С. Жаргалсайхан нь байцаагч хошууч Бэд албан бичгээр тухайн байгууллагуудынхаа бичиг баримтыг авч өгөөч гэсэн боловч байцаагч Б нь боломжгүй гэсэн аман хариу өгсөн байдаг. Миний бие байцаагч хошууч Бээс асуухад Б гуай танд хэрэгтэй гэсэн бүх бичиг баримт, материалуудыг сугалаад авсан юм байна лээ гэж надад хэлсэн. Энэ байгууллагуудыг шалгахад яагаад зөрчилгүй гэж гарсан юм. Үүнийг дахин шалгаж өгөөч гэж хүсэж байна. Хэрэв төр надад их хэмжээний мөнгө алдсан гэж үзэж байгаа юм бол надаас яагаад мөнгөө нэхэмжилдэггүй юм бэ? 249.849.966 төгрөг нь урьд байгаа 153.368.519 төгрөг давхардан орсон байтал хасаагүй. Мөн 59.405.676 төгрөг төлсөн байхад энэ дүн хасагдаагүй. Таар төлүүлсэн мөнгөн дүн хасагдаагүй давхардан орсон байна. Мөн Э, Пгээр зээлээр авахуулсан дүн Т, Д, О, нярав А гэх мэтийн олон хүмүүс зөвхөн Т даргатай харилцсан нь илт харагдаж байгаа. Энэ хүмүүсийн мөнгөн дүнг Т төлсөн боловч надаас хасагдаагүй. Тын төлсөн 50.841.044 төгрөг давхардан орсон байна. Гүйлгээний утга ашиглан цалин авсан мэтээр мэдүүлэг авсан байна. Мөн миний банкнаас авсан зээлүүдийг тооцон гаргаагүй энэ мөнгөнд оруулсан. Хувь хүн хоорондын аваа өгөөгөөр тооцоо хийн ял тулгасан нь байж болшгүй зүйл гэж үзэж байна. Иймд дахин шинжилгээ хийж нотлох баримтаар үнэн зөвийг олж өгнө үү? Жич: Энд нэг ч нотлох баримт байхгүй. 142.268.796 төгрөгийн талаар мэдүүлэхэд, бохир тээвэрлэх гэрээг хийхэд зөвхөн тухайн байгууллагын дарга буюу менежер хийдэг. Сар тутмын цэвэр бохир усны рейсийн тоо дүнгээр гүйлгээ хийдэг. Үүнийг надтай холбож хийж байгаа нь шударга бус хуульд нийцэхгүй байна. Мөн хүүхдийн тоог гарган тооцоо хийгээгүй. 2007 онд 120 хүүхэдтэй үйлчилгээ явуулдаг цэцэрлэг байсан. 2009 оноос хүүхдийн тоо нэмэгдэж байгууллага цэцэрлэгийн үйл ажиллагаа өргөсөж нэмэгдсэн. Шинээр 8 гэр цэцэрлэг нэмж 700-800 хүүхэдтэй байсан. Үүнийг тооцож гаргаагүй. Мөн 2017 оны эхний хагас жилд нийт 22 бүлэгтэй байсан. 2017 оны 9 дүгээр сарын 1-ээс эрс буурсан. Шалтгаан нь МАН-ын амласан мөрийн хөтөлбөрийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд шинээр 1, 28 дугаар хороонд шинээр 1 цэцэрлэг баригдаж мөн хувийн 3 цэцэрлэг баригдаж, хүүхдийн тоо буурсан. Энэ бүгдийг харгалзаж үзээгүй. Слейсер Уийн хуурамч мэдүүлгээр тооцоог гаргасан байдаг. У нь хааяа явдаг жолоочийг байнга явдаг мэт хуурамч мэдүүлэг өгсөн. Байгууллагын харилцах дансанд үдээтэй байгаа жолооч нарын замын хуудас гарын үсэг рейсийн тоог гаргаж шалган үзэлгүйгээр нэг жолооч явсан мэтээр хуурамч дүгнэлт гаргасан нь үүгээр харагдаж байна. Слейсер У нь рейсийн тоо бүртгэдэг дэвтрээ алга болгосон гэж худал хэлсэн. Яагаад бүх оны дэвтэр алга болсон байх вэ? 2017 оны 7 дугаар сарын 1-нд би ажлаа өгсөн. Тэгэхэд энэ бүх бичиг баримт дэвтэр нотлох баримтууд бүгд байсан. Иймд “Нийслэлийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнд” үнэн зөвийг олж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхээс ... гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоохдоо Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Сцогийн гаргасан 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 168 дугаартай дүгнэлтэд үндэслэсэн. Шинжээч С.