Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
Хэргийн индекс | 128/2023/0473/З |
Дугаар | 128/ШШ2024/0266 |
Огноо | 2024-03-25 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2024/0266
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны***дугаар танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: О.Г
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Ж
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Л
Гуравдагч этгээд: О.Д
Гуравдагч этгээд О.Д*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.З
Гуравдагч этгээд: А.М
Гуравдагч этгээд: Б.Э
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүрэг, ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт ****м.кв газрыг О.Г өмчлүүлж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулж, *** дүүрэг, ** дугаар хороо, *** дугаар гудамж, *** тоот хашааны *** м.кв газрыг О.Г өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, гуравдагч этгээд Б.Э, гуравдагч этгээд Д.Д итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүрэг, *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт ****м.кв газрыг О.Г өмчлүүлж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулж, Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо,*******дугаар гудамж, *** тоот хашааны *** м.кв газрыг О.Г өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлагаар маргаж байна.
2. Маргааны үйл баримтын талаар дурдвал:
2.1.Анх Нийслэлийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэрээр *** м.кв газрыг нэхэмжлэгч О.Г өмчлүүлжээ.
2.2.Нэхэмжлэгч ***-аас дээрх захирамжийг эс зөвшөөрч 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргажээ.
2.3.Улмаар Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай *** дугаар албан бичгээр ... Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны *** дугаартай албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдлийг тус компанид хүргүүлсэн тул гомдолд дурдсан захирамжийг хүчингүй болгох хуулийн үндэслэл тогтоогдохгүй талаар мэдэгдсэн байна.
2.4.Тус шүүх нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүрэг, *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт ****м.кв газрыг О.Г өмчлүүлж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулж, Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо,*******дугаар гудамж, *** тоот хашааны *** м.кв газрыг О.Г өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: О овогтой Г миний бие Сонгинохайрхан дүүргийн ***-р хорооны Алтай ** гудамжны *** тоот хашаанд 2001 оноос одоог хүртэл /2023 он/ амьдарч байгаа болно. Энэ хугацаанд 2006-2008 онд байшин барьж ашиглалтад оруулан 2008 оны 12 сард үл хөдлөхөд оруулахаар кадастрын зураг гаргуулан үл хөдлөхийн гэрчилгээ авсан болно. Уг хашаанд 2017 онд***/хоёр/ машины гарааш бариад 2020.10.14-нд үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн газрын албанд очоод кадастрын зураг, бодит байдлын зураг хоёр зөрүүтэй байсныг анх удаа олж мэдсэн. Уг хашааны газраа 2021.06.22-нд хэмжилт хийлгэж үзэхэд ***м2 гарч байна. Газар өмчлөх эрхийн гэрчилгээ дээр ***м2 гэж бичигдсэн байна. Үүнээс хойш Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын 2-р албанд 2021 оны 12 дугаар сард дахин хандсан. 2022 оны 04 дүгээр сарын 07-нд кадастрын зургийг залруулж өгөх тухай өргөдөл гаргасан.
2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын 2-р албаны дарга, мэргэжилтнүүдтэй уулзсан. 2022 оны 05 дугаар сарын 04-ны өдөр өргөдлийн хариу авсан. 2023 оны 03 дугаар 03-ны өдөр дахиж уулзахад танай энэ хавийн газрын кадастрын зураг нь анхнаасаа буруу гарсан юм байна. Иймд та баруун талын***айлуудтайгаа тохиролцоод өргөдлөө аваад ирвэл манай албанд шийдвэрлэх боломжтой. Тохиролцож чадахгүй бол Нийслэлийн газрын албанд хандаж өргөдөл гарга гэж Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын 2-р албаны дарга Б.Л, ***-р хороо хариуцсан Газар зохион байгуулалтын Н.С нар нь зөвлөгөө өгсөн. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанд 2023 оны 03 дугаар сарын 21-ны өдөр өргөдөл гаргасан. Үүний дагуу 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 04 дүгээр сарын 12-ны өдөр тус тус хоёр удаа Газар өмчлөлийн хэлтсийн ***0177 дугаарын утаснаас над руу залгаж хажуугийн 135, 136 тоот айлуудтай зөвшилцөөд өргөдөл гаргаад ирэх боломж байвал таны энэ газрын кадастрын зургийг амархан шийдвэрлэх боломжтой гэсэн хариу өгсөн боловч би уг хүмүүстэй зөвшилцөлд хүрч чадаагүй болно.
Ингээд 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн *** тоотоор надад хариу өгсөн. Уг хариуд Сонгинохайрхан дүүргийн ***-р хорооны*******дугаар гудамжны ***, *** хашааны газрууд нь "Газрын кадастрын мэдээллийн системд бодит хэмжилтээс зөрүүтэй бүртгэгдсэн улмаар өмчилсөн байна" гэсэн хариу өгсөн. Үүнээс үзэхэд 2001 оноос хойш одоог хүртэл амьдарч байх хугацаанд Дүүргийн газрын алба, Нийслэлийн газрын албанаас нэг ч удаа газрын кадастрын хэмжилт хийгээгүй, нэг ч удаа хэмжилт хийдэг багаж хэрэгсэл барьсан хүн, компани ирээгүй. Түүнчлэн газрын кадастрын мэдээллийн системд бүртгэсэн талаар надад мэдэгдээгүй юм. Хэрвээ газрын кадастрын хэмжилт хийсэн бол би газрын хэмжилтээ зөв хэмжүүлж ***м2 өмчлөх ёстой байсан. Манай Сонгинохайрхан дүүргийн ***-р хорооны**** ** гудамж *** тоот хашаа нь 2001 оноос хойш одоог хүртэл ямар нэгэн хөдөлгөөн ороогүй болно. Манай газрыг газрын мэдээллийн санд бүртгэхдээ Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль-ийн 16-р зүйлийн 16.13 дахь хэсэгт "Газар дээр нь тэмдэглэж газрын кадастрын зурагт буулгасан оноосон хил нь газрыг хэсгээр эзэмшигчдийн бичгээр гаргасан зөвшөөрөлд заасан хилтэй тохирч дундаа байна" гэж заасныг зөрчсөн.
Учир нь газар эзэмшиж байсан тэр хавийн айлууд болон надаас ямар ч зөвшөөрөл бичгээр аваагүй, бодит байдал дээр нь хэмжилт хийгээгүй. Бидний эзэмшиж байсан газар кадастрын зурагтай тохирч байгаа эсэхийг тулган нягталж үзээгүй, бидэнд танилцуулаагүй юм. Үүнээс үзэхэд хууль зөрчиж гаргасан захирамжаас болж миний 22 жил эзэмшиж байгаа ***м2 газрыг***м2 болгон багасгаж миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж газар өмчлөх эрхэд минь бүдүүлгээр халдаж байна. Иймд Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль"-ийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасныг зөрчиж гаргасан Нийслэлийн засаг даргын 2016 оны 05-р сарын 02-ны өдрийн *** дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн ***-р хорооны нутаг дэвсгэрт ***м2 газрыг О.Г өмчлүүлж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү.
2.О.Га2001 оноос эзэмшиж ирсэн Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны*******дугаар гудамж *** тоот хашааг газар дээр нь бодит хэмжилт хийж холбогдох хууль журмын дагуу О.Г өмчлүүлэх захиргааны акт гаргахыг Нийслэлийн засаг даргад даалгаж өгнө үү. гэжээ.
4.Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Анх газар өмчлөхдөө газрын өмчлөлийн байшин барьж газрын кадастрын зураг Хашаа байшин дээр хэмжилт хийгээгүй. Танай кадастр ийм байна гэж гаргаж өгсөн зургийн дагуу явсаар 2021 он өнгөрсөн. Би 2021 онд гарааш барьж үл хөдлөхийн гэрчилгээнд оруулна гэдэг байдлаар анх очиж уулзаад газар давхцалтай байгааг мэдсэн. Ийм байдлаар давхацсан байна гэж маргаж***жил өнгөрсөн байна. 2021 онд хэмжилт хийхэд ****биш *** болох нь хэмжилт хийхэд тогтоогдсон. Ингэж өөрийнхөө газрыг жижиг биш том газар байсан байна гэдгийг олж мэдсэн. Айлууд газраа мэдэхгүй газрын албаас хийж өгсөн зургийн дагуу хашаагаа өмчилж авсан. Манай хажуугийн айлууд газрын албаас гаргаж өгсөн зургийн дагуу кадастраа гаргуулсан. Бичиг баримт нь бүгд хуурамч. гэв.
5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Газар өмчлөх гэрчилгээ дээр нь өөрийнх нь газрыг нь буруу хэмжсэн бодит байдалд дээрээсээ зөрүүтэй байгааг мэдээд О.Г Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд удаа дараа очсон байдаг. Газар зохион байгуулалтын***дугаар албанд 2021 оны 02 сард хандсан. 2022 оны 04 сарын 07-нд кадастрын зургийг засаж өгнө үү гэж өргөдөл гаргасан. Мөн 2022 оны 04 сарын 26-ны өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын***дугаар албаны дарга, мэргэжилтнүүдтэй уулзаад алдааг нь засуулах гээд шаргуу хөөцөлдөж явсан. Үүний дагуу 2022 оны 05 сарын 04-нд өргөдлийн хариугаа авсан. 2023 оны 03 сарын 03-нд газрыг зөв болгож өгнө үү гэж хэлэхээр газрын албаны хүмүүс хариу тайлбар хэлэхдээ "танай ойр орчмын газрын кадастрын зураг нь анхнаасаа буруу гарсан байна. Иймд та баруун талын***айлуудтайгаа тохиролцоод өргөдлөө аваад ирвэл манай албанд шийдвэрлэх боломжтой" гэсэн хариуг удаа дараа өгдөг. Үүний дараа тохиролцож чадахгүй бол Нийслэлийн Газрын албанд хандаж өргөдөл гарга гэж Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын***дугаар албаны дарга н.Л, *** дугаар хороо хариуцсан газар зохион байгуулагч н.С нартай уулзахад ийм хариу хэлдэг.
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч байгууллага Газар зохион байгуулалтын албанд 2023 оны 03 сарын 21-нд өргөдөл гаргасан. Гаргасан өргөдлийнхөө дагуу 2023 оны 04 сарын 11, 2023 оны 04 сарын 12-ны өдөр***удаа тус тус Газар өмчлөлийн хэлтсийн ***** дугаарын утаснаас манай үйлчлүүлэгч О.Г руу залгаад хажуугийнхаа **** тоот айлуудтай зөвшилцөөд өргөдлөө гаргах боломжтой. Хэрвээ ийм боломж байвал таны газрын кадастрын зургийг амархан шийдвэрлэх боломжтой юм байна гэсэн хариу өгсөн. Хариу өгснийх нь дараа хөрш айлуудтайгаа уулзаж зөвшилцөлд хүрэх гэж явахад О.Гтой мөнгө төгрөгийн асуудал яриад мөнгө өгвөл энэ асуудлыг нааштайгаар шийднэ гэдэг хариу өгсөн. Тухайн хүмүүсийн хариуг үл зөвшөөрсөн. Гаргасан өргөдлүүдийнх нь хариуд Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны Алтай***дугаар гудамжны *** *** тоот хашааны газрууд нь газрын кадастрын мэдээллийн систем, бодит хэмжилтээс зөрүүтэй бүртгэгдсэний улмаас өмчилсөн байна гэсэн хариуг О.Г өгсөн. Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албанууд нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг шийдвэрлэж чадаагүй.
Өгсөн хариуг нь үл зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн өмчилсөн газарт ямар нэгэн байдлаар Газар зохион байгуулалтын албанаас газар дээр нь бодит кадастрын хэмжилт хийсэн үйл ажиллагаа явагдаагүй. Бодит кадастрын хэмжилт хийснийхээ дагуу газар өмчилсөн гэсэн ямар ч нотолгоо, нотлох баримт Сонгинохайрхан дүүргийн газрын алба болоод Нийслэлийн газрын албанд байдаггүй. Үүнээс үзэхэд О.Г өмчлүүлсэн ****метр гэж гэрчилгээ дээр бичигдсэн газрыг өмчлүүлж өгөхдөө Кадастрын зураглал ба Газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийг заасныг зөрчиж, газар дээр нь очиж тэмдэглэж, газрын кадастрын зурагт буулгасан газрын хэсгээр дундаа эзэмшигчдийн бичгээр гаргасан зөвшөөрөлд заасан хэлтэй тохирч байна гэсэн хуулийн зүйл заалтыг зөрчөөд байгаа.
Тухайн бай газар амьдарч байгаа эзэмшигчдийн бичгээр гаргасан, зөвшөөрөлтэй хил нь тохирсон байвал энэ газрыг өмчилнө гэсэн зохицуулалт. Ямар нэгэн байдлаар энд кадастрын зураг хийгээгүй, тэнд амьдарч байсан н.Д*******, н.Э*******, энэ хүмүүсээс өмнө нь амьдарч байсан амьдарч байсан хүмүүс, н.М, н.Ж нар нэг ч удаа кадастрын зураг хийлгээгүй байна. Ийм учраас газрын кадастрын хэмжилт хийгээгүйгээр газар өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт***м.кв газрыг О.Г өмчлүүлж шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын захирамжийн О.Г холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй байна. гэв.
6.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч О.Г нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар захирамжаар Сонгино Хайрхан дүүргийн ***-р хорооны нутаг дэвсгэрт байрлах *** м2 газрыг О.Г өмчлүүлж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгох, нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн *** дүгээр Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт**** 16 дугаар гудамжны 30 тоотод иргэн О.Г Н.Б, Г. М нарт *** м2 газрыг өмчлүүлж шийдвэрлэсэн.
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, шийдвэрийн зарим заалтын өөрчлөх, хүчингүй болгох тухай захирамжаар иргэн О.Г хамтран өмчлөгч хасуулах хүсэлт гаргасныг хүлээн авч судлан үзэж Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйл, *** дүгээр зүйлийн ***.1.2 дахь хэсгийн тус тус үндэслэн *** м2 газрын иргэн О.Г өмчлүүлж шийдвэрлэсэн.
Иймд нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар захирамж нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/ дугаар захирамжаар иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх тухай захирамжаар Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны Алтай***дугаар гудамжны тоотод О.Г, н.М нарт ***м.кв газрыг олгохоор шийдвэрлэсэн.
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар захирамжаар иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар туслалцаа үзүүлэх шийдвэрийн зарим заалтыг зөрчих, өөрчлөх, хүчингүй болгох тухай захирамжаар иргэн О.Г******* хамтран өмчлөх хүсэлт гаргасныг хүлээн авч хүндэтгэн үзээд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 12 дугаар зүйлийн 12.1, 21 дүгээр зүйл, *** дүгээр зүйлийн ***.2 дахь зүйлд тус тус зааснаар иргэн О.Г газар өмчлүүлж шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар захирамж хууль зүйн бүрэн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 3.14-т зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
8.Гуравдагч этгээд О.Д******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй О.Г нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт А.З миний бие гуравдагч этгээд Д.Д итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ. Нэхэмжлэгч О.Ггаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна.
Үүнд: Нэхэмжлэгч О.Г тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тухайлбал, Нэхэмжлэгч О.Г нь Сонгинохайрхан дүүргийн **-р хороо,**** *** тоот хаягт байрлах газрыг эзэмших тухай хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад гаргасан. Улмаар тус дүүргийн Засаг даргын 2006.12.22-ны өдрийн *** дүгээр захирамжаар *** м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх шийдвэр гарч. газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид олгож газрын мэдээллийн санд бүртгэгдсэн байдаг. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2016.05.02-ны өдрийн *** дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн ***-р хороо,**** ** гудамжны *** тоот хаягт байрлах *** м.кв газрыг О.Г өмчлүүлэхээр шийдвэрлэж, газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2016.05.02-ны өдрийн *** дугаар захирамж нь хууль зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл. Нийслэлийн Засаг даргын 2016 оны *** дугаар захирамж нь нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг нь үндэслэж, газрын мэдээллийн санд бүртгэгдсэн *** м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд *** м.кв газрыг өмчлөх тухай хүсэлтийг нэхэмжлэгч өөрөө гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 7 жилийн дараа тус шүүхэд гаргаж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна.
2.Энэхүү захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй Д.Д нь /хуучнаар Сонгинохайрхан дүүргийн *** хороо,**** ** гудамжны *** а тоот хаягт байрлах одоогийн Сонгинохайрхан дүүргийн **-р хороо,**** ** гудамж, ** тоот хаягт байрлах 670 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2008.05.27-ны өдрийн *** дүгээр захирамжийн дагуу анх гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөн авсан бөгөөд тус газар нь гуравдагч этгээдийн хууль ёсны өмч юм. Хэрэв нэхэмжлэгч О.Г******* нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх тохиолдолд гуравдагч этгээд Д.Д*******гийн газар өмчлөх эрх шууд ноцтой "Зөрчигдөх юм. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 103.1-д "Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана" гэж заасан бөгөөд нэхэмжлэгч О.Г хашааны газраас нь бага хэмжээгээр газар өмчлүүлсэн гэх үндэслэлээр гуравдагч этгээд Д.Д газар өмчлөх эрхийг хязгаарлах үндэслэлгүй юм.
