Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/1076

 

 

 

 

 

 

   2022             11            10                                      2022/ДШМ/1076

                                                       

 

М.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Азжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Очирваань,

шүүгдэгч М.Б-, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/715 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Б-ий өмгөөлөгч Б.Батсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор М.Б-д  холбогдох эрүүгийн 2111000000196 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б-,

2017 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан;

 

Шүүгдэгч М.Б- нь Чингэлтэй дүүргийн *****тоотод Э.Н-ыг 10 нас 7 сартай байхад нь буюу 2020 оны 11 дүгээр сард 1 удаа,

10 нас 9 сартай байхад нь буюу 2021 оны 01 дүгээр сард 1 удаа бэлэг эрхтнийг нь гараараа илэх, анус руу нь бэлэг эрхтнээ хийж хөдлөх зэргээр бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: М.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б-ийг бага насны хүүхдийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч М.Б-ий цагдан хоригдсон  229 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Б-ээс 397,000 төгрөг гаргуулан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Э /РД: /-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зардал 3,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Э цаашид гарах эмчилгээний зардлыг гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.Б-ий өмгөөлөгч Б.Батсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс “улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасан байна” гэж дүгнэн шүүгдэгч М.Б-ийг бага насны хүүхэд болох Э.Н-ы бэлэг эрхтнийг нь гараараа илэх, гуяны завсар нь бэлэг эрхтнээ хийж хөдөлсөн гэх үйлдлийг “бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулж шийдвэрлэсэн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь, хууль тогтоогчоос “бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл” гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно гэж тайлбарлажээ. М.Б-д холбогдох 2111000000196 тоот эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд болох бага насны хүүхэд Э.Н-ы 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “...Б- ах намайг том өрөөнд оруулж буйдан дээр хүчээр дарж хэвтүүлээд миний өмд турсик хоёрыг доошоо шувталж миний ард хэвтээд өөрийнхөө өмд, турсик хоёроо тайлаад өөрийнхөө эрхтэнг гаргаад миний бөгс рүү хийгээд байсан, эхэндээ час хийсэн өвдөлт өгсөн...” /1хх 20-21/, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр “...Б- ах миний гарыг урд талд нийлүүлж барьчихаад хөдөлгөхгүй, миний баадаг хэсэг рүү хүндэвтэр оргиод нааш цаашаа хөдөлгөөд байсан, би хажуу тийшээ харчихсан болохоор дээшээ харах гэсэн чинь харуулахгүй миний гарыг урд талд нийлүүлээд барьчихсан хөдөлгөхгүй байж байгаад миний баадаг хэсэг рүү хүндэвтэр оргиод нааш цаашаа хөдлөөд байсан тэгэхэд миний бөгс, баадаг хэсэг хорсоод өвдсөн...” /1хх 132-133/ гэж тус тус мэдүүлсэн байдаг. Гэтэл Э.Н-ы төрсөн эгч болох Э.Халиунаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл”-д “...танай дүү Н- танд Б-ий үйлдлийн талаар юу гэж ярьсан бэ?, бөгс өвдөж байна, хорсож байна гэх зовуурь хэлж ярьж байсан уу? гэхэд Б-ий үйлдлийн талаар ярихдаа Н- гар утсаар бичлэг үзэж байсан гэлүү ямар ч байсан Б-ийг буйдан дээр хэвтэж байхад нь ар талд хэвтэж байсан чинь гэдсийг нь илж байснаа трико, турсик хоёрыг нь тайлаад хойш нь харуулаад хойноос нь хөдлөөд байсан гэж ярьсан. Бөгс өвдсөн, хорссон гэж зовуурь хэлж ярьж байгаагүй...” /1хх 136-138 тал/ гэх мэдүүлэг, бага насны хүүхэд Э.Н-ы 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “...чи Б-ий боожгойг харсан уу? гэхэд үгүй ээ, би хараагүй, миний ар талд байсан болохоор би харах боломжгүй байсан...” /1хх 20-21 тал/ гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Нансалмаагийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн №2227 тоот дүгнэлтэд “...М.Б-ий бэлэг эрхтэн хэвийн үедээ урт нь 7.5 см, тойрог нь 6 см, хөвчирсөн үедээ 10.5 см урт, тойрог нь 8 см...” /1хх 32-33 тал/ гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2185 тоот  “...Э.Н-ы охин хальсанд гэмтэл тогтоогдсонгүй. Э.Н- нь бэлгийн бойжилт олоогүй...” /1хх 38 тал/ гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Чулуунсүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 547 тоот дүгнэлтэд “...Э.Н-ы шулуун гэдэсний салстад гэмтэл болон эмгэг өөрчлөлт тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт зэрэг баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч М.Б- нь бага насны хохирогч Э.Н-ы биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсан болох нь мөн хохирогчийн хоёр гуяны завсар бэлэг эрхтнээ хийж хөдөлсөн болох нь тус тус тогтоогдохгүй байх буюу бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн нь нотлогдож, тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, М.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлд зааснаар өөрчлөн зүйлчилж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч М.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 2021 оны 1 дүгээр сард хохирогч Н-ы бэлэг эрхтнийг нь гараараа илсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Би одоогоор ээжтэйгээ амьдарч байгаа бөгөөд ээж маань хүнд өвчтэй, эмнэлэгт байгаа байдлыг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Очирваань тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн бэлэг эрхтэнд ургацагт папилома вирусийн халдвар илэрсэн нь тогтоогдсон. Энэ вирус нь хүнээс халдварладаг бөгөөд хүнтэй ойртох, шүргэлцэх үед халдварлах боломжтой. “Адам” эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр М.Б-ий биеэс заг хүйтэн, хүний папилома вирус 16 геноцид гэх бэлгийн замын халдварт өвчин илэрсэн. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч М.Б- бага насны хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдааж, уг гэмт хэргийг үйлдсэн. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг вирусийн төрлөөр халдварлагдсан, энэ төрлийн шинжилгээнд жил бүр хамрагдаж байгаа. Ийм бага наснаасаа эмэгтэйчүүдийн үзлэгт байнга хамрагдах болсон нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг юм. Хэргийн зүйлчлэл тохирсон. Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2.6.6-д “Насанд хүрээгүй төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тодорхойлно” гэж заасан. Миний бие насанд хүрээгүй хохирогчтой хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, гэрээний дагуу 3,000,000 төгрөгийн өмгөөллийн хөлс авсан. Дээрх журмын 3.4-т “Шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг буруутай этгээдээс гаргуулах талаар шүүхийн шийдвэрт заана” гэсэн. Өөрөөр хэлбэл, хохирогчийн өмгөөлөгчид төлсөн зардлыг энэ журамд зааснаар гаргуулж өгнө үү. Гаргуулаагүй үндэслэлээ анхан шатны шүүх тогтоолдоо үндэслэл бүхий дүгнэлт хийж няцаагаагүй. Шүүгдэгч гэм буруугаа хүлээгээгүй, хохирол төлбөр огт төлөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор А.Азжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хохирогчийн төрсөн эгч Э.Халиуны мэдүүлгийн талаар дурдаж байна. Гэрч Э.Х хохирогчоос дамжмал байдлаар олж авсан зүйлээ мэдүүлсэн, гэмт хэрэг үйлдэгдэх үед гэрч байгаагүй. Энэ төрлийн гэмт хэрэгт хохирогчийн мэдүүлэг чухал ач холбогдолтой бөгөөд энэ гэмт хэрэг шинжээчийн дүгнэлтээр бүрэн нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч папилома вирусийн халдвартай бөгөөд хохирогчид халдсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч М.Б-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч М.Б- нь Чингэлтэй дүүргийн *****тоотод Э.Н-ыг 10 нас 7 сартай байхад нь буюу 2020 оны 11 дүгээр сард нэг удаа,

