| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2024/00466/И |
| Дугаар | 140/ШШ2024/00410 |
| Огноо | 2024-10-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 140/ШШ2024/00410
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* дүүрэг 1 *******ын гудамж, 13 ******* ******* *******, А ******* ******* давхарт байрлах ******* ******* ы нэхэмжлэлтэй
Хариуцагч: Завхан аймгийн Улиастай баг компаны байранд байрлах -д холбогдох
2.264.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* хороо нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай харилцаа ******* хороо нь иргэн -тай 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх олгох гэрээ, мөн Хэт богино долгионоор гийн өргөн нэвтрүүлгийн эрх олгох гэрээ, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Гадна ******* кабель шугамын угсралтын суурилуулалт, засварын үйлчилгээ эрхлэх гэрээ, түүн дээрх ******* тоног төхөөрөмж угсралт эрхлэх гэрээг тус тус байгуулсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдийн 06-ны өдрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь харилцаа ******* салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын дагуу ээлжит жилийн төлбөрийг тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэр гарсан өдрөөс нэг сарын өмнө Зохицуулах ы банкин дахь тоот дансанд төлнө гэж заасан байдаг. Гэтэл тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж гийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх олгох гэрээний 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны төлбөр 200,000 төгрөг, Хэт богино долгионы гийн өргөн нэвтрүүлэг эрхлэх гэрээний 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх төлбөр 264,000 төгрөг, Гадна ******* кабель шугамын угсралтын суурилуулалт, засварын үйлчилгээ эрхлэх гэрээний 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх төлбөр 1,000,000 төгрөг, түүн дээрх ******* тоног төхөөрөмж угсралт эрхлэх гэрээний 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх үлдэгдэл төлбөр 800,000 төгрөг, нийт 2.264,000 төгрөгийн төлбөрийг тус тус төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Иймд -аас гийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх олгох гэрээ, Хэт богино долгионоор гийн өргөн нэвтрүүлгийн эрх олгох гэрээ,Гадна ******* кабель шугамын угсралтын суурилуулалт, засварын үйлчилгээ эрхлэх гэрээ, түүн дээрх ******* тоног төхөөрөмж угсралт эрхлэх гэрээний нийт үлдэгдэл төлбөр 2,264,000 төгрөг гаргуулах гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа ба 2024 оны 11 сарын 1*******-ны дотор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* хороо нь хариуцагч -д холбогдуулан 2.264.000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа ба 2024 оны 11 сарын 1*******-ны дотор төлж барагдуулна гэжээ.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэж хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1*******6.361 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 7*******-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ******* ******* хороо нь хариуцагч -д холбогдуулан 2.264.000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* хороо нь төрийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч -наас *******1.174 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