3.Нийслэлийн Засаг даргын 2016.05.02-ны өдрийн *** дугаар захирамжийн О.Г холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхойгүй бөгөөд энэ тохиолдолд Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх боломжгүй юм. Сонгинохайрхан дүүргийн ***-р хороо,**** **-р гудамжны *** тоот газрыг *** м.кв талбайгаар нэхэмжлэгчид өмчлүүлэх тухай захирамж гаргах хариуцагчид даалган шийдвэрлэх бодит болон хууль зүйн үндэслэл байхгүй юм. Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх тохиолдолд гуравдагч этгээд нарын өмчлөх эрх шууд зөрчигдөх бөгөөд ийнхүү гуравдагч этгээдүүдийн өмчлөх эрх зөрчигдсөнөөр**** 2-р гудамжны бүх иргэдийн өмчлөх эрх хөндөгдөх, зөрчигдөх үр дагавар үүсэх юм.
Дээр дурдсанчлан нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2016 оны *** дугаар захирамжийн О.Г холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй юм. Иймд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
9.Гуравдагч этгээд О.Д*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 сарын 02-ны өдрийн *** дугаар хэсгийн О.Г холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Процессын тухайд аваад үзвэл хүчингүй болгуулах шаардлага дээр хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах ёстой. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан дагуу шийдвэр мэдэгдсэнээс хойш Захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж заасан, мөн Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага гаргана гэж тус тус заасан. Гэтэл маргаан бүхий захиргааны акт өөрөө 2016 оны 05 сарын 02-ны өдрийн акт. Одоогоос 7 жилийн өмнөх захиргааны актын асуудлыг бид ярьж байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 05 сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан. 05 сарын 30-ны өдөр бүрдүүлбэр хангуулж яваад захиргааны хэрэг үүсгээд явсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу хүчингүй болгуулах шаардлагын тухайд хөөн хэлэлцэх хугацаа дууссан.
Хүчингүй болгуулах шаардлага гаргасан тохиолдолд шүүх хөөн хэлэлцэх хугацааг зайлшгүй харгалзан үзэж дүгнэлт хийх ёстой. 2016 онд газар өмчлүүлж байгаа асуудал байгаа. Анхны өмчлөл нь биш. 1206 онд болбол хамтран өмчлөгч хасуулсан. 2016 онд өмчлүүлсэн гэж үзвэл 2016 оноос хойш өөрийнх нь хашааны газар хэдэн метр квадрат байх вэ гэдгийг мэдэх боломжтой байсан. 2020 оны 11 сарын 04-ний өдөр газар өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Мөн 2020 оны 10 сарын 14-ний өдөр хашааг кадастрын зураг зөрүүтэй гэдгээ анх 2020 онд мэдэж байгаа. 2021 оны 06 сарын 22-ны өдөр хэмжилт хийлгээд *** метр байна гээд 2021 оны 12 сард дахиад захиргааны байгууллагад хандсан гэдэг. Энэ мэдээллүүд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэл болон түүнд хавсаргасан баримтуудаар харагдаж байгаа. Мөн 2022 оны 04 сарын 07-ны өдөр кадастрын зураг залруулах өргөдлийг 4 сарын дараа гаргасан. 2022 оны 05 сарын 04-ний өдөр хариу бичгээр авсан.
Хариу бичгээр авснаас хойш 10 сарын дараа буюу 2023 оны 03 сарын 03-ны өдөр дахин уулзаад 2023 оны 03 сарын 21-ний өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд өргөдөл гаргаж байгаа юм. Үүнээс харахад хөөн хэлэлцэх хугацаа 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах ёстой атал 7 жил өнгөрсөн асуудал. Мэдсэн цаг хугацаанаас нь аваад үзвэл 2020 оны 10 сарын 14-өөс 2023 оны 05 сарын 12-ыг хүртэл***жил 7 сар буюу *** сарын дараа нэхэмжлэлээ гаргасан. Нэхэмжлэл хийлгэсэн хугацаанаас нь аваад үзвэл 2021 оны 06 сарын 22-ноос 2023 оны 05 сарын 12-ны хүртэл хугацаанд нэг жил 11 сар буюу 23 сарын дараа шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байдаг. Мөн залруулах өргөдлийг аваад үзвэл 2022 оны 04 сарын 07-ны өдөр гаргаад хариугаа 2022 оны 05 сарын 04-ний өдөр гаргасан. Эндээс хугацааг нь тоолбол 11 сар буюу нэг жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас хөөн хэлэлцэх хугацаа хуульд заасны дагуу өнгөрсөн. Энэ нь нэхэмжлэгчээс өөрөөс нь гаргасан нэхэмжлэл, Нийслэлийн Газар зохион байгуулалтын***дугаар албаны 2022 оны 05 сарын 04-ний өдрийн 2155 тоот албан бичиг, бүртгэл хяналтын карт зэргээр харагдаж байна.