10 нас 9 сартай байхад нь буюу 2021 оны 01 дүгээр сард нэг удаа бэлэг эрхтнийг нь гараараа илэх, анус руу нь бэлэг эрхтнээ хийж хөдлөх зэргээр бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн болох нь:

 

насанд хүрээгүй хохирогч Э.Н-ы “...шинэ жилийн өмнө 11 сард Б- ах намайг том өрөөнд оруулаад буйдан дээр хүчээр дарж хэвтүүлээд миний өмд, турсик хоёрыг доошоо шувталсан. Тэгээд миний ард хэвтээд өөрийнхөө өмд, түрсик хоёроо тайлаад өөрийнхөө эрхтнээ гаргаад миний бөгс рүү хийгээд байсан. Эхэндээ час хийсэн өвдөлт өгсөн. ...Шинэ жилийн дараа 2021 оны 1 юм уу 2 сард байхаа ...намайг мөн л өвөөгийнд очсон байхад буйдан дээр хэвтээд Б- ахын гар утсаар тоглоом тоглож байсан чинь миний гэдсийг илж байгаад гар нь доошлоод өмд турсик руу гараа хийгээд миний боожгойг гараараа илээд байсан тэгэхээр нь би гар утсан дээрх тоглоомыг чинь устгаад хаячихна шүү гэсэн чинь инээгээд гараад явчихсан. ...” /1хх 20-21, 132-133/,

