| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 183/2023/01039/И |
| Дугаар | 183/ШШ2024/03447 |
| Огноо | 2024-08-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 183/ШШ2024/03447
| 2024 оны 08 сарын 28 өдөр | Дугаар 183/ШШ2024/03447 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.-д холбогдох гэрээнээс татгалзаж орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт хариуцагч 120,000,000 төгрөгийг хоёр сарын хугацаанд буюу 2024 оны 10 сарын 28-ны өдрийн дотор багтаан төлөх, хариуцагч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд орон сууцыг эзэмшлээс чөлөөлж, ХХК-д хүлээлгэж өгөх, гэрээний үүрэгт төлсөн 100,000,000 төгрөгийг хариуцагч буцааж авахгүй байх, эвлэрлийн гэрээний 1 дүгээр зүйлд заасан 120,000,000 төгрөгийн төлбөр төлөгдсөн нөхцөлд л ХХК нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Б. шилжүүлэх өгөхөөр талууд харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 727,187 /70,200 384,033 202,754 70,200/ төгрөгөөс 363,593.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.с улсын тэмдэгтийн хураамжид 363,593.5 төгрөг, төрийн сангийн 100200100941 данснаас 363,593.5 төгрөг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА