Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 140/ШШ2024/00402

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймаг, ******* сум, ******* баг *******ийн гудамжид байрлах Завхан аймгийн *******н ******* ******* нэхэмжлэлтэй,

В.ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 10-ний ******* хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 17-ны ******* иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргалыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн *******н ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь 2013 онд татвар төлөгч байгууллагаар бүртгэгдэн 2014 оны 02 дугаар сар дуустал тайлан өгч баталгаажуулсан боловч *******н ******* шимтгэлийн 197152 төгрөгийг *******н ******* санд төлөөгүй хуримтлагдсан өр үүсэн. Тус компани захирал овогтой нь холбогдох утасны дугаар болон иргэний бүртгэлд бүртгэлтэй хаяг дээрээ байхгүй тул эрэн сурвалжлах хүсэлтэй байна. Иймд овогтой ыг эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэгч Завхан аймгийн *******н ******* ******* нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Нэхэмжлэгч Завхан аймгийн *******н ******* нь  В.ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. нь шүүх хуралдаан байхгүйгээр шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгч Э.ийг шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр  хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэн В. нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд хариуцагч В.ыг эрэн сурвалжлах үндэслэлтэй байна гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Завхан аймгийн *******н ******* нь төрийн байгууллага учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ийн /регистрийн дугаар: /-ийг эрэн сурвалжилсугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар В.ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэж энэ тухай нэхэмжлэгч Завхан аймгийн *******н ******* т мэдэгдэхийг Завхан аймаг дахь т даалгасугай. 

3. Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн *******н ******* нь төрийн байгууллага учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн *******н ******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.ОДОНЗУЛ