гэрч А.Э-ын “...4, 5 хоногийн өмнө манай бага охин Н-ы дотуур хувцас цус болсон байсан. ...Эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэхэд харшил биш бэлгийн замаар халдвар авсан байна гэж хэлсэн. ...Тэгээд тодруулж асуухад 11 сард өвөөгийн гэрт байхад Б- миний хувцсыг тайлаад ингэсэн гэж байна гэсэн. ...” /1хх 23/,

гэрч Э.Х-ы “...2021 оны 3 сард эмэгтэйчүүдийн баярын урд өдөр байсан санагдаж байна. Н- өглөө босохдоо турсик нь цус болчихсон байсныг манай ээж Золзаяа харсан юм байна лээ. Намайг ажилдаа явсан хойгуур ээж над руу утсаар залгаад “Н-ы турсик цус болчихсон байна. сарын тэмдэг нь ирж байгаа юм биш үү” гэхээр нь би “ийм эрт ирдэг билүү” гээд “ариун цэврийн хэрэглэл аваад хийчих” гэж хэлээд өнгөрсөн. ...Маргааш өглөө нь Н-ы биеийг үзсэн чинь бэлэг эрхтэн дотор нь багширсан сонин зүйл гарсан, тэр нь загатнаад маажихаар цус гараад байсан юм байна лээ. Тэгээд эмнэлэгт үзүүлсэн чинь Н-ы бэлэг эрхтэнд гарсан зүйлийг хоёр замаар халдварладаг, эхнийх нь урагт төрөх замаар халдварладаг, эсвэл бэлгийн замаар халдварладаг гэж эмэгтэйчүүдийн эмч хэлсэн байсан.  ...Би орой гэртээ ирээд дүү Н-тай ярилцаад яасан юу болсон бэ, эгчдээ хэлчих тэгэхгүй бол энэ өвчин нь хүндэрнэ гэсэн чинь Б-ээ ах оролдсон гэсэн утгатай юм ярьсан, жоохон хүүхэд учраас бүгдийг дэлгэрэнгүй яриагүй. ...” /1хх 137-138/,

гэрч Д.И-ийн “...манай охин З “Н-ы бэлэг эрхтний амсраар улаан бэржгэр том зүйлүүд гарсан байна, та эмнэлэгт үзүүлээд өгөөч би амжихгүй байна гэхээр нь Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн охидын эмнэлэгт үзүүлэхэд жаахан хүүхдийг үзэж болохгүй байна, та хувийн эмнэлгээр явж үзүүл гээд “UВН” төвд байдаг нэг хувийн эмнэлэг зааж өгсөн нэрийг нь мэдэхгүй байна. Тэгээд шинжилгээ өгсөн. ...Мартын 8-ны дараа 3 сарын 10-ны өдөр гэртээ ирэхэд бөөн асуудал болсон, Б-ээ Н-ыг хүчиндсэн байна гээд байж байсан. ...” /1хх 141/,

шинжээч эмч Ч.Эрдэмболорын “...бэлэг эрхтний ургацаг нь папиломавирусын халдвартай хүнээс дамжих бөгөөд халдвартай хүнтэй ойртсон, хүрэлцсэн үед халдварлах боломжтой. ...” /1хх 42/

М.Б-ий сэжигтнээр өгсөн “...би Н-ыг бэлгийн харилцаанд уруу татсан. ...Би түүний бэлэг эрхтнийг барих, оролцох үйлдэл гаргаж байсан. ...Ганц хоёр удаа бэлэг эрхтэн рүү нь эрхтнээ хийх гэж үзэж байсан. ...” гэсэн мэдүүлгүүд /1хх 75/,

 

“...Э.Н- нь бэлэг эрхтний папиллома вирусийн халдвар, ургацагтай, алтлаг стафилококкоор үүсгэгдсэн үтрээний үрэвсэлтэй болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 11 өдрийн 2185 дугаартай дүгнэлт /1хх 38-39/,