Сцогийг дүгнэлт гаргахаас өмнө тус хэрэгт “Пантер мидланд аудит” ХХК шинжээчийн дүгнэлт гаргасан бөгөөд тус дүгнэлт нь үндэслэл бүхий эргэлзээтэй, дахин шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагатай байсан тул дахин шинжээч томилсон. Дахин шинжилгээ хийлгэх тухай тогтоолд өмнө гаргасан хэрэгт “Пантер мидланд аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлттэй холбоогүй, хэргийн үйл баримтыг тодруулах 10 асуултыг тавьсан байдаг. Гэтэл шинжээч С.Сцог нь шинжээчийн дүгнэлт гаргахдаа санхүүгийн ямар аргачлалаар, ямар, ямар баримтуудыг, хууль, тушаал шийдвэр дүрэм журмуудад үндэслээд тооцоолол хийсэн нь тодорхойгүй, өөрөө бодитоор тооцоолол хийлгүйгээр “Пантер мидланд аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэж, тус дүгнэлтийн холбогдох хэсгийг шууд хуулах байдлаар дүгнэлт болох нь 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 168 дугаартай дүгнэлтийн хоёр дахь нүүрэнд тусгагдсан “...”Пантер мидланд аудит” ХХК нь 237 дугаар цэцэрлэгийн 2007-2018 оны санхүүгийн баримтыг шалгаж дүгнэлт гаргасан байна, ... “Пантер мидланд аудит” ХХК нь 2015 оны цалингийн тооцооллыг нийгмийн даатгалд өгсөн тайлангаар тооцож шалгасан байна. ...” гэх байдлаар шууд өмнөх дүгнэлттэй танилцах, тухайн дүгнэлтэд үнэлгээ өгөх байдлаар дахин шинжээчийн дүгнэлтийг гаргасан болох нь тодорхой харагдаж байгаа юм. Мөн шинжээчийн дүгнэлтэд “...127 дугаар цэцэрлэгийн санхүүгийн баримтад 2015 оны цалингийн баримт огт байхгүй, цалин олгох дансны дугаар бүхий жагсаалт байхгүй, ... Хаан банк руу шилжүүлсэн шилжүүлгээс 2008 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны болон 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хүртэлх хугацааны нийт 244.185.580,85 төгрөгийн цалинг олгосон жагсаалтын баримтууд байхгүй, 2009-2011 оны шилжүүлгийн жагсаалт шинжээчид ирүүлээгүй” гэх талаар дурдагдсан байна. Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар баримтууд нь ирээгүй, эсхүл дутуу байгаа тохиолдолд шинжээч шинжилгээ хийх боломжгүй талаараа мэдэгдэж, дутуу баримтуудыг гаргуулах, гаргуулах боломжгүй бол шинжилгээ хийхээс татгалзах ёстой. Гэтэл дээрх баримтууд байхгүй ч 2009 оноос хойш Хаан банкны дансны хуулгаар нь илүү авсан болон бусад ажилчдаас орсон цалинг тооцож гаргасан гэж дүгнэлтдээ дурдаад шинжээчийн дүгнэлт гаргасан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6 дахь хэсэгт заасан шинжээч нь “шинжилгээний объект нь шинжилгээ хийж дүгнэлт гаргах шаардлага хангахгүй байгаа бол” шинжилгээ хийж дүгнэлт гаргахаас татгалзана гэх заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. Миний үйлчлүүлэгч С.Б нь 2007 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Нийслэлийн 127 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Л.Цгийн тушаалаар нягтлан бодогчоор ажилд томилогдон, 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүртэл 10 жил 5 cap 20 хоногийн хугацаанд тус цэцэрлэгт ажилласан. Энэ хугацаанд нэг байгууллагын албан хаагчид баяр ёслол, уралдаан тэмцээнд оролцох, амралт зугаалгад явахдаа мөнгөн хуримтлал үүсгэх, үүнийгээ хамт олны хүрээлэлд зарцуулах, нэг нэгнээсээ хүүтэй, хүүгүй мөнгө зээлэх, хэн нэгний ар гэрт хүнд гарз, ажил явдал тохиох зэрэгт хандив туслалцаа үзүүлэх зэрэг асуудал байдаг. Гэтэл энэ талаар огт тодруулаагүй. Ажилчдаас эрхлэгч Ө.Т руу, эсхүл нягтлан С.Б руу шилжүүлсэн мөнгө бүрийг л гэмт хэрэг үйлдсэн хөрөнгө орлоготой шууд холбоотой гэж дүгнэсэн атлаа С.Баас, түүний хамаарал бүхий иргэн, хуулийн этгээдээс тус цэцэрлэгийн ажилтнууд руу буцаан шилжсэн мөнгөний тооцооллыг гаргуулаагүй нь хохирлын хэмжээ илтэд зөрүүтэй гарах шалтгаан нөхцөл болсон байдаг. Шүүгдэгч С.Б нь шүүхийн шатанд удаа дараа “...манай ажилчид надаас мөнгө зээлдэг байсан, тэгээд тэд нараас зээлсэн мөнгөө авч байсан. Тухайн байгууллагад амралтын үе болон шинэ жил, аливаа баяр ёслол тэмдэглэх үедээ, хэн нэгний ар гэрт ажил явдал, хүнд гарз тохиолдсон үед мөнгө цуглуулахдаа санхүүгийн мэргэжилтэй хүн учраас миний дансанд цуглуулдаг, над руу шилжүүлдэг байсан” гэх талаар удаа дараа дурдсан байхад дээрх үйл баримтыг хэрхэн, ямар шалтгааны улмаас хэрэгт хамааралгүй гэж үзээд тогтоох шаардлагагүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Иймд эргэлзээтэй үйл баримтыг тодруулж, 127 дугаар цэцэрлэгийн ажилтнуудаас С.Бд шилжүүлсэн мөнгөний зарцуулалт, тус мөнгө нь цэцэрлэгийн ажилтнууд руу буцаад шилжиж байсан үйл баримтыг тодруулах нь энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг үнэн бодитойгоор тогтооход шууд хамааралтай байна. ...Шүүхээс миний үйлчлүүлэгч С.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжтэй гэж үзэж, түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол залилах гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Гэтэл эрүүгийн 1702002390192 дугаартай хэрэгт хэнийг хуурч, хэний итгэлийг урвуулан ашиглаж, хэнийг төөрөгдөлд оруулсан гэх үйл баримт тогтоогддоггүй. Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхийн прецедентийг ашигладаггүй боловч 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Улсын Дээд шүүхийн 486 дугаартай тогтоолд “Залилах гэмт хэргийн хохирогч нь хийсвэрлэн бодох оюун ухаан бүхий амьд биеч организм байх бөгөөд гэмт этгээдээс хуурамч баримт бичиг хэрэглэх, өөрийгөө хөрөнгө мөнгөтэй хүн болгон итгүүлэх, тусгай албаны үнэмлэх буюу хувцас хэрэглэх, түүнийгээ үзүүлэх гэх мэт янз бүрийн хийсвэр арга хэрэглэхэд түүнд дүн шинжилгээ хийж хариу үйлдэл үзүүлэх чадвартай хүн байна, энэ явцдаа төөрөлдөх нь энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох үндсэн нөхцөл болно” гэж тодорхойлсон нь нийтлэг байдлаар хэрэглэгдэж байна. Хэрэв шүүхээс шүүгдэгч нарын үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж байгаа бол тус хэргийн хохирогч нь хэн болох, өөрөө үйлдэл хийх, сэтгэн бодох дүн шинжилгээ хийх чадваргүй амьгүй объект /төрийн сан/-ыг төөрөгдөлд оруулах, хуурах боломжтой эсэхэд шүүхээс дүгнэлт хийх шаардлагатай байсан гэж үзэж байна. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/945 дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл “Залилах”, 17.4 дүгээр зүйл “завших”, 22.1 дүгээр зүйл “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, 22.8 “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэргийн аль нь болох талаар гэмт хэргийн үндсэн 4 шинжээр харьцуулж, шүүгдэгч Ө.Т, С.Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших”, 22.8 дугаар зүйлд заасан “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэргийн шинжийг хангаагүй талаар дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргээс ямар шинжээр ялгагдаж байгаа талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байгаа юм.

            Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Ө.Т, С.Б нарын үйлдэлд “... итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, объектын эрхийг завшсан үйлдэл тогтоогдоогүй, аливаа тушаал шийдвэрийн дагуу зарцуулалтыг төрийн сангаас шилжүүлдэг төсвийг итгэмжлэн хариуцсан гэж үзэх боломжгүй гэх үндэслэлээр Хөрөнгө завших гэмт хэргийн объект нь өөрт итгэмжлэн хариуцуулсан бусад этгээдийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх байх ёстой гэх шинжийг хангахгүй тул Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан Хөрөнгө завших гэмт хэргийн шинжгүй, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар /зарцуулах ёсгүй зүйлд/ зарцуулсан, Зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан, Нөөцлөх нэрээр хэрэгцээнээс илүү хэмжээгээр бараа, бүтээгдэхүүн худалдан авч, мөнгөний эргэлтийг сааТсан, зохиомол хомсдол бий болгох замаар бараа, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх үнийг зориудаар өсгөсөн, Төрийн өмчийн, төсөвт байгууллагын эд хөрөнгийг зах зээлийн дунджаас доогуур үнээр борлуулсан, Улсын төсвийн, өөрийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралтад шаардлага хангаагүй бараа, бүтээгдэхүүн ашиглах замаар төсөвт өртгийг бүрдүүлж хөрөнгө завшсан гэх үйлдэл тогтоогдоогүй гэх үндэслэлээр Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн объектын талын үндсэн шинж болох дээрх үйлдлийн аргуудаар үйлдэгдээгүй тул Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйлд заасан Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн шинжгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн объектив талын шинж болох бусдыг хуурсан, бусдыг төөрөгдөлд оруулсан, бусдын итгэлийг эвдэж, төөрөгдөлд оруулсан гэх шинж тогтоогдоогүй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Ө.Т, С.Б нарын үйлдэл нь 127 дугаар цэцэрлэгийн эрхлэгч, нягтлангаар ажилладаг албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, баримт бичиг, ирцийн бүртгэл, ажилладаггүй гэх хүмүүсийн нэрсийг ашиглах зэрэг үйлдлийн арга хэрэгслээр үйлдэгдсэн байх тул шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан Эрх мэдэл, албан тушаалын албан тушаалын байдлаар урвуулах ашиглах гэмт хэрэг үйлдсэнд тооцож, хэргийн зүйчлэлийг зөвтгүүлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.8 дугаар зүйл /Шүүхийн хэлэлцүүлэг/-ийн 2 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэгт эхлээд яллах, дараа нь цагаатгах нотлох баримтыг шинжлэн судална”, 35.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нотлох баримтыг шинжлэн судлахад талууд хэрэгт авагдсан эд мөрийн баримт, бичмэл нотлох баримтыг шүүх, шүүгдэгч, гэрч, шинжээчид танилцуулна” гэж тус тус заасан. Эрүүгийн 1702002390192 дугаартай хэрэгт нийт 19 хавтаст 2451 хуудас баримт, шинжээчээс гаргаж өгсөн 1 сиди, Хаан банкнаас ирүүлсэн 1 сиди зэрэг эд мөрийн баримт авагдсан талаар яллах дүгнэлтийн хавсралтад тодорхой тусгагдсан ба эдгээр нь улсын яллагчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тодорхойлох гол баримт болсон шинжээчийн дүгнэлтийг гаргахад ашиглагдсан гэх санхүүгийн анхан шатны баримтуудыг агуулсан, тус хэрэгт шууд хамааралтай баримтууд юм. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт миний үйлчлүүлэгч С.Быг буруутгаж, гэм буруутайд тооцож, их хэмжээний буюу 519.671.303 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн гол үндэслэл болсон эд мөрийн баримтуудыг шинжлэн судлалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/945 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгч Бд холбогдох хэргийн зүйлчлэлийг зөвтгөн, түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Ш.Жаргалсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бидний зүгээс анхан шатны шүүхийн шүүгч Аээс татгалзсан боловч татгалзлыг хангаагүй. Уг татгалзлын асуудлыг нийт шүүгч нарын зөвлөгөөнөөр хэлэлцэх ёстой байтал урд нь шийдвэр гаргасан Ерөнхий шүүгч Б.Дашдондов шийдвэрлэсэн. Урд нь энэ хэргийг шийдвэрлэхэд шүүгч Б.Дашдондов оролцсон учраас шүүгч нарын зөвлөгөөнөөр татгалзлын асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Энэ нь процессын том алдаа болсон. Зүйлчлэл тохироогүй. Хүчингүй болгосон ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчилж, шийдвэрлэсэн түүх байгаа. Мөн хөөн хэлэлцэх хугацааны хувьд анхны үйлдэл нь 2008 оны 6 дугаар сард 108.000 төгрөг авсан гэдгээр эхэлдэг. Үүнээс хойш 16 жил өнгөрсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай холбоотой Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүссэн байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Улсын дээд шүүхэд энэ талаар санал гаргах ба Улсын дээд шүүх уг саналыг хэлэлцэж үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргана” гэж заасан. Иймд энэ өдрөөс эхлээд С.Бд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Цэцийн дүгнэлт гарах хүртэл хэргийг түдгэлзүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ө.Тын өмгөөлөгч Д.Энхтунгалаг “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.

Шүүгдэгч Ө.Тын өмгөөлөгч Ж.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэж шүүгдэгч Ө.Тын гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, зорилгыг зөв дүгнэж, хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Прокурор Г.Л тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч С.Б болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн хувьд маргахгүй. Харин хохирол, зүйлчлэл, хөөн хэлэлцэх хугацаан дээр маргаж байна. Шүүгчээс татгалзсан нь үндэслэлгүй байсан. Тухайн үед үүссэн шүүгчтэй маргалдсан байдлаас болж татгалзсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Ерөнхий шүүгчид татгалзлыг танилцуулсан. Ерөнхий шүүгчээс ямар нэг байдлаар татгалзан гаргах үндэслэл байхгүй гэх шийдвэрийг гаргасан. Ингээд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Энэ нь процессын зөрчил гаргаагүй гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал Үндсэн хуулийн цэц дээр маргаантай, хянагдаж байгаа гэх асуудлыг ярьж байна. Ирээдүйд болоогүй байгаа зүйл дээр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй. Уг хэрэг 2020 оноос хойш яллагдагчаар татсанаас хойш 3 шүүхээр хянагдсан. Зүйлчлэлийн асуудал маш их яригдсан. Төсөвтэй холбоотой, албан тушаалтай холбоотой, өмчлөх эрхтэй холбоотой асуудлууд хөндөгддөг. Зүйлчлэлийн хувьд завшсан гэмт хэрэг үү гэдэг дээр Улсын Дээд шүүхээс дүгнэлт хийхдээ “Итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө байсан уу гэдгээс нь дүгнэхэд, тухайн эд хөрөнгө нь анхнаасаа төсөвт тусгагдах боломжгүй, байгаагүй зүйлийг нэмж аваад байгаа үйлдэл нь өөрөө итгэмжлэн хариуцуулсан зүйл гэж үзэхгүй” гэсэн байдаг. Албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж дээрх эд хөрөнгийг завшаад байгаа үйлдэлд нь төсвийн захирагч гэдэг нь тохирч байгаа боловч нэмж аваад байгаа буюу төсөвт тусгагдсанаас гадна дахиад олгогдоод байгаа төсвийн мөнгийг яаж олж аваад байгаа гэдэг нь өөрөө залилангийн гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн. Гэтэл хохирогч нь төр буюу сэтгэж, бодох боломжгүй хийсвэр зүйл гэж үзээд байдаг. Төрийн хяналтыг хэрэгжүүлж байгаа субъект нь албан тушаалтан юм. Тэр албан тушаалтныг залилж төсвийн мөнгийг авсан гэж үзсэн. Зүйлчлэлийн хувьд залилангийн гэмт хэрэг гэж үзсэн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулсан байдаг. Шинжээч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үндэслэлтэй хариултуудыг өгсөн. Ө.Т, С.Б гэх хүмүүсийн анх ажилд орсноос эхлээд ажлаас гарах хүртэлх хугацааны бүх баримтуудад үзлэг хийж аудитын дүгнэлт гаргуулсан. Хоёр удаа дүгнэлт гаргуулсан. Дүгнэлтийг гаргасан аудитын шинжээч мэдүүлэхдээ “С.Бын ярьж буй хувиас гарсан мөнгө болон ажлаас халагдсан хүмүүсийн тэтгэмжийн асуудал, цалинтай чөлөө олгож байсан гэж яриад байгаа зүйлүүд хохирлын тооцоонд ороогүй” гэдэг. Төсвөөс гарсан зардлаас олгогдох боломжтой зардлуудыг хасаад хохирлыг гаргасан. С.Б нь дараагийн ажил хүлээлцсэн Д гэх хүнд баримт огт хүлээлгэж өгөөгүй. Дараагийн хүндээ ажлаа хүлээлгэж өгөх үүрэгтэй байтал хүлээлгэж өгөөгүй. Баримт хүлээлгэж өгөөгүй байж баримтууд алга болсон гээд яриад байгаа нь үндэслэлгүй. Нийгмийн даатгалаас гадна төрийн сангаас гарч байгаа баримтууд бүгд бүртгэлтэй баримтууд байдаг. Эдгээр баримтуудыг үндэслэн тооцоолох боломжтой. С.Бын хэлж байгаа шиг тооцох ёсгүй мөнгийг хохиролд тооцсон асуудал байхгүй. Анхан шатны шүүх хуралдаанд энэ талаар хангалттай хэлэлцсэн. Хохирлын тооцоог ямар нэгэн байдлаар алдаж гаргасан зүйл байхгүй. Шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ө.Т нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр, шүүгдэгч С.Б нь тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа бүлэглэн тус цэцэрлэгийн багш Ц.Пгээр цалингийн зээл авахуулан улмаар 2013 онд цалин дээр нь 1,955,386 төгрөг, туслах багш Ц.Эаар цалингийн зээл авхуулан 2015 онд цалин дээр нь 20,282 төгрөг, 2016 онд цалин дээр нь 808,746 төгрөг, 2017 онд цалин дээр нь 3,803,581 төгрөгийг тус тус Сонгинохайрхан дүүргийн Төрийн сангийн хэлтсээс илүү цалин бодуулан өөрийн болон бусдын дансаар дамжуулан авч, 6,587,995 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Ө.Т нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр, шүүгдэгч С.