Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2024/03339

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2024/03339

Улаанбаатар хот

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Б ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Ц холбогдуулан 14,331,829 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,610 төгрөгийн 114,805 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн 100200100941 данснаас 114,805 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Би ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Б.ГОНЧИГСУМЛАА