“...М.Б-д заг хүйтэн, Папилома 16, ureaplasma parvum, Gardnerella vaginalias гэх 4 төрлийн бэлгийн замын халдварт өвчин илэрсэн болохыг тогтоосон. ...” “А” эмнэлгийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А98 дугаартай дүгнэлт /1хх 207-208/, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт /1хх 45-46/, хохирогчийн нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /хх 10-11/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч М.Б-ий бага насны хохирогч Э.Н-ы бэлэг эрхтнийг нь гараараа илэх, анус руу нь бэлэг эрхтнээ хийж хөдлөх зэргээр бэлгийн харьцааны шинжтэй үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч М.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар 12 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч М.Б-ий өмгөөлөгч Б.Батсүрэн “...бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн нь тогтоогдохгүй байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлд зааснаар хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар бага насны хүүхдийг бие хамгаалж чадахгүй болон тэрхүү үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүйг далимдуулан шүүгдэгч М.Б- нь түүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдсан бөгөөд шүүгдэгч нь өөр өөр цаг хугацаанд, хоёр удаа бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн талаар бага насны хохирогч Э.Н-ы тогтвортой дүрслэн мэдүүлсэн ...шинэ жилийн өмнө 11 сард Б- ах намайг том өрөөнд оруулаад буйдан дээр хүчээр дарж хэвтүүлээд миний өмд, турсик хоёрыг доошоо шувталсан. Тэгээд миний ард хэвтээд өөрийнхөө өмд, түрсик хоёроо тайлаад өөрийнхөө эрхтнээ гаргаад миний бөгс рүү хийгээд байсан. Эхэндээ час хийсэн өвдөлт өгсөн. ...Шинэ жилийн дараа 2021 оны 1 юм уу 2 сард байхаа ...намайг мөн л өвөөгийнд очсон байхад ...Б- ах миний гэдсийг илж байгаад гар нь доошлоод өмд турсик руу гараа хийгээд миний боожгойг гараараа илээд байсан. ...” гэх мэдүүлгүүдийн агуулга өөрчлөгдөөгүй, түүнийг дамжмал байдлаар нотолсон бусад гэрчүүдийн мэдүүлэг /гэрч А.Э, Э.Х, Д.И/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн “... Э.Н- нь өөрийн үзсэн, харсан, сонссон зүйлсээ өөрийн насны түвшинд тусган авч үг яриа болон үйл хөдлөлөөр илэрхийлэх чадвартай. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Ч.Эрдэмболорын “...бэлэг эрхтний ургацаг нь папиломавирусын халдвартай хүнээс дамжих бөгөөд халдвартай хүнтэй ойртсон, хүрэлцсэн үед халдварлах боломжтой. ...” гэх мэдүүлэг, “...Э.Н- нь бэлэг эрхтний папилома вирусийн халдвар, ургацагтай, алтлаг стафилококкоор үүсгэгдсэн үтрээний үрэвсэлтэй болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 11 өдрийн 2185 дугаартай дүгнэлт, “...М.Б-д заг хүйтэн, Папилома 16, ureaplasma parvum, Gardnerella vaginalias гэх 4 төрлийн бэлгийн замын халдварт өвчин илэрсэн болохыг тогтоосон. ...” “Адам” эмнэлгийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А98 дугаартай дүгнэлт /1хх 207-208/, зэргийг харьцуулан дүгнэж, шүүгдэгч М.Б-ийг өөрийн дур хүслээ хангахыг эрмэлзэж, бага насны хүүхдийн эсрэг чиглэсэн бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн тодорхой үйлдлүүдийг хийж хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бэхжүүлж, үнэлэх ажиллагааны явцад хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл, зөвшөөрөлгүйгээр, түүний эсэргүүцлийг няцааж хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, түүнчлэн биеэ хамгаалах чадваргүй болон эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулж хүчээр хурьцал үйлдэх, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийх байдлаар илрэн гардаг.

 

Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хурьцал үйлдэх өөрийн санаа зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хүчээр бэлгийн харьцаанд орох, эсхүл ийм шинжтэй үйлдэл хийх нь дээрх  гэмт хэргийн үндсэн шинж юм.

 

Хууль тогтоогч дээрх хоёр шинжээс “бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл” гэдгийг “хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсан”-ыг хамааруулан үзэхээр хуульчилсан тул хохирогчийн анус руу бэлэг эрхтнээ хийсэн шүүгдэгч М.Б-ий үйлдлийг үүнд хамаатган шийдвэрлэсэн болно.

 

Прокуророос шүүгдэгч М.Б-ийг бага насны хохирогч Э.Н-ы бэлэг эрхтнийг нь гараараа илэх, анус руу нь бэлэг эрхтнээ хийж хөдлөх зэргээр бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн хэмээн үйл баримтыг тодорхойлж эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүх бэлэг эрхтнийг нь гараараа илэх, гуяны завсар нь бэлэг эрхтнээ хийж хөдлөх зэргээр бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн гэх дүгнэлтийг хийжээ.

