Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 374

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч Т.Мижиддорж,

Шүүгдэгч О.Ц, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б овог О-ын Ц-т холбогдох эрүүгийн 1710005020177 тоот хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ................. төрсөн, .............. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ............... дугаар хороо, ************* тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овог О-ын Ц.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч О.Ц нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны орой Хан-Уул дүүрэг 13 дугаар хороо, Булгийн тохойн задгайд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.О-ыг “машинаасаа бууж ирсэнгүй” гэх шалтгаанаар маргалдан цохиж, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өмнө нь мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч Л.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 09 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн үед О.Ц-ийн гэрийн ойролцоо уулын энгэрт хүү Т.Б, танил О.Ц, Д нар хамт архи ууж сууж байхаар нь хүүгээ авахаар очтол О.Ц дуудаад байхаар нь машинаасаа буулгүй хүүгээ хүрч ирэхийг хүлээгээд байж байтал О.Ц манай хүүгийн хамт ирээд “чи чинь хүн дуудаад байхад яагаад ирэхгүй байгаа юм бэ? машинтай болчихоод баярхаад байгаа юм уу” гээд онгорхой байсан машины салхины шилээр гараа оруулж ирээд намайг бариад авахаар нь би өндийгөөд босоод иртэл шууд баруун гараараа нүүрний баруун тал руу 3-4 удаа цохиж гэмтээсэн...” гэжээ. / хх 9-р тал/,

 

Гэрч Ч.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Хэрэг учрал болдог өдөр манай нөхөр О.Ц гэрээсээ арай зайдуу хээр байсан ба тухайн үед Т.Б, Дтэй хамт архи уугаад сууж байсан. Тэгсэн Л.О өөрийн хүү Т.Б-ыг авч явахаар ирсэн ба манай нөхөртэй хэрүүл хийгээд маргалдаад байсан. Дуу нь чангараад байхаар нь яваад очтол Л.О манай нөхөр 2 маргалдаж байсан ба Л.О-ын хүү Т.Б машины хаалгыг нь  түшээд зогсож байсан. Машиных нь хаалга онгорхой Л.О дотроо сууж байсан. Л.О-ын хүү манай нөхрийг бариад авахаар нь би нөхрөө аваад харьсан...” гэжээ. / хх 14-р тал /

 

Гэрч Т.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... Орой 19 цагийн үед О.Ц ах, Д бид гурав архиа ууж дуусаад гэрээс нь гараад тамхи татаад юм яриад сууж байхад манай хойд эцэг Л.О намайг авахаар машинтайгаа ирсэн. Тэгсэн О.Ц ах хойд эцэг Л.О-ыг “машинаас бууж ирээд “мэндэлж чадахгүй байна уу? яасан их зантай болчихсон юм бэ” гэж маргалдаж эхэлсэн ба би бие засчихаад эргээд хартал О.Ц ах машины цонхоор Л.О-ыг цохиж байх шиг харагдахаар нь гүйж очоод салгасан...” гэжээ. / хх 15-р тал /

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн №11574 тоот дүгнэлтэд: “...Л.О-ын биед доод эрүүний үүдэн нэг  шүдний булгарал, доод уруулд  язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нэг шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий чадварыг тогтонги 5%-иар  алдагдуулна... ” гэх дүгнэлт, / хх 18-р тал/,

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-34/, Ял шийтгэлийн хуудас /хх-25/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-35-37/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч О.Ц нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны орой Хан-Уул дүүрэг 13 дугаар хороо, Булгийн тохойн задгайд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.О-ыг “машинаасаа бууж ирсэнгүй” гэх шалтгаанаар маргалдан цохиж, биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 09 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн үед О.Ц-ийн гэрийн ойролцоо уулын энгэрт хүү Т.Б, танил О.Ц, Д нар хамт архи ууж сууж байхаар нь хүүгээ авахаар очтол О.Ц дуудаад байхаар нь машинаасаа буулгүй хүүгээ хүрч ирэхийг хүлээгээд байж байтал О.Ц манай хүүгийн хамт ирээд “чи чинь хүн дуудаад байхад яагаад ирэхгүй байгаа юм бэ? машинтай болчихоод баярхаад байгаа юм уу” гээд онгорхой байсан машины салхины шилээр гараа оруулж ирээд намайг бариад авахаар нь би өндийгөөд босоод иртэл шууд баруун гараараа нүүрний баруун тал руу 3-4 удаа цохиж гэмтээсэн” гэх мэдүүлгээр, хэрэг учралын газарт байсан гэрч Т.Б-ын “...Орой 19 цагийн үед О.Ц ах, Д бид гурав архиа ууж дуусаад гэрээс нь гараад тамхи татаад юм яриад сууж байхад манай хойд эцэг Л.О намайг авахаар машинтайгаа ирсэн. Тэгсэн О.Ц ах хойд эцэг Л.О-ыг “машинаас бууж ирээд “мэндэлж чадахгүй байна уу? яасан их зантай болчихсон юм бэ” гэж маргалдаж эхэлсэн ба би бие засчихаад эргээд хартал О.Ц ах машины цонхоор Л.О-ыг цохиж байх шиг харагдахаар нь гүйж очоод салгасан” гэх мэдүүлэг /хх-15 тал/, хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-18 тал/, зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтад шүүх үнэлэлт дүгнэлт өгч, шүүгдэгч О.Ц-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч О.Ц-т Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс түүнд шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч О.Ц-т нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 500.000 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэргийн 39 дүгээр талд авагдсан баримтаар тогтоогдсон тул шүүх шүүгдэгчийн төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

Түүнчлэн шүүгдэгч нь  цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.