Захиргааны байгууллага буюу хариуцагч хууль зөрчсөн ямар үйлдэлд гаргасан бэ? Өөрөөр хэлбэл захиргааны акт гаргахдаа хуульд заасан журмыг баримталсан уу, үгүй юу гэдэг асуудал дээр шүүх дүгнэлтээ хийнэ. Хэргийн оролцогчид мэтгэлцэж маргах ёстой. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн *** дүгээр захирамжаар ***м2 газрыг 5 жилийн хугацаатай эхлээд эзэмшүүлэх шийдвэр гарсан байдаг юм. 2008 онд О.Г******* зүгээс газар өмчлөх хүсэлтээ гаргадаг. Газар өмчлөх хүсэлтээ гаргахад өөрөө ***м2 газрыг би өмлөе гэдэг хүсэлтээ гаргаснаас биш ***м2 газрыг би өмчилье гэдэг хүсэлтийг гаргаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн буюу газар өмчилж авах этгээдийн хүсэл зориг юу байсан бэ гэхээр ***м2 газрыг л өмчилж авъя гэдэг хүсэлтээ гаргасан. Тухайн үед гаргаж байсан хэрэгт авагдсан өргөдлөөр баталгааждаг. Нийслэлийн Засаг дарга 2008 оны 254 дүгээр захирамжаар ***м2 газрыг нь хамтран өмчлөгч н.Б н.М нарт буюу гэр бүлийн хэрэгцээнд нь 3 хүнд өмчлүүлэх шийдвэр нь хамгийн анх 2008 оны 254 дүгээр захирамжаар баталгаажиж гарч ирж байгаа. Эхлээд эзэмших үүссэн, дараа нь өөрийнх нь хүсэлтийн дагуу ***м2 талбайгаар өмчлөх эрх үүссэн. О.Г зүгээс хамтран өмчлөгч хасуулах тухай хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад гаргасны үндсэн дээр 2016 оны 05 сарын 02-ны өдрийн маргаан бүхий буюу *** дугаар захирамжаар захирамжаар хамтран өмчлөгчийг нь хасаад нэг хүний өмч буюу О.Г******* өмч болсон.
Нэхэмжлэгчийн зүгээс ***м2 газраар хүсэлтээ гаргасан. 2002 онд батлагдсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тухайн үедээ хүчин төгөлдөр үйлчилж байсан. Энэ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараах зүйлийг тусгана гэж заасан. 20.1.3-д өмчилж авах газрын зориулалт хэмжээг өөрөө тодорхойлно гэж заасан. Энэ дээр захиргааны байгууллага ямар нэгэн байдлаар өөрийн санаачилгаар *** м.кв-аар гаргасан өргөдлийг нь *** м.кв-аар шийдвэрлэх боломжгүй. Хэрвээ одоогийн хурал дээр яригдаж байгаа шиг *** м.кв биш *** м.кв-аар захиргааны байгууллагын зүгээс захиргааны актыг гаргасан тохиолдолд эрх хэмжээгээ хэтрүүлсэн буюу хууль бус захиргааны акт гарах ийм нөхцөл байдал байсан. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-д заасны дагуу өмчилж авах газрын зориулалт хэмжээгээ нэхэмжлэгч буюу өргөдөл гаргагч этгээд өөрөө тодорхойлно. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т газар өмчилж авах эрх бүхий иргэн дараах үүрэгтэй гэж заасан.
Мөн хуулийн 19.2.1 Кадастрын зураглалын ба Газрын кадастрын тухай хуульд заасны дагуу газрын улсын бүртгэлийн кадастрын зургийг хийлгүүлэх нь нэхэмжлэгчийн үүрэг болохоос биш Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу захиргааны байгууллагын үүрэг биш. Мөн хуулийн 19 дүгээр 19.2.2-т өмчлөлийн газрынхаа заагийг газар дээр нь тэмдэгжүүлнэ. Нэхэмжлэлийн шаардлага дээр яригдаад байгаа асуудал нь би ***м.кв газар дээр хүсэлтээ гаргасан чинь хил зааг нь тодорхойлолгүй, бусдын эзэмшил, өмчлөлийн газартай давхцуулаад надад *** м.кв газар өгчихлөө. Энэ тэмдэгжүүлэх үүрэг нь захиргааны байгууллагын асуудал гэдэг байдлаар тайлбарлаад байгаа юм. Гэтэл Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1, 19.2.2-т заасны дагуу өөрөө кадастрын зургаа хийлгэнэ. Мөн кадастрын зураг хийлгэсэнтэй холбоотойгоор тухайн газрынхаа заагийг өөрөө тэмдэгжүүлэх үүрэг нь тухайн иргэнд өөрт нь байгаа. Энэ үүднээсээ аваад үзвэл хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлд дурдаад байгаа шиг Кадастрын тухай хууль болоод Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг зөрчсөн асуудал байхгүй. Нэгэнт захиргааны байгууллагын зүгээс захиргааны хуульд заасны дагуу захиргааны актыг гаргасан учраас энэ актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй. Магадгүй *** м.кв-аар м.кв-аар өргөдөл гаргаад байхад нь *** м.кв-аар кадастрын зураг хийлгэж өгчхөөд байхад нь *** м.кв-аар кадастрын зургуудыг хийгээд газар өмчлүүлэх шийдвэрийг гаргасан бол асуудлыг болбол ойлгож болно. Тухайн хүсэлтийнх нь дагуу Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу *** дугаар шийдвэрээр гарсан. Энд захиргааны байгууллагын хууль зөрчсөн буруутай үйлдэл, эс үйлдэхүй байхгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж тодорхойлсон. Энэ нэхэмжлэл дээр зөрчигдсөн эрх ашиг яригдах ёстой. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д хүчингүй болгуулах шаардлагын тухайд эрх ашиг хэрхэн зөрчигдсөн талаар дүгнэлт хийх, энэ дээр мөн нэхэмжлэлийн шаардлага дээрээ тодорхой дурдах ёстой. Гэтэл маргаан бүхий актыг хүчингүй болгуулснаараа нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сэргэх вэ гэдэг асуудал яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл өөрөө *** м.кв-аар хүсэлт гаргаад шийдээд өгчихсөн байхад би *** м.кв газар авах ёстой буюу илүү гарч байгаа хэсэг нь бусад этгээдийн газартай давхцаж байгаа асуудал дээр нэхэмжлэгчийн сэргэх эрх ашиг нэг талаараа байхгүй. Нөгөө талаараа ***м.кв газрыг үндэслүүлсэн шийдвэр гарснаараа нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхолд халдсан үйл баримт байхгүй учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэл бүрдсэн гэж харж байгаа.
