Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2024/03936

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 02 өдөр                  Дугаар 183/ШШ2024/03936                              Улаанбаатар хот 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг би,

...

Зээлийн гэрээний үүрэгт 4 000 611 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4 000 611 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тус төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 666 768,5 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 666 768,5 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 666 768,5 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 666 768,5 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 666 768,5 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 666 768,5 төгрөг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78 960 төгрөгийн 50 хувь болох 39 480 төгрөгийг хариуцагч *******аас үлдэх 50 хувь болох 39 480 төгрөгийг улсын төсвөөс тус тус буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.





ШҮҮГЧ                                        Д.ЭНХЦЭЦЭГ