Б нь тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа бүлэглэн тус цэцэрлэгт ажиллаж байсан болон ажилладаггүй хүмүүс болох иргэн Л.Дын нэрийг ашиглан 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 150,000 төгрөг, иргэн Г.Аын нэрийг ашиглан 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 200,000 төгрөг, иргэн Ш.Тийн нэрийг ашиглан 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 269,857 төгрөг, иргэн Ч.Ты нэрийг ашиглан 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1,970,000 төгрөг, иргэн О.Рийн нэрийг ашиглан 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 758,934 төгрөг, иргэн М.Мгийн нэрийг ашиглан 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 400,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 684,031 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1,842,360 төгрөг, иргэн Б.Мгийн нэрийг ашиглан 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1,400,970 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 850,300 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 502,100 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 724,500 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1,622,529 төгрөг, иргэн Э.Аын нэрийг ашиглан 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1,489,910 төгрөг, иргэн Б.Оын нэрийг ашиглан 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1,500,640 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 750,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 400,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 633,901 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1,400,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 810,500 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1,668,428 төгрөг, иргэн Б.Эын нэрийг ашиглан 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 1,125,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 2,100,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 2,970,000 төгрөг, 2016 оны 9 дугаар сарын 26-ны өдөр 950,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1,170,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 450,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1,490,320 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 400,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 901,420 төгрөгийг тус тус Сонгинохайрхан дүүргийн Төрийн сангийн хэлтсээс илүү цалин бодуулан шүүгдэгч С.Б өөрийн -8, - дансаар авч, нийт 34,585,701 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Ө.Т нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр, шүүгдэгч С.Б нь тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа бүлэглэн тус цэцэрлэгт ажиллаж байсан болон ажилладаггүй хүмүүсийн нэр, дансыг ашиглан Сонгинохайрхан дүүргийн Төрийн сангийн хэлтэст 127 цэцэрлэгт ажилладаг мэтээр тайлагнаж, илүү цалин бодуулан Э.Аын Хаан банкны - дугаарын дансаар 2016 онд 4,327,989 төгрөг, 2017 онд 600,000 төгрөг, иргэн М.Лгийн Хаан банкны - дугаарын дансаар 2013 онд 1,100,000 төгрөг, 2014 онд 3,160,000 төгрөг, 2015 онд 479,000 төгрөг, 2016 онд 100,000 төгрөг, 2017 онд 1,600,000 төгрөг,  иргэн Б.Оын Хаан банкны - дугаарын дансаар 2014 онд 14,456,210 төгрөг, 2015 онд 16,359,320 төгрөг, 2016 онд 12,447,319 төгрөг, иргэн Н.Бын Хаан банкны - дугаарын дансаар 2014 онд 4,850,000 төгрөг, иргэн Б.Бгийн Хаан банкны - дугаарын дансаар 2014 онд 600,000 төгрөг, иргэн М.Бийн Хаан банкны - дугаарын дансаар 2012 онд 250,000 төгрөг, иргэн С.Эгийн Хаан банкны - дугаарын дансаар 2012 онд 142,500 төгрөг, иргэн Д.Мгийн Хаан банкны - дугаарын дансаар 2012 онд 90,000 төгрөг, иргэн Т.Бын Хаан банкны - дугаарын дансаар 2013 онд 1,374,000 төгрөг, иргэн С.Бгийн Хаан банкны - дугаарын дансаар 2013 онд 600,000 төгрөг, иргэн Г.Ггийн Хаан банкны - дугаарын дансаар 2013 онд 150,000 төгрөг,  иргэн Р.Хын Хаан банкны - дугаарын дансаар 2013 онд 1,000,000 төгрөг, иргэн Б.Цын Хаан банкны - дугаарын дансаар 2013 онд 1,500,000 төгрөг, иргэн О.Рийн Хаан банкны - дугаарын дансаар 2015 онд 5,589,486 төгрөг, 2016 онд 8,133,357 төгрөг, 2017 онд 5,357,250 төгрөг, иргэн М.Мгийн Хаан банкны - дугаарын дансаар 2015 онд 6,154,401 төгрөг, 2016 онд 10,302,984 төгрөг, 2017 онд 2,749,500 төгрөг, иргэн З.Эгийн Хаан банкны - дугаарын дансаар 2016 онд 14,736,362 төгрөг, 2017 онд 3,050,240 төгрөг, иргэн Т.Нын Хаан банкны - дугаарын дансаар 2015 онд 700,000 төгрөг, иргэн Б.Эийн Хаан банкны - дугаарын дансаар 2014 онд 4,730,000 төгрөг, иргэн М.Бгийн Хаан банкны - дугаарын дансаар 2013 онд 1,936,594 төгрөг, 2014 онд 2,786,706 төгрөг, 2015 онд 6,992,030 төгрөг, иргэн Б.Гийн Хаан банкны - дугаарын дансаар 2014 онд 7,690,493 төгрөг, 2015 онд 20,687,532 төгрөг, 2016 онд 16,201,419 төгрөг, 2017 онд 7,413,547 төгрөг, иргэн Б.Мгийн Хаан банкны 5006633736 дугаарын дансаар 2013 онд 12,652,700 төгрөг, 2014 онд 15,312,525 төгрөг, 2015 онд 11,200,973 төгрөг, 2016 онд 11,498,525 төгрөг, 2017 онд 1,100,000 төгрөг, иргэн М.Бгийн хүү Б.Гийн эзэмшлийн Хаан банкны -  дугаартай дансаар 2013 онд 7,686,999 төгрөгийг тус тус авч 249,849,966 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Ө.Т нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр, шүүгдэгч С.Б нь тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа бүлэглэн тус цэцэрлэгийн арга зүйчээр ажиллаж байсан Х.Огийн цалин дээр 2017 онд 200,000 төгрөгийг, бүлгийн багш Ч.Оийн цалин дээр 2017 онд 1,475,656 төгрөгийг, нярав ажилтай Л.Аын цалин дээр 2017 онд 1,086,411 төгрөгийг буюу нийт 2.762.067 төгрөгийг тус тус Сонгинохайрхан дүүргийн Төрийн сангийн хэлтсээс илүү цалин бодуулан авсан,

шүүгдэгч Ө.Т нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр, шүүгдэгч С.Б нь тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа бүлэглэн тус цэцэрлэгийн цэвэр, бохир усны тээврийг “Мандахгарам” ХХК-аар гүйцэтгүүлэхдээ 2009 онд 181, 2010 онд 292, 2011 онд 440, 2012 онд  641, 2013 онд 790, 2014 онд 833, 2015 онд 937, 2016 онд 835, 2017 оны 01 дүгээр сараас 9 дүгээр сарын хооронд 440 удаа тус тус рейс хийсэн мэтээр нэмэгдүүлэн Сонгинохайрхан дүүргийн Төрийн сангийн хэлтсээс илүү бодуулан 142,268,796 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Ө.Т нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр, шүүгдэгч С.Б нь тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор тус тус ажиллаж байх хугацаандаа бүлэглэн Ө.Т нь өөрийн цалин дээр 2009 онд 220,452 төгрөг, 2010 онд 1,898,800 төгрөг, 2011 онд 5,413,962 төгрөг, 2012 онд 7,969,111 төгрөг, 2013 онд 8,604,314 төгрөг, 2014 онд 7,818,691 төгрөг, 2015 онд 4,247,105 төгрөг, 2016 онд 11,574,581 төгрөг, 2017 онд 3,094,023 төгрөг буюу нийт 50,841,044 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Төрийн сангийн хэлтсээс илүү бодуулан,

С.Б нь өөрийн цалин дээр 2008 онд 108,000 төгрөг, 2009 онд 2,834,488 төгрөг, 2010 онд 4,854,656 төгрөг, 2011 онд 3,098,780 төгрөг, 2012 онд 35,746,496 төгрөг, 2013 онд 32,467,548 төгрөг, 2014 онд 20,237,564 төгрөг, 2015 онд 21,655,169 төгрөг, 2016 онд 22,146,820 төгрөг, 2017 онд 10,218,995 төгрөг буюу нийт 153,368,519 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Төрийн сангийн хэлтсээс тус тус илүү бодуулан авсан болох нь:

хохирогч Б.Ц /1хх 130, 19хх 61/, гэрч Ж.П /6хх 91-92, 95, 100-101/, П.Энхтамир /6хх 103/, Ц.Э /6хх 136, 147-156/, Б.Дагва-Очир /6хх 140/, М.Б /6хх 115/, Б.М /6хх 187/, Б.Г /7хх 56/, Э.А /8хх 221/, С.Э /8хх 229/, Б.Ц /9хх 3/, М.Л /9хх 13/, Д.М /9хх 40/, О.Р /9хх 45/, Б.О /9хх 58/, Т.Б /9хх 84/, М.М /9хх 95/, Н.Б /9хх 107/, З.Э /9хх 119-120/, Б.Б /7хх 56-60, 9хх 127/, Г.Г /9хх 32/, М.Б /9хх 137/, Р.Х /9хх 150/, Б.Э /9хх 155/, Т.Н /9хх 167/, Ж.Д /9хх 169/, М.Б /10хх 144/, С.Б /9хх 112-113/, М.Б /9хх 137/, Ч.Т /6хх 229/, Б.У /19хх 39-40/, С.Г /19хх 43-44/, Н.Д /1хх 131-132/, Т.А /1хх 143-144/, шинжээч С.Сцог /19хх 45-47/, Л.О /1хх 152/, иргэний хариуцагч В.Ц /7хх 59-60/, Ч.О /6хх 160-161/, Х.О /6хх 119-120/, Л.А /6хх 207-208/, яллагдагч С.Б /2хх 22-23/ нарын мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 168 дугаартай дүгнэлт /1хх 227-250, 2хх 1-3/, “Пантермидланд аудит” ХХК-ийн аудиторын дүгнэлт /1хх 196-200/, шинжээчийн тооцооллын хүснэгт /19хх 52-60/, Ж.Пгийн гаргаж өгсөн зээлийн буцаан төлөлтийн хуваарь, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /6хх 100-101/, Ц.Эын эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /6хх 147-156/, О.Рийн эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /9хх 47-55/, Б.Мгийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан дансны хуулга /6хх 188-197/, Б.Мгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /6хх 199-201/, Э.Аын эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /8хх 222-232/, Б.Оын эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /9хх 59-75/, М.Мгийн эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /9хх 96-100/, О.Рийн эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /9хх47-55/, Б.Цын эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /9хх 6/, М.Лгийн эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /9хх 14-27/, Н.Бын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /9хх 108-110/, Б.Гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа болон түүний банкны дансны хуулга /7хх 61-98/, С.Эгийн эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /8хх 241-242/, М.Бийн эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /9хх 139-140/, С.Бгийн нийгмийн даатгалын лавлагаа /9хх 114-116/, иргэний хариуцагч Х.Огийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан дансны хуулга /6хх 132-133/, З.Эгийн эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй уулга, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /9хх 122-124/, Т.Нын эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /9хх 161/, Б.Эийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /9хх 157-159/, М.Бгийн эзэмшлийн Хаан дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан дансны хуулга, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /10хх 145-162/, шинжээчийн тооцооллын хүснэгт /19хх 52-60/, Ч.Оийн эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /6хх 178/, Л.Аын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга /6хх 213-216, 7хх 1-21/, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 127 цэцэрлэгийн архивын баримт 19 хавтас, шинжээч С.Сцогоос гаргаж өгсөн ажлын баримт бүхий сиди 1 ширхэг, Хаан банкнаас ирүүлсэн сиди 1 ширхгийг тус тус эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /19хх 37/, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 127 дугаар цэцэрлэгт ажиллаж байсан хүмүүст илүү цалин олгосон жагсаалтад байх 71 хүний хохирлын тооцоо /2хх 38-44/, дүгнэлтэд тусгагдаагүй, цэцэрлэгт ажиллаж байгаагүй хүмүүсийн хохирлын тооцоо /9хх 192-193/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Б, Ө.Т нарын үйлдэлд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хэрхэн агуулж буй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцжээ.

Өөрөөр хэлбэл, “Төсөв захирагч Ө.Т, түүний хамтран оролцогч С.Б нар нь гэмт санаа зорилгоороо нэгдэж, шунахай сэдэлтээр, албан тушаалын  байдлаа урвуулан ашиглаж, бусдыг хуурч, хуурамч баримт бичиг үйлдэн зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, төсвийн хөрөнгийг хууль бусаар авч их хэмжээний хөрөнгө завшсан гэмт хэрэг нь “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргийн нэг төрөл болох “Залилах” гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн шинжтэй байна” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ө.Т, С.Б нарыг бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт этгээдийн хувийн байдалтай тохирсноор Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангана.

Шүүгдэгч Ө.Т, С.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн Ө.Т, С.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцоо, тэдний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ө.Тд 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял,  шүүгдэгч С.Бд 4 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч С.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд шүүгдэгч С.Бын мөрдөн шалгах шалгах ажиллагаа дутуу хийгдсэн болон хохирлын тооцооны талаар гаргасан болон шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын зүйлчлэлийг зөвтгөх, хорих ялыг хөнгөрүүлэх гаргасан талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч С.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, үндэслэл бүхий шийдвэрлэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/945 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 11 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 110 /зуун арав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