Гуравдагч этгээдийн эрх ашгийн асуудал дээр нэг биш этгээдийн асуудал яригдана. Хөрш залгаа гэдэг утгаараа Д.Д******* энд оролцоод явж байгаа. Гэтэл *** м.кв газраар хүсэлтээ гаргаад үүний дагуу шийдээд өгчихсөн. Тухайн үедээ кадастраа хийлгэлгүйгээр, шалгалгүйгээр явсаар байгаад 7 жилийн дараа энэ актыг хүчингүй болговол яах юм бэ гэдэг асуудал яригдаж байгаа. Хэрвээ хүчингүй болгуулаад дахиад *** м.кв-аар м.кв-аар газар эзэмшүүлэх шийдвэр гаргая гэвэл бодит байдал дээр боломжтой юм уу гэдэг асуудал яригдана. Шүүхийн шийдвэр биелэгдэх ёстой. Д.Д*******гийн газраас тодорхой хэмжээнд нь аваад О. Г өмчлүүлчихлээ. Тэгвэл Д.Д ****м2 газар яах вэ? Мэдээж О.Г руу орсон хэсгээрээ буцаад хасагдана. Үүнтэй холбоотойгоор Д.Днөгөө айлаа дахиад шүүхэд өгнө. Энэ үед шүүхийн шийдвэр яаж гарахыг хэлж мэдэхгүй. Д.Д асуудлаа шийдчихлээ, тэгвэл дараагийн айл яах вэ гээд гудамж өөрчлөгдөх асуудал гарч ирж байгаа юм. Нэг хүний эрх ашиг гэж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас болоод цаана нь дахиад хөндөгдөх асуудал яригдаж байгаа. Нөгөөтээгүүр Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших, ашиглах гэдэг ойлголт зөвхөн гэрээ, гэрчилгээний үндсэн дээр газар эзэмших, ашиглах, өмчлөх асуудал яригддаг. Түүнээс биш *** м.кв-аар хүсэлтээ гаргачхаад *** м.кв-аар өөрөө хашаагаа татчихаад хэн нэгэн энэ дээр гомдол санал гаргаагүй 7 жил өнгөрсөн. Тэгэхээр би *** м.кв газар авах ёстой гэдэг байдлаар нэхэмжлэл гаргаж байгаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан эзэмших, ашиглах, өмчлөх гэдэг ойлголтод нийцэхгүй. Хашаа хатгаснаараа газар эзэмших, өмчлөх эрх үүсгэдэггүй. Хуульд зааснаар зөвхөн гэрээ, гэрчилгээ байх ёстой.
2016 оны маргаан бүхий буюу хүчингүй болгуулах гээд байгаа Засаг даргын шийдвэр хамтран өмчлөгч хасуулах. Гэтэл үүнээс өмнө *** байх ёстой газар байх ёстойг нь *** м.кв-аар өгчихсөн гэдэг үйл баримт өмнөх захирамжаар явчихсан асуудал байгаа. Гэтэл 2008 оны 254 дүгээр захирамжтай холбоотой гомдлын шаардлага гаргаагүй. Өөрөөр хэлбэл 2016 онд зөвхөн хамтран өмчлөгч хассан болохоос биш хэн нэгэн этгээд рүү өмчлөлийг шилжүүлээгүй, зориулалтыг өөрчлөөгүй, талбайн хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Одоо хүчингүй болгоё гээд бодъё. Тэгвэл 2008 оны ***дүгээр захирамжийн үйлчлэл сэргэх үү, үгүй юу гэдэг асуудал яригдана. Яагаад гэхээр 2008 оны *** дүгээр захирамж 3 хүний нэр дээр байж байгаад***хүнээ хасуулаад О.Г өөр дээрээ нэрээ шилжүүлсэн шийдвэр. Энэ шийдвэрийг хүчингүй болгосноороо нэхэмжлэгчийн эрх ашиг дахиад сэргэхгүй. Тэрний өмнө***захирамжийн асууда л байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс эдгээр захирамжуудтай холбоотой ямар нэгэн гомдлын шаардлага шүүхэд нэхэмжлэл гаргаагүй учраас шүүх нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд маргааныг шийдвэрлэх ёстой. Энэ үүднээс авч үзвэл маргаан бүхий актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүхээс *** гэдэг тоог заах боломжтой юм уу гэдэг асуудал яригдана. ***м2 талбайтай гэдгийг хэн хэрхэн тогтоочихсон юм бэ гэдэг асуудлыг бодит байдал дээр буюу хэргийн материал *** м.кв талбайтай гэдгийг тогтоосон албан ёсны баримт байхгүй. Зөвхөн нэхэмжлэгчийн өөрийнх нь ярьж байгаа асуудал. Нэхэмжлэлийн***дахь шаардлага буюу даалгуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу даалгах шаардлага өөрөө дангаараа явагдах боломжгүй. Эхлээд үндсэн нэхэмжлэлийн шаардлага дээр нэмэгдэж явах ёстой. Даалгахтай холбоотойгоор захиргааны байгууллагад хандаад гомдол гаргаж байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Зөвхөн би *** м.кв газрыг эзэмших ёстой байсан. Кадастрын зураг зөрүүтэй байна гэдэг байдлаар гомдол санал гаргаж байснаас биш даалгах талаар төрийн захиргааны байгууллагад гомдол гаргаад урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгүүлээд үүнтэй холбоотойгоор даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан үйл баримт байхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг саналтай байна. гэв.
10.Гуравдагч этгээд А.М шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:О.Г нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хариу тайлбар гаргах, Миний бие А.М нь 2010 оноос хойш ***** хорооллын оршин суугч байсан тул уг асуудал надад хамааралгүй болно. гэжээ.
11.Гуравдагч этгээд Б.Э шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй О.Г нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт Б.Э миний бие гуравдагч этгээдээр оролцож байна. Нэхэмжлэл гаргасан О.Г******* эзэмшиж буй газартай ** м.кв талбайтай давхцалтай байгаа талбарыг чөлөөлж өгөхийг зөвшөөрч байна. гэжээ.
12.Гуравдагч этгээд Б.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 1 м.кв-ын зөрүүтэй байгаа. Тэр газраа өгөх боломжтой. Манайх тэр газрыг авахад манайд өмчлөл гараагүй. Өмнөх өөр дээрээ өмчлөх гаргахдаа манайд хэмжилт хийж өгөөгүй. Таамгаар *** м.кв гэж авсан. Кадастраа одоо хархаар зүүн талын айл руугаа гүйгээд орчихсон, хойд талынхаа айл руу орчихсон байгаа. Хойд айл болон хажуу айлаасаа лавлаж асуухад бүх айлын кадастр зөрүүтэй, гүйчихсэн байсан. Газрын албанд хандаад тэр гудмыг бүхэлд нь хэмжилт хийлгээд кадастрыг нь шинээр гаргаж өгч болохгүй юм уу гэсэн саналтай байна. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
2.Нэхэмжлэгчээс ... газрын албаны холбогдох албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагааны улмаас миний өмчлөлийн газрын хэмжээ зөрүүтэй буюу *** м.кв талбай бүхий газрыг *** м.кв талбай бүхий газар гэж кадастрын зураг хийж, гэрээ, гэрчилгээ олгосон нь үндэслэлгүй. гэж, хариуцагчаас ... Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар захирамжийн нэхэмжлэгч О.Г холбогдох хэсэг нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн зүйл байхгүй. гэж, гуравдагч этгээд Б.Э ... Манай өмчлөлийн газрын тухайд нэхэмжлэгч О.Г газартай м.кв талбайгаар давхцаж байгаа юм энэ зөрүүг гаргахад татгалзах зүйлгүй. гэж, гуравдагч этгээд Д.Д ... Нэхэмжлэгч О.Г нь анх *** м.кв талбай бүхий газрыг эзэмшиж, өмчлөхөөр хүсэлт гаргасан дээрх хүсэлтийнх нь дагуу маргаан бүхий захирамж гарсан мөн нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэл гаргах эрхгүй. гэж тус тус маргажээ.
3.Нэхэмжлэгч О.Г Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүрэг, *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт ****м.кв газрыг О.Г өмчлүүлж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулж, Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо,*******дугаар гудамж, *** тоот хашааны *** м.кв газрыг О.Г өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4.Нэхэмжлэгч О.Г нь анх 2006 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанд Тус хорооны иргэн О овогтой Г нь**** *** тоотод 2001 оноос эхлэн одоог хүртэл 5 жил амьдарч байна. Ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдарч байгаа тул газар эзэмших гэрчилгээ олгож өгнө үү. гэх өргөдлийг гаргасан байна.
5.Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 369 дүгээр захирамжийг үндэслэн нэхэмжлэгч О.Г Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо,**** **** тоот хаягт байрлах *** м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхийн цагаан гэрчилгээг 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дүүргийн Засаг даргаас бичиж олгожээ.
6.2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр иргэн О.Г өмчилж байгаа Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо,**** **-р гудамжны ** тоот байрлах *** м.кв талбай бүхий газрын кадастрын зургийг Сонгинохайрхан дүүргийн газрын албаны мэргэжилтэн П.У үйлдсэн байна.
7.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2008 оны ** дүгээр захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд *** м.кв талбай бүхий газрыг нэхэмжлэгч О.Г өмчлүүлж шийдвэрлэжээ.
8.Дээрх газрын хамтран өмчлөгчөөр Н.Б, Г.М нар бүртгэгдсэн байна.
9.Маргаан бүхий газрыг нэхэмжлэгч О.Г нь эхнэр, хүүхдийн хамт өмчилж байгаад өөрөө ганцаараа өмчлөхөөр хүсэлтийг гаргаж, маргаан бүхий Нийслэлийг Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай *** дугаар захирамжаар нэхэмжлэгч О.Г*******дугаар гудамжны *** тоотод байрлах *** м.кв талбай бүхий газрыг өмчлүүлж шийдвэрлэжээ.
10.Нэхэмжлэгч О.Г нь өөрийн өмчлөлийн газрыг дээрх захирамжийн дагуу өмчилж байгаад 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр газрын кадастрын зургийн *** ХХК-аар өөрийн өмчлөлийн Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн ***-р хороо**** -*** тоот хаягт газарт хэмжилт хийлгэж, кадастрын зураг үйлдүүлсэн байна.
11.Дээрх зургаар нэхэмжлэгч О.Г өмчлөлийн газрыг *** м.кв бүхий талбайтай гэжээ.
12.Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор нэхэмжлэгч О.Г нь өөрийн өмчлөлийн газар нь бодит байдал дээр *** м.кв байхад газрын мэдээллийн нэгдсэн сан болон гэрээ, гэрчилгээнд зөрүүтэй буюу *** м.кв талбайгаар бичигдсэн асуудлыг зөвтгөж шийдвэрлэж өгөх талаар дүүргийн болон нийслэлийн газрын албанд өргөдөл, гомдлуудыг гаргасан байна.
13.Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай **** дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хариу өгчээ.
14.Уг албан бичигт:... Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо,*******дугаар гудамжны ****,*** тоот хашааны газрууд нь Газрын кадастрын мэдээллийн системд бодит хэмжилтээс зөрүүтэй бүртгэгдэж улмаар өмчилсөн байна.
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль-ийн 16 дугаар зүйлийн 16.3-т Газар дээр нь тэмдэглэж газрын кадастрын зурагт буулгасан ерөнхий хил нь газар олгохдоо тогтоосон хилийн цэстэй, оноосон хил нь газрыг хэсгээр дундаа эзэмшигчдийн бичгээр гаргасан зөвшөөрөлд заасан, эсхүл газар олгоход эрх бүхий этгээдээс тогтоосон хилтэй тохирч байна гэж заасан байдаг.
Таны хүсэлтийн дагуу өмчилсөн газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулахад 135, 136 тоот хашааны газар өмчлөгч иргэд хүлээн зөвшөөрөхгүй байх тул та Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль-ийн 36 дугаар зүйл 36.1-т Иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээн тогтооно гэж заасны дагуу шүүх, хяналтын байгууллагад хандана уу. гэжээ.
15.Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай *** дугаар албан бичигт ... Танд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар захирамжаар тус дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт *** м.кв газрыг өмчлөх эрх олгосон байна.
Газрын тухай хуулийн *** дүгээр зүйлийн ***.3 дэх (Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.) хэсгийг зөрчиж байгаа тул шийдвэрлэх боломжгүй байна. гэжээ.
16.Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн Нотлох баримт хүргүүлэх тухай *** дугаар албан бичигт:... *** ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр иргэн О.Г нэр дээр үйлдсэн *** м.кв талбай бүхий кадастрын зургийн солилцлын утгыг боловсруулан Газрын кадастрын мэдээллийн сангийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн мэдээлэлтэй давхцуулан үзэхэд нэгж талбарын ** дугаартай ** м.кв талбайтай иргэн Д.Д /РД:***/-ийн өмчилж буй газартай *** м.кв талбайгаар, нэгж талбарын ***дугаартай ** м.кв талбайтай иргэн А.М /РД:*****/-ын эзэмшиж буй газартай ** м.кв талбайгаар давхцалтай байна. гэжээ.
17. Иргэн А.М******* нь нэгж талбарын **** дугаартай **** м.кв талбай бүхий газраа 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Худалдах худалдах авах гэрээ-ээр иргэн Б.Э худалдсан байх бөгөөд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн ***-р хороо**** 2-р гудамжны *** тоот хаягт байрлах *** м.кв талбай бүхий газрын өмчлөгч нь Б.Э******* байна.
18.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч О.Г******* бодитоор өмчилж, ашиглаж, эзэмшиж байгаа Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн ***-р хороо**** 2-*** тоот хаягт байрлах *** м.кв талбай бүхий газар нь иргэн Д.Д өмчлөлийн ** м.кв талбай бүхий газартай *** м.кв, иргэн Б.Э өмчлөлийн *** м.кв талбай бүхий газартай 1 м.кв талбайгаар тус тус Газрын кадастрын мэдээллийн санд давхцалтай байна.
19.Харин бодит байдал дээр хашаалсан хэмжээгээрээ нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газар нь ямар нэгэн давхцал байхгүй бөгөөд мөн үүнтэй холбоотой маргаан байхгүй болохыг дурдах нь зүйтэй.
20.Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйл Газрын улсын бүртгэл, 16.13.Газар дээр нь тэмдэглэж газрын кадастрын зурагт буулгасан ерөнхий хил нь газар олгохдоо тогтоосон хилийн цэстэй, оноосон хил нь газрыг хэсгээр дундаа эзэмшигчдийн бичгээр гаргасан зөвшөөрөлд заасан, эсхүл газар олгоход эрх бүхий этгээдээс тогтоосон хилтэй тохирч байна. гэж заажээ.
21.Хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл, кадастрын зургийг үйлдэхдээ газар дээр нь тэмдэглэж зурагт буулгахаар байх бөгөөд мөн хүсэлт гаргагчийн бичгээр гаргасан хэмжээтэй тохирч байхаар байна.
22.Маргаан бүхий тохиолдолд, хуулийн дээрх заалт зөрчигдсөн байх бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байна гэж үзэхээр байна.
23.Тодруулбал, нэхэмжлэгч О.Г нь анх 2006 онд өөрийн эзэмшлийн хашааны газрыг эзэмшиж, өмчлөхөөр хүсэлт гаргасан байхад Сонгинохайрхан дүүргийн газрын албаны мэргэжилтэн П.У нь хуулийн дээрх заалтын дагуу газар дээр нь очиж хэмжиж тэмдэглэгээ үйлдэлгүйгээр 2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **-р хороо,**** **-р гудамжны ** тоот байрлах *** м.кв талбай бүхий газар гэж кадастрын зураг үйлдсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
24.Дээрх кадастрын зургийг үндэслэн нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг эзэмшүүлж, өмчлүүлсэн байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн бодитоор өмчилж, ашиглаж, эзэмшиж байгаа *** м.кв талбай бүхий газар нь *** м.кв талбай бүхий газар гэж зөрүүтэй газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдэж, мөн зөрүүтэй хэмжээгээр эзэмшүүлэх болон өмчлүүлэх шийдвэр гарсан байна.
25.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч О.Г Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүрэг, *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт ****м.кв газрыг О.Г өмчлүүлж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулж, Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо,*******дугаар гудамж, *** тоот хашааны *** м.кв газрыг О.Г өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106,3.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.13-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Г нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар захирамжийн хавсралтын 224 дугаарт бичигдсэн иргэн О.Г /РД:*****/ холбогдох хэсгийг хүчингүй болгож, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо,*******дугаар гудамж, *** тоот хашааны *** м.кв газрыг О.Г өмчлүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.