Гэтэл “...гуяны завсар нь бэлэг эрхтнээ хийж хөдөлсөн” гэсэн дүгнэлт нь ямар нотлох баримтад үндэслэсэн нь тодорхой бус, энэ талаар насанд хүрээгүй хохирогч болон шүүгдэгч нарын хэн аль нь мэдүүлээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах зарчимд нийцүүлэн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч М.Б-ийг бага насны хохирогч Э.Н-ы бэлэг эрхтнийг нь гараараа илэх, анус руу нь бэлэг эрхтнээ хийж хөдлөх зэрэг бэлгийн харьцааны шинжтэй үйлдсэн хийсэн гэж үйл баримтыг дүгнэсэн болно.

 

Түүнээс гадна Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална”, мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй” гэж хүүхдийн эрхийн талаар төрөөс баримтлах зарчмыг хуульчлан тодорхойлсон бөгөөд энэхүү үзэл баримтлалд нийцүүлэн 2015 оны Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан “Хүчиндэх” гэмт хэргийн тайлбар хэсэгт “Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй.” гэж заасан нь мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, эсхүл ... биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулах...” зэрэг аргаар хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн байхыг шаардахгүй гэсэн агуулгыг илэрхийлж буйг дурдах нь зүйтэй.

 

Иймд бага насны улмаас бэлгийн харьцааны учир холбогдол, үр дагаврыг гүйцэд сайн ойлгохгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрөх, эсэргүүцэл үзүүлэхгүй байх, эсхүл бэлгийн бойжилтоос хамаарсан дур сонирхол, бусдын зүй бус нөлөөлөлд автан сайн дураар бэлгийн харьцаанд орох тохиолдлууд нь хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хортой үр дагаврыг дагуулах тул гэмт этгээд ямар арга хэрэглэснээс үл хамааран 14 нас хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон үйлдлийг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилдэг болно.

 

Хууль тогтоогчоос хүчиндэх гэмт хэргийн үндсэн шинжийг хэрхэн тогтоосныг дээр дурдсан бөгөөд хохирогчийн бэлэг эрхтнийг нь гараараа илэх, анус руу нь бэлэг эрхтнээ хийж хөдлөх зэргээр бэлгийн дур хүслээ хангахад чиглэсэн үйлдэл нь бүхэлдээ бэлгийн харьцааны шинжтэй үйлдэлд хамаарах тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Очирваанийн “өмгөөлөгчийн зардал гаргуулах тухай” тайлбарын хувьд, өмгөөлөгчийн зардал нь хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, өмгөөлөгчтэй тохиролцож  гэрээ байгуулж болон байгуулахгүйгээр хөлс төлсөн асуудал нь талуудын тэгш байдал, харилцан хүсэл зоригоо илэрхийлсний дунд хийгдсэн хэлцэл бөгөөд зайлшгүй гарах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан өмгөөлөгчид төлөх зардал нь уг зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газраас баталсан журмын дагуу төсвөөс санхүүжигдэх зардал тул дээрх талуудын хооронд хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэхүү зардалд хамруулан тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б-ий өмгөөлөгч Б.Батсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13, 17 дахь хэсгүүдэд заасан “...хувийн нууц халдашгүй байх...” иргэний эрх, “...хувь хүний нууцыг хуулиар хамгаалах...” зорилгын хүрээнд, 1995 онд “Хувь хүний нууцын тухай хууль”-ийг баталсан ба энэ хуулийн 2 дугаар зүйлд “Хувь хүний нууц” гэж Монгол Улсын иргэн, гадаадын хүн, харьяалалгүй хүн Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ хэмээн тодорхойлсон.

 

Хувь хүний нууцыг хуулиар хамгаалах зорилгоор шүүх хуралдааныг хаалттай явуулж болох тухай өөрчлөлтийг 2007 онд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд оруулсан бөгөөд энэхүү үзэл баримтлал нь 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “...хувь хүний нууцтай холбоотой хэргийг хянан шийдвэрлэх”-д шүүх хуралдааныг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулна гэж мөн адил тусгагджээ.

 

Анхан шатны шүүх М.Б-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хаалттай товлон явуулахаар шийдвэрлэсэн атлаа 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн шүүх хуралдааныг нээлттэй хийсэн (шийтгэх тогтоолд нээлттэй, шүүх хуралдааны тэмдэглэлд хаалттай)  нь дээрх хуулийн заалттай нийцэхгүй байна.

 

Иймд хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой дээрх алдааг дурдаж, цаашид хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулахыг анхааруулан тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч М.Б- шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 64 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/715 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б-ий өмгөөлөгч Б.Батсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б- нь 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл нийт 64 /жаран дөрөв/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                                      М.ПҮРЭВСҮРЭН

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН